ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 16
Масала цай нь үл исэлдүүлэгч, үрэвслийн эсрэг үйлчилгээ зэрэг эрүүл мэндэд тустай байж болох чанараараа хүмүүсийн сонирхлыг татаж, олон нийтийн сүлжээний нөлөөгөөр дэлхий даяар улам түгээмэл болж байна. VegNews сэтгүүл Энэтхэгийн уламжлалт амтлагчтай цайнаас санаа авсан 7 веган жорыг онцолжээ: 1. Шагналт цай латтетай чихэрлэг жигнэмэг 2. Цөцгийтэй бяслагийн бүрхүүлтэй цай, хулууны бялуу 3. Өглөөний цайны пудинг 4. Цайны амтлагчтай талхны пудинг 5. Кардамон, сарнай, цайтай кокосын латте 6. Хулууны амтлагчтай цай латте 7. Веган өндөгтэй сүүн ундааны бүрхүүлтэй, цайны амтлагчтай чихэрлэг жигнэмэг (VegNews)
АНУ Саудын Арабын цэргийн цохилтод нэгдэж, өөрсдийнх нь эсрэг довтолбол Ойрх Дорнод даяарх АНУ-ын ашиг сонирхолд “шуурхай бөгөөд хүнд цохилт өгөх” хариу арга хэмжээ авна гэж Йемений хуситын босогчид сүрдүүлжээ. Тэд мөн Саудын Арабын газрын тосны байгууламж, нисэх буудлууд халдлагын бай болж болзошгүйг мэдэгдэж, ажилтнуудыг тэдгээрээс хол байхыг анхааруулжээ. (Fox News)
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа [FAA] цэргийн мөргөлдөөн, навигацийн системийн доголдлын улмаас Саудын Арабын агаарын орон зайд онцгой болгоомжтой нисэхийг АНУ-ын агаарын тээврийн компаниудад уриалж, нислэгийн бүх өндөрт эрсдэлтэйг анхааруулжээ. Хуситын цохилтууд Саудын Арабын Эр-Рияд, Даммам, Жиддагийн томоохон нисэх буудлуудын үйл ажиллагааг тасалдуулжээ. (Fox News)
Умард Атлантын гэрээний байгууллага [НАТО]-ын цэргийн дээд командлагч, АНУ-ын генерал Алексус Гринкевич 10-р сарын 12-нд гишүүн орны эсрэг хийсэн аливаа халдлагад тус эвсэл шийдэмгий хариу өгнө гэж анхааруулжээ. Тэрээр Польшид болсон Варшавын аюулгүй байдлын чуулганд тавьсан илтгэлдээ , эхний довтолгоог няцаах, цаашдын давшилтыг зогсоох, шаардлагатай бол довтлогч хүч болон тэднийг дэмжиж, удирдаж буй цэргийн системүүдийг устгах стратегийг танилцуулжээ. (Fox News)
Оросын цэргийн хүчин 9-р сард бие бүрэлдэхүүнийхээ 50,000 гаруй хүнийг алдсанаас амь үрэгдсэн цэргийн тоо 28,000д хүрсэн гэж НАТО-гийн нэгэн албан тушаалтан Блүүмберг мэдээллийн байгууллагад мэдэгдэж, энэ нь 2026 оны сарын хамгийн өндөр үзүүлэлт болохыг дурджээ. Тэр албан тушаалтан мөн тухайн сард Украин (Урейн)-ы цэргийн амь үрэгдсэн, шархадсан хүний тоо 5,000 орчим байсан гэж тооцоолжээ. (The Kyiv Independent, Bloomberg)
Хакерууд 10-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Францын хэдэн зуун супермаркетын хөргөгч, хөлдөөгчийн температурыг Цельсийн 50 хэм хүртэл өсгөснөөр гал гарч, хүнс их хэмжээгээр мууджээ. Intermarché-ийн 150 орчим дэлгүүр, Carrefour-ийн 80 супермаркет халдлагад өртсөн бөгөөд Intermarché-ийн тэргүүний тооцоогоор улсын хэмжээнд хэдэн арван сая еврогийн хохирол учирчээ. (Reuters)
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрчим хүчний үнийн огцом өсөлт, Эль Ниньо цаг уурын үзэгдэл, зээлийн өртгийн өсөлт гэсэн гурвалсан цочрол хөгжиж буй орнуудад тулгарч, хэдэн арав, бүр хэдэн зуун сая хүнийг дахин ядууралд хүргэж болзошгүйг анхааруулжээ. Засгийн газруудын яаралтай арга хэмжээ дэлхийн хамгийн ядуу 130 сая хүртэлх хүнийг үнийн өсөлтөөс хамгаалсан ч олон оронд уг дэмжлэгийг үргэлжлүүлэх хөрөнгө шавхагдаж байна. (The Guardian)
Японы засгийн газар улам олширч, нарийн төвөгтэй болсоор буй кибер халдлагын талаар 10-р сарын 9-нд улс даяар анхааруулж, иргэд, байгууллагуудыг системээ шинэчлэх, найдвартай нууц үг ашиглах, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэхийг уриалжээ. Японд энэ он гарснаас хойш 500 гаруй кибер халдлага бүртгэгдсэн нь 2025 оны турш мэдээлэгдсэн 473 халдлагаас давсан бөгөөд хэд хэдэн томоохон компани мэдээллээ ноцтой хэмжээгээр алджээ. (VTV)
Нидерландын иргэд салют сайн дураар хүлээлгэн өгөх анхны үндэсний аянд оролцож, ойролцоогоор 7,650 килограмм салют тушаажээ. Аяныг 35 цэгт зохион байгуулж, 10-р сарын 9-нд дуусгасан байна. Үүнээс 6 500 гаруй килограмм нь ирэх шинэ жилийн өмнөх үдэш үйлчлэх улсын хэмжээний хоригт хамрагдсан ахуйн хэрэглээний салют байв. Уг хориг нь гэмтэл бэртэл, эд хөрөнгийн хохирол, онцгой байдлын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл, хүмүүс болон амьтан-бодгалиудад учрах зовуурь, мөн байгаль орчны хор хөнөөлийг бууруулах зорилготой юм. (NL Times, Dutch government)
Хар тэнгисийн усан тээвэрт үзүүлсэн халдлагуудаас болж экспорт хаагдсанаар Украин (Урейн)-ы тариаланчид арвин ургацаа борлуулахад хүндрэлтэй болж, олон сая тонн ургац агуулахад үлдэн, дотоодын үнэ буурч байна. Олон тариаланч 2027 оны тариалалтаа багасгах, эсвэл эрдэнэ шиш, арвайн оронд тосны ургамал болон бусад таримал тарихаар болж буй нь ирээдүйн үйлдвэрлэл, дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. (CNBC)
[АНУ-ын] Айдахо мужид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үр хөндөлтийг зөвшөөрөх санал хураалтын төслийг эсэргүүцсэн аянд 1 сая ам.доллар хандивлажээ. 1-р санал хэмээн нэрлэсэн уг төслийг 11-р сарын 3-нд сонгогчдын санал хураалтад оруулна. Тус сүм мөн Айдахо дахь 1 300 цуглаандаа захидал илгээж, гишүүдийг эсэргүүцлээ хүндэтгэлтэй илэрхийлэхийг уриалжээ. Сүм улс төрийн нэр дэвшигчдийн талаар төвийг сахисан байр суурь баримталдаг ч ёс суртахууны чухал асуудалтай холбоотой санал хураалтын төслүүдэд байр сууриа илэрхийлдэг гэж мэдэгджээ. (Deseret News)
Хятадын Гуанжөүгийн Анагаах Ухааны Их Сургуулийн 1-р эмнэлэг КингМед оношилгооны групптэй хамтран DeepGEM 2.0 хиймэл оюуны загварыг нэвтрүүлжээ. Уг загвар эмгэг судлалын зургаас уушгины хорт хавдартай холбоотой зорилтын генийг ойролцоогоор 1 минутад таамаглан тодорхойлох бөгөөд нарийвчлал нь 90% хүрнэ гэж хөгжүүлэгчид мэдээлжээ. Эмнэлгийн 50 байгууллагыг хамарсан олон төвт судалгаагаар түүний эмнэл зүйн ач холбогдол, шинжилгээний зардлыг бууруулах боломжийг үнэлнэ. (Tuổi Trẻ)
Хорт хавдрын урьдал цусны эмгэгтэй 109 өвчтөнийг хамарсан олон улсын судалгааны хайгуулын шинжилгээгээр өдөр бүр С аминдэмийн нэмэлт хэрэглэх нь ерөнхий амьд үлдэх үзүүлэлт сайжирсантай холбоотой байжээ. Гэвч судлаачид цусны эсийн хэвийн бус өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө илрүүлээгүй бөгөөд энэхүү жижиг туршилт С аминдэм хорт хавдраас сэргийлдэг, эсвэл эмчилдэг гэдгийг нотлохгүй юм. (Thanh Niên)
22 настай оюутан давтан хэтрүүлэн идэж, жин нэмэхээс зайлсхийхийн тулд зориуд бөөлжөөд, ухаан алдсаны дараа Ау Лак (Вьетнам) дахь Бак Май эмнэлгийн эмч нар хооллох эмгэг болох мэдрэлийн булими амь насанд аюултай хүндрэл үүсгэж болзошгүйг анхааруулжээ. Шинжилгээгээр калийн хэмжээ аюултай түвшинд буурч, зүрхний хэм алдагдсан нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд давтан бөөлжих нь зүрх зогсоход хүргэж болзошгүйг анхааруулж, эдгэрэлтийг дэмжихэд эрт оношилгоо, сэтгэлзүйн зөвлөгөө, зан үйлийн эмчилгээ, тохирсон эм чухал болохыг онцолсон байна. (Thanh Niên)
Тайландын Дотоод хэргийн яам 10-р сарын 12-нд 9-р сарын 16-наас хойш улс даяар болсон үерт 71 хүн амиа алдаж, 51 мужийн ойролцоогоор 908,000 өрх нэрвэгдсэн гэж мэдээлжээ. [Тайландын] Бангкок хот зэрэг 21 мужийн зарим нутагт үерийн устай байсаар байна. (Reuters)
9-р сарын 30-нд салбарын мэргэжилтнүүдийн хяналттай Nature Geoscience сэтгүүлд нийтэлсэн олон улсын судалгаагаар Антарктидын мөсний хорогдол 2100 он гэхэд [Хятадын] Шанхай хот болон Хонконгийн далайн түвшнийг 30 см-ээр нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ. Судалгаанаас үзэхэд, хүлэмжийн хийн ялгарал мөсөн голын хайлалтыг түргэсгэж, Хятадын эрэг орчмын далайн түвшний өсөлт дэлхийн дунджаас 15–20%-иар их болж, эргийн үерийг улам хүндрүүлж болзошгүй байна. (VietnamPlus)
10-р сарын 12-нд ЕХ [Европын Холбоо]-ныКоперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр, 9-р сард далайн гадаргын температур Номхон далайн Ниньо 3.4 ажиглалтын бүсэд 29.70°C, дэлхийн хэмжээнд 21.05°C хүрч, дээд хэмжээнд хүрсэн гэжээ. 2026 оны 9-р сар ажиглалтын түүхэн дэх дэлхийн хоёр дахь хамгийн халуун 9-р сар болсон бөгөөд үүний дараа бүрэлдэж буй Эль Ниньо үзэгдэл дэлхийн дулаарал эрчимжиж, ган, үер зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиолдох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. (Channel News Asia)
[Их Британийн] Лондоны тагтаа аврах байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч Жейкоб Питер, Женни Бреннан нар “утсанд орооцолдсон хөл” гэх зовуурьтай тагтаа-хүмүүст тусалдаг. Тагтаа-хүний хөл үс болон бусад ширхэгт зүйлд орооцолдоход арьсыг зүсэж, цусны эргэлтийг саатуулдаг. Хүндэрсэн тохиолдолд халдварлах, хуруу, хөлөө алдах, эсвэл орооцолдон гацсанаар шувуу-хүмүүс хоол хүнсээ олж чадахгүйд хүрдэг. Энэ хос 2023 онд бүлгээ байгуулснаас хойш 10,000 гаруй тагтаа-хүнийг аварч, орооцолдсон ширхэгт зүйлсийг болгоомжтой авч, нэмэлт асаргаа үзүүлсний дараа сүрэгт нь буцаан тавьсан гэжээ. Зарим иргэний дайсагнасан хандлагыг үл харгалзан тэд ажлаа үргэлжлүүлж, ийм гэмтлээс сэргийлэхийн тулд унасан үсийг шүүрдэж, найдвартай хаяхыг иргэд болон эрэгтэй, эмэгтэй үсчний газруудад уриалж байна. (Daily Mail)
11-р сард Турк улсад болох НҮБ-ын уур амьсгалын COP31 дээд хэмжээний уулзалтын өмнө хэдэн арван мянган хүн 10-р сарын 11-нд [Бельгийн] Брюссель хотод жагсаж, Европын Холбооны удирдагчдаас уур амьсгалын талаар илүү хүчтэй арга хэмжээ авахыг шаарджээ. Цагдаагийн тооцоогоор жагсаалд 45,000 хүн оролцсон бол бусад байгууллагатай хамтран зохион байгуулсан Уур амьсгалын эвсэл уг тоог 60,000 байсан гэж мэдээлжээ. Жагсагчид чулуужсан түлшний татаасыг зогсоох, уг салбарт татвар ногдуулах, ногоон байгууламжийг нэмэх, цэвэр эрчим хүч рүү шударгаар шилжихэд илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. (euronews)
Их Британийн 1,007 насанд хүрэгчийг хамарсан судалгаагаар оролцогчдын 96% нь цагаан хоолны бүтээгдэхүүн болох Куорн махгүй хиамыг амьтан-хүний мах агуулаагүй гэж зөв таньсан бол 94% нь веган бүтээгдэхүүн болох THIS Isn’t Chicken Pieces-ийг мөн зөв таньжээ. Эдгээр үр дүн нь амьтан-ардын махтай холбоотой нэр томьёо веган, эсвэл цагаан хоолны орлуулагч бүтээгдэхүүн худалдан авагчдыг төөрөгдүүлдэг гэх мэдэгдлийг няцаажээ. (Plant Based News)
Их Британийн Веган нийгэмлэг амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлын талаар 2,000 хүнээс судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 95% нь нохой-иргэдийг зодолдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, 93% нь бух-ардтай тулалдахыг эсэргүүцсэн бол 87% нь нохой-иргэдээр үнэг-хүмүүсийг агнуулах, гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан-ард дээр туршихын аль алиныг нь эсэргүүцжээ. Түүнчлэн 65% нь амьтан-хүний үйлдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. 2024-2026 оны хооронд амьтан-ардыг ашиглах хэд хэдэн хэлбэр, тухайлбал, грейхаунд-иргэдийг уралдуулах, шувуу-хүмүүсийг буудахыг эсэргүүцэх хандлага нэмэгджээ. (Plant Based News)
[АНУ-ын] Охайо мужийн өсвөр насны Пейтон Оберт хэмээх хүүхэд хүнд үед нь тайвшруулсан бамбаруушаас санаа авч, 8 настайдаа эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд тоглоом авахын тулд нимбэгийн ундаа зарж эхэлсэн бөгөөд мухлагаа буяны хөдөлгөөн болгожээ. 768 ам.доллароос эхэлсэн, түүний Пейтоны нимбэгийн ундааны мухлаг ашгийн бус байгууллага 8 жилийн хугацаанд 5 сая гаруй ам.долларын мөнгөн болон эд зүйлсийн хандив цуглуулж, хувь хүний, эрүүл мэндийн, эдийн засгийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалсан байна. (Good News Network)
[Их Британийн Английн] Хойд Йоркширийн Торнвик булангийн эргийн агуйд гацсан 4 хүүг аварчээ. Файлийн эргийн хамгаалалт, Фламборогийн Хатан хааны үндэсний аврах завины байгууллага [RNLI]-ын багууд болон нисдэг тэрэгний багууд ширүүн далай, аюултай түрлэгийн дунд ажиллагаагаа уялдуулан явуулжээ. Аврагдсан 4 хүү бүгд эмнэлгийн үзлэгт орсон байна. (Daily Mail)
Аврагч нохой-иргэн Данди 10-р сарын 8-нд [Өмнөд Солонгосын] Ганвон мужийн Инже хошууны Мэбон ууланд 4 хоног төөрсөн 62 настай залуу эмэгтэйг олжээ. 4 настай Бельги малинуа-иргэн түүнийг гэмтэж, шингэн алдсан байхад нь олсон байна. Гал сөнөөгчид түүнийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж, түргэн тусламжийн багт хүлээлгэн өгчээ. (Korea Times)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Баялгаа харамгүй түгээдэг дэлхий таныг зөөлөн шим тэжээлээр тэтгэж, амь хөнөөж, цус урсгалгүйгээр хоол хүнс өгдөг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, математикч, гүн ухаантан Пифагор (веган) (Овидийн Хувирал, 15-р дэвтэр)
Сюзанн Сеймурын клиник үхлийн тухай 2 хэсэгт цувралын 1-р хэсэгт мэргэжлийн сувилагч, зохиолч Сюзанн 12 настайдаа цанаар гулгаж байхдаа амь насанд нь аюул учруулсан осолд орсноо дурсана. Тэрээр 2 тэнгэр элчийн хамт ирсэн Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй учирсан тухайгаа өгүүлнэ. 1975 онд 12 настай Сюзанн АНУ-ын Пенсильвани мужид амьдарч байв. Түүний эцэг эх герман цагаачид байжээ. Тэдний гэр бүл шинжлэх ухааныг эрхэмлэдэг, залбирдаггүй, шашны зан үйл үйлддэггүй байв. Түүний аав, өвөө хоёр инженер байжээ.
Нэг өдөр багахан цас орно гэж бодсон гэр бүлийнхэн нь зугаалахаар шийдэж, хонгилоос хуучин цануудаа авч явахаар болов. Гарахын өмнө ээж нь Сюзанныг хүзүүгээ дулаан байлгаж, ороолтоо тайлагдахгүй байлгахын тулд дахин нэг зангидахыг шаарджээ. Тэр зангилааг хийхгүй байх хүчтэй зөн совин Сюзаннд төрсөн тул тэд нэлээд маргалдав. Эцэст нь тэр дотроо эвгүйрхсэн ч ээжийнхээ үгэнд оржээ. Зугаалж байх үед нь санаандгүй цасан шуурга дэгдэж, зам, ой цасанд ижилхэн харагдсан тул гэр бүлийнхэн нь замаа олох гэж зүдэрчээ. Эцэст нь тэд олон нийтэд нээлттэй биш, Сюзанны хэлснээр аюулгүй байдлын ямар ч тоноглолгүй цанын толгодод хүрэв. Ойролцоо байсан засвар үйлчилгээний ажилтан татлагат өргөгчийг асааж, явахынхаа өмнө унтраагаарай хэмээн түлхүүрийг нь эцэг эхэд нь үлдээжээ. Өргөгчийн хөдөлгөөнт татлага цаначдыг толгод өөд татаж гаргадаг байв. Уулын оройд татлага жижиг дөрвөлжин нүхээр орж, аварга дамартай амбаар руу нэвтэрдэг байжээ.
Эцэг эх, өвөө эмээ нь толгодын бэлд үлдэж, Сюзанн эрэгтэй дүүтэйгээ цанаар гулгахаар шийдэв. Сюзанн толгод өөд гарахаар татлагаас барих үед ороолт нь түүнд орооцолджээ. Мушгирсан татлага ороолтыг нь хүзүүгээр нь чангалав. Тэр өөрийгөө суллахыг оролдсон ч нэг гараараа зангилааг тайлж чадахгүйгээ ойлгожээ. Толгод өөд чирэгдэхэд толгой нь цанын таягуудыг мөргөж байв. Ингээд би цанын өргөгчөөр дээш гарах бүх замын турш дүүжлэгдсэн. Тэгээд төгсгөлд нь би: “За, тэр дөрвөлжин нүх рүү орж, нэг бол тасарна, эсвэл бяцарна.” гэж бодсон. Тэр үед гарах аргагүй болсныг би мэдэж байсан. Ороолтод нь юу тохиолдсоныг Сюзанн хожим аав, өвөө хоёроосоо мэджээ.
Тэгтэл тийм чанга байсан ороолт ямар нэгэн гайхамшгаар хүзүүнээс минь мултарсан. Хүзүүний минь бүх арьсыг хуулсан. Тэгээд хийссэн, хэрчиж тастах байсан тэр араануудаар нэвтэрч, дараа нь дээр нь гарч ирсэн. Тэгээд хаанаа ч урагдаагүй, яг шулуун, эгц хөндлөн чиглэлд хийссэн. Хэн ч хэзээ ч зүүж байгаагүй мэт байсан. Энэ нь ер бусын хүчний томоохон шинж тэмдэг гэдгийг тэд мэдэж байсан. Инженер хүний тайлбарлаж чадахаас хавьгүй их зүйл болж байгааг тэд мэдэж байсан.
Сюзанны өөрийнх нь дараагийн дурсамж бол ой руу харж байсан явдал байв. Би тэр орох нүхийг харж байсан. Дараа нь санаж байгаа зүйл гэвэл ой руу харахад үзэсгэлэнт Гэрэлтэй гайхамшигтай оршихуй над руу алхаж ирэхийг харсан. Цас ихтэй, бүрхэг өдөр тэр Гэрэл үнэхээр тод харагдаж байлаа. Би маш их даарч байснаа санаж байна, гэтэл гэнэт дулаахан болсон. Тэнд цацрах тэр туяа — ердөө л бүх зүйл, Хайр, гоо үзэсгэлэн байсан. Тэр над руу ойртож байсан бөгөөд би “Аав минь байна” гэж бодсон. Тэр оршихуй ойртож ирээд өвдөг сөгдөхөд Сюзанн Түүнийг аав нь биш болохыг ойлгов. Тэр Өөрийгөө Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) болохыг түүнд мэдүүлжээ. Түүнтэй хамт 2 тэнгэр элч байв. Тэд хуяг, гутал өмссөн мэт харагдаж байсан бөгөөд том далавч нь хүнд атлаа зөөлөн харагджээ.
Тэд эрэгтэй байсан, хүч чадалтай, сайхан сэтгэлтэй, хүүхэд байсан надад хөгжилтэй хандаж байсан. Нэг нь өндөр, нөгөө нь намхан байсан. Тэднийг ойртож ирэхэд намхан нь бүдрээд байсан бөгөөд өндөр нь: “Алив, хоцролгүй яваарай, хоцролгүй, хурдлаарай!” гэж байсан. Тэдний наргиантай байдал Сюзанны инээдийг хүргэв. Дараа нь Эзэн Есүс Христ түүнийг өргөж тэвэрчээ.
Мянган хайртай аавын хайр шиг, үнэхээр хамгаалагдсан, аюулгүй, гэртээ, гэр бүлийнхээ дунд байгаа мэт мэдрэмж төрснийг би санаж байна. Үүнийг телепат, эсвэл хүссэнээрээ нэрлэж болно. Энд байдаггүй зүйлийг илэрхийлэх үг олоход хэцүү. Гэхдээ Тэр Өөрийнхөө тухай бүхнийг надад ойлгуулсан. Тэр миний тухай бүхнийг хоромхон зуур мэдсэн гэдгийг би ойлгосон. Бүхнийг — Тэр миний зүрх сэтгэл, бодол, санаа зовнил, өвдөлт, бүхнийг сонсож байсан. Тэр мэдэж байсан. Эзэн Есүс Христ өөр дээр нь ирэхэд л биеэсээ гарсан гэж Сюзанн ярьсан юм. Тэр өөрийгөө бүрэн бүтэн, урьдын адил мэдэрч байсан тул биеэсээ салснаа анзаараагүй аж. Тэр түүнийг тэврэн нисэж одоход тэнгэр элч нар хажууд нь байжээ.
Чих дөжрөм хашхираан түүний жаргалтай мэдрэмжийг таслав. Доош харахад Сюзанн толгодын бэлд гэр бүлийнхнээ олж харжээ. Өвөө нь модны дэргэд өвдөг сөгдөн, эмээ нь түүний ард байв. Ээж нь ягаан пальто өмссөн байжээ. Тэд Сюзанныг нас барсан гэж бодож байв. Тэр дуу намайг тэр байдлаас бараг гаргасан, би доош харсан, тэгэхэд л толгодын бэлд гүйж яваа ээжийгээ харсан. Сюзанн хожим харсан зүйлийнхээ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцжээ. Толгодын оройд бие нь хэвтэж байсан газраас тэр үйл явдлуудыг харах боломжгүй байсан гэж тэр хэлсэн юм.
2-р хэсэгт Сюзанн холбогдох бүх хүнд юу хамгийн сайн байхыг хэлэлцсэн оршихуйнуудын зөвлөлүүдтэй уулзсан тухайгаа өгүүлнэ. Тэд намайг тоолгүй орхиогүй, өөрсдөө бүхнийг чаддаг, харин би хэн ч биш мэт сэтгэгдэл төрүүлээгүй. Бид хүн бүрд үнэхээр хамгийн сайн сонголтыг хийх гэж байна гэсэн мэдрэмжийг тэд надад төрүүлсэн. Сюзанн Сеймурын клиник үхлийн тухай нэвтрүүлгийн 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Grief 2 Growth YouTube - Баярлалаа)