Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 16
АНУ Нигерид ойролцоогоор 200 цэргийн алба хаагч илгээж, хэт даврагчдын эсрэг ажиллагаанд нутгийн хүчнийг сургахад дэмжлэг үзүүлэхээр болжээ. Албаны хүмүүс цэргүүд тулалдаанд оролцохгүй гэдгийг онцолсон бөгөөд Нигерийн хойд бүс нутаг даяар жихадист болон бусад зэвсэгт зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдэж байна. (Нью-Йорк Пост)
Камбож, Канад улсууд хэвлэл мэдээллийн хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ. Мэдээллийн яамны сайд Нэт Пхеактра, Канадын Элчин сайд Кристиан ДэсРошес нар дижитал ур чадварын сургалт, сэтгүүлчийн ёс зүйн хөтөлбөр, ташаа мэдээлэлтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх хамтарсан төслүүдийн загварчилсан төлөвлөгөөг танилцууллаа. (Кхмер Таймс)
Украин (Урейн)-ы эрх баригчид өвлийн хасах хэмийн нөхцөлд Оросын цохилтууд эрчим хүчний дэд бүтцийг нь сүйтгэснээр сая сая хүн найдвартай дулаангүй болж, даарч осгож нас барах тохиолдол өсөж байна гэж мэдээлжээ. Эрүүл мэндийн албаны хүмүүс хүйтнээс шалтгаалах өвчлөл нэмэгдэж, цахилгаан тасалдал гүнзгийрэхийн хэрээр эрсдэл өргөжиж буйг анхаарууллаа. (VTV)
Их Британийн үндэсний хамгааллын хянан шалгалтаар эмзэг ураг, нярайг илүү сайн хамгаалахын тулд яаралтай төрөхийн өмнөх дэмжлэг, мэдээлэл солилцоо, олон байгууллагын уялдаа холбоонд гарч буй цоорхой нь гэр бүлүүдийг нууц жирэмслэлт, гэр бүлийн хүчирхийлэл, үйлчилгээний байгууллагаас тасрах зэрэг давтагдсан эрсдэлийг эрт үеийн хөндлөнгийн оролцоо хийлгүй орхиход хүргэж байна гэж анхааруулан, бүх гэр бүлийн хэрэгцээг цогцоор нь шийдэх ‘Гэр бүлээ бод’ хандлагыг бэхжүүлэхийг уриалжээ. (Gov.uk)
TikTok сошиал апп шинээр анхаарал татлаа. Судлаачид, хувийн нууцын өмгөөлөгчид TikTok платформын шинэчилсэн мөрдөх хэрэгслүүд нь гадаад вэбсайтуудаар дамжуулан хэрэглэгчдийн мэдээлэл, тэр дундаа эрүүл мэндтэй холбоотой эмзэг өгөгдлийг цуглуулж байна гэж мэдэгдсэний дараа олон нийтийн сүлжээний уг аппликейшнийг шинээр хянахаар болж, түрэмгий зар сурталчилгаанд чиглүүлэх практикийн талаар анхааруулж, хувийн нууцын хамгаалалтыг чангатгахыг шаардлаа. (Нью-Йорк Пост)
Их Британийн засгийн газар өргөмөл болон төрөл садны асрамж дахь хүүхдүүдийг дэмжих хүрээг тэлэх тухай хэлэлцүүлэг эхлүүлж, илүү эрт, илүү чиглэсэн тусламж үзүүлэх, Өргөмөл болон тусгай асран хамгаалагчийн дэмжлэгийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн уялдааг бэхжүүлсэн ‘Гэр бүлээ бод’ хандлагаар тогтвортой байдал, үр дүнг дээшлүүлэх санал дэвшүүлжээ. (Gov.uk)
Индонез улс даяарх эрүүл мэндийн үзлэгийн үнэ төлбөргүй хөтөлбөр эхний жилдээ 70 сая хүнд буюу хүн амын дөрөвний нэг орчимд хүрчээ. Албаны хүмүүс халдварт бус өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байр, сургууль, олон нийтийн орон зайд хамрах хүрээг тэлж, оношлогдсон хүмүүсийг орон нутгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмчилгээ, лавлагаанд холбохоор төлөвлөж байна. (Антара Ньюс)
Люфтханза компанийн олон зуун нислэг нисгэгчид болон бүхээгийн багийнхан тэтгэвэр, ажлын байрны баталгааны асуудлаар зохион байгуулалттай ажил хаялт зарласны улмаас цуцлагдлаа. Үүний улмаас ойролцоогоор 100,000 зорчигчийн аялал алдагдаж, Германы хамгийн том агаарын тээвэрлэгч бараг 800 нислэгээ цуцлахаас өөр аргагүй болж, хэвийн хуваарьт шилжүүлэхээр ажиллаж байна. (Ройтерс)
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв чикунгунья вирусийн дэгдэлтийн талаар сэрэмжлүүлэг гаргасны дараа Сейшелийн арлууд руу аялах зөвлөмж гаргаж, Энэтхэгийн далайн энэ бүлэг аралд халдвар өсөж байгаа тул аялагчдыг шумуулд хазуулахаас хамгаалах нэмэлт арга хэмжээ авах, вакцин хийлгэх талаар бодож үзэхийг уриалжээ. (Нью-Йорк Пост)
[Ау Лак (Вьетнам)-ын] Тэйнинь аймгийн эрх баригичд денге чичрэг өвчний тохиолдол энэ оны 1-р сард 1,757 болж огцом өсөн, 2025 оны мөн үеэс 4.5 дахин өссөнтэй холбогдуулан яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Албаны хүмүүс цаг агаарын нөлөөгөөр шумуул олширсноор хүнд хэлбэрийн 45 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ. (Бао Тинь түк)
Өмнөд Солонгос улс Данжины гахай-хүн өсгөх байгууламжид Африкийн гахайн мялзан өвчин гарсныг баталлаа. Эрх баригчид бүс нутгийн амьтан-хүний аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнийг 24 цагийн хугацаанд хориглож, ариутгал халдваргүйжүүлэлтийн хатуу хөтөлбөр хэрэгжүүлж байна. (ВьетнамПлас)
Эсийн хамгаалалт, дархлаанд нэн чухал С амин дэм нь жимс, хүнсний ногоонд агуулагддаг, усанд уусдаг амин чухал үл исэлдүүлэгч юм. Энэ нь коллагены нийлэгжилт, төмрийн шингээлт, шархны эдгэрэлтийг дэмждэг. Насанд хүрэгчдэд өдөрт 75–90 мг шаардлагатай ч хоол боловсруулах асуудал үүсэхээс сэргийлж 2,000 мг-аас хэтрүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрч хүчийг хадгалж, ядрах, буйлнаас цус гарах зэрэг С амин дэмийн дутагдлын шинж тэмдгээс сэргийлдэг. (ВнЭкспресс)
Смитсоны хүрээлэнгээр ахлуулсан судалгаагаар 2014–2017 оны далайн халалтын давлагаа дэлхийн шүрэн хадны 50 гаруй хувьд гэмтэл учруулсныг илрүүлжээ. 2023 онд эхэлсэн дэлхийн хэмжээний дөрөв дэх удаагийн цайралтын явц үргэлжилж, дэлхий даяарх хаданд заналхийлсээр байна. (Сайнс Дэйли)
Дэлхийн өмнөд хагас бөмбөрцөг түүхэн халалт, ой хээрийн түймэрт сүйдэж, Австралид агаарын хэм 50°C-д дөхөж, Чилид үхлийн аюултай түймэр дэгджээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь Ла Ниньягийн хөргөх нөлөөг даван гарчээ. (Ройтерс)
Нилс шуурга Испани, Португалд аадар бороо, ширүүн салхи дагуулж, тээвэр саарч, дэд бүтэц нурж байна. Эрх баригчид цаашдын хохирлоос сэрэмжлүүлэн, олон бүс нутгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. (Ройтерс)
[АНУ-ын] Техасын A&M Их Сургуулийн эрдэмтэд бодит амьдрал дахь мурийлт, нарийсалт, товойлтыг дуурайлгасан, өвчтөн тус бүрд зориулсан судасны анхны амьд чипийг бүтээлээ. Энэ нь судлаачдад судасны өвчин үүсдэг өндөр эрсдэлтэй мушгиа дээр хэрхэн үүсэхийг ажиглах боломж олгодог нээлт, судасны эмгэгт чиглэсэн эмчилгээг турших амьтан-хүн ашигладаггүй шинэ платформ болж байна. (Түөй Трэ)
Өмнөд Солонгосын судлаачид улаан буудайн цавуулаг, дулаан, хэт ягаан туяаг ашиглан өндөр үзүүлэлттэй веган арьс боловсруулжээ. Уг материал нь амьтан-хүний арьсны молекулын бүтцийг дуурайлган, цаашид таннины хүчил, төмрийн хлоридоор боловсруулахад суналтын бат бэх нь 17.2 мегапаскальд хүрч, синтетик хуванцар болон хорт химийн холбогч бодис хэрэглэлгүйгээр уламжлалт арьстай бараг ижил болсныг тогтоожээ. (Химистри Уорлд)
Америкийн Зүрхний өвчин судлалын коллежид нийтэлсэн [АНУ-ын] Харвардын Их Сургуулийн томоохон судалгаагаар нүүрс ус, өөх тос багатай хоолны дэглэмийн “эрүүл” хувилбарууд хоёулаа титэм судасны өвчний эрсдэлийг 15%-иар бууруулдгийг харуулжээ. Үр дүн нь ургамлын гаралтай уураг, ханаагүй тосыг амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн, боловсруулсан нүүрс уснаас илүүд үздэг хоол хүнсний чанар нь зүрхний эрүүл мэндийн гол хүчин зүйл гэдгийг онцолж байна. (Харвард Т.Х.-ийн Нийтийн Эрүүл мэндийн сургууль)
Веган сүүн бүтээгдэхүүний чидуны уургийн изолятын дэлхийн зах зээл 2026 онд 670 сая ам.доллароос 2036 он гэхэд 2.31 тэрбум ам.доллар хүртэл огцом өсөх төлөвтэй байна. Жил бүрийн нийлмэл өсөлт нь 13% байх тооцоотой байгаа энэ шинэ найрлага нь шар буурцаг, вандуйн уургийн тогтвортой, харшил үүсгэдэггүй орлуулагч хэлбэрээр олны анхаарлыг ихээр татаж байна. (OpenPR)
[АНУ-ын] Грин Бэй хот дахь тэжээвэр амьтан-ардын асрах газар хэт хүйтний үеэр дулаацахыг хүссэн хүмүүст үүдээ нээж эхэллээ. Агаарын хэм -28°C хүртэл унахад Safe Haven Pet асрах газар нь орон гэргүй хүмүүсийн хэт ачаалалтай хоргодох байруудаас нэмэлт хүмүүсийг хүлээн авч, амь насанд аюултай нөхцөлд ирэгсдийг хянахын тулд сайн дурынхан шөнөжин байрлажээ. (Гүүд Ньюс Нетворк)
[АНУ-ын Иллинойс мужийн] Арлингтон Хайтс хотод тэргэнцэртэй, 85 настай залуухан эмэгтэйн гэрт гал гарч, гэр дотроо гацсаны дараа хөрш нь том алх ашиглан, хаалгыг эвдэж, түүнийг аварчээ. Эмэгтэй, түүний 90 настай нөхөр болон Сайн үйлстэн эмнэлэгт хүргэгдэж, улмаар эдгэрч, эмнэлгээс гарчээ. (Гүүд Ньюс Нетворк)
Ахмад Мэтт Прэбиш Милтон хар салхины нүүлгэн шилжүүлэлтийн аврах ажиллагааг насан туршийн гэр болгожээ. Хар салхины өмнө [АНУ-ын] Флорида мужаас Милуоки руу асрах газрын 145 амьтан-хүнийг онгоцоор тээвэрлэн хүргэх үеэр агаарын тээврийн нисгэгч Авери нэртэй бяцхан муурын зулзагатай дотносжээ. Эхнэрийнхээ зөвшөөрлөөр ноён Прэбиш түүнийг нислэгийн үеэр өргөж авчээ. (Анимал Рескью Сайт)
[Хятадын] Шэньжэнь хотод хамгаалалтын ажилтан алдагдсан мөнгөн гулдмайг хамгаалжээ. Тэрээр Лоуху дүүргийн Шүйбэй үнэт эдлэлийн хотын гаднаас 21,700 ам.доллароос дээш үнэлгээтэй долоон мөнгөн гулдмай олж, цагдаад мэдэгдсэнээр эд зүйлсийг эзэнд нь буцаан өгчээ. (Соха Ньюс)
Өдрийн нэгтгэх эшлэл: “Ганц мөчир амархан хугарна, харин багц мөчир бат бөх.” – Шауни Уугуул Үндэстний тэргүүн, илтгэгч, цэргийн удирдагч Текумсе (BrainyQuote)
Би клиник үхлийн тохиолдолд ерөөс итгэдэггүй хүн байлаа. Тэгээд би тас харанхуйн энэ тэнгист сэрсэн. Тэд над руу ирээд, яг л хашхирч, исгэрч байлаа, Тэгээд дараагийн мөчид би Диваажингийн гудамжнуудаар асар хурдтай давхиж байгаа мэт болж, гэнэт Бурхан миний нэрийг дуудсан. Дуглас Нэйкийн клиник үхлийн тохиолдлын 2 хэсгээс бүрдэх цувралын 1-р хэсэгт Америкийн захиалгат орон сууцны барилгачин Дуглас Нэйк менингитээр нас барж, Диваажинд очоод, 30 жилийн ой санамж нь арчигдсан байдалтай эргэн ирснээр өөрийн ертөнц болон хамгийн ойр хүмүүсээ дахин танин мэдэхэд хүрснээ ярьжээ.
Хүндхэн гэр бүлд дөрвөн хүүхдийн нэг болж өссөн Дуглас багаасаа эцгийнхээ хүчирхийллийн бай болсон байна. Миний санаж буй хамгийн анхны зүйл бол 5 настайдаа ханан дээр хоёр зураг зурсныхаа төлөө айхтар зодуулсан явдал юм. Нэг нь инээмсэглэсэн царай, нөгөө нь гунигтай царай байсан. Аав ажил дээрээсээ ирээд “Ханан дээр хэн сараачсан бэ?” гэж асуусан. Тэгээд би ямар нэг зүйл хийснийг минь харсанд нь баярлан догдолж үсрээд л босож билээ. Харин тэр зүгээр л өмднөөс минь шүүрч аваад өрөөнд чирч оруулан, бүсээрээ ороолгож эхэлсэн. Би ээж рүүгээ хараад: “Яагаад, яагаад та түүнд ингэхийг нь зөвшөөрч байгаа юм бэ?” гэж дотроо асууж байсан. Тэр мөчөөс хойш би өөртөө улам л дотогшоо орж эхэлсэн гэж боддог. Намайг байнга зандарч, намайг хангалтгүй, ямар ч зүйл надаас гарахгүй гэж хэлдэг байсан. Хүнд удаан хугацаанд давтан ингэж хэлээд байвал тэр нь үнэн гэж итгээд, эцэстээ бүр бууж өгдөг.
Зовж шаналж байсан ч Дуглас ирээдүйн өөрийн гэр бүлийнхээ талаар өөртөө амлалт өгчээ. Би хүүхдүүдээ надад хандсан шиг хандахгүй, хайр хүндэтгэлээр тэднийг өсгөнө гэж өөртөө амласан. Уурламаар санагддаг байсан учир надад хэцүү байсан. Уцаарламаар, бухимдмаар болдог ч өөрийгөө барих хэрэгтэй болдог байв. Ахлах сургуулиа төгсөөд Дуглас барилгын салбарт ажилчнаар оржээ. Дөрвөн жилийн дотор тэр гүйцэтгэгчийн эрх авч, 1994 онд үл хөдлөх хөрөнгийн лицензээ авчээ. Дараа нь тэр эцэг, хойд эхтэйгээ хамт компани байгуулсан.
Бизнесийг гурвалсан түншлэл гэж танилцуулсан ч Дуглас нэг л зүйл буруу байгааг анзаарч эхэлжээ. Байшингууд баригдаж, эцгийнх нь амьдралын хэв маяг сайжирч байхад Дуглас өөрөө ердөө л мужааны үндсэн цалин авч байгаагаа ойлгосон байна. Би түүн дээр очоод “Компанийн миний хувь хаана байна?” гэсэн. Тэр үндсэндээ “Чи зөвхөн карказ босгодог л бизнестэй.” гэж надад хэлсэн. Би хэсэг бодсоныхоо дараа ачааны машинд сууж, бүх багаж хэрэгслээ ачаад, түүний гэр рүү очиж, машиныг бүх багажтай нь үлдээгээд, “Би боллоо.” гэж хэлсэн. “Би дахиж хүчирхийллийг тэвчихгүй.” гэж хэлсэн. Тэгээд би гарч явсан бөгөөд түүнтэй 25, 26 жилийн турш дахиж нэг ч удаа яриагүй.
20 настайдаа Дуглас найзынхаа урилгаар Баптист сүмд очиход Вера гэдэг эмэгтэй түүнийг чиглүүлэн дэмждэг болжээ. Нэг өдөр би тагт дээр сууж байтал, Ариун Сүнс над дээр хэрхэн ажиллаж байгааг шууд мэдэрч байсан. Яг л “Сайн байна уу, би чамтай ярьж байна.” гэж байгаа мэт, Түүнийг зүгээр л эргэн тойрондоо бүхэлд нь мэдэрч чадаж байлаа. Тэгтэл гэнэт би Вераг олж харсан, Вера: “Даг, цаг нь болсон гэж бодож байна уу?” гэсэн. Би “Юуны цаг?” гэж асуусан. Тэр “Есүсийн цаг” гэсэн. Тэгээд дараагийн санаж буй зүйл гэвэл би тагтнаас бууж, голын зайгаар урагш алхаж, гэнэт Есүсийг өөрийн Эзэн, Аврагчаар хүлээн авах тухай энэ залбирлыг хэлж байсан.
1996 онд Дуглас Жэй Си Пеннид Дианатай танилцжээ. Тэд 1998 оны 6-р сард гэрлэж, Дуглас захиалгат орон сууц барих бизнесээ эхлүүлжээ. 2006 он гэхэд тэр оргилдоо хүрч, жил бүр 3-5 сая ам.долларын захиалгат орон сууц борлуулж, 10 үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийг удирдаж байлаа. Тэр оны 10-р сард Дуглас, Диана хоёр Мексикийн Лос Кабост амрахаар явжээ. Амралтын өмчлөлөө бүрэн төлчихөөр үнэгүй нэг долоо хоног өгдөг. Тэгээд бид Лос Кабост очсон, тэнд байсан сүүлийн хэдэн өдрийн үеэр жижигхэн, хажуугийн ресторан маягийн газарт орсон юм. Тэндхийн зөөгч надад менингит халдаасанд өнөөдөр ч дургүй минь хүрдэг.
Дуглас гэртээ ирснээс хойш дараагийн лхагва гарагт бие нь муудаж эхэлсэн бөгөөд томуу гэж бодсон ч пүрэв гарагийн шөнө гэхэд байдал ноцтой болжээ. Маргааш өглөө нь босоод би түүнд [Дианад] “Хөөе, би одоо ч сайнгүй байна. Би зүгээр л гэртээ байя.” гэж хэлсэн. Би ер нь тэгдэггүй. Тэгээд шүршүүрээс гарах гэтэл халтирч, маш хүчтэй унан, шал мөргөсөн. Би өөрийгөө татаж босгоод, толь руу харахад нүүрний минь хажуугаар цус урсаад л байсан. Үнэхээр их байсан. Тэгээд миний санаж буй сүүлчийн зүйл бол удаан хөдөлгөөнөөр “Өө, хөөх” гэж хэлсэн явдал байсан.
Диана болон хамгийн бага хүү нь яаралтай тусламж дуудаж, эмнэлэгт нугасны шингэний шинжилгээгээр хамгийн онош тавьсан бөгөөд Дуглас менингококкт менингиттэй байв. Энэ өвчний нууц үе нь 10 хоног байдаг. Амьд үлдэхийн тулд 24 цагийн дотор антибиотик хийлгэх хэрэгтэй. Менингит нь тархины эргэн тойрны хальсыг гэмтээж, толгой айхтар хавагнадаг. Бүр нүдний алимыг хүртэл түрж гаргана. Хачин их даралттай, толгойн өвдөлт нь үнэхээр тэвчишгүй. Дуглас гурван өдөр комд байжээ. Тэр 50 настай байсан ба эмч нар түүнийг Глазгогийн комын хэмжээсний 3 оноо буюу байж болох хамгийн муу үнэлгээнд хүрсэн гэж үзжээ. Тэд Дианад түүнийг амьд гарах магадлал бага, амьд гарсан ч урьдынх шигээ байхгүй гэж бэлтгэн хэлжээ.
Тэгээд би тас харанхуй, урьд нь хэзээ ч харж байгаагүй тийм хар энэ тэнгист сэрсэн. Үнэхээр жихүүдэс хүрэм мэдрэмж байсан. Би зүгээр л агаарт дүүлж байгаа мэт, эргэн тойрноо харж байсан. Юу ч болоогүй. Дараа нь би алсад нэг зүйл хөдөлж байгааг анзаарсан. Тэгээд би харж байсан. Тэд над руу ирж байсан. Энэ, юу ч байсан, над руу ирж байсан, ойртох тусам улам том болж байлаа. Тэд орилж, исгэрч, биеэс нь дөл ирж байсан, тэр үед би айсандаа чичирч байлаа. Тэгтэл гэнэт нэг дуу надад “Бүү ай. Би чамтай хамт байна.” гэж хэлсэн. Гайхалтай нь би тэр дууг таньсан. Би яг Хэн болохыг нь мэдэж байв.
Дугласын хараахан ойлгоогүй зүйл бол тэр харанхуй нь дөнгөж эхлэл байлаа. Диваажин өөрөө илрэх гэж байжээ. Дараагийн мөчид би Диваажингийн гудамжаар асар хурдтай явж байгаа мэт болсон. Маргааш бидэнтэй хамт байж, Дуглас Нэйкийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгийг хүлээн авч үзээрэй. (Жэни ДюВаллтай хамт Бурхантай уулзсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх