Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 31
АНУ Мозамбикийн төв болон өмнөд бүс нутагт тохиосон хүчтэй үерийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр 1 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлаж, АНУ-ын Элчин сайдын яам Мозамбикийн засгийн газартай хамтран ажиллаж, иргэдийг хамгаалж, амь насыг аврах хүчин чармайлтыг дэмжинэ гэж мэдэгджээ. Норвеги улс мөн адил 2 сая ам.долларын хандив олгохоо мэдэгджээ. (Клаб оф Мозамбик)
Энэтхэг улс болон Европын Холбоо [ЕХ] ихэнх бараанд ногдох татварыг огцом бууруулж, Энэтхэгийн хамгаалагдсан зах зээлийг ЕХ-ны компаниудад нээх, мөн хоёр талын худалдааны бараг бүх татварыг багасгах түүхэн худалдааны хэлэлцээрт хүрчээ. (Ройтерс)
Венесуэлийн хүний эрхийн бүлгээс Венесуэлийн эрх баригчид хүний эрхийн өмгөөлөгч, оюутан зэрэг дор хаяж 104 улс төрийн хоригдлыг сулласан гэж мэдэгдлээ. (Аль Жазира)
Аюулгүй байдлын судлаачид Chrome Web Store-оос суулгасан хортой өргөтгөлүүдийн нөлөөнд Chrome хөтчийн 100,000 гаруй хэрэглэгч өртсөн бөгөөд DPS Websafe, Good Tab, Children Protection, Stock Informer зэрэг дөрвөн нэмэлт нь хайлтыг булаан авах, түр санах ойн өгөгдөл унших, күүки цуглуулах, эсвэл алсын зайнаас код ажиллуулах боломж олгодог нь тогтоогдсон тул шаардлагагүй өргөтгөлүүдээ устгаж, хөтчийн аюулгүй байдлаа шалгахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. (Тань Ньень)
Тунисаас гарсан цагаачдын завь Газар дундын тэнгист живсний дараа нэг хүн 24 орчим цаг далайд байсны эцэст аврагдсан бол, 50 орчим хүн живсэн байж болзошгүй байна. (Ройтерс)
Сирийн боловсролын газрын удирдлагууд [Сирийн] Алеппо хотын шинээр буцаан авсан хорооллууд, зүүн хөдөө нутгийн ихээхэн эвдэрсэн сургуулиудыг сэргээн засварлах өргөн хүрээтэй аяныг эхлүүлж, хоёрдугаар улирлын хичээлийг сэргээхээр зорьж байна. (SANA)
Жосеф Раунтри сангийн шинэ тайланд Британи дахь “маш гүн ядуурал” сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрч, Их Британийн 6.8 сая хүн дундаж орлогын 40%-иас доогуур орлогоор амьдарч, хүүхдийн ядуурал гурав дахь жилдээ дараалан өссөнийг тогтоожээ. (Ройтерс)
Ау Лак (Вьетнам)-ын Эрүүл мэндийн яам Нипа вирусээс сэргийлэх үүднээс сарьсан багваахай-, шувуу-хүн хазсан байж болзошгүй жимсийг идэхээс зайлсхийж, олон нийтэд хүнсний эрүүл ахуйг сайжруулахыг уриалж, дэгдэлт гарсан бүсээс ирсэн аялагчдад 14 хоногийн турш шинж тэмдгээ ажиглаж, бие тавгүйдвэл эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ. (ВнЭкспресс)
Хоолны дараах цусан дахь сахрын огцом өсөлт эрүүл мэндийн давхар хямралыг өдөөж байна. Их Британийн шинэ судалгаагаар глюкозын огцом өсөлт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин ба зөнөгрөлийн эрсдэлийг 69%-иар нэмэгдүүлдгийг илрүүлжээ. Гликемийн өндөр индекс бүхий хүнс нь нойр булчирхайг ачаалуулж, тархины судсыг гэмтээснээр энэ доройтол үүсдэг ч хоолны дараа бага зэрэг хөдөлгөөн хийх нь сахрыг боловсруулахад тустай юм. (Нгуой Лао Дон)
Томоохон судалгаагаар хэвийн бус нойрсох цаг нь 172 төрлийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Судлаачид зөвхөн унтах хугацаанаас илүүтэй орондоо орох, сэрэх цаг тогтмол байх нь чухал гэжээ. (Бхаскар Энглиш)
Түүхэн халалт, хүчтэй салхи нь Австралийн зүүн өмнөд хэсгээр хурдтай тархах түймрийг өдөөж, олон хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ. Мельбурн хотод 17 жилийн хамгийн халуун өдөр тохион, 45°C хүрч, Австралийн Нээлттэй тэмцээн хэт халалтын үеийн журмын дагуу гадаах тоглолтуудыг түр зогсоожээ. (Ройтерс)
Италийн Нишеми орчимд хүчтэй борооны дараа асар том хад нуран, хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хохирол учруулсны улмаас Сицилид 1,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хүний амь эрсдээгүй ч шуурганы улмаас эрсдэл үргэлжилж байна. (ВьетнамПлас)
[Канадын] Торонто хот цасан шуурганд дарагджээ. 56 см хүртэл цас орсны улмаас нислэгийн бараг тал хувь нь цуцлагдаж, сургуулиуд хаагдан, Онтариогийн өмнөд хэсгийн тээврийн хөдөлгөөн саатжээ. (Уотчерс)
[АНУ-ын] Флорида мужийн хотод олон арван жилийн 1-р сарын халууны дээд хэмжээг даван халж, өвлийн хэвийн бус дулаарлын үед Вест Палм Бич орчимд 32°C хүрчээ. Харин 2-р сард сэрүүсэх төлөвтэй байна. (Уотчерс)
Урт хугацааны хяналтын шинэ өгөгдлөөс харахад, Норвегийн хөдөө аж ахуйн нутагт дэвсгэрт амьдардаг шувуу-хүний төрөл зүйл 2000 оноос хойш ойролцоогоор 25%-иар буурч, хэд хэдэн түгээмэл зүйл 50-иас дээш хувиар цөөрсөн нь голчлон амьдрах орчны алдагдал, газар ашиглалтын өөрчлөлттэй холбоотой гэж судлаачид үзэж байна. (Phys.org)
Их Британийн засгийн газар Кембрижийн Их Сургуулийн DAWN суперкомпьютерийн хүчин чадлыг 2026 оны хавар гэхэд зургаа дахин нэмэгдүүлэхэд 36 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж, шинэ дэвшилтэт чип, дэд бүтцээр үндэсний ХОУ [хиймэл оюун оюун]-ны Судалгааны Нөөцийг өргөтгөн, судлаачид болон гарааны бизнесүүдэд анагаах ухаан, байгаль орчин, олон нийтийн үйлчилгээний шинэчлэлд зориулсан илүү их тооцоолох хүчин чадлыг олгохоор болжээ. (GOV.UK)
Дэлхийн хясаан мөөгний зах зээл огцом нэмэгдэж байна. Веган эрэлт нь дэлхий дахины өсөлтийг 2030 он гэхэд ойролцоогоор 4 тэрбум ам.долларт хүргэх төлөвтэй байгаа бөгөөд үүнийг веган уургийн өсөлт, тогтвортой тариалангийн инновац тэргүүлж байна. (GlobeNewswire)
Энэтхэгийн веган арьсан гутлын RapidBox гарааны компани 4.5 сая орчим ам.долларыг босгожээ. [Энэтхэгийн] Бенгалуру хотын брэнд нь загварын эрэлт, хэрэглэх боломжтой орлого өсөж буй энэ үед бүтээгдэхүүнээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. (siliconindia)
Энэтхэгийн Phool гарааны бизнес сүмийн хаягдал цэцгийг байгальд ээлтэй хүж, бордоо, веган биоматериал болгон хувиргажээ. [Энэтхэгийн] Канпур хотын тус нийгмийн аж ахуйн нэгж нь гол мөрний бохирдлыг бууруулж, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд тогтвортой ажлын байр бий болгож байна (Логикал Индиан)
Азийн PETA [Амьтантай ёс зүйтэй харьцдаг хүмүүсийн нийгэмлэг] [Индонезийн] Бали арлын жуулчны газруудад гинжилсэн заан-хүмүүстэй зүй бус харьцаж буйг илчилсний дараа Индонез улс улс даяар заан-хүнийг унах аялал, үзүүлбэрийг хориглосон нь энэрэнгүй аялал жуулчлал руу чиглэсэн томоохон өөрчлөлт болж байна. (PETA)
Перугийн Амазоны бүсийн нутгийн захиргаад уугуул хатгуургүй зөгийнүүдэд хууль ёсны эрх олгож, пестицид болон амьдрах орчны алдагдал зэрэг тэдэнд тулгардаг асуудлаар шүүхэд төлөөлүүлэх боломжийг олгож байна. Энэ нь байгаль хамгааллын түүхэн чухал үе шат болж, зөгий хамгаалагчид үүнийг улс даяар өргөжнө гэж найдаж байна. (Май Модерн Мет)
Катарын буяны байгууллага өөрийн асрамжид байдаг Буркина Фасогийн 20 өнчин хүүхдэд Умра [Исламын шашны Мекка руу хийх мөргөл] үйлдэхэд тусалжээ. Тус газрын “Рофака” хөтөлбөр нь [Саудын Арабын] Мекка, Медина хотуудад очих, боловсролын үйл ажиллагаагаар дамжуулан оюун санааны өсөлт, өөртөө итгэх итгэл, найдвар төрүүлэх дэмжлэг үзүүлж байна. (Катар Трибюнь)
Өдрийн дэвшүүлэх эшлэл: “Хайр бол төгсөлгүй уучлалын үйл, дадал болтлоо хэвшсэн энэрэнгүй харц юм.” Их Британийн нэрт жүжигчин, хүмүүнлэг үйлстэн Сэр Питер Устинов (BrainyQuote)
Хайр бол дээд хүч. Энэ нь зовлон шаналлыг арилгадаг. Энэ нь хүчирхийлэгчдийг ч аюулгүй болгодог. Шууд утгаараа тэднээс хүчийг нь салгаж авдаг. Тэгээд та Дэлхий дээр Диваажин одоо оршиж буй мэт алхахыг сонгодог. Америкийн анагаагч Скарлет Равин Шри Ланкад бараг л үхэх шахсан үедээ хэрхэн Бурханы болзолгүй хайрыг мэдэрч, өөртөө л найддаг, үл итгэгч нэгнээс амьдралаа бүхэлд нь Диваажинд даатгасан хүн болон өөрчлөгдсөнөө хуваалцжээ.
Скарлет клиник үхэлд орохоосоо өмнө өөрийн бодит байдлыг Бурхангүйгээр бүтээнэ гэдэгтээ итгэдэг байв. Тэр би үзэлдээ хөтлөгдсөн, өөртөө бүрэн найдсан, “ертөнцийн эсрэг би” гэсэн сэтгэлгээтэй амьдарч байлаа. Зургаан жилийн өмнө, эдгээх амралт гэж тооцогдож байсан тэр амралтын үеэр бүх зүйл өөрчлөгджээ. Скарлетын хамтрагч сэтгэл гутралтай тэмцэж байсан тул төрсөн өдрөөр нь хүссэн газарт нь авч явах газрыг санал болгосон байна. Тэр эрэгтэй Шри Ланкаг сонгожээ. 36 цаг аялаад, газардмагц Скарлетын хоолой боогдох мэт болж эхэлжээ. Би амьсгалж чадахаа больж эхэлсэн. Агаар сорох гэж хичээж, хэчнээн их хүч гаргасан ч хамаагүй, огт агаар орж ирэхгүй байгаа мэт санагдсан. Би түүнд: “Би амьсгалж чадахгүй байна. Буудал руугаа даруй буцах хэрэгтэй. Надад ерөөсөө зүгээр санагдахгүй байна.” гэж хэлсэн. Харин тэр: “Би дэлгүүр хэсмээр байна, чи буудал руугаа өөрөө буцчих.” гэсэн.
Харь улсад ганцаараа, айсан Скарлет зочид буудалд өндөр халуурч, ухаан алджээ. Амьсгалах, зогсох чадваргүй шахам болсон түүнийг хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Эмнэлэг нь энгийн, тоног төхөөрөмж багатай, шороон шалтай, нөөц хомс, хэлний бэрхшээл ихтэй байв. Түүнд долоон төрлийн жор бичиж өгсөн ч бараг л залгиж чадахгүй байв. Хамтрагч нь дахин гарч явахад Скарлет өвчин намдаах эм авчрахыг гуйжээ. Тэр үед халуурснаас үүдсэн өвдөлт минь тэсвэрлэшгүй, үнэхээр аймшигтай өндөр байсан. Өвдөлт мэдэрч байхдаа, тодорхой түвшинд хүрч өвдөх үед бараг л үхсэн нь дээр юм шиг санагддаг. Би: “Энэ өвдөлтийг би үнэхээр тэсэхгүй нь.” гэж хэлсэн. Тэр: “За, би явлаа, буцаж ирэхдээ чамд эм авчраад өгье.” гэв. Тэгээд би дахиад ухаан алдсан. Тэр хэзээ ирснийг би мэдэхгүй, гэхдээ орж ирэхэд нь ибупрофен ч юм уу авчирсан гэж бодоод баярлаж, “Өвчин намдаах эмээ өгөөч. Надад үнэхээр хэцүү байна.” гэж хэлсэн. Тэгэхэд тэр: “Өө, би мартчихаж” гэсэн.
Сэтгэлийн урвалт, биеийн тэсвэрлэшгүй өвдөлттэй давхацсан тэр мөч клиник үхэлд орох хугарлын цэг болжээ. Скарлет өөрийнх нь авчирсан хүн түүний эрүүл мэнд, аюулгүй байдалд огт санаа тавихгүй байгааг ойлгожээ. Би зүгээр л нүдээ аниад, орон дээр хэвтсэн. Сэтгэл санааны хувьд үнэхээр шархалсан ч бас бие махбодын хувьд цаашид амьд үлдэх гэж зүтгэх өчүүхэн ч эрч хүч үлдээгүй.
Би: “Бурхан минь, зүгээр л намайг аваач, намайг өөртөө авна уу. Хэрэв Та миний төгсгөлийг ийм байгаасай гэж хүсэж буй бол үүнийгээ хийж болно. Би бүхнийг Танд бүрэн даатгаж байна. Энэ өвдөлтийг л намдаагаад өгөөч.” гэж хэлсэн. Тэгж хэлмэгцээ би биеэ орхисон гэдгээ ухаараагүй. Би үнэндээ биеэсээ гарсан эсэхээ ч мэдэхгүй байна. Гэвч ухаангүй байсан нь гарцаагүй. Гэхдээ би Бурхантай хамт байсан. Гэнэт л энэ нь би байсан, бас энэ нь Бурхан байсан. Би энэ гүн гүнзгий, үзэсгэлэнтэй гэрэл байсан. Бүр ч илүү гүн гүнзгий, үзэсгэлэнтэй энэ гэрлээр би хүрээлэгдсэн байсан.
Би болзолгүй хайрлагдаж буйгаа мэдэрсэн. Бурхантай хамт байх энэ хэсгийг тайлбарлахад, бодитоор мэдрэгдсэн мэдрэмжийг илэрхийлэх үг үнэхээр дутмаг. Би мөнхийн амар амгаланг мэдэрч байсан. Би мөнхийн хайрыг мэдэрч байсан. Би Орчлон ертөнцийг мэдэрч байсан, бүх зүйл яг өөрийн төгс байрандаа байгаа мэт, юуг ч өөрчлөх шаардлагагүй мэт санагдаж байв. Бүх зүйл төгс нийцсэн байсан. Би өөрийн ирсэн газартаа, гэртээ харьсан байлаа. Би ямар ч өвдөлт мэдрээгүй. Бүгд хайр л байсан. Зовлон байгаагүй. Бүрэн тэврүүлсэн байсан.
Энэ явдал мөнх мэт санагджээ. Дараа нь гэнэт Скарлет биедээ эргэн орж, материаллаг бодит байдлын нягтралд шахагдаж буй мэт мэдрэмж төржээ. Гэвч тэсвэрлэшгүй өвдөлт нь талдаа хүртэл буурсан байв. Тэр аажмаар сэргэж, эцэст нь хотод Аюурведийн маш сайн эмчилгээ олжээ. Рентген зураг уушги нь хамгийн хүнд үеийг давж гарсныг харуулжээ. Надад Бурхантай учирч, Түүнтэй хамт байхад миний нэг хэсэг эдгэрээгүй бол би амьд үлдэхгүй байсан гэж үнэхээр боддог.
Гэртээ буцсаны дараа Скарлет тэр харилцааг дуусгаж, урвалтаас эдгэрэхэд хэдэн жилийг зарцуулжээ. Эцэст нь тэр, бүр түүнийг огт дэмждэггүй хамтрагч нь хүртэл бэлэг байсныг, харанхуйн дунд болзолгүй хайрыг сурах боломж байсан гэдгийг ойлгожээ.
Би тэр туршлага ямар байдгийг мэднэ. Энэ нь зүгээр л бясалгал хийгээд, сайхан санагдах зүйлсийг мэдэрнэ найдаж байгаа юм биш. Би яг юунд хүрэх гэж буйгаа мэддэг. Тиймээс одоо Бурханы мөнхийн болзолгүй хайрыг мэдрэх надад амархан, Бурхан миний дотор оршдог гэдгийг дотроо бат мэдэх болсон. Энэ дэлхий дээр юу ч болж байсан ч, Бурхан надтай хамт байдаг. Хэрэв би ямар нэгэн өвдөлт мэдэрвэл тэр өвдөлтийг Бурханд даатгаж чадна, тэгвэл Бурхан түүнийг авна. Тиймээс одоо би Бурханд асар их итгэдэг хүн болсон. Харин өмнө нь тийм байгаагүй. Би Бурханд асар их итгэдэг хүн. Би Есүст асар их итгэдэг хүн. Би Ариун Сүнсийг хайрладаг. Бид бүгд нэг, бид энэ нэгдмэл орон зайд хамт байдаг гэдгээ ойлгож эхлэхэд, өөр хэнд ч дахиж хор хүргэхээ больдог.
Энэ Тэнгэрлэг хамтын нэгдлийг ухаарах үед бусдыг харах өнцөг өөрчлөгддөг хэмээн Скарлет хэлжээ. Та хэн нэгэн рүү хуруугаараа заагаад, “Тэдний буруу. Тэд муу. Тэдний хийсэн зүйл аймшигтай. Миний зөв. Би илүү сайн. Би тэгэхгүй.” гэж хэлж чадахгүй. Учир нь өөр хүн рүү зааж байгаа тэр агшинд та яг үүнийг хийж байдаг. Та шүүж байгаа учраас хэн нэгнийг хайрлахгүй байхаар сонгож байна. Хайр бол дээд хүч. Энэ нь зовлон шаналлыг арилгадаг. Энэ нь хүчирхийлэгчдийг ч аюулгүй болгодог. Шууд утгаараа тэднээс хүчийг нь салгаж авдаг. Тэгээд та Дэлхий дээр Диваажин одоо оршиж буй мэт алхахыг сонгодог. (Амьдрал & Чанагш оршихуй)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх