ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 18
АНУ-ын Төрийн департамент Исламын хувьсгалт гвардийн корпусын 10 өндөр албан тушаалтны байршлын талаарх мэдээлэлд 10 сая ам.доллар хүртэлх шагнал, мөн АНУ руу нүүлгэн шилжүүлэх боломжийг санал болгож, тус байгууллагын гол хүмүүсийг тогтоох зорилготой аюулгүй сувгаар мэдээлэл авахыг уриаллаа. (Нью-Йорк Пост)
Саудын Араб Ложистикийн коридорын санаачилга эхлүүлж, Хормузын хоолойд мөргөлдөөнөөс үүдэлтэй саатал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэгчид нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах өөр зам эрж буй энэ үед Персийн булангийн ачааг Улаан тэнгисийн боомтууд руу шилжүүлэхээр болжээ. (Араб Ньюс)
[Нидерландын] Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Литвад хамаарах хэргийг шилжүүлсний дараа Беларуст холбогдох хүн төрөлхтний эсрэг гэх гэмт хэргийн албан ёсны мөрдөн шалгалтыг эхлүүлж, беларус иргэдийг албадан гаргасан болон бусад хүчирхийлэл Литвын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үйлдэгдсэн гэх нотолгоог дурджээ. (Киев Индепендент)
АНУ [Ираны] Харг аралд томоохон бөмбөгдөлт хийсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америкийн хүчин тогтоогдсон бүх цэргийн байг устгасан гэж мэдэгдэн, хэрэв Иран Хормузын хоолойгоор нэвтрэх хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлавал арлын газрын тосны дэд бүтцэд цохилт өгч болзошгүйг анхааруулжээ. (Нью-Йорк Пост)
Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель тус улс АНУ-тай хэлэлцээр хийж байгааг баталж, тус улсын түлшний хямрал гүнзгийрч буй энэ үед болон Ерөнхийлөгч Трамп “найрсаг байдлаар хяналтдаа авах” боломжтой гэж сануулсны дараа өрнөж буй энэ яриа хэлэлцээр нь хоёр талын ялгаатай байдлыг шийдвэрлэхийг зорьж байна гэж мэдэгджээ. (Нью-Йорк Пост)
Бразилын эрдэмтэд Dasosaurus tocantinensis хэмээх аварга завропод үлэг гүрвэлийг тогтоосон бөгөөд үүний 1.5 метр урт гуяны яс нь 20 метр урт биетэй байсныг илтгэж, Испанийн нэг зүйлтэй ойр төрөл байсан нь Атлантын далай нээгдэхээс өмнө Өмнөд Америк, Африк, Европ тив хуурай газрын гарцаар холбогдож байсан гэх нотолгоог улам бататгаж байна. (Чаннель Ньюс Азия)
Камбож улс хил дамнасан залилангийн эсрэг тэмцлээ эрчимжүүлж, дөрөвдүгээр сарын эцэс гэхэд бүх луйврын төвийг төвийг хаах зорилтын хүрээнд цахим луйврын сүлжээний операторуудад хүнд хорих ял, торгууль оноох шинэ хуулийн төслийг баталлаа. (Дан Три)
Танзани улс 26 бүс нутагтаа шинээр 35 нярайн тасаг барьж эхэллээ. Засгийн газар эрчимт эмчилгээний үйлчилгээг өргөжүүлж, нярайг эхээс нь салгахгүй байх “Тусгаарлалтгүй байх” аргачлалыг дэмжсэнээр хүүхдийн эндэгдлийг эрс бууруулахыг зорьж байна. (Дэйли Ньюс)
Тайландын зэвсэгт хүчин [Камбожийн] О’Смач хотод орхигдсон луйврын цогцолборыг ил болгож, хуурамч банк, цагдаагийн алба, бичмэл эх, хэрэгслийг ашиглан их хэмжээний цахим залилан үйлдэж байсныг тогтоолоо. Энэ нь бүс нутгийн луйврын сүлжээ аж үйлдвэрийн хэлбэртэй зохион байгуулалттайг болон уг газрыг тойрсон улс төрийн хурцадмал байдлыг тодотгожээ. (Гардиан)
Украин (Урейн) улс дундаж тэтгэврийн дөрөвний нэг орчимтой тэнцэх нэг удаагийн мөнгөн олголт 34 ам.долларыг дор хаяж тэтгэвэр авагч болон бусад эрх бүхий бүлэгт олгохоор төлөвлөж байгаа бөгөөд Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський түлштэй холбоотой зардал өсөж буй энэ үед хамгийн багадаа 13 сая Украин (Урейн)-чууд энэ мөнгөн олголтыг авах нэмэлт дэмжлэгийн хөтөлбөрүүдийг бэлтгэж байна гэж мэдэгджээ. (Киев Индепендент)
Энэтхэгийн хоол тэжээлийн мэргэжилтнүүд шош буурцгийг урт наслахад тустай супер хүнс хэмээн онцолж байна. Өдөр бүр нэг аягыг хэрэглэвэл холестериныг бууруулж, үрэвслийг багасгана. Харин өдөрт 50 грамм хэрэглэх нь эрт нас барах эрсдэлийг 6%-иар бууруулж чадна. Ургамлын уураг, эслэгээр баялаг хар шош, ангаахай шош зэрэг төрлүүд нь зүрх, бодисын солилцооны эрүүл мэндийг сайжруулдаг. (Бхаскар Энглиш)
Ау Лак (Вьетнам)-ын хүн амын 90 гаруй хувь нь амны хөндийн өвчлөлтэй байгаа тул Эрүүл мэндийн яам 2-2-2-2 дүрмийг хэрэгжүүлэхэд хүрчээ. 2026 оны 3-р сарын 14-нд болсон Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдрийн үеэр мэргэжилтнүүд олон нийтэд өдөрт 2 удаа 2 минут шүдээ угаах, угаасны дараа 2 цаг юм идэхгүй байх, жилд 2 удаа эмнэлгийн үзлэгт хамрагдахыг уриалсан байна. (Нгуой Лао Дон)
[АНУ-ын] Нью-Йорк хотын эрүүл мэндийн албаныхан нэг аялагчаас хүнд хэлбэрийн сармагчны цэцэг өвчний I бүлгийн омог орон нутагт анх удаа илэрснийг мэдээлжээ. Энэ нь АНУ дахь 12 дахь тохиолдол болж байгаа ч олон нийтэд учрах эрсдэл бага хэвээр байна гэж эрх баригчид мэдэгдсэн байна. (ABC7)
Түүхэн дээд халуун температураас болж, Австрийн Альпийн нурууны мөсөн голууд маш хурдтай хайлж байна. Мэргэжилтнүүд эдгээр аварга мөсөн бүтэц урьд нь байгаагүй хурдаар татарч буйг анхаарууллаа. (Курсив Медиа)
[АНУ-ын] Хавайн мужийн захирагч Жош Грин 3-р сарын 13-нд “Кона нам даралт” [цаг агаарын нам даралтын систем]-ын улмаас хүчтэй аадар бороо, ширүүн салхи, гэнэтийн үер мужийг дайрч, уулын оргилууд цас мөсөөр хучигдсаны дараа муж даяар төрийн байгууллага, сургуулиудыг хаах тушаал гаргалаа. (Уотчерс)
Дэлбэрч буй Питон-де-ла-Фурнез галт уулын хайлмаг лаав Реюньон арлын RN2 эргийн хурдны замыг дайран урсжээ. Урагшилж буй урсгал нь өмнөд болон зүүн нутгийн иргэдийг холбодог чухал замыг тасалдуулж байна. (Уотчерс)
Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв (ACIAR), [Австралийн] Квинсландын Их Сургууль, SunRice байгууллага уур амьсгалд ухаалаг, хүйсийн тэгш оролцоог хангасан будааны тариалалтыг [Ау Лак (Вьетнам)-ын] Меконг мөрний бэлчирт өргөжүүлэх зорилгоор зарчмын хувьд 1 сая австрали долларын (~700,000 ам.доллар) хамтарсан хөрөнгө оруулалтаар түншлэлээ өргөжүүлж, жижиг тариаланчдын хоршоог дэмжиж, ургац хураалтын дараах үр ашгийг сайжруулан, экспортын дээд зэрэглэлийн зах зээлд зориулсан тэсвэртэй будааны сортуудыг хөгжүүлэхээр болжээ. (VOV)
CALSTART-ийн шинэ мэдээллээр АНУ-ын хорт хий ялгаруулдаггүй автобусны шугам сүлжээ [санхүүжүүлсэн, захиалагдсан, нийлүүлэгдсэн, эсвэл хэдийн ашиглалтад орсон] 8,116 тээврийн хэрэгсэлд хүрч, 2024 онтой харьцуулахад жилд 16%-иар өсжээ. Зайгаар ажилладаг цахилгаан ба устөрөгчийн автобуснууд эргийн анхны зах зээлээс гадагш тэлэн тархаж, Калифорни, Нью-Йорк, Вашингтон, Флорида, Массачусетс мужууд нэвтрүүлэлтээр тэргүүлж байна. (Энвайронмент+Энержи Лийдер)
АНУ-ын 61 настай, бодибилдингийн веган тамирчин Жо ДеМарко “хөлийн хурууг хөндлөвчид хүргэх” дасгалыг нэг цагийн дотор 602 удаа хийж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Энэ дасгалыг хийхдээ хүн гараа шулуун байлгаж хөндлөвчнөөс дүүжлэгдээд, дараа нь хөлөө толгой дээгүүрээ өргөн хөндлөвчинд хүргэдэг. Тэрээр удаан хугацаанд хүчтэй, эрүүл байгаагаа чанд веган хооллолттой холбон тайлбарлажээ. (Плант Бэйсд Ньюс)
[АНУ-ын] Лос-Анжелес хотын веган дели Maciel’s Plant Butcher Калифорнийн хамгийн шилдэг хачиртай талхны газраар шалгарчээ. Санал өгөгчид тус газрын өөрсдөө хийдэг веган мах болон хүчтэй амтыг магтаж, уламжлалт амьтны гаралтай махан хувилбартай эн тэнцэхүйц гэж онцолсон байна. (Нью-Йорк Пост)
Их Британийн судлаачид вандуйн нахианд чухал В12 аминдэм шингээдэг дотоод орчны аэропоник тариалалтын шинэлэг технологи боловсруулжээ. Өртөг багатай энэ арга нь дэлхий даяарх дутагдлын асуудлыг бууруулж, веган хооллолтод чухал тэжээлийн сонголт өгөх боломжтой гэж үзэж байна. (Ньюс-Медикал)
Хюэ хотын Анагаах Ухаан, Эм Зүйн Ухааны Их Сургуулийн эмнэлэг болон Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд энэ оны гуравдугаар сард [Ау Лак (Вьетнам)-ын] Туа Тьень Хюэ болон хөрш аймгуудад нүүрний төрөлхийн гажигтай [уруул, тагнай сэтэрхий] боломж тааруу 30 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байна. (ВнЭкспресс)
[Хятадын] Чжанжяжэд цагдаагийн ажилтан Ү Шэнзэ хөдөлж явсан, сургуулийн автобусны цонхоор дүүжлэгдсэн охиныг аварчээ. Ангийн хүүхэд нь охины хөлийг барьж байх хооронд офицер Ү скүүтерээ орхиод түүнийг автобусанд аюулгүйгээр автобусанд оруулсан аж. Аз болоход охин гэмтээгүй байна. (Түөй Трэ)
[АНУ-ын Жоржиа мужийн] Атланта хотод Кит Уокер хэмээх орон гэргүй эр шатаж байсан асрамжийн газраас 16 амьтан-хүнийг аварчээ. Утаа битүү байсан ч тэрээр барилга руу дахин дахин орж, 6 нохой-, 10 муур оршин суугчийг аварсныхаа төлөө “хамгаалагч тэнгэр элч” хэмээн магтагдсан байна. (iheartdogs)
Өдрийн урам өгөх эшлэл: “Би өвсний нэг навчийг ч оддын аяллын бүтээлтэй эн тэнцүү гэж итгэдэг.” – Америкийн яруу найрагч, нийтлэлч, сэтгүүл Уолт Уитман (BrainyQuote)
Өмнө нь, Келлан Флаккигерийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Келлан Балтын тэнгисийн аяллаас буцаж ирснийхээ дараа хүнд халдвар авч, бие нь эрс мууджээ. Түүний зүрх зогсож, эмч нар түүнийг сэхээн амьдруулахаар яаравчлан ажилласан бөгөөд тэрээр 17 хоногийн турш комд байжээ. Энэ явдлын үеэр тэр өөрийгөө саарал өнгөнөөс цагаан өнгийг заагласан хаалганы босгон дээр зогссон, саарал өрөөнд байгаагаар мэдэрчээ. Тэнд хүчирхэг оршихуй түүнээс: “Чи Гэртээ харихыг хүсэж байна уу?” хэмээх амьдралыг нь өөрчлөх асуулт асуусан байна Келлан үлдэхийг сонгосон бөгөөд харилцан яриа нь түүний эрхэм зорилго болон хийх ёстой үлдсэн ажил руу шилжсэн аж. Дараа нь энэ тохиолдол гэнэт эрчимжжээ.
Үүнийг тайлбарлаж чадах хамгийн ойр зүйл гэвэл, би гал унтраах хоолойгоор шахуулж байгаа мэт, түүнээс ч урт дүр зураг дундуур харагдах байдлаар болон биеэрээ аялал хийж байгаа мэт санагдсан. Хэрэв би ямар нэгэн хамгаалалтын бөмбөлөг дотор байгаагүй бол шууд шатчих байсан мэт санагдсан. Эрчим, Гэрэл, сүр жавхлан гээд тэр бүхний хүч, хэмжээ нь үнэхээр дийлэмгүй, үүнээс хэдэн арав, хэдэн зуу дахин илүү байсан. Надад үнэхээр хамгаалагдаж байгаа мэт санагдсан, эс бөгөөс би бүрэн шатаж үгүй болох байв. Тэр бүхний төгсгөлд миний оюун ухаанд маш тодорхой дөрвөн зарчим үлдсэн. Эдгээр нь бидний бүгдийнх нь сонсож байсан зүйлс ч би одоо хэлж чадаж байгаатайгаа адил тийм байдлаар тэднийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэгэхээр эхнийх нь бид бүгд санаатайгаар бүтээгдсэн Тэнгэрлэг оршихуй юм. Бид бүтээгдсэн. Үүнд санаа зорилго байсан. Санамсаргүй зүйл гэж үгүй. Бид энд байна. Энэ бүхэн туйлын үнэн. Хоёр дахь нь бидний хүн нэг бүрд энд ирэх үед тун зориудаар, тусгайлсан авьяас, чадвар өгөгдсөн явдал байсан. Гурав дахь нь бидэнд эндэх амьдралын эрхэм зорилго, утга учир өгөгдөөд зогсохгүй, бид үүнийг зөвшөөрсөн, бүр ирэхээсээ өмнө үүнд маш их баяртай байсан явдал юм. Дөрөв дэх нь бидэнд хэрэгтэй бүх тусламж тэр хаалганы хоёр талаас ч боломжтой байдаг явдал байсан.
Эдгээр дөрвөн зарчмыг хүлээн авсны дараа Келлан нэг асуулт тавьжээ.
Би, “За, тэгвэл энэ үнэн учраас” гэж хэлсэн. Энгийн ярианд бол “Хэрэв энэ үнэн бол” гэж хэлж магадгүй ч тэнд “хэрэв” гэж хэлээгүй. Тэгээд би, “Тэгвэл энэ үнэн байхад бид яагаад өчүүхэн үйрмэгт сэтгэл ханадаг юм бэ?” гэж асуусан. Диваажингийн хэмнэлд товчхон байх нь давуу тал мөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ хариулт нь дөрвөн үг байсан. “Учир нь чи итгэдэггүй.” гэсэн. Тэгэхэд нь би: “Би туслахын тулд юу хийж чадах вэ? Ер нь би үүний талаар юу хийж чадах вэ?” гэхэд, “Өө, асуусанд баяртай байна.” гэсэн.
Үүний дараа хязгаарлагдмал итгэл үнэмшлийг өөрчлөх бүрэн систем гарч ирсэн. Энэ нь Келланы “нөхцөл байдалд хэт баригдсан байдал” гэж нэрлэдэг зүйл болох итгэл үнэмшил, тодорхойлолт, туршлага, хүлээлт, ойлголтуудыг хамарч байжээ. Хаалганы дэргэдэх гурав дахь өдөр догдлолд автсан Келлан сурсан бүхнээ давтан хэлж байхдаа эцсийн бөгөөд нухацтай нэг асуулт хүлээн авчээ.
Тэр над руу хараад, “Чи итгэлтэй байна уу?” гэсэн. Тэгэхэд миний гэдэс рүү цохисон юм шиг санагдсан. Бараг л амьсгал давчдаж эхэлсэн. Юу гэсэн үг вэ, би итгэлтэй юу гэж? Би тэнэг гэж үү? Би дийлэхээсээ илүү юм үүрч авч байна гэж үү? Би энд ямар нэг зүйлийг алдаад байна уу? Юу? Би итгэлтэй байна уу? Би ингэж хөнгөхөн хандаж байгаагүй, гэхдээ яг тэгж мэдэрсэн. Тэгээд бид энэ талаар ярилцаж, би үүнийг боломжтой бүх өнцгөөс бодож үзсэн. Би тэнэглэж байна уу? Би ямар нэг зүйлийг анзааралгүй өнгөрөөсөн үү? Би үнэхээр үүнийг хийж чадах уу? Юу? Тэгээд би өмнөх өдрийн дөрөв дэх зарчим руу буцаж очсон, хэрэгтэй бүх тусламж хаалганы хоёр талаас боломжтой. Тэгээд эцэст нь бид хэсэг ярилцсаны дараа би: “Би итгэлтэй байна” гэж хэлсэн. За. Тэгээд юу ч хэлээгүй ч яриа тийм нэг төгсгөлтэй өндөрлөсөн тул бид дууссаныг би мэдсэн.
Хоёр долоо хоногийн дараа Келлан комоос гарчээ. Өвчин нь маш хүнд байсан тул тэр бараг 16 килограмм жин хасаж, алхаж чадахгүй болсон ба суурь үйлдлүүдээ дахин сурах шаардлагатай болжээ. Гэвч түүнд хамгийн хүчтэй үлдсэн зүйл нь биеийн зовлон биш, харин хаалганы босгон дээр оршихуйтай хийсэн учралынх нь мөн чанар байв.
Тэр нь тодорхой нэгэн хүн байсан. Түүний эргэн тойронд асар хүч, сүр жавхлан байсан ч зөөлөн дөлгөөнөөр бүрхэгдсэн байлаа. Гол нь би шашны хэт туйлширсан, хүчирхийлэлтэй орчинд өссөн, тиймээс үүнээс өмнөх жилүүдэд намайг тэр байдалд хүргэсэн бүх сэтгэл гутралын эхлэл нь тэр байсан. Би өөрийнхөө аймшигтай, муу, хэрэггүй гэх мэт сул дорой, алдаа дутагдалтай төрхөөрөө Диваажинтай учрах бодлоос үргэлж айдаг байсан. Тухайн үедээ би энэ талаар бодоогүй ч бүх туршлагын хамгийн онцгой зүйлсийн нэг нь энэ бүхэн огт байхгүй явдал байлаа. Тэр нь бүрэн тэврэн авч байсан, би: “чиний хийсэн юу ч огт хамаагүй” гэж хэлээгүй. Гэхдээ гол асуудал нь тэр биш байсан. Энэ бүхэн гол асуудал биш байсан. Гол нь бидний одоо энд байгаа явдал л байв. Бид мөнх ертөнцийн хаалга болох нь тодорхой нэг хаалганы хоёр талд зогсон ярилцаж байсан юм. (КҮТ-ын өдрийн тэмдэглэл)