Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 19
Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар болон Саудын Араб улс Йемений гол замын сүлжээг сэргээн босгох шинэ хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, яаралтай тусламжаас урт хугацааны хөгжлийн чиглэл рүү шилжлээ. (Ашарк Аль-Авсат)
Хятад улс 5-р сарын 1-нээс эхлэн Африкийн 53 улсад ногдуулдаг гаалийн татвараа цуцална гэж мэдэгдлээ. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ бодлого нь Бээжин хот Африк даяарх худалдааны холбоогоо гүнзгийрүүлэхийн хэрээр хөгжлийн шинэ боломжуудыг нээнэ гэж мэдэгджээ. (ВнЭкспресс)
2025 оны 12-р сард АНУ-ын хоёр цэрэг амь үрэгдсэн отолтын дараа эхлүүлсэн “Харцагын нүд” ажиллагааны хүрээнд АНУ Сирийн ИСИС бүлэглэлийн олон арван бай руу томоохон хэмжээний агаарын цохилтын зэвсгийн байгууламжуудыг устгаж, ИСИС-ийн 50 гаруй дайчныг хөнөөж, олзолжээ. (Нью-Йорк Пост)
Азербайжаны иргэний нийгмийн төлөөлөгчид олон жилийн мөргөлдөөний дараа хүн хоорондын яриа хэлэлцээг дэмжихийн тулд саяхан эхлүүлсэн иргэний нийгмийн санаачилгын нэг хэсэг болох Арменийн “Энхийн гүүр” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцохоор шинээр тогтоосон хуурай газрын хилийг нэвтэрчээ. Хоёр орны оролцогчид бүс нутгийн аюулгүй байдал, энхийн хэлэлцээний хөтөлбөр, итгэлцэл бүрдүүлэхэд жирийн иргэдийн оролцох үүргийг хэлэлцжээ. (News.az)
Ау Лак (Вьетнам) улс 2026 оны тусламжийн амлалтынхаа хүрээнд Куба улсад 250 тонн цагаан будаа гардуулан өгч, одоо үргэлжилж буй эдийн засгийн хүндрэл дунд Гаванагийн хүнсний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлжээ. (ВнЭкспресс)
Дэлхийн томоохон хотуудад Иран дахь улс төрийн өөрчлөлт хийхийг уриалсан томоохон жагсаалууд өрнөжээ. Цуст хүч хэрэглэсэн ажиллагааны үеэр [Германы] Мюнхенээс [Канадын] Торонто, [ИБУИНВУ-ын] Лондон, [Японы] Токио, [АНУ-ын] Лос-Анжелес хот хүртэл олон зуун мянган хүн жагсаж, цөллөгт буй голлох хүмүүс болон олон улсын улс төрчид тус улсад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлж, жагсагчдыг дэмжихийг уриалжээ. (Фокс Ньюс)
[Бразилын] Сан-Паулу муж тэжээвэр амьтан-ардыг асран хамгаалагчийнх нь хамт оршуулахыг зөвшөөрсөн шинэ хуулийг баталж, хүн болон амьтан-хүний холбоог албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. (Нотишиас Амбьенталес)
Сауд арабын сурагчид Хунтайж Мохаммед бин Сальманы Хааны дархан цаазат газрын хурдацтай өргөжиж буй “Бидний байгаль” уран зургийн уралдаанд оролцож байгаа бөгөөд одоогоор 1,600 гаруй бүтээл ирээд байна. Хүүхдүүд араб чоно-хүмүүс, арабын орикс ард, перс хулан-хүмүүс зэрэг байгальд дахин нутагшуулах гол төрөл зүйлүүдийг дүрслэн, байгаль орчны мэдлэг, соёлын өв, байгаль хамгаалал дахь хойч үеийн холбоог дэмжиж байна. (Араб Ньюс)
Нэгдсэн Үндэстний Байгууллага Афганистаны тусламжийн тогтолцоо туйлдаа хүрч буйг анхаарууллаа. 2023 оны сүүлээс хойш Пакистан, Иран улсуудаас 5 сая гаруй хүн буюу хүн амын ойролцоогоор 12% нь эх орондоо буцан ирснээр өлсгөлөн гүнзгийрч, гадаад тусламж хумигдаж буй энэ үед тусламжийн ажиллагаа хэт ачаалалтай болсон бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR)-ын 216 сая ам.долларын санхүүжилтийн уриалга ердөө 8%-тай л биелжээ. (Ройтерс)
Сенегал улс НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн дэмжлэгтэйгээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтсийг байгуулж, хүүхдийн эсрэг кибер гэмт хэргийг мэдээлэх цахим платформыг ажиллуулж эхэллээ. (Тех Африка Ньюс)
Их Британийн хэрэглэгчдэд хүсээгүй “нууц багц” илгээдэг брашинг төрлийн луйвар буюу луйварчид хулгайлсан хувийн мэдээллээр хүмүүст хэрэггүй бараа илгээж, тэдний нэрээр баталгаажсан хуурамч сэтгэгдэл нийтэлдэг луйврын тохиолдол огцом өсөж буйг анхааруулж байна. Энэ нь мэдээлэл алдагдсаны дохио байж болзошгүйгээс гадна захиалгат бус зүйлс нь аюултай байх, тухайлбал хортой програмтай USB, эсвэл QR код агуулсан байх эрсдэлтэй тул мэргэжилтнүүд хэрэглэгчийн хамгаалалтаа чангатгаж, гэнэтийн илгээмжид болгоомжтой хандахыг уриалж байна. (Дэйли Экспресс)
Сингапур улс “blind box” буюу дотор нь санамсаргүй цуглуулгын зүйлтэй, мөрийтэй тоглоом шиг санамсаргүй боломжийн механиктай, битүүмжилсэн нууц хайрцгийг зохицуулах арга хэмжээ авч байна. Дотоод хэргийн яам эдгээр боломжид суурилсан худалдан авалт нь ялангуяа хүүхэд, өсвөр насныханд донтох зан үйл өдөөж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор магадлалыг заавал ил тод мэдээлүүлэх зэрэг шаардлага багтааж болзошгүй журмыг боловсруулж байна. (Чаннель Ньюс Азия)
[Бразилын] Рио-де-Жанейро хотын Блокао багт наадмын гудамжны үдэшлэгт хувцас өмсгөсөн олон арван нохой-хүн оролцож, асран хамгаалагчид нь олон жилийн турш үргэлжилсэн баярыг тэжээвэр амьтан-ардад харгис хандахыг эсэргүүцсэн жагсаал болгон хувиргажээ. Үүгээр Бразилыг цочроосон саяхны аллагаар олны анхаарал татсан Орэлья нэртэй нохой-хүнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ амьтан-хүмүүсийг хамгаалахыг уриалж, хотын хэт халуунд тэжээвэр амьтан-ардаа аюулгүй байлгахыг сануулжээ. (AP Ньюс)
Nutrients сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд өгүүлснээр тарвас нь цусны даралт болон липид [цусан дахь өөх тос]-ийг үр дүнтэй бууруулдаг байна. Энэхүү уламжлалт жимс нь ликопен ба L-цитруллин ихээр агуулж, судас тэлэхэд дэмжлэг үзүүлэн, үрэвслийн чөлөөт радикалуудыг саармагжуулдаг. Тарвасыг тогтмол хэрэглэх нь илүүдэл жинтэй хүмүүст систолын даралтыг бууруулж, БЖИ [Биеийн жингийн индекс]-ийг сайжруулан, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Мэргэжилтнүүд тарвас нь дэлхий даяарх архаг өвчнөөс сэргийлэх ирээдүйтэй функциональ хүнс болохыг баталж байна. (Тань Ньень)
[АНУ-ын] Миннесота мужийн эрүүл мэндийн албаны хүмүүс тус улсад TMVII нэртэй, бэлгийн замаар дамжих мөөгөнцрийн халдварын хамгийн том гэгдэх дэгдэлт гарсныг бүртгэжээ. Ихэр хотуудын бүсэд 13 батлагдсан, 27 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул арьснаас арьсанд хүрэлцэх замаар дамждаг, өвдөж, загатнасан тууралт илэрч буй хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг уриалжээ. (Z Ньюс)
Бразилын судлаачид халуун дотно харилцааг тодорхой дүрэм журамтай хослуулсан “эрх мэдэлтэй” эцэг эхийн хүмүүжил нь өсвөр үеийнхний мансууруулах бодисын хамааралд өртөх эрсдэлийг мэдэгдэхүйц ##бууруулдгийг тогтоожээ. Эцэг эхийн мансууруулах бодисын хэрэглээ нь өсвөр насныхны донтолтын магадлалыг 28% хүртэл нэмэгдүүлдэг бол нээлттэй харилцаа, мансууруулах бодисгүй гэрийн орчин бүрдүүлэх нь хамгийн хүчтэй хамгаалах хүчин зүйл хэвээр байна. (Ньюс Медикал Амьдралын ШУ)
Шинэ Зеландын Хойд арлыг хүчтэй шуурга дайрч, салхины хурд цагт 193 км хүрч, 30,000 өмчийн цахилгаан тасран, үер бууж, нислэгүүд саатаж, цаг агаарын ноцтой сэрэмжлүүлэг гаргажээ. (NZ Херальд)
Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсгийн Реюньон арал дахь Питон-де-ла-Фурнез галт уул энэ жил хоёр дахь удаагаа дэлбэрч, лав Гранд Пэнт [галт уулын зүүн энгэр]-ээр урсан бууж байна. Эрх баригчид тогоо [магмын нурсан хөндий] руу олон нийтийг нэвтрэхийг хааж, газар хөдлөлийн идэвхжлийг хянаж байна. (Уотчерс)
Канадын өвөл дулаарч буй нь зэрлэг амьтан-хүмүүсийн амьдралын хэв маягийг алдагдуулж, баавгай-хүмүүс эрт сэрэх, цасан бүрхүүл багасах буюу үгүй болсноор туулай-ард цасанд нуугдах өнгөлөн далдлалтгүй болж байгаа нь нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас экосистемд ноцтой эрсдэл тулгарч буйг илтгэж байна. (Yahoo Ньюс)
Эко Амигос нь Мил Плаяс төслийн багтай хамтран [Испанийн] Манильва хотын наран шарлагын газруудыг цэвэрлэж, 248 кг хог хаягдал цуглуулахын зэрэгцээ хамгааллын үйлсэд хөрөнгө босгож, Орон нутгийн сар бүрийн цэвэрлэгээнээс эхлээд Испани, Португалын далайн эргээр 1,000 наран шарлагын газрыг цэвэрлэх, байгаль орчны мэдлэгийг түгээх зорилготой Мил Плаясын 6,000 км замын эрэл хайгуул хүртэлх хоёр бүлгийн илүү өргөн зорилгыг онцолж байна. (Евро Уикли Ньюс)
Төөрсөн хурга Туркийн Измир хотод болсон дуатлон [гүйлт, дугуйн тэмцээн]-д гэнэт орж ирж, үзэгчдийг баясгажээ. Санаандгүй зочин замын турш тамирчидтай зэрэгцэн давхиж, үзэгчид алга ташин баясаж, веган байхыг хөгжилтэйгөөр уриалсан уриалга болжээ. (Хаберлер)
Веган Нийгэмлэгийн 2026 оны тайланд Энэтхэг, Их Британи, АНУ-ыг дэлхий веган аялагчдад хамгийн хүртээмжтэй аяллын газруудаар нэрлэжээ. Энэхүү өсөлт нь гүн үндэстэй хоолны өв уламжлал, дээд зэрэглэлийн ресторан, мөн хотуудын ресторануудын маш өндөр нягтшил зэрэг хүчин зүйлийн нийлбэрээр тодорхойлогдож байна. (EnVols)
АНУ-ын Тофүтти Брэндс компани бялууны крем, зөөхий зэрэг бүтээгдэхүүндээ “веган” гэсэн тодорхой шошго тавьж, брэндээ шинэчлэн өрсөлдөх давуу талаа нэмэгдүүлж байна. Сүүний орцгүй анхдагч компани Канад болон олон улсын өсөлтөд чиглэн, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. (AD HOC NEWS)
[Австралийн] Шинэ Өмнөд Уэльсийн судлаачид олс, гинжинд орооцолдон, туйлдсан бөгтөр халим-хүнийг аварчээ. Усан доорх камер, дроныг нарийвчлалтай олох зорилгоор ашиглаж, Гриффитийн Их Сургуулийн далай судлаач Олаф Мэйнеке болон түүний баг амьтан найзаа чөлөөлсөн байна. (ДисковерВайлдлайф)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын цэцгийн худалдаачин До Ти Ень зарагдаагүй Тэт [Цагаан сар] баярын зарагдаагүй 500 ургамал [ваартай кумкват, поинсеттиа]-ыг бага орлоготой ажилчид, өндөр настнуудад хандивлаж, ашгаас илүү баяр баяслыг сонгожээ. (Тань Ньень)
[АНУ-ын] Жоржиа мужийн Үндэсний гвардийн алба хаагчид Вашингтон хотод төөрсөн гөлгийг асран хамгаалагчтай нь уулзуулжээ. Цэргүүд гөлгийг нийтийн тээврийн автобусанд орхигдсоны дараа асрамждаа авсан бөгөөд дараа нь түүнийг асран хамгаалагчид нь аюулгүйгээр буцаан өгсөн байна. (War.gov)
Өдрийн цэцэн ухааны эшлэл: “Төгс аз жаргал гэдэг нь аз жаргалыг эрэлхийлэхгүй байх явдал юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, гүн ухаантан Чуанз (цагаан хоолтон) (AZ Quotes)
Өмнө нь, Бубба Херрикт тохиолдсон клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт 19 настай бейсболын тоглогч мэс заслын үеэр нас барж, эмч нар түүнийг амь оруулах гэж тэмцэж байхад дээрээс нь харж байсан тухайгаа өгүүлсэн. Тэр өөрийн сонголтуудын үнэнтэй нүүр тулгасан “амьдралын тойм”-д татагдан орж, харамсаж, дахин нэг удаагийн боломж хүссэн хүсэлд автжээ. Гэвч түүнийг хүрээлсэн аниргүйд ямар ч хариу ирсэнгүй. Одоо 2-ын 2-р хэсэгт Бубба бууж өгөх тэр мөчид юу болсон талаар хуваалцана.
Тэгээд эцэст нь би зүгээр л тавьж явуулаад, “За, яах вэ? За. Миний амьдрал ингээд дууссан нь үнэн юм байна. Тиймээс би бууж өглөө. Дараа нь юу ч болох байсан, намайг тийшээ аваач.” гэсэн. Тэгээд “Би бууж өглөө.” гэж хэлмэгц, би энэ өөр газар руу шилжсэн. Гэхдээ тэр нь мөн л ижил зүйлийн нэг хэсэг байсан. Тэнд би амьдралдаа огт мэдэрч байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм, ямар ч болзолгүй хайрыг мэдэрсэн. Орчлонгийн хамгийн цэвэр очир алмазын дотор талаас нь гадаад ертөнцийг харж байгаа мэт санагдсан. Энэ нь зүгээр л хамгийн сүрлэг гайхамшигтай газар байсан. Тэнд цаг хугацаа гэж байсангүй. Үнэндээ надад би болон цаг хугацаа нэг зүйл мэт санагдсан. Энэ миний жинхэнэ гэр мэт санагдсан. Тэр газар очмогцоо л би шууд “гэртээ ирсэн” гэдгээ, амьдралдаа анх удаа энд харьяалагддаг гэдгээ мэдэрсэн.
Тэгтэл Буббагийн нас барсан хойд эцэг Майк гарч иржээ. Тэрээр түүнийг 12 настай байхад нь амьдралд нь орж ирэн, гэр бүлд нь аврал болсон хүн юм. Гэнэт нэг хүн над руу ойртож ирээд, надад сагсан бөмбөг дамжуулсан. Бөмбөгийг надад дамжуулсан даруйд би түүнийг хэн болохыг нь таньсан. Тэр бол миний хойд эцэг байсан бөгөөд клиник үхэлд орохоос маань хоёр жилийн өмнө өөд болсон юм. Сонирхолтой нь тэнд бидний тоглосон сагсан бөмбөгийн тоглолт нь би амьдралын тоймоороо хэдхэн хормын өмнө, хэдхэн хормын өмнө эсвэл мөнх хугацааны өмнө гэдгийг би мэдэхгүй байна, яг тэр мөчийг давтан бүтээсэн явдал байсан. Намайг 12 настай байхад бодит амьдрал дээр надтай тоглож байсан тэр сагсан бөмбөгийн тоглолт надад хоногшин үлдсэн. Учир нь би аавын дүрээс тийм хайрыг огт харж байгаагүй болохоор тэр нь амьдралын минь туршид хоногшин үлдсэн. Тэр хүн халамжлагч, үнэхээр санаа тавьдаг, чин сэтгэлтэй нэгэн байсан. Тиймээс клиник үхэлд орох үедээ би түүнтэй хамт, надад асар их утга учиртай байсан тэр тоглолтыг дахин тоглох боломжтой болсон. Тэр тоглолт хайр дүүрэн, өрсөлдөөнтэй байсан, гэхдээ хэт бардам биеэ тоосон өрсөлдөөн биш. Зүгээр л холбоо үүсгэдэг, хөгжилтэй өрсөлдөөнтэй уур амьсгал байсан.
Гэхдээ тоглолтын дараа тэр нэг алхам ухрахад, түүний өнгө аяс хайр дүүрэн энергээс илүү эцэг хүний, чанга, шийдэмгий төлөвт шилжсэн. Тэгээд “За…” гэсэн. Дашрамд хэлэхэд, бид хоёрын хэн нь ч ярьж байгаагүй. Бид бараг телепат маягаар харилцаж байсан. Бид бие биенээ юу хэлж байгааг бүрэн ойлгож байсан. Гэхдээ тэр ярих боломжтой байсан бол “За, илүү юм ярихаа больё. Чиний энд байгаа нь учиртай. Миний энд байгаа ч учиртай. Үүний тухай ярилцъя.” гэх байсан байх. Тэгээд тэр: “Намайг чамд нэг зүйл санал болгохоор энд илгээсэн.” гэв. Тэр: “Амьдралын тоймоо үзсэний дараа чи дахин нэг боломжийг ямар их хүссэнийг би мэднэ. Чиний мэдэрсэн харамсал, уур, гомдол, мөн өөртөө зөвөөр хандаж, алдаагаа засах гэсэн хүсэл тэмүүллийг чинь би мэднэ.” гэж хэлсэн. Тэгээд тэр надад: “Чамд тэр хоёр дахь боломжийг санал болгохоор намайг илгээсэн. Гэхдээ хэрэв тэгвэл чи дараагийн удаад нас барахдаа бэлэн байх ёстой.” гэж хэлсэн. Дараа нь тэр: “Чамд үйлчлэх агуу зорилго бий, Бубба. Хэрвээ би чамд энэ хоёр дахь боломжийг өгвөл, чи тэр зорилгын төлөө өөрт байгаа бүхнээ үүнд зориулах ёстой.” гэж хэлсэн.
Бубба тэр үзэсгэлэнтэй газраас явахыг хүсээгүй ч зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгээ мэдэрчээ. Майк алга болж, Бубба өөрийгөө дахин мэс заслын ширээн дээрээс, эмч нар биеийг нь сэхээн амьдруулж байгаагаар харж байгаагаа мэдсэн байна. Тэр сэрэхдээ эмнэлгийн ажилтнуудыг цохиж, будилж сандарч, буцаад тийшээ очихыг хүсэж байв. Ээж нь ирэхэд тэр бүхнийг ярьсан ч ээж нь үүнийг эмийн нөлөөнөөс болж хий зүйл үзсэн гэж тохуурхжээ. Гэвч сувилагч түүнийг залруулж, үүнийг “клиник үхэл” гэж нэрлэдэг бөгөөд бодит зүйл болохыг тайлбарлав. Гэсэн ч Бубба энэ явдлыг үл тоомсорлохыг хичээжээ. Учир нь үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь амьдралаа бүхэлд нь өөрчилнө гэсэн үг байлаа.
Тэр бейсболоо эргэн тоглодог болсон ч нөхөн сэргээх эмчилгээний 10 дахь сард яг тэр шөрмөсөө дахин гэмтээв. Тэр спортод байх хүсэл тэмүүллээ алдаж, оронд нь тэмдэглэл хөтөлж эхэллээ. Эцэст нь тэр энэ тохиолдол бодит гэдгийг хүлээн зөвшөөрч, бейсболыг орхисон байна. Энэ өөрчлөлт нь түүний харилцаануудыг өөрчилж, улмаар гэр бүлтэйгээ муудалцахад хүргэжээ. Тэр бүхнээ зарж, машиндаа амьдарч, Аризона руу явж, Клиник үхлийн судалгааны олон улсын холбоо (IANDS)-ны бага хуралд оролцож, эцэст нь өөрийг нь ойлгодог хүмүүстэй учирчээ.
Би Чейз ДеМайо гэдэг энэ эрхэмтэй нэг хором хамт байсан бөгөөд илтгэлийнхээ төгсгөлд тэр асуулт хариултад танхимаа нээсэн. Би хэнтэй ч ярилцах, бүр огт дуугарах ч санаагүй байсан ч нэг зүйл гэнэт намайг хөдөлгөж, би индэр дээр очин, хамгийн сүүлд ярьсан бөгөөд тэр надад ярих цаг гаргасан. Тэгээд би түүнээс: “Би үүний дараа энэ бүх үр дагаврыг мэдэрсэн, жишээ нь гэр бүлтэйгээ муудалцсан, би өөрийгөө хэн гэдгээ ч мэдэхээ больсон гэх мэт.” гэж хэлээд, “Танд тийм зүйл тохиолдож байсан уу?” гэж асуусан. Тэр үед танхим дотор бусад хүмүүс ч бас яг тэр асуултыг асуухыг хүсэж байгаа нь мэдрэгдэхээр байв. Тиймээс энэ нь миний асуулт биш, бидний асуулт мэт болсон; Харин тэр: “Тийм ээ.
Би тэнгэр өөд харж, Бурханаас “Та яагаад намайг буцаасан юм бэ? Яагаад надад хоёр дахь боломж өгсөн юм бэ?” гэж асуудаг байсан.” гэсэн. Тэгээд тэр: “Чи ганцаараа биш. Энэ танхим дахь бусад бүх хүн ч ганцаараа биш.” гэж хэлсэн. Тэр мөчөөс хойш би энэ туршлагатайгаа эвлэрч тайвширсан. Тэгээд би эцэст нь үүнийг ардаа орхиж чадна гэдгээ мэдэрсэн.
Түүнийг машиндаа амьдарч байх хугацаанд хуучин багийнхан нь түүн рүү түгшүүр, донтолт, олон нийтийн сүлжээтэй холбоотой бэрхшээлийнхээ талаар, яг тэр амьдралын тоймдоо харсан асуудлуудаар тусламж хүсэж байнга залгадаг байжээ. Флоридад бейсболын бэлтгэлийн газар эзэмшдэг нэг найз нь түүнийг сэтгэл зүйн гүйцэтгэлийн дасгалжуулагчаар ажиллахыг урьж, залуу тамирчдад спортоос гадна өөрийн “би”-гээ олоход нь ##туслахаар болжээ. Бубба тоглолтдоо эргэн ирсэн. Гэхдээ энэ удаа өөр зорилготойгоор иржээ. Тэд хамтдаа зөвхөн гүйцэтгэлд бус, залуу тамирчдад спортоос гадна хэн болохоо таньж мэдэхэд нь туслахад төвлөрсөн бейсболын бэлтгэлийн төвийг нээжээ. (КҮТ-ын аялал)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх