Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан Орос, Украин хоёр эрчим хүчний дэд бүтцийн эсрэг чиглэсэн халдлагуудыг нэн даруй зогсоохоор тохиролцсон тухай мэдэгдэж, хоёр тал уг тохиролцоогоо биелүүлэхийг уриалжээ. (Donald J. Trump / Truth Social)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 10-р сарын 8-нд Туркменистан улсад Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиантай хэлэлцээр хийх үеэрээ Ойрх Дорнодын дайныг дуусгахад туслах санал тавьж, зохицуулалтыг дэмжихийн тулд Орос улс чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдсэн байна. (Channel News Asia)
10-р сарын 8-нд Украин (Урейн)-ы зүүн бүсийн Краматорск хотод Оросын далавчит шунгинах бөмбөг автобусны буудал болон 2 микроавтобусыг онож, наад зах нь 33 хүн амиа алдан, 18 хүн шархадсан гэж Украин (Урейн)-ы Улсын Онцгой байдлын алба мэдээллээ. Оросын цэргүүд Донбасст орших, хамгаалалтыг нь сайтар бэхэлсэн фронтын хотуудаас бүрдэх Украин (Урейн)-ы “цайзын бүс”-д үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж буй үед уг халдлага болжээ. (The Washington Post)
Ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Мохаммад Эслами пүрэв гарагт АНУ-аас цөмийн байгууламжуудынх нь эсрэг дахин гаргасан сүрдүүлгийг үл тоомсорлож, Иран уран баяжуулахаас татгалзахгүй гэж мэдэгджээ. (Fox News, Arab News)
Орос улсад тавьсан хориг арга хэмжээний улмаас барууны сэлбэг хэрэгслийн хүртээмж хязгаарлагдаж, тус улсын агаарын тээврийн хамгийн том 11 компанийн ашигладаг онгоцны бараг тавны нэг нь нислэг үйлдэхгүй байгаа тул Орос улс Ау Лак (Вьетнам)-аас зорчигч тээврийн онгоцыг багийн бүрэлдэхүүн, засвар үйлчилгээ, даатгалын хамт түрээслэх хүсэлт гаргажээ. Ау Лак (Вьетнам) улс уг саналыг судалж байгаа ч Эйрбус, Боинг онгоцуудаа нийлүүлбэл тус улсын агаарын тээврийн компаниуд АНУ-ын хоригт өртөж болзошгүй байна. (euronews)
Их Британи, Герман улсууд кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, чухал дэд бүтцэд учрах аюулыг сөрөх хамтарсан түншлэл байгуулснаа мэдэгдэж, дайсагнасан үйл ажиллагааны гол эх үүсвэрийн нэгээр Орос улсыг нэрлэжээ. Тус улсууд эдгээр аюулыг илрүүлэх, тогтоон барих, таслан зогсоохын тулд мэдээлэл солилцож, хүчин чармайлтаа уялдуулна. (Gov.uk)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Мьянмарын цэргийнхний томилсон засгийн газартай шууд хэлэлцээр эхлүүлж, 2021 онд цэргийнхэн төрийн эрхийг булааснаас хойш удирдагчдыг нь тусгаарлахын төлөө олон жил явуулсан АНУ-ын бодлогыг өөрчилжээ. Хэлэлцээрийн гол сэдэв нь америкчуудыг онилсон залилангийн төвүүдийг хаах асуудал байсан бөгөөд Мьянмарын газрын ховор элементийн ордуудад нэвтрэх боломжийг мөн хэлэлцжээ. (Reuters)
Молдова улс хилийн боомтуудад ажилтнууд болон зорчигчдыг дроны цохилтоос хамгаалах зорилгоор аюулгүй бүс байгуулж, Украин (Урейн) улс дахь хамтарсан хяналтын байгууламжуудаас хилчдээ Молдовын нутаг дэвсгэрт буцаан шилжүүлж байна. 10-р сарын 5-нд Молдова-Украин (Урейн)-ы хил дээрх Паланка боомтын ойролцоо сум зорчигч тээврийн автобусыг онож, Молдовын 1 хилчин шархадсаны дараа эдгээр арга хэмжээг авчээ. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. (UNITED24 Media)
Боловсролын салбарын эсэргүүцлийн жагсаал Европын хэд хэдэн улсад өрнөж, сурагч, оюутнууд санхүүжилтийг нэмэгдүүлэх, багшийн тоог өсгөх, сургуулийн орчныг сайжруулах, боловсрол болон орон сууцны зардлыг бууруулахыг шаардаж байна. [Ирландын] Дублин хотод олон мянган их сургуулийн оюутан жагсаж, Италид сургуулийн байруудыг эзлэн авах хөдөлгөөн эхэлсэн бол Бельгид цагдаа нар жагсагчидтай мөргөлдөж, Льеж хотод 10-р сарын 1-нээс хойш наад зах нь 139 хүнийг баривчилсан гэж мэдээлжээ. Жагсаалууд ижил төстэй асуудлыг хөндөж байгаа ч Европ даяар нэгдсэн зохион байгуулалттай нэг хөдөлгөөн биш юм. (Axios)
Испани улсад орон сууцны зардал өсөж, хүмүүсийг байрнаас нь албадан гаргаж буйг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаалын дараа тус улсын засгийн газар түрээслэгчдийн хамгаалалтыг бэхжүүлэх, дамлан худалдах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хязгаарлах, улирлын түрээсэнд шинэ татвар ногдуулах зэрэг орон сууцны 21 яаралтай арга хэмжээг баталжээ. Испанийн ерөнхий сайд Педро Санчес мөн анх удаа орон сууц худалдан авагчдад 50,000 евро хүртэлх зээл олгох 10 тэрбум еврогийн сан байгуулахын зэрэгцээ орон сууцны барилгын татаас олгохоо зарлалаа. Тус багц арга хэмжээг Испанийн түр хууль тогтоох байгууллага хараахан батлаагүй байна. (Tuổi Trẻ)
ЕХ [Европын Холбоо] өсөн нэмэгдэж буй эрчим хүчний зардлыг бууруулахын тулд боловсруулах үйлдвэрүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах, эрчим хүчний хамтарсан худалдан авалтыг өргөжүүлэх, хамгийн их хохирсон салбаруудад үзүүлэх төрийн түр дэмжлэгийг сунгах зэрэг арга хэмжээ зарлажээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен 2-р сарын сүүлээс хойш Европт хийн үнэ 140%-иар өсөж, дизель түлшний үнэ 2 дахин нэмэгдэн, Ормузын хоолойгоор дамжих тээврийн тасалдал уг дарамтыг улам нэмэгдүүлж байгааг мэдэгджээ. Тэрээр импортын чулуужсан түлшний хамаарлыг бууруулахын тулд бага орлоготой өрхүүдэд чиглэсэн дэмжлэг үзүүлж, дотоодын цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. (CGTN)
АНУ-ын Кентакки мужид 2022 оны 8-р сарын 1-нээс хойш хүчин төгөлдөр үйлчилж буй үр хөндөлтийн хоригийн дараа тус мужид хийсэн гэж бүртгэгдсэн үр хөндөлтийн тоо 2021 онд 4 441 байснаас 2025 онд 5 болж буурчээ. Эдгээр 5 үр хөндөлтийг бүгдийг нь эхийн амь нас, биеийн эрүүл мэндэд аюул учирсан үед зөвшөөрөх онцгой заалтын дагуу эмнэлэгт хийжээ. (LifeNews)
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд эрүүл мэндээ сайжруулахын тулд өдөр бүр 30 грамм орчим самар идэхийг зөвлөж байна. Бразил самар селенээр хангадаг ч хэтрүүлэн хэрэглэвэл хордлого үүсгэж болзошгүй. Хушга омега-3 тосны хүчлээр хангаж, бүйлсний эслэг гэдэсний эрүүл мэндийг дэмждэг бол пекан самар холестерины үзүүлэлтийг сайжруулах боломжтой. Сахар нэмээгүй, давс багатай, аль болох бага боловсруулсан төрлийг сонгоорой. (Daily Mail)
Тайвань (Формоса)-ийн эмч др. Хуан Сюань чихэрлэг ундаа тогтмол хэрэглэх нь шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоотойг анхааруулжээ. Чихэрлэг ундаа цусан дахь сахрыг огцом нэмэгдүүлж, гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах болон үрэвсэл үүсэхэд нөлөөлж болзошгүй. Тэрээр оронд нь ус, чихэргүй цай, хар кофе уухыг зөвлөж байна. (VnExpress)
[АНУ-ын] Пердьюгийн Их Сургуулийн судлаачид үнэрт цэвэрлэгээний бүтээгдэхүүний үнэртүүлэгч нэгдлүүд дотоод орчны озонтой урвалд ороход олон тэрбум хэт нарийн нано бөөм үүсэж болохыг тогтоожээ. Эдгээр бөөм уушгины гүнд нэвтэрч, амьсгалын замыг цочроон, үрэвсэл үүсэхэд нөлөөлж болзошгүй. Мэргэжилтнүүд үнэртүүлэгчгүй цэвэрлэгээний бодис хэрэглэх, агааржуулалтыг сайжруулах, үнэрт бүтээгдэхүүнийг озон үүсгэгч төхөөрөмж, тухайлбал зарим төрлийн хэт ягаан С туяаны (UV-C) ариутгалын гэрэлтэй хамт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. (Báo Sức khỏe và Đời sống)
[Антарктидын] Заводовский аралд эрүүвчтэй оцон шувуу-хүмүүсийн тоо 2011 оноос хойш 63%-иар буурсан нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон байх магадлалтай. Далайн ус дулаарснаар тэдний гол тэжээл болох Антарктидын криль өмнө зүг рүү шилжиж, энэ зүйлийн оршин тогтноход аюул учруулан, илүү өргөн хүрээний экосистем сүйрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. (The Guardian)
Туркийн уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд, COP31 [НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал]-ийн дарга Мурат Курум Фижи улсад хэлсэн үгэндээ дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмийн хязгаарт барих нь “оршин тогтнох эсэхийн асуудал” гэдгийг анхааруулжээ. Далайн түвшин нэмэгдэх нь Тувалу зэрэг улсын ард иргэдэд аюул учруулж буй тул Номхон далайн орнууд ялгарлыг илүү эрчимтэй бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх санхүүжилт олгох, далайг хамгаалахыг уриалжээ. (Reuters)
Швейцарын мөсөн голууд цас багатай өвөл, олон сар үргэлжилсэн халуун, хуурай цаг агаарын дараа 2026 онд мөснийхөө эзлэхүүний 5.5%-ийг алджээ. Мөсөн гол тус бүрийн дундаж зузаан 2.5-4 метрээр багассан бол зарим мөсөн голын хэл хэсэг 10 метр хүртэл нимгэрч, хэд хэдэн жижиг мөсөн гол бүрмөсөн алга болжээ. Тус улсын мөсөн голуудын эзлэхүүний бараг тавны нэг нь 5 жилийн дотор үгүй болжээ. (SciTech Daily)
Ау Лак (Вьетнам)-ын өмнөд нутгийн 200 гаруй оролцогч 10-р сарын 3-нд Кан Тхо хотод 2026 оны Веган спортын наадамд оролцохоор цугларч, эрүүл амьдрал, амьтан-хүмүүсийг энэрэх сэтгэл, олон нийтийн холбоо харилцааг дэмжжээ. Үйл ажиллагаанд алхалт, веган уриа түгээх жагсаал, хөл бөмбөг, иог, тавцан дээр зогсоогоороо сэлүүрдэх спорт багтсан байна. (Thời Đại Plus)
АНУ-ын веган ундааны Кики Милк брэнд сача инчиний үрээр хийсэн веган уургийн сүү худалдаанд гаргасан бөгөөд нэг удаагийн хэрэглээнд 10 грамм ургамлын гаралтай төгс уураг, 4 грамм эслэг, омега-3 тосны хүчил агуулдаг. Сача инчи бол Амазоны бүс нутагт эртнээс хэрэглэж ирсэн үр юм. Веган толгой компани ПлантБэйби уг ундааг уургийн изолят, өтгөрүүлэгч давирхай, үрийн тос, хиймэл нэмэлт, нэмэлт амт оруулагчгүйгээр боловсруулжээ. (The Plant Base)
[АНУ-ын] Милуоки хотод Милуокигийн веган рестораны долоо хоног 11 дүгээр сарын 2-8-нд 35 аж ахуйн нэгжийг хамран дахин зохион байгуулагдаж, Үндэсний веган сарыг эхлүүллээ. Аялал жуулчлалын ивээн тэтгэгч Визит Милуокигийн дэмжлэгтэй, рестораны эзэн Венди Мирелесийн үүсгэн байгуулсан иргэдийн санаачилгын хүрээнд веган хоолны цэс, хямдрал, веган хооллолтыг сурталчлах олон нийтийн хандив цуглуулах арга хэмжээ болно. (Urban Milwaukee)
Хэвлэл мэдээллийн хяналтын ВежМедиаУоч байгууллага дэлхийн мэдээллийн Ройтерс агентлагт далайн амьтан-хүмүүсийг “ан агнуур” гэж нэрлэхээ зогсоохыг уриалж, далайн амьдралыг уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй мэдрэх чадвартай оршихуй гэж хүлээн зөвшөөрөхийг дэмжиж байна. Тус байгууллага мөн Америкийн веган ресторануудад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлийг нухацтай сурвалжилсан АНУ-ын Вокс хэвлэл болон сурвалжлагч Марина Болотникова (веган)-г сайшаажээ. (VegMediaWatch)
Аюулгүй байдлын технологийн СИКПА Уганда компани [Угандагийн] Кампала хотын Кибули дахь олон нийтэд түшиглэсэн боловсролын байгууллага болох Ангаза нөөцийн төвд ачааны чингэлэг болон борооны ус цуглуулах 5,000 литрийн цистерн хандивлажээ. Тус төв 250 гаруй хүүхдэд үйлчилдэг. Чингэлэгт явуулын номын сан байрлуулж, үйлчилгээний хүртээмж муутай сургуулиудад ном, компьютерын үйлчилгээ хүргэнэ. (ChimpReports)
[Ау Лак (Вьетнам)-ын] Лам Донг мужийн Чыонг Суан суурины нэг оршин суугч фермдээ ажиллаж байхдаа шархадсан Явагийн хуягт гүрвэл-хүнийг олж, сайн дураар хүлээлгэн өгчээ. Албаны хүмүүс өөр амьтан-хүн түүнийг гэмтээсэн гэж таамагласан байна. Зэрлэг амьтан аврагчид хуягт гүрвэл-хүнд эмчилгээ хийсний дараа тэнхрүүлж, улмаар унаган ойн амьдрах орчинд нь буцаан тавихаар Бу Зя Мап үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлжээ. (Báo Lâm Đồng)
Нэгэн хятад эр хог түүж, сэтгэл гутралаа даван туулжээ. 2024 онд ажлаа алдаж, найз бүсгүйгээсээ салсан 22 настай Ли Шуюнь сэтгэл гутралтай тэмцэж байгаад [Хятадын] Дунжян нуур орчмын хогийг цэвэрлэх ажлаас амьдралын зорилгоо олжээ. Тэрээр өдөр бүр 2-3 цагийг нуурын эргийг цэвэрлэхэд зарцуулж, оршин суугчдыг өөртэй нь нэгдэхэд урамшуулсан бөгөөд 2025 онд орон нутгийн сайшаал хүртжээ. (VnExpress)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Чи ЭЗЭН БУРХАНАА бүх зүрх, бүхий л сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.” Хүндэт Эш үзүүлэгч, БУРХАНЫ Элч Мосе (цагаан хоолтон) (Ариун Библи, Дээд хууль 6:5)
Жош Майлсын клиник үхлийн тухай энэхүү цувралын өмнөх хэсэгт Жош 2020 онд КОВИД-оор маш хүнд өвдсөнөө ярьсан. Аав нь түүнийг ачааны машинаар эмнэлэгт хүргэж явахад бие нь огцом муудаж, биеэсээ гарснаа тэр дурссан. Тэрээр там гэж таньсан орон руу татагдан орж, дараа нь Гэрлээр дамжин Диваажинд хүрэх аяллыг хийсэн бөгөөд энэ хооронд аав нь хажууд нь залбиран, машинаа жолоодсоор байжээ. Тэнд тэр БУРХАНЫ дэргэд бүрэн дүүрэн байдлыг мэдэрч, ТҮҮНИЙ сэнтийг тойрон цугласан ер бусын төрөлтнүүдийг харжээ. Тэр дахин өөр ямар ч газар очихыг хүсээгүй. 5-р хэсэгт Жош биедээ эргэн ирсэн болон болон эдгэрэлтийн эхэн үед тулгарсан бэрхшээлүүдээ өгүүлнэ. Жош ачааны машинд аавынхаа хажууд байсан биедээ эргэн иржээ. Гэвч буцаж ирэх нь Диваажинд мэдэрсэн бүрэн дүүрэн байдлаа орхино гэсэн үг байв.
Талархах сэтгэлгүй мэт сонсогдож болох ч би хэсэг хугацаанд сэтгэл дундуур байсан. Хэрэв би тамаас шууд энд буцаж ирсэн бол, тийм ээ, баяр хөөрөөр бялхах байлаа. Гэвч Диваажингаас энд ирэхдээ тэгээгүй. Учир нь Диваажинтай эн зэрэгцэх зүйл үгүй. Үүнийг би бүхий л зүрх сэтгэлээсээ хэлж байна: БУРХАНы дэргэд байхтай дүйх юу ч үгүй. Би тэнд юу ч хийхгүй зүгээр л зогсож байсан. Гэвч тэр нь энд хийж байсан бүхий л зүйлээс минь илүү ихийг бүтээсэн мэт, хамгийн утга учиртай зүйл байсан. Тамаас Диваажинд, дараа нь энд ирэхэд дэлхий биет байдлаараа ч, мөн чанараараа ч Диваажингаас илүү тамтай ойр болохыг та ухаарна. Диваажингаас энд, тэр байдал руу буцаж ирэх нь миний мэдэрсэн хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг байсан. Ийм зовлонтой ялгааг мэдэрсэн ч Жош амьдралдаа хайртай, бусдад туслах дахин нэг боломж олдсонд талархаж байгаагаа хэлжээ.
Ачааны машинд биедээ эргэн ирэхэд тэр сул дорой хэвээр, бараг хөдөлж чадахгүй байв. Бүх зүйл харанхуй, хүнд санагдаж, Диваажинд ямар ч хүч гаргалгүй хөдөлж байснаас нь ялгаатай нь гараа хөдөлгөхөд хүртэл зориуд хичээх шаардлагатай байжээ. Аав нь түүнийг ачааны машинаас өргөн буулгаж, тэргэнцэрт суулган эмнэлэг рүү түрж оруулжээ. Жош бараг ярьж чадахгүй, үгсийг бүрэн ойлгоход хэцүү байсан бөгөөд өөрийнхөө нүдний цаанаас харж байгаа мэт санагджээ. Аавынх нь царай түүнийг тайвшруулж байв. БУРХАН эдгэрэхэд нь тусална гэдэгт аав нь итгэлтэй байгааг Жош мэдэрсэн бөгөөд энэ итгэл нь аавынх нь төсөөлснөөс ч илүү их ач холбогдолтой байжээ. Жош хэдэн сарын турш алхаж, ярихад бэрхшээлтэй байсан ч алдаа мадаггүй дуулж чаддаг хэвээр байв. Заримдаа тэр хэлэх гэсэн зүйлээ дуулдаг байжээ. Тэр дуулах авьяасаа хадгалж үлдэхийг БУРХАН зөвшөөрсөн гэж итгэж байв.
6-р хэсэгт Жош үргэлжилсэн эдгэрэлтийнхээ тухай ярьж, клиник үхэлд орохоос нь өмнө БУРХАН өөрт нь өгсөн гэж итгэдэг сэрэмжлүүлгүүд, тэр дундаа буудлагад өртөөд амьд гарсан тухайгаа эргэцүүлнэ. Би орсон нэг нөхцөл байдлаасаа гарахыг хичээж байхад над руу 40, 50 сум нисэж байсан. Яаж ийгээд би болон [хамт байсан] хүн маань гэмтэж бэртээгүй, шалбархай ч үгүй үлдсэн. Харин бидний өмнөх байгууламжууд швейцар бяслаг шиг сийчигдсэн байсан. Жош Майлсын клиник үхлийн тухай энэхүү цувралын 6-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жейни Дюваллтай хамт БУРХАНтай учирсан учралууд YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх