Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 4
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп иранчуудад хандан: “Танай эрх чөлөөний цаг ойртлоо.” хэмээн мэдэгдэж, АНУ–Израилын ажиллагаа үргэлжилж буй энэ үед гэртээ байж, дэглэм сулрахад засгийн эрхийг гартаа авахад бэлэн байхыг уриалжээ. (Фокс Ньюс)
Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ, Израилын хамтарсан агаарын цохилтын үеэр [Ираны] Тегеран дахь байршилдаа амь үрэгдэж, дотоодын дарангуйлал, гадаад дахь төлөөллийн мөргөлдөөнөөр тодорхойлогдсон 30 жилийн ноёрхол төгслөө. Хэд хэдэн хотод, мөн нутгаа орхисон иранчууд гудамжинд олноор гарч, дохио хангинуулан, далбаа намируулж, олон хүний “удаан хүлээсэн эрх чөлөөний эхлэл” хэмээн тодорхойлсон үйл явдлыг тэмдэглэн баярлажээ. (Фокс Ньюс)
[Хятадын] Ухань хотын 24 настай эмэгтэй 20 гаруй эмч оролцон, нягт нямбай бэлтгэсэн яаралтай кесар хагалгааны дараа байгалийн жамаар жирэмсэлсэн таван ихэр хүүхдээ аюулгүй төрүүлжээ. Энэ нь 60 сая жирэмслэлт тутамд нэг болдог ховор тохиолдол юм. Хугацаанаасаа өмнө төрсөн таван нярай бүгд амьд, тогтвортой байдалтай байна. (ВнЭкспресс)
Украин (Урейн) улс Орос улстай хийж буй дайнд цэрэг, энгийн иргэд нийлээд өөрийн 90,000 гаруй иргэн албан ёсоор сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн бөгөөд, эзлэгдсэн бүсэд нэвтрэх боломж хязгаарлагдмал тул бодит тоо үүнээс өндөр байж болзошгүй гэж мэдэгджээ. (VTV)
[Румыны] Слатина хотын дарга Марио Де Меццо тус хотыг Румын дахь мөрийтэй тоглоомын газруудыг бүрэн халсан анхны хот болгохоор зорьж, орон нутгийн зөвлөлүүдэд ийм үйл ажиллагааг хориглох шинэ эрх олгосон хуулийг ашиглан, одоогийн лицензийн хугацаа дуусахтай зэрэгцэн бүх бооцооны газруудыг үе шаттайгаар хаахаар төлөвлөжээ. (Романиа Инсайдер)
Сингапур улс цагдаа нараас иргэд рүү залгах бүх дуудлагад нэг, хялбар танигдахуйц утасны угтвар дугаар нэвтрүүлж, мөн төрийн байгууллага мэт дүр эсгэдэг хуурамч бүртгэлүүдийг хаахыг WhatsApp зэрэг олон нийтийн сүлжээний платформоос шаардахаар болжээ. Энэ нь гэмт этгээдүүд албан тушаалтан болж жүжиглэн луйвар хийх тохиолдол огцом өссөнтэй тэмцэх өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм. (Чаннель Ньюс Азия)
Арабын Нэгдсэн Эмират Улсын Рамадан сарын санаачилгууд нь Газын зурвас, Африк болон олон арван улсыг хамарсан томоохон, олон шатлалтай хүмүүнлэгийн аян болж, яаралтай тусламжийг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй хослуулж байна. Хүүхдийн өлсгөлөн, эмнэлгийн тусламж, хүнсний аюулгүй байдал, олон нийтийн тэсвэрлэх чадвар зэрэг сэдэвт чиглэсэн цар хүрээ, зохион байгуулалт нь Арабын Нэгдсэн Эмират Улс Рамадан сарыг хэрхэн дэлхий дахины буяны дипломат харилцааны улирал болгон ашиглаж буйг харуулж байна. (Филиппино Таймс)
Ау Лак (Вьетнам)-ын Эрүүл мэндийн яам өсвөр насны хүүхдүүдийн өртөлт, далд сурталчилгаа, сэтгэл хөдлөлөөр тамхи татах явдлыг бууруулах зорилгоор дэлгүүрүүдэд уламжлалт тамхины хайрцгийг ил байршуулахыг хориглох санал дэвшүүллээ. (Лао Дон)
Хятадын хөдөө нутагт хийсэн томоохон клиникийн туршилтаар дижитал шийдвэр дэмжих хэрэгслийг харилцан хяналтын шинжилгээтэй хослуулах нь амьсгалын замын өвчний халдварын үед өвчтөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шаардлагагүй антибиотикийн жорыг эрс бууруулдгийг тогтоож, дэлхий дахины нянгийн эсрэг тэсвэржилтийн гол шалтгаан болсон антибиотикийн буруу хэрэглээг хязгаарлах, нөөц багатай анхан шатны тусламжийн орчинд хэрэгжүүлэх боломжтой арга зам болохыг харуулжээ. (Бао Тинь түк)
Мэргэжилтнүүд өдөр бүр 5–10 минутыг эрүүгээ татах, мөрөө өргөх, хүзүүгээ хазайлгах дасгалд зориулж, хүзүү, мөрний хэсгийн чангарал тайлахыг зөвлөж байна. Эдгээр дасгал нь хүзүүний нугалмыг зөв байрлалд оруулах, уян хатан байдлыг сайжруулах, булчин чангаралтай холбоотой толгойн өвдөлтөөс сэргийлэхэд тусалдаг. Эдгээр хөдөлгөөнийг бүлээн усанд орох, цаг тутам богино завсарлага авахтай хослуулах нь зөөлөн эдийн амралтыг үр дүнтэй болгодог. Гарт дамжих бадайралт, толгой эргэх зэрэг шинж илэрвэл дисктэй холбоотой эмгэгийг эс байгаа эсэхийг тодруулахын тулд эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. (Тань Ньень)
[Японы] Кобегийн Их Сургуулийн судлаачид зөвхөн гарын зураг ашиглан акромегали гэх ховор, насыг богиносгодог дотоод шүүрлийн өвчнийг оношлох ХОУ [хиймэл оюун ухаан]-ы систем боловсруулжээ. Өндөр нарийвчлалтай энэ хэрэгсэл нь гар, атгасан гарын зурагт дүн шинжилгээ хийснээр хувийн нууцыг хамгаалж, эмч нараас ч илүү гүйцэтгэл үзүүлэн, дааврын ховор эмгэгийн оношилгооны хоцрогдлыг багасгаж байна. (СкайТех Дэйли)
Америкийн хоол зүйч Жиллиан Кубала хоолноос өмнө жимс идэх нь цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж, илчлэгийн хэрэглээг 18.5%-иар бууруулдаг гэж баталжээ. Цусан дахь сахрын хэмжээг зохицуулахын тулд үндсэн хоолны дараа шинэхэн жимсийг уураг ихтэй хүнстэй хослуулах нь хамгийн зөв арга хэвээр байна. Кубала хатагтай мөн унтахын өмнө жимс идэхээс зайлсхийх хэрэгтэй, эсвэл заавал өлөн дээрээ жимс идэх шаардлагатай гэх ташаа ойлголтуудыг няцаажээ. Хэзээ идсэнээс үл хамааран, жимс нь ерөнхий эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал эслэг болон амин дэмийг тогтмол өгдөг байна. (Тань Ньень)
[АНУ-ын] Колорадо мужийн Боулдер хотын Шатокуа цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо 0.6 гектар газарт түймэр гарч, эхэндээ нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгсөн ч, дараа нь их хэмжээгээр хяналтад оруулжээ. Гал унтраах ажиллагаанд 100 гаруй гал сөнөөгч, нэг нисдэг тэрэг оролцож байна. (Денвер Пост)
Өвлийн хүчтэй шуурганы улмаас АНУ-ын долоон мужид сэрэмжлүүлэг гаргалаа. Цаг уурчид хамгийн их хохирол амсах төлөвтэй бүс нь Аляска бөгөөд 35 сантиметр хүртэл цас орж, салхи цагт 72.4 километрийн хурдтай салхилж, зорчиход аюултай болж, гэнэт цасан шамарга үүсэх эрсдэлтэй байна гэж таамаглаж байна. (Мен’с Журнал)
[Энэтхэгийн] Нью-Дели хотод 2023 оноос хойших хамгийн халуун 2-р сар бүртгэгдэж, 31.9°C хүрлээ. Мэргэжилтнүүд ер бусын эрт эхэлсэн халууны давлагаа өвлийг огцом богиносгож, Энэтхэгийн хойд хэсэгт хорт агаарын бохирдлыг улам дордуулж байна гэж анхааруулжээ. (Таймс Нау)
[АНУ-ын] Сонома тойргийн эрх баригчид зургаан сарын мөрдөн шалгалтаар Булангийн бүсийн тахиа-зодооны хамгийн том ажиллагаануудын нэгийг илрүүлсний дараа нэг эрийг баривчилж, 833 азарган тахиа-ардыг хураан авчээ. Бооцоо тавьсан баримт, шувуу-хүний бэлтгэлийн хэрэгсэл, амьтан-хүмүүст өргөн хүрээнд харгислал үзүүлсэн нь тогтоогдож, гэмт хэрэг өдөөсөн, амьтан-ардын зодоон зохион байгуулсан гэх ял тулгажээ. (ABC7 News)
TUI Халамжийн сан [Туристик Юнион Интернэйшнл] нь Мозамбик дахь “TUI Форест Мозамбик” хөтөлбөрийг эхлүүлж, доройтсон мангро ойн 150 гаруй гектар газрыг сэргээхийн тулд 500,000 гаруй мод тарих, орон нутгийн сургуулиуд, олон нийтийн удирдлагатай аж ахуйн нэгжүүдийг дэмжих, [Мозамбикийн] Мапуто үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд байгальд суурилсан аялал жуулчлалыг өргөжүүлэхээр зорьж байна. (TUI Групп)
Сахарын цөлийг гаталж буй аялагчид замыг бүрхэж, автомашины салхины шил мөргөн, үзэгдэх орчныг бууруулсан цөлийн царцааны ер бусын нягт сүрэгтэй тулгарсан бөгөөд ижил төрлийн сүрэг Хойд Африкаас салхиар туугдан, Испанийн Канарын арлуудад мөн ажиглагдсан гэж мэдээлжээ. (Дан Три)
[Германы] Хоэнхаймийн Их Сургуулийн судлаачид веган махыг В12 аминдэмээр байгалийн аргаар баяжуулах “VegVit” төслийг удирдаж байна. Тус баг нь тусгай бактери болон исгэх технологи ашиглан веган бүтээгдэхүүн дэх шимэгдлийг нэмэгдүүлж байна. (Вежкономист)
Их Британийн Лондонд төвтэй Тикток контент бүтээгч Vegan King дижитал нөлөөллийн эзэнт гүрнийг байгуулж байна. 111,000+ дагагчтай тэрээр хурдтай тархсан мэтгэлцээн, хошигнол ашиглан, амьтан-хүмүүсийн сайн сайхныг дэмжиж, веган амьдралын хэв маягийг уриалан, амьтны асрамжийн төвүүдийг дэмжихийн зэрэгцээ Их Британийн технологийн гарааны компанийг хамтран байгуулжээ. (Нэйшнл Ло Ревью)
Мишелин ногоон хөтөч [аялагчдын гарын авлага] нь тэмээ унах зэрэг амьтан-хүмүүст зүй бусаар харьцдаг бүх төрлийн үзвэрийг жагсаалтаасаа хасаж, арьсан бүтээгдэхүүний онлайн болон дэлгүүрийн борлуулалтыг зогсоожээ. Энэхүү түүхэн шийдвэр нь ПЕТА [Амьтантай ёс зүйтэй харьцдаг хүмүүсийн нийгэмлэг]-тэй хийсэн хэлэлцээрийн дараа хэрэгжиж, амьтан-ардын сайн сайхан, дэлхийн хариуцлагатай аялал жуулчлалыг тэргүүнд тавьж байна. (ПЕТА НВУ)
ӨА-ийн Амьтны халамжийн нийгэмлэгийн байцаагч болон сайн дурын ажилтан [Өмнөд Африкийн] Кейптауны харанхуй сувагт орж, гацсан гурван нохой-хүнийг аварчээ. Энэ багийнхан аюултай хонгилуудаар нэвтэрсний дараа туйлдсан амьтан-хүмүүсийг хамгаалан, аварчээ. (Гүүд Тингс Гая)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотод амарч байсан сувилагч Фам Ти Туй Ха 59 настай залуухан хамгаалалтын ажилтны амийг аварчээ. Тэрээр өөрөө нурууны өвчний эмчилгээ хийлгэж байсан ч даруй CPR [зүрх-уушгины сэхээн амьдруулах] арга хэмжээ авч, ухаан алдан унасан эрийг эмнэлэгт хүргэхээс өмнө сэргээж, олон нийтийн өргөн талархлыг хүртжээ. (Дан три)
Польшийн хойд хэсэгт аврагчид хөлдсөн Бытынь Вельки нуур дээр гацсан залуу бизон-хүнийг аварчээ. Гал сөнөөгчид, байгаль хамгаалагчид амьтан найзаа тайвшруулан унтуулж, резинэн дэвсгэр дээр эрэг хүртэл гулсуулан гаргаад, зэрлэг байгальд нь буцаан тавьсан байна. (TVP Уорлд)
Өнөөдрийн мэргэн эшлэл: “Өөрийгөө хүндлэх нь бидний ёс суртахууныг, бусдыг хүндлэх нь бидний зан аашийг чиглүүлдэг.” – Англи-Ирландын зохиолч, Англикан санваартан, Хүндэт Лоренс Стерн (BrainyQuote)
Өмнө нь, Дэвид Магинлийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Дэвид эмнэлгийн сүмийн мөргөл дээр ухаан алдан унаж, гэр мэт санагдах гэрэлт ногоон толгод дээр сэрснээ ярьсан. Толгодын оройн ганц мод руу татагдан очиход өөрийн хамгийн дотнын найз мэт санагдах, билиг ухаан, нигүүлсэл, маргашгүй эрх мэдэл бүхий оршихуй буюу хөтөч түүнийг угтан авчээ. Дэвид мод руу гүйхээр оролдоход хөтөч нь зөөлөн зогсоож, оронд нь илүү гүн яриа өрнүүлэхийг урьсан байна.
Тэр бүх зүйл үнэхээр сайхан болно гэж баталсан. Чи сайн байгаа гэсэн. Харин би: “Гайхалтай. Алив, мод руу гүйцгээе.” гэж хэлсэн. Тэр модонд хүрвэл би энд дахиж хэзээ ч буцаж ирэхгүйгээ мэдэж байсан. Клиник үхлийн олон тохиолдолд хэлбэр нь харагдахуйц шугам юм уу зүйл, эсвэл зүгээр л “цааш явж болохгүй” гэсэн мэдрэмж төрүүлэхүйц нэг цэг байдаг. Тэнд үргэлж хил хязгаар байдаг. Тэр мод миний хязгаар байсан. Би түүнээс цааш гарчихвал буцаж ирэхгүй байсан. Тэр үндсэндээ: “Бүх зүйл сайн байна. Чамд хийх ажил их байна.” гэсэн. Би энэ нь юу гэсэн үг болохыг ойлгосон. Тэр нь намайг илүү их өсөж, төлөвших хэрэгтэй гэсэн үг байсан. Мөн энэ нь үргэлж Хайрын тухай байдаг. Тэр: “Чи Хайр дотор их өсөж, хувьсаж хөгжих хэрэгтэй.” гэсэн. Хайр бол сэтгэл хөдлөл биш. Хайр бол ухамсрын хамгийн дээд төлөв. Учир нь Бурхан бол Хайр. Тэгээд тэр: “Тиймээс чи энд үлдэж болохгүй.” гэж хэлсэн. Хайранд шингэж, дүүрч, бүрэн уусан нэвчсэн үед яах ёстой вэ? Эцэст нь гэнэт бүхэл, бүрэн болж, тийм их бутарч, эвдрэхээ болих үед?
Тэгээд би: “Би буцахгүй ээ. Яагаад буцах ёстой гэж? Би энд байна. Би гэртээ байна. Та тоглоод байна уу даа.” гэсэн. Гэхдээ би тэр эрх мэдэл, тэр энэрлийг мэдэрч байсан. Түүний хэлж буй үнэн бүрийг мэдэрч байсан. Маргаанд би ялах ямар ч боломжгүй байлаа. Би хэдий эсэргүүцсэн ч тэр зүгээр л над руу, дотоод руу маань энэ мэргэн ухаанаараа ширтэн харж, мөрөн дээр минь гараа тавин: “Бүх зүйл зүгээр болно. Бид чамтай хамт байна.” гэж хэлсэн.
Дэвид 15 минутын турш нас баржээ. Эмч, сувилагч нар түүнийг тойрон зогсож байхад, тэр сэрж, буцаад ирснээ мэдээд, гүнээ гашуудав. Тэр энэ явдлыг хэнд ч яриагүй, чимээгүйхэн гашуудаж шаналжээ. Хожим өөр нэг аюултай хагалгааны өмнө эмчилгээний хүрэлцэхүйн даяанд оролцох үедээ толгод дээр сонссон “Бид чамтай хамт байна.” гэсэн үг эргэн санагдав.
Би эмчилгээний хүрэлцэхүйн талаар илүү сурах гэж энэ сургалтад очсон бөгөөд гайхалтай багш Эвелин МакКэй надад эмчилгээ хийсэн. Тэр миний хэвтэж байсан орны хажууд зогсоод, эмчилгээ хийж байснаа, гэнэт завсарлан, уйлж эхэлсэн. Би: “Юу болсон бэ?” гэв. Тэр: “Орны нөгөө талд, миний эсрэг талд, Оройн Дээдийн тэнгэр элч байна.” гэж хэлсэн. Энэ оршихуй, энэ төрөлтөн асар том байсан. Дээшээ яг л сунан хүрч байлаа. Тааз даваад өнгөрсөн төдий биш. Тааз алга болсон юм шиг, эсвэл бодит байдал өөрчлөгдсөн мэт байсан. Би эргэн тойрноо харж, тэр чимээгүй, би чимээгүй байв. Тэгээд тэр: “Одоо явчихлаа.” гэж хэлсэн. Би: “За. Тэнгэр элч нар хэзээ ч захиасгүйгээр гарч ирдэггүй. Захиас нь юу вэ?” гэв. Тэр: “Захиас гэвэл: энэ удаа маш хэцүү байх болно, гэхдээ бид чамтай хамт байна.” гэж хэлсэн. Одоо бол энэ тайвшруулах үг биш байлаа. Би хоёр долоо хоногийн дараа хагалгаанд орох гэж байсан. Гэхдээ би баяр хөөрөөр дүүрч, хөөрөх мэт болж, инээж эхэлсэн. Хэт их инээснээс гэдэс хүртэл өвдсөн. Инээсэн чигтээ унтсан.
Хоёр долоо хоногийн дараа тэр хагалгаанд оржээ. Дараа нь эрчимт эмчилгээний тасагт түүний цусны даралт гэнэт огцом унав. Эмч нар яаралтай хүзүүгээр нь гуурс шургуулан зүрх хүртэл нь оруулахаар хичээж байлаа. Гэвч Дэвид тайлбарлашгүй амар амгалангаар дүүрч, магтаалын дуу аялж эхэлжээ. Сувилагч буцаж ирээд, суун, “За, найз минь. Тэнд яг юу болоод байсан бэ? Хүмүүс ихэвчлэн үхэж байгаа, эсвэл үхчихсэн байдаг. Бидний танд хийсэн тэр эмийн дараа тэд ухаантай байдаггүй. Харин та тэнд хэвтээд бидэнд дуулаад байсан.” гэж хэлсэн. Би тийм ч хурц ухаантай хүн биш л дээ. Би тэр тэнгэр элчийг санаагүй. Зүгээр л түүн рүү хараад: “Та нар их стресстэй харагдсан. Би туслахыг хүссэн юм.” гэж хэлсэн.
Туулсан бүхнээ эргэцүүлэн бодоод, өдгөө сэтгэлзүй-оюун санааны эмч болсон Дэвид өөрт тохиолдсон явдлаа хайр бол цорын ганц жинхэнэ сүнслэг дадал гэсэн захиасаар товчлон илэрхийлж байна. Миний хүрсэн дүгнэлт бол энэ. Бурхан бол Хайр. Тиймээс хайр бол таны сүнслэг дадал. Би таны итгэлийн агуулгаас илүү, хайрын чанарт анхаардаг. Мөн энэ талаар би одоо ч даалгавраа хийсээр байна. Хэрэв та сэтгэлзүйн маш хүнд гэмтлийг туулсан бол би чин сэтгэлээсээ эмгэнэн харамсаж байна. Гэхдээ туулсан зүйл тань хэзээ ч шархлуулж үл чадах хайр, оршихуй, гүн амар амгалан, мөн таны доторх нэг хэсэг байдаг гэдгийг мэдээрэй. Тэр гэмтлээ эмчлэхэд тусламж эрээрэй, ингэснээр та түүнийг олж авна, харин тэр таныг эзэмдэхгүй. Хайрандаа төвлөрөөрэй. (Хитет Тештэй хамт чанагуух ертөнц)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх