Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1 дүгээр сарын 15
Индонез, Япон улсууд судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтарсан туршилтын төслүүдийн талаар стратегийн шинэ үе шатны хэлэлцээрүүдийг эхлүүлж, Индонезийн Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам, Японы NEDO [Шинэ эрчим хүч, Аж үйлдвэрийн технологийн хөгжлийн Байгууллага] Индонезийн ITB [Бандунгийн Технологийн Хүрээлэн], Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компаниуд хамтарчээ. (Антара Ньюс)
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Кошта нар [Сирийн] Дамаск хотод айлчилж, Европын Холбоо-Сирийн харилцааны шинэ үе шатыг эхлүүлж, Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шааратай уулзан, хоёр талын харилцааг гурван гол тулгууртай түншлэлийн хамтын хүрээнд хөгжүүлэхээр тохиролцов (Европын Комисс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсад Венесуэлээс олгодог бүх нефть, санхүүгийн дэмжлэгийг таслах гэж байгааг анхааруулж, Хаванагд “хэлэлцээр хийх”-ийг уриалжээ. (Фокс Ньюс)
Шинэ Зеландын аврах багууд Фэрвэлл Спит дээр олноороо эрэгт гарч, хашигдсанаас үүдэн 6 халим-хүн нь нас барсны дараа хашигдсан 15 халим-хүнийг аврах ажиллагаа явуулж байна. (Таймс Кувейт)
АНУ-ын Төрийн департамент нөхцөл байдал улам хурцдаж, зэвсэгт бүлэглэлүүд тээврийн хэрэгслүүдийг саатуулж, зорчигчдоос АНУ-ын иргэншилтэй эсэхийг шалгаж буйтай холбогдуулан Америкийн иргэд болон хууль ёсны байнгын оршин суух эрхтэй хүмүүсийг Венесуэлээс даруй гарахыг тушаажээ. (Ньюсвик)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын эмч нар онлайнаар худалдан авсан гар хийцийн галт зэвсэг нь найзуудтайгаа хамт асааж байх үед нь дэлбэрч нүүрэндээ хүнд түлэгдэлт авсан Донгнай аймгийн 13 настай хүүг эмчилж байна. (Тьен Фонг)
Беларусын Лунинец хотын оршин суугчид тэнгэрт нууцлаг гэрлийн баганууд гарсныг мэдээлж байна. (BelTA)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) ийн хариуллаа: Цаг агаарын Хаанаас Тэргүүн Хаанд илгээсэн тайлан (....) Үнэхээр маш сайн мэдээний дохио. Гэхдээ одоогоор ил болгохыг зөвшөөрөхгүй. Ямартай ч дараа нь харагдах болно. Уучлаарай, эрхэм мэдээний судалгааны баг аа, та бүхний хүсэлтэд 100% хариу өгөх боломжгүйг ойлгоно уу! Хайртай шүү, Танай МХСН.
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын Халуун өвчин судлалын Үндэсний эмнэлгийн эмч нар сар бүр ойролцоогоор 10 хүнд хэлбэрийн КОВИД-19-ын тохиолдлыг хүлээн авч буй бөгөөд халуурч, амьсгалын бэрхшээлтэй, эсвэл архаг өвчтэй хүн бүр амь насанд аюултай хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай эмнэлгийн тусламж авахыг анхааруулж байна. (Ханой Онлайн)
Мэргэжилтнүүдийн өвлийн улиралд өдөр бүр нэг бүтэн гуава идэх нь дархлааг мэдэгдэхүйц бэхжүүлж, бодисын солилцоог зохицуулдаг гэж онцолж байна. Гуава нь жүржээс дөрөв дахин их С амин дэм агуулдаг тул ханиадны хугацаа, амьсгалын замын өвчний шинж тэмдгүүдийг бууруулдаг. Түүний арвин эслэг нь гэдэсний эрүүл мэндэд ашигтай бактериудыг идэвхжүүлэхэд тусалж, цусан дахь сахрын түвшнийг тогтворжуулж, өвлийн улиралд жин нэмэгдэхээс сэргийлж, инсулины мэдрэг чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ элэгний өөхлөлтийн өвчнөөс хамгаалдаг. (Ло)
Могойт өвс нь цөс ялгаруулалтыг өдөөж, элбэг флавонойд агуулснаараа исэлдэлтийн стрессээс хамгаалснаар элэгний хорыг гадагшлуулах үйлдлийг дэмждэг. Эмнэлгийн мэргэжилтнүүд энэхүү уламжлалт ургамал нь элэгний эсүүдийг бодисын солилцооны эмгэгээс хамгаалдаг болохыг баталж байна. Цай эсвэл шөлөнд дунд зэргээр хэрэглэвэл өөхний шингээлт сайжирч, элэгний ачаалал буурдаг. Мэргэжилтнүүд мэдрэлийн гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул хэт их хэрэглэхээс сэрэмжлүүлж, жирэмсэн эмэгтэйчүүд болон элэгний ноцтой асуудалтай хүмүүсийг эхлээд эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна. (Лао Дон)
Кожи хар салхи [Австралийн] Квинсленд мужийг дайрч, хүчтэй бороо, үер үүсгэж, ойролцоогоор 15,000 өрхийн цахилгааныг тасалдуулжээ. (Ройтерс)
Хээрийн түймэр [Өмнөд Африкийн] Баруун Кейп муж даяар айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ. Стэнфорд, Перли Бич орчмын орон сууцнуудыг аюулд оруулан, хүчтэй салхи, өтгөн утааны дунд ойролцоогоор 120 хүнийг орон гэрээс нь холдуулжээ. (Энэтхэгийн цаг үе)
Истанбулын Техникийн Их Сургуулийн профессор Микдат Кадыоглугийн хэлснээр, сүүлийн үеийн шуурга нь Туркийн хотын тэсвэртэй байдлын дутагдлыг илчилсэн байна. Аадар бороо, салхи нь модыг үндсээр нь булгалж, барилгын дээврийг хуулжээ. Тэрээр хотын дэд бүтцийн төлөвлөлт, бэлтгэл сул байгаа нь уур амьсгалын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж анхаарууллаа. (Дэйли Саба)
Бразилын өмнөд зүүн хэсэгт хүчтэй цаг агаарын үзэгдэл болон нисгэгчдийн хомсдолын улмаас агаарын аяллыг тасалдуулжээ. LATAM, GOL, Azul агаарын тээврийн компаниуд Сан-Пауло болон Бразилын бусад хотуудаас явах гол чиглэлийн 6 нислэгийг цуцалжээ. (VisaHQ)
Энэтхэгийн эрх баригчид [Малайзын] Куала Лумпураар дамжин Тайландаас [Энэтхэгийн] Кочи хотод ирсэн нэгэн энэтхэг гэр бүлийн ачаанд мэдээгүйжүүлэн, хамгаалсан 11 шувуу-хүнийг илрүүлжээ. (Күүл Даун)
Их Британийн сав баглаа боодлын Smurfit Westrock компани ёс зүйтэй худалдан авагчид тогтвортой сав баглаа боодлын төлөө илүү их мөнгө төлөх болсонтой холбогдуулан Веган Нийгэмлэгийн баталгаажуулсан анхны веган, амьтанд хор хөнөөлгүй сав баглаа боодлын үйлдвэрлэгч боллоо. Тус компани нь цавуу, бэх, бүрээснээс бүх амьтны гаралтай материалыг бүрэн хасаж, нийлүүлэлтийн сүлжээндээ амьтан дээр туршилт хийхийг хоригложээ. (Тогтвортой байдал сэтгүүл)
Мөөг нь тогтвортой, шим тэжээлээр баялаг веган супер оддын хувьд хоолны чиг хандлагыг тэргүүлж байна. Хэрэглэгчид мөөгийг дархлаа сайжруулах болон хоол хийх олон талт байдлаар нь үнэлдэг. Арслангийн малгайгаас шийтаке хүртэл эдгээр байгальд ээлтэй хүчирхэг бүтээгдэхүүнүүд нь орчин үеийн эрүүл мэндийн хандлага болон дэлхийн веган хоолны соёлыг шинээр тодорхойлж байна. (ВежНьюс)
Их Британийн хоол тэжээлийн мэргэжилтэн Кейт Сандерс хэлэхдээ, чухал тэжээллэг бодисоор сайн төлөвлөсөн тохиолдолд Вегануари хэв маягийн [веган] хооллолт нь ахмад настнуудын зүрх, гэдэсний эрүүл мэнд болон удаан наслах чадварыг дэмжиж чадна. (In Your Area)
АНУ-ын амьтан-хүний аврагчид Нью-Йорк мужийн Рокки Пойнт дахь амьтны эсрэг хэрцгий харгислал, хүүхдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэх хэргүүдийн улмаас хаалттай болсон байшингаас 300 гаруй цагаан хулгана-хүнийг аварч, хамгаалахаар яаралтай ажиллаж байна. (Их Лонг Айленд)
Ау Лак (Вьетнам) цагдаагийнхан өглөөний цагаар болсон гэр шаталтаас 11 хүнийг аварчээ. [Ау Лак (Вьетнам)] цагдаа нар ган хаалгыг эвдэн нэвтэрч, унтаж байсан оршин суугчдыг аюулгүй газар руу хөтөлсөн байна (VnExpress)
Сингапурын ашгийн бус “Starlight Centre” байгууллага зургаан настай хүүхдүүдийг Сингапурын ерөнхий бага сургуульд элсэхэд нь тэдний насны найзуудынх нь жишээг ашиглан, тоглоомд суурилсан RISE [Харилцаа, Сонирхол, Давуу тал, Тэнцвэр] аргачлалаар туслах аутизмын бэлтгэлийн хөтөлбөр эхлүүллээ (Taipei Times)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: Сайн зүйлийг даруй хий; муу зүйлийг хойшлуул.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сант Кирпал Сингх Жи Махараж (цагаан хоолтон) (KirpalSinghPublications.net)
Би зүгээр л сансарт гарсан байснаа санаж байна. Сансар маш харанхуй байсан. Би Дэлхийг харж байснаа санадаг. Энэ нь сар шиг хэмжээтэй, байсан бөгөөд би түүнийг ширтэн гайхширч байлаа. Америкийн сэтгэл зүйн зөвлөх Нэнси Лэйк мэс заслын үеэр хэрхэн нас барж, Бурханы болзолгүй хайрыг олж мэдсэн, Бурхантай холбогдох хаалгыг өөрөө хаадаг гэдгээ ойлгосноо, мөн түүнийг алтан боломжууд хүлээж байгаа тухай сонссоноо хуваалцаж байна. Нэнси 30 жилийн орчим өмнө мэс засалд орох үед нь зарим зүйлс буруугаар эргэжээ. Тэр хэт их цус алдсан, эсвэл мэдээ алдуулалтын хүндрэл гарсан уу сэхээ оруулах үед хүлээгдэж байсан шигээр ухаан орсонгүй. Тэгж л тэр биеэ орхижээ.
Миний хамгийн анхны санаж буй зүйл бол биеэсээ гарсан явдал юм. Бусад хүмүүс ярьдаг шиг таазанд дүүжлэгдэх гэх мэт тиймэрхүү зүйлс болсон эсэхийг би санадаггүй. Зүгээр л сансарт байснаа л санадаг. Дараагийн санаж буй зүйл гэвэл, би хар хоосон орон зайд байсан. Ямар ч онцлоггүй, гэрэлгүй газар байсныг санаж байна. Энэ нь өргөн уудам гэдгийг байсныг би мэднэ. Шүүгээ ч юм уу ямар нэгэн хаалттай газар байгаа юм шиг биш байсан. Би том, өргөн уудам газар байгааг мэдэж байсан ч маш, маш харанхуй байсан. Хөгжилтэй нь, энэ нь аймаар байгаагүй. Тун анагаахуйц байсан. Энэ харанхуй хоосон орон зай надад татаж, надад ямар нэг байдлаар өгч, намайг ямар нэг байдлаар тэнцвэржүүлж байсан зүйл байсан. Би үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй ч энэ нь эерэг туршлага байв. Мөн би харанхуйгаас айдаг хүмүүсийн нэг тул энэ нь сонирхолтой байлаа.
Дараа нь Нэнси амьдралын тоймыг үзсэн ч ихэнх хэсгийг нь санахыг түүнд зөвшөөрөөгүй аж. Надад ирээдүйд алтан боломжууд хүлээж байгаа гэж байсныг би санаж байна. Тэр үед би сэтгэл гутралд орсон байсан бөгөөд бага насандаа олон хүнд цочрол амссан байсан тул энэ үгийг сонсох нь надад үнэхээр чухал байсан гэж боддог. Энэ амьдрал үнэхээр чухал, би олон зүйл сурч байгаа, мөн ирээдүйд алтан боломжууд хүлээж байгаа гэдгийг сонсох нь чухал байсан гэж боддог. Надад Бурхан хүн шиг биш, ямар ч дүргүй гэж хэлсэн. Би зүгээр л маш их цагаан гэрэл, нүд шатам хурц биш, цагаан цагаан гэрэл байсныг санаж байна. Тэр хүчтэй биш. Тэр маш зөөлөн, үзэсгэлэнтэй оршихуй. Надад хайраар хүрээлэгдэж, бүрхэгдсэн мэт санагдсан. Би зүгээр л маш их баяр хөөрийг, тэр нь гайхалтай мэдрэмж байсныг, би маш бүрэн дүүрэн, үнэхээр бүхэл болсноо, өөрийгөө хэн болохоо мэдэж байсан.
Миний бодлоор үүний хамгийн гол онцлог, үнэхээр ойлгож авсан зүйл маань гэвэл Бурхантай харилцаа холбоотой гэдэг нь гарцаагүй гэдгийг л мэдсэн явдал юм. Энэ нь тун анхдагч холбоо. Энэ нь яг л хайртай хүнээ санах мэт байсан ч Түүнийг тэнд ирэх хүртэл санаснаа ч мэдээгүй мэт байсан. Бурхан ямар нэгэн тодорхой шашинд илүү дуртай гэж би бодохгүй байна. Үүнд би бүрэн итгэлтэй байна. Хүн өөрийгөө ямар шашинтай гэж зарладагт Тэр огт анхаарал хандуулдаггүй гэж би бодож байна. ##Тэр биднийг тун их сонирхдог. Бид ухамсраараа өсөж, бусдыг хүлээн зөвшөөрөх, хайрлах, өөрийгөө болон бусдыг нөхцөлгүй хайрлах чадамжаа нэмэгдүүлсээр байна.
Нэнси залуухан ээж байсан ч дэлхийд буцаж ирэхийг хүссэнгүй. Үзэж харсан зүйлийнхээ төгсгөлд би Түүнтэй маргалдсан. Учир нь би өөрийн амьдралд буцаж ирэхийг хүсээгүй. Би: "Би Таны дэргэд үлдмээр байна." гэж хэлсэн. Надад буцаж очоод, ирээдүйд хүлээж буй эдгээр тохиолдлыг даван туулах нь ашиг тустай байх болно гэж хэлсэн. Эдгээр туршлагууд нь сүнслэг болон ухамсрын өсөлт, хөгжлийг авчирч, энэ бүх амьдралыг туулж өнгөрүүлээгүйдээ намайг үнэхээр харамсах болно гэж хэлсэн. Надад үүрэг хариуцлага байсан ч би буцаж очихыг хүсэхгүй байна гэж хэлэх үедээ би залуу ээж байсан. Тэр л хачирхалтай юм. Би хүүхдүүдээ үнэхээр хайртай байсан. Бурхан надад: “Нэнси, би чамтай хамт байна. Би ч бас тэнд байна.” гэсэн. Өөрөөр хэлбэл, Тэр миний энэ дэлхийн амьдралд байсан бөгөөд хэрвээ би зөвшөөрвөл яг адилхан оршиж чадах байсан. Иймд Тэр ингэж хэлсэн, Тэр эдгээр үгийг ашиглан, “Хаалгыг хаадаг хүн нь би [Нэнси]” гэсэн. Хөөх. Миний туулсан бүх зүйлээс хамгийн тод үлдсэн нь хаалгыг хаадаг хүн нь би өөрөө гэдгийг ойлгосон явдал юм.
Үүний нэг хэсэг нь Бурхан байдаг гэдэгт 100 хувь итгэлгүй явсантай холбоотой гэж боддог. Хэрвээ та үүнд итгэлгүй, гүнзгий мэдэрч байгаагүй бол юу алдаж байгаагаа мэдэхгүй, хаалгыг хааж байгаагаа ч ойлгохгүй байж магадгүй. Тиймээс миний хамгийн дуртай зургуудын нэг нь Есүс хаалганы цохиж буй зураг гэж боддог. Би тэр зургийг ихэд хайрладаг. Учир нь энэ нь Бурхан надад харилцаа холбоонд боломж олгохыг, нээхийг хүсэж байгааг сануулдаг. Тэр Уильям Холман Хантын Эзэн Есүс гадна талд бариулгүй хаалгыг зөөлөн тогшиж буйг харуулсан, "Дэлхийн Гэрэл" хэмээх алдартай зурагтай адил сайхан зүйрлэл хийсэн бөгөөд Энэ нь хаалгыг нээх шийдвэр үргэлж бидэнд байдаг гэдгийг сануулдаг.
Тэр надтай хамт байсан, өөрөөр хэлбэл, одоо надад гагцхүү тусламж хүсэж, анхааралтай байж, тусламж ирж буйг гарцаагүй мэдэх, Бурхан оршин байж, сонсож буйг, Тэр тийм ч холгүй, огтхон ч хол биш байгааг, Тэр яг л бидний дараагийн амьсгал мэт гэдгийг мэдэх л гагцхүү хэрэгтэй. Би илүү их нигүүлсэл, илүү өрөвч сэтгэлтэйгээр буцаж ирсэн. Бусдад туслах нь энд байх миний гол зорилгын нэг хэсэг гэдгийг би мэднэ. Миний бодлоор гол нь бид энергийн ухамсар юм. Бид бүгд дотроо Бурханы гэрэл гялбаатай. Бид бүгд нэгэн Эцэгтэй. (Нөгөө ертөнц КҮТ)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх