ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 15
Өмнөд Солонгос улс 2016 онд Кэсон аж үйлдвэрийн цогцолбор хаагдсанаас хойших 10 жилийн ойгоор хамтарсан үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх сонирхлоо илэрхийллээ. Тус бүс нь Хойд Солонгост байрлаж, 2004–2016 оны хооронд хоёр Солонгос хамтран ажиллуулж байжээ. Тус хойгийн Солонгос хоорондын практик хамтын ажиллагааны цөөн, удаан үргэлжилсэн төслүүдийн нэг байсан энэ бүс хаагдсанаар өдөр тутмын хил дамнасан эдийн засгийн үйл ажиллагаа 10 гаруй жилээр тасалдсан бөгөөд Сөүл хот одоо ирээдүйг нь хэлэлцэхийн тулд харилцаа холбооны сувгуудыг сэргээхийг уриалж байна. (Кореа Таймс)
Анголын ерөнхийлөгч Жуан Лоренсу болон Африкийн холбооны төлөөлөгч нар [Анголын] Луанда хотод Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс [БНАКУ]-ын ерөнхийлөгч Феликс Чисекедитэй уулзсаны дараа тус улсын зүүн хэсэгт гал зогсоохыг уриалж, АНУ, Катарын зуучилсан сүүлийн үеийн энхийн оролдлогуудын үл тоон Руандагийн дэмжлэгтэй М23 босогчдын бүлэг БНАКУ-ын нутаг дэвсгэрт довтолгоогоо үргэлжлүүлж буй тул бүх талууд тохиролцсон хяналтын механизмуудыг хэрэгжүүлэхийг шаарджээ. (Африканьюс)
ОХУ-ын дрон Украин (Урейн)-ы Харьков мужийн Богодухов хотод цохилт өгч, фронтын бүсийн буудлагаас нүүлгэн шилжүүлсний дараах эхний шөнө нэг аав болон гурван бага насны хүүхэд амиа алдаж, жирэмсэн ээж нь ганцаараа амьд үлджээ. (Фокс Ньюс)
[АНУ-ын] Наугатак хотын амьтан-хүмүүсийн аврах газар хуучин хөргүүрийг гудамжны муур-хүмүүсийн гадаа орогнох дулаалгатай байр болгон хувиргажээ. Өввийн эрэлт огцом өсөж буй тул сайн дурын ажилтнууд үүнийг яаран хийж, үнэ төлбөргүй тараан, дурын ажилтнууд тэднийг хийж, эмзэг амьтан-ардыг хүйтнийг даван туулахад нь тусалж байна. (Стамфорд Адвокэйт)
Венесуэлийн Үндэсний Ассамблей 1999–2026 онд үйлдэгдсэн гэх улс төрийн зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлж, төрийн эвлэрлийг дэмжих зорилгоор түр ерөнхийлөгч Делси Родригесийн санал болгосон Өршөөлийн хуулийн төслийн талаар улс даяар хэлэлцүүлэг явуулж байна. Үүний зэрэгцээ ноцтой гэмт хэргүүдийг хамруулахгүй бөгөөд ирэх долоо хоногуудад эцэслэгдэн батлагдахад зориулж шинэчилсэн төслийг бэлтгэж байна. (VTV)
Европын Холбоо гал түймрийн оргил улиралд хил дамнасан шуурхай байршуулалтыг түргэсгэх зорилгоор ой хээрийн түймэрт шуурхай хариу арга хэмжээ авах 300 хүний бүрэлдэхүүнтэй хүчнийг байгуулж, уур амьсгалаас үүдэлтэй түймэр нь үндэсний албадын чадавхаас давж буй энэ үед зохицуулалт, эрт оролцоог сайжруулахыг зорьж байна. (Грек Репортер)
Катар улс Суданд зориулсан газраар дамжих анхны тусламжийн коридорын хүмүүнлэгийн хөтөлбөрөө эхлүүлж, дайны улмаас доройтсон эрүүл мэндийн тогтолцоог дэмжихээр Катарын Хөгжлийн сан болон Катарын Улаан хавирган сар нийгэмлэгээр удирдуулсан 70 чингэлэг ачааны хүрээнд онц байдлын эмнэлгийн хангамжийн эхний цувааг илгээлээ. (Катар Трибюнь)
[Малайзын] Куала Лумпур хотын төв хэсгийн гол зам болох Жалан Тун Разак дээр түгжрэлтэй үед хоёр настай хүүхэд машины арын хаалгыг онгойлгосноос болж зургаан тээврийн хэрэгсэл мөргөлдөж, хоёр мотоциклтой хүн бэртжээ. Цагдаа хайхрамжгүй жолоодлогын асуудлаар шалгаж байгаа бөгөөд ижил төстэй ослоос сэргийлэхийн тулд хаалганы хүүхдийн хамгаалалтын түгжээг идэвхжүүлэхийг жолооч нарт санууллаа. (Пийпл)
Цагаан ордон АНУ-ын улс төрийн мэдээллийн Axios хэрэгслийн дүн шинжилгээг иш татан, 2025 онд АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Хьюстон, Филадельфи зэрэг томоохон хотуудад хүчирхийллийн гэмт хэрэг эрс буурч, хүн амины хэрэг, дээрэм, хүндрүүлэх нөхцөлтэй халдлага бүгд багассаныг мэдээлжээ. Захиргаа үүнийг олон нийтийн аюулгүй байдлын бодлоготойгоо холбон тайлбарлаж байна. (Цагаан ордон)
Малайз улсад Сар шинийн баярын аяллын өмнө сүрьеэгийн 10 шинэ голомт бүртгэгдсэнийг мэдээлж, эрүүл мэндийн мэргэжилтнүүд амны хаалт зүүх, шинж тэмдэг илэрвэл эрт шинжилгээ өгөх, агааржуулалтыг сайжруулахыг уриалахад хүргэжээ. Тус өвчний хамгийн идэвхтэй дэгдэлт Селангор, Жохор мужуудад бүртгэгдсэн байна. (Тань Ньень)
Мэргэжилтнүүд шүдний өвдөлтийг түр намдаахын тулд хадаасан цэцэг юм уу хадаасан цэцгийн тос хэрэглэх, давстай бүлээн усаар зайлах, хацартаа хүйтэн жин тавих зэрэг гэрийн эмчилгээний аргыг зөвлөж байна. Мөн саримс, ууттай гаатай цайгаар шинж тэмдгийг намдаах боломжтой. Гэсэн ч шүдний эмч нар эдгээр арга нь суурь шалтгааныг зөвхөн далдалдгийг анхаарууллаа. Өвдөлт, хавдар үргэлжилбэл ноцтой хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж, гэрийн эмчилгээ нь байнгын шийдэл биш гэдгийг онцолж байна. (Лао Дон)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотод нэг гэр бүлийн таван хүн далайн загаснаас үүдэлтэй цигуатоксин хордлогын улмаас яаралтай эмчилгээ хийлгэжээ. Тэдэнд хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, мөн мэдээ алдах, “хүйтэн нь халуун мэт” мэдрэхүйн солигдол зэрэг мэдрэлийн системийн онцлог шинж тэмдэг илэрсэн байна. Эмч нар хохирогчдын биеийн байдлыг тогтворжуулсан ба халуунд тэсвэртэй энэ хор нь илрүүлэхэд бэрх гэдгийг анхааруулжээ. (ВьетнамНет)
[Ау Лак (Вьетнам)-ын Ханой хотын] Цэргийн 108-р төв эмнэлгийн эмч нар электрон тамхинаас үүдэлтэй уушгины дутагдлын улмаас амь насанд аюултай комд орсон 20 настай залууг аварчээ. Мэргэжилтнүүд хууль бус электрон тамхинд хорт нэмэлт бодис агуулагдах эрсдэлтэйг, ялангуяа Ау Лак (Вьетнам) улс 2025 онд электрон тамхи үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосноос хойш энэ асуудал хурцадсан байж болзошгүйг анхааруулж байна. (VietnamNet)
Халуун орны Гезани хар салхи Мадагаскарын зүүн хэсгийг хүчтэй дайрч, дор хаяж 31 хүний аминд хүрч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, Тоамасина болон ойр орчмын бүс нутгийг ихээр сүйтгэжээ. (Ройтерс)
Мексикийн Эль Чичон галт ууланд газар хөдлөлийн бөөгнөрөл болон галт уулын тогоон дахь нуурын химийн найрлагын өөрчлөлт ажиглагдаж, гидротермал идэвхжил тогтвортой үргэлжилж байна. Эрх баригчид Шар түгшүүрийн түвшнийг хэвээр хадгалсан ч магма дээшилсэн юм уу ойрын хугацаанд дэлбэрэх шинжгүй байгаа гэж мэдээлсэн бол орон нутгийн хийн аюулын улмаас гал уулсын тогооны бүсэд нэвтрэхийг хязгаарлажээ. (Уотчерс)
2026 оны 1-р сард дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн дулаан 1-р саруудын тавдугаарт бичигдэж, Европ, Хойд Америкт хүчтэй хүйтрэлт тохиосон ч агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.47°C-аар өндөр байжээ. (ВьетнамПлас)
Австралийн Нийслэлийн нутаг дэвсгэрийн эрдэмтэд 1980-аад онд хитрид мөөгөнцрийн улмаас орон нутагтаа устсан баригдмал нөхцөлд үржүүлсэн ногоон алтлаг хонхон мэлхий-хүмүүсийг [Австралийн] Канберра орчмын намгархаг бүсэд анх удаа дахин нутагшуулах ажлыг эхлүүлж, дархлаажуулалт, дулаан “мэлхий-ардын саун”, яльгүй давстай “мэлхий-ардын спа”-г ашиглан зэрлэг байгальд тэсвэртэй болгохыг зорьж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Европын дүпүний зах зээл 2034 он гэхэд 1.7 тэрбум евро хүрэх бөгөөд 2026 оны борлуулалт 670.2 сая евро хүрэх төлөвтэй байна гэж тооцоолж байна. Веган хоолны сонирхол нэмэгдэж, хэрэглэгчдийн эрүүл мэндийн ухамсар өөрчлөгдөж буй нь өсөлтийг чиглүүлж байна. (Плант Бэйсд Ньюс)
Филиппиний Төлөөлөгчдийн танхимын гишүүн Лейла де Лима жүжигчин Надин Люстре (веган)-гийн хамт цагдаагийн хэсгүүдэд Амьтны халамжийн нэгж байгуулах, мөн даваа гарагт Филиппиний сургууль, төрийн байгууллага, эмнэлгүүдэд зөвхөн ургамлын гаралтай хоолоор үйлчлэхийг үүрэг болгох түүхэн хуулийн төслүүдийг өргөн барилаа. (INQUIRER.net)
Беларусь дахь Минск Маргарин Плант хүнсний үйлдвэр “Залатая Кропля Веган” нэртэй вандуйн уургийн майонезыг үйлдвэрлэлд гаргалаа. Нөөшлөгч бодисгүй, илчлэг багатай энэ соусыг амьтны гаралтай өөх тосгүй, веган жороор веганчуудад болон шашны мацаг барьдаг хүмүүст зориулан бүтээжээ. (Nasha Niva)
Европын Комисс хоргодох байранд буй тэнэмэл нохой, муур-хүмүүсийн сайн сайхныг нэмэгдүүлэх, мөн тэдэн дээр туршилт хийхийг цаашид хязгаарлах иргэдийн санаачилгын төлөвлөгөөг хэсэгчлэн бүртгэлээ. Худалдааны дүрмийг шинэчилж, “зөвхөн баталгаажуулж болохуйц амьтны халамжийн стандартыг мөрддөг улсуудад л худалдааны давуу эрх, эсвэл хамтын ажиллагаа олгоно.” гэж тусгана. Зохион байгуулагчид дараагийн шатны арга хэмжээ авахын өмнө долоон гишүүн улсаас нийт нэг сая гарын үсэг цуглуулах ёстой ажээ. (Европын комисс)
АНУ-д төвтэй эрүүл мэнд, мал эмнэлгийн үл хөдлөх хөрөнгийн компани Террамед дэлхий даяарх амьтан-хүмүүсийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэх ТерраГивес хөтөлбөрийг эхлүүлэв. Бусад төслүүдийн зэрэгцээ тус компани Эквадорын Котакачи дахь тэнэмэл нохой-хүмүүсийн Amici Cannis эмнэлэгт 50,000 ам.доллароос дээш хандив өгөхөө амлаж, Танзани улсад 3 сая нохой-хүнийг вакцинжуулсан Rabies Free Africa байгууллагыг дэмжинэ. (Main Line Times&Suburban)
[АНУ-ын Флорида мужийн] Бревард тойргийн Мельбурн Бичид аврагчид шуурганы ус зайлуулах хоолойд хавчуулагдсан далайн үхэр-хүнийг аварлаа. Хүйтний эрч чангарсан үед багууд кранаар өргөж, ус зайлуулах хоолойгоос далайн үхэр найзыг гаргасан байна. Албаныхны мэдээлснээр амьтан-хүн гэмтээгүй ажээ. (CBS News)
Өнөөдрийн гэгээрүүлэх эшлэл: “Санаа зовнилгүй хоосон бай. Бодол хэнийг бүтээснийг бод! Хаалга нь тийнхүү цэлийн онгойсон байхад та яагаад шоронд үлдэнэ гэж?” – Хүндлэгдэн бишрэгдсэн Гэгээрсэн Их Багш, яруу найрагч Мавлиана Жалал-ад-Дин Мухаммад Балхи Руми (цагаан хоолтон) (Bookroo)
Өмнө нь Кристал МакВеагийн клиник үхэлд орсон тохиолдлын 1-р хэсэгт Кристал 33 насандаа нас барж, Бурханы оршихуйд очсоноо дүрслэн ярьсан билээ. Түүний Хайранд умбаж, хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөхийг нь Тэр яагаад зөвшөөрснийг асууна гэж бодсон ч амнаас нь гарсан үг харамслаар дүүрэн байв: “Би Таны төлөө яагаад илүү ихийг хийгээгүй юм бэ?” Өнөөдөр 2-ийн 2-р хэсэгт Кристал Бурхантай хамт хийсэн аяллаа үргэлжлүүлнэ. Энд Бурхан түүнийг Диваажингийн үүд рүү дагуулж очжээ.
Тэнд очсон л бол буцаж ирж чадахгүй гэж Бурхан түүнд хэлсэн байна. Тэрээр түүнд дөрвөн хүүхдийг нь буюу 13, 11 настай, мөн 10 сартай ихрүүдийг нь харуулжээ. Тэр надад тэдний амьдралын төлөвлөгөө, бүгдийнх нь амьдралын төлөвлөгөө төгс гэдгийг харуулсан. Харин Тэрээр юу харуулсан бэ гэхээр Түүний төгс төгөлдөр байдал гэдэг нь бид уй гашуу, өвдөлт, зовлон бэрхшээл амсахгүй гэсэн үг биш, мөн биднийг шархлуулах зүйл тохиолдохгүй гэсэн үг биш байлаа. Түүний төгс төгөлдөр байдал гэдэг нь эцэст нь юу ч тохиолдсон, Тэр бүгдийг авч, сайн сайхны төлөө, Өөрийн Алдрын төлөө ашигладагт оршдог. Би тэднийг үнэндээ орхиж байгаа биш гэдгээ мэдэж байсан. Би тэднээс биеэрээ холдож байгаа ч, бараг түүнээс ч илүүгээр, тэдний амьдралын мөч бүрийг хамтдаа мэдрэх болно гэдгээ мэдэж байсан. Би юу ч алдахгүй, тэдэнтэй дахин уулзана гэдгээ мэдэж байсан.
Бурхан түүнд буцаж очоод тэдний ээж байх уу, эсвэл Түүнтэй цааш явах уу гэж хэлжээ. Кристал Түүнтэй хамт явахаар сонгов. Амьдралдаа анх удаа Бурханыг бүхнээс дээгүүр тавин сонгосон нь тэр байлаа. Тэд цааш үүд рүү алхжээ. Баруун талд нь Бурхан, зүүн талд нь тэнгэрийн элч нар байв. Ойртох тусам Кристал гурав дөрвөн настай, цагаан, хөвсгөр торгон даашинзтай, жижиг шар цэцэгтэй охиныг анзаарсан байна. Тэр хүүхэд сагсаа гэрэл рүү дүрээд, ус асгаж буй мэт цацан, баяр хөөртэй инээх ажээ.
Би тэр даруй “тэр бол минийх” гэдгийг мэдэрсэн. Яг ийм зүйл дээр өмчлөл тогтооно гэвэл тэр минийх. Би энэ хүүхдийг асар их хайрласан гэдгээ санаж байна. Тэр бүх хугацаанд би түүнийг тоглож, инээмсэглэхийг хараад л миний сүнсэнд нэг зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Миний сүнс хайраар дүүрч, бөмбөлөг шиг тэлж байгаа мэт санагдсан. Түүн рүү ойртохдоо би чанга дуугаар “Би дэлбэрэх нь” гэж хэлснээ санаж байна. Учир нь түүнийг гэсэн хайрыг дахиад өчүүхэн ч нэмэх тэнхэл надад байсангүй. Тэгээд би сая сая хэсэг болон бутарч дэлбэрэхэд бэлэн байсан. Учир нь би түүнээс нүдээ салгаж чадаагүй.
Кристал тэр хүүхдийг тэвэрч авахын өмнөхөн Бурхан түүний бяцхан охиныг харах өнцгийг өөрчилжээ. Кристал доош хараад түүнийг даруй танив. Тэгээд би түүнийг өөрийгөө гэж таньсан. Тэр агшинд Бурхан бүхнийг тайлбарлаж өгсөн. Тэрээр “Би чамд үүнийг бүх амьдралын чинь турш хэлэхийг хичээсэн. Би чамд үүнийг бүх амьдралын чинь турш харуулахыг хичээсэн.” гэв. Бурхан “Би чамд хайртай.” гэж хэлэх нь өөр хэрэг. Харин Тэр надад Өөрийн нүдээр өөрийгөө харах боломж олгосон. Тэр мөчид Түүний харуулсан зүйл бол хүмүүнд өгсөн чөлөөт хүслийг Тэрээр хөндлөнгөөс өөрчилдөггүй, харин би тусламж гуйн дуудах үед Тэр надтай хамт байсан явдал юм. Амьдралын минь мөч бүрд Тэрээр хэзээ ч намайг орхиогүй. Намайг тэр харанхуй өрөөнд пүрэв гаригийн орой бүр байхад Тэр тэнд байсан. Би бүх амьдралынхаа турш ганцаардаж ирсэн ч надад тохиолдож байсан зүйлийг тэр Бурхан харах ч үгүй байж болох атлаа харснаар зогсохгүй надтай хамт сууж, өөр хүний гарт энэ дэлхийн өвдөлтийг туулахдаа ганцаараа байгаагүй гэдгийг минь надад ойлгуулсан.
Бурхан хүмүүнд чөлөөт хүслийн бэлэг өгсөн хэмээн тайлбарлажээ. Хэрэв Тэрээр нэг хүнд туслахаар хөндлөнгөөс оролцвол өөр нэг хүний чөлөөт хүсэлд мөн оролцож таарна. Кристал хайргүй Бурханы гарт шархлаагүй, харин өөрийн чөлөөт хүслээр үйлдэж, Бурханы Хүслийн эсрэг явсан хүний гарт шархалжээ.
Тэр намайг насан туршийн ичгүүрээс чөлөөлсөн. Тэр намайг эдгээсэн. Тэр намайг дотроос гадагш хүртэл чөлөөлсөн. Амьдралд минь муу зүйл үргэлжлэн тохиолдож болох ч тэдний хийж чадахгүй болсон зүйл бол Бурхан хайр энэрэлтэй Бурхан, Тэр хайр энэрэлтэй Эцэг гэдгийг мэддэг болсон итгэл, мэдлэгийг минь булааж авч чадахгүй явдал юм. Бурхан Кристалын өөрийгөө харах ойлголтыг эдгээж, түүнийг тодорхойлж байсан ичгүүрийг арилгасан байна. Тэр түүнд өөрийг нь Түүнд харьяалагддаг гэдгийг харуулжээ.
Кристал хожим бие рүүгээ, эмнэлэг рүү буцаж ирэхэд эмч нар түүнийг сэргээхийн тулд ЗУСА [зүрх уушгины сэхээн амьдруулах] арга хэрэглэж байв. Арван жилийн дараа амьдрал сорилттойгоор үргэлжилсээр, тэр дундаа хоёр жилийн өмнө нөхөр Виржил нь амиа хорлохыг завдсан байна. Гэвч Кристал сурсан зүйлээсээ зуурсаар байна.
Тэр [Бурхан] бол Хайр. Түүнтэй уулзаж, тэнд зогсох хүртлээ би үүнийг огт ойлгодоггүй байсан. Би хайрлаж байгаа нь Та [Бурхан] намайг түрүүлж хайрласных. Түүний хайр биднээр дамжин урсдаг. Түүнтэй хамт байхдаа би Хайрын нүүрийг хүрч мэдэрсэн. Хэн нэгэн хүн тэр мэдрэмжийг амсахгүй өнгөрнө гэж би огт төсөөлж чадахгүй.
Тэр бидэнтэй хамт байдаг. Тэр байхгүй мэт санагдах үед ч, бид өөрсдийгөө бүрэн ганцаараа гэж мэдрэх үед ч Тэр бидэнтэй хамт байдаг. Юунаас ч илүүтэй Тэр энэ бүхний дунд оршиж, биднийг бидний хэзээ ч бүрэн ухаарч чадахааргүй ихээр хайрладаг. Гэхдээ Түүнээс авсан хамгийн том сургамж бол энэ бүхэн төгсгөл биш юм. Энэ бол зүгээр л бидний эхлэл. Хамгийн сайхан нь хараахан ирээгүй байна. (Жон Бёрктэй хамт “Диваажиныг төсөөлөхүй” подкаст)