ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11-р сарын 10
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 6-нд Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Танитай утсаар ярьж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтыг хэлэлцжээ. Катар улс дайныг зогсоох зорилготой АНУ, Ираны хэлэлцээрт зуучилж байна. Катарын мэдээлснээр, удирдагчид талуудын санал зөрөлдөөнийг багасгаж, иж бүрэн тохиролцоонд хүрэх тус улсын хүчин чармайлтыг хэлэлцжээ. Эмир яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, далайн тээврийн чөлөөт хөдөлгөөн болон эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг хангахыг онцолсон байна. (Fox News)
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ирантай дахин гал зогсоож, цөмийн хэлэлцээг сэргээх зорилготой шууд бус яриа хэлэлцээрт 2 долоо хоногийн турш оролцсон гэж Аксиос мэдээллийн байгууллага 11-р сарын 6-нд мэдээлжээ. Хэлэлцээрийн талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдэгдсэнээр, тэрээр Катар, Пакистаны зуучлагчидтай бараг өдөр бүр ярилцсан байна. (Axios)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 6-нд Америкийн цэргийн хүчин Ираны эсрэг “жижиг хэмжээний цохилтууд” хийсэн гэж мэдэгджээ. Дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа энэ үед Ормузын хоолойн ойролцоох [Ираны] Кешм аралд хоёр пуужин цохилт үзүүлсэн гэж Ираны хэвлэлүүд мэдээлсэн байна. (CNBC)
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв [UKMTO] 11-р сарын 6-нд мэдээлэхдээ, 11-р сарын 4-нөөр дууссан долоо хоногт Ормузын хоолойд 8, Арабын буланд 3 хөлөг онгоц халдлагад өртсөн гэж мэдэгджээ. Эдгээр 11 хөлгөөс 3 нь аяллаа үргэлжлүүлж, 5-д нь тусламж шаардлагатай болсон бол 3 нь живжээ. UKMTO-гийн мэдээлснээр, тус хоолойгоор зорчих хөлгүүдэд учрах эрсдэл “ноцтой” хэвээр байна. (Fox News, Middle East Eye, UKMTO)
Хэвлэл мэдээллийн BBC агентлагийн дүн шинжилгээгээр, 11-р сард авсан хиймэл дагуулын зургуудад Иран пуужингийн томоохон байгууламжуудын ойролцоо барилга барьж, АНУ, Израилын цохилтод эвдэрсэн цэргийн баазуудаа засварлаж байгааг харуулжээ. Мэргэжилтнүүд зарим газарт хийж буй газар шорооны ажил нь пуужингийн үйлдвэрлэлийг ирээдүйн халдлагаас хамгаалахын тулд газар доор шилжүүлэх оролдлогыг илэрхийлж болзошгүй гэжээ. Гэхдээ байгууламжуудын яг зориулалт, ашиглалтын төлөв тодорхойгүй хэвээр байна. (New York Post, BBC)
Словак, Украин (Урейн) улсууд 11-р сарын 5-нд [Украин (Урейн)-ы] Львов хотод хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурж, Словак улс 3 цахилгаан зүтгүүр, мөн генератор, хоргодох байр, эмнэлгийн тоног төхөөрөмжид зориулан 1 сая евро олгохоор амлажээ. Тус тохиролцоонд 11-р сарын эцэс гэхэд 54 генератор нийлүүлэх, ирэх хичээлийн жилд Словакт украин (урейн)-англи, Украин (Урейн) улсад словак-англи сургууль нээх төлөвлөгөө багтсан байна. (Kyiv Post)
Банкны хямрал болон Парагвайн Уэно банктай холбоотой эсэхийг нь шалгаж буй мөрдөн байцаалтын үеэр Парагвайн ерөнхийлөгч Сантьяго Пеньяг 11-р сарын 6-нд албан тушаалаас нь огцруулж, гэрийн хорионд оруулжээ. Шалгалтаар хууль бус зээл олголт, нягтлан бодох бүртгэлийн зөрчил илэрч, Уэногийн санхүүгийн нөөц хуулийн шаардлагаас доош буурсан тул Парагвайн Төв банк тус банкийг хяналтдаа авсан байжээ. Ингэснээр 2.9 сая орчим харилцагч буюу тус улсын насанд хүрсэн хүн амын ойролцоогоор 60% нь дансаа ашиглах боломжгүй болж, өргөн хүрээнд эсэргүүцэл өрнөсөн байна. Парагвайн дэд ерөнхийлөгч Педро Альяна хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн ерөнхийлөгч асан Пеньягийн албыг залгамжилжээ. (The Guardian, ABC News)
Зэрлэг амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлыг сайжруулах чиглэлээр ажилладаг Зэрлэг амьтдын сайн сайхан байдлын төв [CWAW] Их Британийн засгийн газарт нийтэд худалдах салютын дууны дээд хэмжээг 120-оос 90 децибел буюу засгийн газрын санал болгосон 110 децибелийн хязгаараас ч доогуур болгон бууруулахыг уриалжээ. CWAW-гийн мэдэгдсэнээр, илүү хатуу хязгаар нь салютын нөлөөнд өртөх талбайг багасгаж, зэрлэг амьтан-хүмүүс, ялангуяа шувуу-хүмүүсийг хүчтэй стресс, түр хугацаанд дайжих явдал, үхэлд хүргэх мөргөлдөөнөөс хамгаалахад тусална. (The Guardian)
Италийн Эуриспес судалгааны хүрээлэнгийн үндэсний статистикт тулгуурласан дүн шинжилгээгээр, 2023 онд Итали улс дахь санаатай аллагын түвшин 100,000 хүн тутамд ЕХ-ны дундаж үзүүлэлт 0.91-тэй харьцуулахад 0.57 байсан нь ЕХ [Европын Холбоо]-нд Мальтын дараа Словенитой зэрэгцэх 2 дахь хамгийн бага үзүүлэлт болжээ. Эдгээр дүн Италид хүн амины хэрэг, ялангуяа мафитай холбоотой хүчирхийлэл олон арван жилийн турш буурсныг харуулж байна. (Good News Network, Istat)
Их Британийн засгийн газар 11-р сарын 5-нд [ИБУИНВУ-ын] Англид асран хүмүүжүүлэх гэр бүл, хүүхдийн асрамжийн газраас гарч буй залуусын орон гэргүй байдлыг бууруулах төлөвлөгөө эхлүүлж, одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад асрамжаас гарсан, орон гэргүйдэлд өртөж буй 25-аас доош насныхны хувийг 2 дахин бууруулахыг зорьж байна. Консулууд эдгээр залуусын орон байрны хэрэгцээг хангах төлөвлөгөөг нийтэлж, эрсдэлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Төлөвлөгөөнд мөн залуусын орон гэргүйдлээс урьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлэх 3 сая фунт.Стерлингийн хөтөлбөр багтжээ. (Gov.uk)
Хүйтрэх үед тэнцвэртэй хооллолт нь хоол боловсруулалт, дархлааны үйл ажиллагаа, эрч хүчийг дэмжих шим тэжээлээр хангана. Намрын хүнсний сонголтод А, С аминдэм болон үл исэлдүүлэгчээр баялаг хулуу, пектин эслэг, С аминдэм агуулдаг алим, эслэг, А, В6 аминдэм, калиар хангадаг амтат төмс, эслэг, К, С аминдэмээр баялаг брюссель байцаа, эслэг, С, К аминдэм, эрдэс бодис агуулдаг лийр орно. (Jordan News)
АНУ-ын байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтнүүд BMJ анагаах ухааны сэтгүүлд салют нь хүнд түлэгдэлт, дэлбэрэлтийн болон тархины гэмтэл үүсгэж, хуруу тасрах, хараа бүрмөсөн алдахад хүргэж болзошгүйг анхааруулж, зохицуулалтыг чангатгах, олон нийтэд мэдлэг олгохыг уриалжээ. 2025 онд АНУ-д салютын улмаас ойролцоогоор 13,000 хүн гэмтэж, яаралтай тусламжийн тасагт эмчлүүлсэн байна. Нидерландад 2025–2026 оны шинэ жилийн баярын үеэр 1,239 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 7%-иар өссөн үзүүлэлт юм. (euronews)
Богино хугацаагаар ч гэсэн шатаар тогтмол өгсөх нь зүрхний эрүүл мэндэд тустай байж болно. Эхлээд 1 юм уу 2 давхар хүртэл дунд зэргийн хэмнэлээр өгсөж, дасахын хэрээр хурдаа аажмаар нэмээрэй. Оффисын ажилтнууд удаан суух хугацаагаа багасгахын тулд завсарлагааны үеэр шатаар өгсөж болно. Зүрх, амьсгалын замын хүнд эмгэг, эсвэл өвдөгний өвчтэй хүмүүс ачаалал ихтэй дасгал хийхээс өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Цээжээр өвдөх, хэвийн бус амьсгаадах, толгой эргэх, ухаан балартах шинж илэрвэл дасгалаа зогсоож, яаралтай эмнэлгийн тусламж аваарай. (Sức khỏe & Đời sống)
ДЭМБ [Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага] 11-р сарын 4-нд нийтэлсэн тайландаа дэлхий даяар хэрэгжүүлэх уур амьсгал, эрүүл мэндийн 6 арга хэмжээ санал болгож, эдгээр нь жилд 1.6 сая хүний амийг аварч, хэдэн их наяд ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болгон, 16.7 тэрбум тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас зайлсхийхэд тусална гэжээ: 1. Халуунаас эрүүл мэндэд учрах эрсдэлийг сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдүүлэх 2. Уур амьсгалын нөлөөг тэсвэрлэх ундны усны үйлчилгээг хангах 3. Ариун цэврийн суурь үйлчилгээг өргөжүүлэх 4. Эрүүл ахуй, гар угаах байгууламжийг сайжруулах 5. Хоол хийх, халаахад илүү цэвэр түлш, технологи хэрэглэхийг дэмжих 6. Чулуужсан түлшний үр дүнтэй үнийн бодлого хэрэгжүүлэх багтаж байна. (Báo Tin tức, World Health Organization)
UNHCR [НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар]-ын орон гэрээсээ дайжсан бараг 90 сая хүн уур амьсгалын улам нэмэгдэж буй аюулд өртөж буйг анхааруулжээ. Өнгөрсөн 10 жилд цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэн улс орнуудын дотоодод 255 сая гаруй удаа шилжилт хөдөлгөөн хийсэн бөгөөд санхүүжилтийн дутагдал нь эмзэг бүлгүүдийг хамгаалалтгүй үлдээж байна. (Channel News Asia, UNHCR)
Communications Earth & Environment сэтгүүлд нийтэлсэн, дэлхийн мөнх цэвдгийн хяналтын 156 цэгийг хамарсан саяхны судалгаагаар 2000–2024 онд цэвдэг өргөн хүрээнд гэсэж, ялангуяа уулархаг бүсүүд ихээр өртсөнийг тогтоожээ. Цэвдэг гэсэх нь дэд бүтцэд аюул учруулж, хуримтлагдсан нүүрсхүчлийн хий, метаныг ялгаруулан, уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлдэг. (Earth.com News, Nature)
Британийн галт уул судлаач доктор Билл Макгуайр Испанийн Канарын арлууд дахь Кумбре Вьеха галт уулын хэсэг ирээдүйд нурвал АНУ-ын зүүн эрэгт хүрэх цунами үүсэж болзошгүйг анхааруулж, гэхдээ ийм нуралт хэдэн зуу, бүр хэдэн мянган жилийн дараа ч тохиож магадгүй гэжээ. Гэвч сүйрэл дагуулах “мегацунами” үүсэх хувилбар маргаантай байна: АНУ-ын Геологийн алба 2021 оны үнэлгээндээ сайжруулсан загварчлалаар Америк тивүүдийн зүүн эрэгт хамгийн муу тохиолдолд ойролцоогоор 1–2 метр [3–7 фут] давлагаа хүрэхээр байна гэж тайлбарлажээ (New York Post, US Geological Survey)
Их Британийн Теско супермаркетын сүлжээ баярын веган амттаны нэр төрлөө дараах 3 шинэ бүтээгдэхүүнээр нэмжээ. Үүнд: Бельги шоколадтай Севиль жүржийн хэрчим, Какаоны нунтагтай трюфель, Далайн давстай Бельги аварга товчин шоколад багтаж байна. (Plant Based News)
11-р сарын 9–20-ны өдрүүдэд [Туркийн] Антальяд зохиогдож буй COP31 [НҮБ-ын Уур амьсгалын 31-р бага хурал] хоолны үйлчилгээнийхээ 60%-ийг амьтан-хүмүүсийн махгүй байлгахаар зорьж буй тухай мэдээлжээ. Мөн 2 веган кафе ажиллуулж, орон нутгийн 2 веган бизнесийг урин, төлөөлөгчдөд зориулсан хүнсний орцын шошгыг илүү тодорхой ##болгохоор төлөвлөжээ. (Green Queen)
Шведийн хөдөө аж ахуйн Lantmännen хоршоо, АНУ-д төвтэй хүнсний орц нийлүүлэгч Ingredion компани веган хүнс, тэр дундаа сүүн бүтээгдэхүүнийг орлох веган бүтээгдэхүүнд зориулсан NordPea нэртэй вандуйгаас ялган авсан уураг боловсруулжээ. Уг бүтээгдэхүүнийг 2027 оны 2-р улиралд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хүнс үйлдвэрлэгчдэд Шведэд тариалж, үйлдвэрлэсэн веган уураг санал болгоно. (Food Ingredients First)
АНУ-ын 33 настай усанд сэлэгч Кэтрин Брид [АНУ-ын] Калифорнийн эргийн шугамыг бүхэлд нь сэлж туулсан анхны хүн болж, 111 хоногт ойролцоогоор 1,448 километр туулж, 10-р сард аяллаа дуусгажээ. Тэрээр шуурга, хүчтэй урсгал, аварга загастай таарах зэрэг бэрхшээлийг даван туулж, далайн хамгааллыг сурталчлан, эмэгтэйчүүд, охидод урам зориг өгөхийг хүссэн байна. (Good News Network, The Guardian)
[Испанийн] Малага хотын Альаурин-эль-Гранде дахь амьтан-хүний Тодос лос Кабальос дель Мундо (“Дэлхийн бүх адуу”) асрамжийн газар 11-р сарын 14-нд гэр бүлүүдийг хөтөчтэй аялалд урьж, оролцогчид аврагдсан адуу-ард болон бусад амьтан-оршин суугчидтай уулзаж, тэдний түүхийг сонсох бөгөөд нэвтрэхдээ өгөх хандиваар тэдний асаргааг дэмжинэ. Мөн тухайн өдөр тус газарт зул сарын гар хийцийн чимэглэл урлах сургалт болно. (EuroWeekly News)
Ау Лак (Вьетнам) улс 11-р сарын 6-нд асрамжид өсгөсөн, устах аюулд нэн ойр 6 алтан буга-хүнийг [Ау Лак (Вьетнам)-ын] Кат Тьен үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суллан тавьж, 30 алтан буга-хүнийг байгальд дахин нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлжээ. Цахим таних чипүүд нь тэдний байгальд дасан зохицож, амьд үлдэж буй эсэхийг хянахад тусална. (Vietnam.vn)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Өглөгийн үйлийн үр дээд Диваажингууд болон хүмүүний ертөнцөд маань адилхан түгэн хүрдэг. Тэр бүү хэл, гэгээрлийн үр шимд хүрсэн Мэргэдийн оронд ч хүрдэг. Бид өгч байна уу, авч байна уу гэдгээс үл хамааран дэлхий даяарх бүх оршихуйтай холбогддог.” - Зэн Буддын Хүндэт Их Багш Догэн Зэнжи (цагаан хоолтон) (Жинхэнэ номын мэлмийн эрдэнэсийн сан)
Ричард Гриний клиник үхлийн тухай энэхүү 2 хэсэгт цувралын 1-р хэсэгт Америкийн зохиолч, илтгэгч тэрээр зүрхний ажилбарын дараа зүрх нь зогсож, Бүтээлийн Нэгдмэл чанартай хэрхэн дахин нэгдсэнээ өгүүлнэ. Ричард 1960-аад онд өссөн бөгөөд хүүхэд насаа сэтгэлийн шархгүй өнгөрүүлсэн гэж тодорхойлдог. Тэрээр шашны гүн суурь хүмүүжилгүй байсан ч итгэл бишрэл, шашин хоёрыг ялгаж үздэг бөгөөд чухам юу гэдгийг нь мэдэхгүй ч үүнээс цааш өөр зүйл бий гэж үргэлж мэдэрдэг байжээ. Бид яагаад энд байгааг мэдэх хүсэл нь түүнийг их сургуульд сэтгэлгээний түүхийн мэргэжлээр суралцаж, зэрэг авахад хөтөлжээ. Тэрээр өөрийгөө шашин шүтдэг гэхээсээ илүү оюун санааг эрэлхийлдэг ##хүн гэж үздэг.
Ричард багаасаа дугуйн уралдаанд оролцож, 40 гарсан хойноо ч үргэлжлүүлсэн бөгөөд тэр үедээ бэлтгэлийн явцад зүрхний шигдээс болсон гэж үздэг байна. Тэр унаж ойчоогүй бөгөөд бэлтгэлээ дуусгаад, бие нь тавгүйрхсэн байдалтай гэртээ харьжээ. Тэр шинж тэмдгээ үл тоомсорлох хандлагатай байсан ч эхнэр нь эмчид үзүүлэхийг ятгасан байна. Эхэндээ эмч нар ямар нэгэн асуудал олж чадаагүй ч цээжинд нь хүчтэй даралт мэдрэгдсээр байлаа. Нитроглицерин тэр мэдрэмжийг намдаасан бөгөөд эмч нар түүнийг хонуулахаар үлдээжээ. Маргааш нь хийсэн ажилбараар 2 артерийн судас бөглөрснийг илрүүлжээ. Ричард ухамсартай хэвээр байж, эмч бөглөрлийг арилгахыг харжээ. Хоёр бөглөрлийг арилгасны дараа бүх зүйл хэвийн мэт байв. Ажилбарын дараа Ричардын бие үнэхээр муудаж эхэлсэн тул өөрийг нь асарч байсан 2 сувилагчид мэдэгдэв.
Тэд орны толгойг доошлуулахад хэн нэгэн цахилгаан хэлхээний таслуур салгасан мэт болов. Бүх зүйл алга болсон. Ямар ч өвдөлт байгаагүй. Ямар ч шаналал байгаагүй. Ямар ч гэрэл байгаагүй. Ямар ч дуу чимээ байгаагүй. Амт, хүрэлцэх мэдрэмж, юу ч байгаагүй. “Бурхан минь, юу болоод байна аа?” гэж бодогдсон. Бидний 5 мэдрэхүйгээр мэдэрдэг бүхэн хоромхон зуур алга болсон. Хаа нэг тийш явж байгаа мэт санагдсан ч би яваагүй. Ричард дараа нь болсон явдлыг өөрийнх нь мэдэх англи, герман, испани хэлний ямар ч үгээр дүрслэх боломжгүй гэжээ. Тэр үүнийг аялал гэж нэрлэдэг.
Энэ нь бидний гэрэл гэж ойлгодог утгаар гэрэл байгаагүй. Энэ нь бидний хүмүүс гэж ойлгодог утгаар хүмүүс байгаагүй. Зүгээр л бүх зүйл нэгэн зэрэг байсан. Тэгээд үнэн зөв гэж санагдах тохирсон нэр томьёог олох гэж би их удсан. Тэр нь би Бүтээлийн Нэгдмэл чанартай дахин нэгдсэн гэсэн үг. Бусад хүн яагаад Гэрэлд орсон, эсвэл гэр бүлийнхэн, шашны эрхэм дүрүүд нь угтсан гэж дүрсэлдгийг Ричард ойлгодог. Эдгээр дүрслэл түүний туулсан зүйлийг бүрэн илэрхийлж чадахгүй ч тэр тэдгээрийг ойлгодог.
Эдгээр нь ердөө бидний үгс. Энэ нь таны мэдрэх гайхширал, хэмжээлшгүй уудам байдал, цэвэр аз жаргалыг үнэхээр дүрсэлж чадахгүй. Ричард Лаоз (веган)-ын сургаал гэж үздэг нэгэн үгийг дурсав: хэн нэгэн Даог дүрслэн хэлж чадвал, түүнийг биеэр туулж үзээгүй гэсэн үг. Ричардын хувьд тэр туршлага мэдрэхүйгээр нь ойлгож чадах бүхнээс давсан атлаа бүхнийг нэгэн зэрэг багтаасан байв.
Бүтээлийн Нэгдмэл чанар намайг тэвэрсэн бөгөөд бүх зүйл, амьд бүхэн хоорондоо холбоотой, бие биеийнхээ салшгүй хэсэг гэдгийг надад баталсан. Бид бүгд, ингэж хэлж болох бол, энэ нэгэн цул оршихуй юм. Ричард Бүтээлийн Нэгдмэл чанарыг нүдээрээ харахаас илүү мэдрэмжээрээ мэдэрсэн гэж тайлбарлаж байна. Энэхүү хүртэхүй нь иог, бясалгалд дүрсэлдэг гурав дахь мэлмийтэй төстэй байсан болов уу гэж тэр боддог. Би байх ёстой газраа байгаа гэх асар хүчтэй мэдрэмж надар төрж, энэ Хүч дэлгэгдэн илэрч байсан. Тэр нь Бүтээл байсан.
Тэр: “Та нас барсан. Та өөрөө эргэж ирсэн. Бид үүнд талархаж байна.” гэсэн. Тэгэхэд би: “Би ч бас талархаж байна.” гэсэн. Энэ 2 хэсэгт цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй дахин хамт байгаарай. Үүнд Ричард биедээ гэнэт эргэн ирсэн тухайгаа, өдөр тутмын амьдралд дасан зохицоход тулгарсан бэрхшээлүүд болон тэр мэдэрсэн зүйл нь нинжин сэтгэл, үнэнч шударга байдал, энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг хэрхэн улам бататгасныг өгүүлнэ. (Эргэн ирсэн нь Подкаст YouTube суваг - Баярлалаа)