ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 10-р сарын 6
Этиоп улс Эритрейн 10 дипломатчийг хөөсний дараа Эритрей улс 10-р сарын 1-нд Этиоптой дипломат харилцаагаа таслахаа мэдэгджээ. Этиоп улс дипломатчдад тус улсаас гарах 48 цагийн хугацаа өгч, [Эритрейн] Асмара дахь элчин сайдын яамаа хаахаа мэдэгджээ. Этиоп улс тэдгээр дипломатчийг үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн гэж буруутгасан бол Эритрей дайсагнасан үйл ажиллагаа явуулаагүй хэмээн няцааж, Этиопыг Улаан тэнгист гарцтай болохын төлөө дайн өдөөж, тус улсын сөрөг хүчний бүлгүүдийг зэвсэглэж байна гэж буруутгажээ. (Al Jazeera)
Украин (Урейн) улс эрчим хүчний байгууламжууд болон Хар тэнгисийн тээврийн замуудыг хамарсан нэгдсэн гал зогсоох тохиролцоог хүлээн авахад бэлэн гэж Гадаад хэргийн сайд Андрий Сыбига мэдэгджээ. (UNITED24 Media)
Их Британийн Батлан хамгаалах яам 9-р сарын 30-нд Ирак дахь ISIS [Ирак, Сирийн Исламын улс] террорист бүлгийн эсрэг явуулж буй олон улсын эвслийн цэргийн ажиллагаа дуусаж, Их Британийн алба хаагчдыг оролцуулсан эвслийн цэргүүд гарсныг мэдэгджээ. Тус эвсэл 10 гаруй жил ажиллагаа явуулж, сургалт зохион байгуулсны дараа Иракийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг тус улсын аюулгүй байдлын хүчин болон Курдын Пешмерга хүлээн авна. Их Британи улс терроризмтой тэмцэх, цэргийн боловсрол, батлан хамгаалах чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн хоёр талын батлан хамгаалах түншлэлээр Иракт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. (Gov.uk)
10-р сарын 2-нд Оманы эргээс ойролцоогоор 7.5 километрийн зайд түүхий нефть тээвэрлэгч хөлөгт үл мэдэгдэх сум туссан гэж Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв мэдэгджээ. Багийн бүх гишүүн аюулгүй байсан бөгөөд тэр оройн байдлаар байгаль орчинд нөлөөлсөн тухай мэдээлэл ирээгүй байна. (Fox News)
АНУ-ын Арканзас, Луизиана, Алабама мужууд 9-р сарын 30-нд үр хөндөлт хязгаарласан мужууд руу үр хөндөлтийн эм шуудангаар илгээдэг үйлчилгээ үзүүлэгчдийг хамгаалдаг Нью-Йорк, Калифорни, Массачусетс мужуудын үр хөндөлтийн “хамгаалах хуулиуд”-ыг хүчингүй болгуулахаар АНУ-ын Дээд шүүхэд хандахаа мэдэгджээ. Нэхэмжлэл гаргасан мужууд эдгээр хамгаалах хууль нь өөр газар үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ үзүүлэгчдэд үр хөндөлтийн хуулиа мөрдүүлэхэд нь саад болж байна гэж үзэж байна. Арканзас, Луизиана, Алабама мужууд мөн улс даяар үр хөндөлтийн эм түгээхэд оролцсон гэх хувь хүмүүс, компаниудын эсрэг холбооны шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргасан байна. (LifeNews)
Их Британийн засгийн газар Англи, Уэльс даяар орон байрнаас нь албадан гаргах, өр төлбөр, төрийн тэтгэмжийн маргаан болон гэр бүл салснаас үүдсэн хууль зүйн асуудалтай хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэхээр 10-р сарын 1-нд 16 сая фунт. Стерлингийн Хууль зүйн дэмжлэгийн тэтгэлгийн хөтөлбөр эхлүүлжээ. 2029 оны 3-р сар хүртэл үргэлжлэх хөтөлбөрөөр иргэдтэй шууд ажилладаг 48 байгууллагыг биечлэн болон цахимаар тусламж үзүүлэхэд нь санхүүжүүлнэ. Тус санхүүжилт нь хүмүүст асуудлаа эрт шийдвэрлэхэд тусалж, орон гэргүй болох, санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэн, шүүхийн шаардлагагүй ажиллагааг бууруулах зорилготой юм. (Gov.uk)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 29-нд холбооны засгийн газрын үйлчилгээ, мэдээллийг нэг цэгээс авах боломж бүрдүүлэх ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан America.gov порталыг үүсгэн бий болгох захирамжид гарын үсэг зуржээ. Тус захирамжаар холбооны агентлагуудад олон нийтэд үзүүлэх үйлчилгээгээ уг платформд нэгтгэхийг үүрэг болгожээ. Хэрэглэгчид чатботоос паспортын мэдүүлэг, үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг үйлчилгээний талаар асуух боломжтой бөгөөд хариултыг АНУ-ын засгийн газрын албан ёсны эх сурвалжаас авна. (Politico, The White House)
265,000 гаруй хүнийг хамарсан 63 судалгааны системчилсэн тоймоор каннабис хэрэглэх нь хүчирхийлэл үйлдэх магадлал ойролцоогоор 2 дахин, хүчирхийлэлд өртөх магадлал 1.5 дахин өндөр байгаатай холбоотойг тогтоожээ. “Сэтгэл судлалын анагаах ухаан” сэтгүүлд нийтэлсэн тус судалгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний каннабисын хэрэглээг үнэлж, хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгддэгийг олон нийтэд таниулахын ач холбогдлыг харуулж байна. (SciTech Daily)
АНУ-ын 5,500 гаруй өсвөр насныхныг хамарсан судалгаагаар өдөрт 5,000-с цөөн алхдаг хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын шинж тэмдэг хамгийн их, харин 12,000 буюу түүнээс олон алхдаг хүүхдүүдэд хамгийн бага байгааг тогтоожээ. Судлаачдын үзэж буйгаар өдөр тутмын алхалтаа 1,000-2,000 алхмаар нэмэгдүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд мэдэгдэхүйц тустай байж болох юм. (Daily Mail)
Мэргэжилтнүүд денге [шумуулаар дамждаг өвчин] залуу, эрүүл хүмүүст ч хүндэрч болзошгүйг анхааруулж байна. Ахмад настан, нярай, жирэмсэн эмэгтэйчүүд, суурь өвчтэй хүмүүс, илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс илүү өндөр эрсдэлтэй. Хүнд хэлбэрийн денге нь ялангуяа халууралт буурч болох 3–7 дахь хоногт шок, их хэмжээний цус алдалт, эрхтний дутагдал үүсгэж болно. Гэр бүлүүд шумуул үржих газрыг устгаж, аюулын шинж тэмдгийг ажиглан, эмнэлгийн тусламжийг шуурхай авах хэрэгтэй. (Vietnam.vn)
2026 оны тайланд Дэлхийг тогтвортой, амьдрах боломжтой байлгахад зайлшгүй чухал гэж үздэг гарагийн 9 хязгаарын 7-г давсныг тогтоожээ. Давсан хязгааруудад уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цэнгэг усны өөрчлөлт, газрын системийн өөрчлөлт, биогеохимийн урсгал [азот, фосфорын хэт их бохирдол], шинэ төрлийн бодис нэвтрүүлэх [нийлэг химийн бодис, хуванцар гэх мэт], далайн хүчилжилт багтаж байна. Эрдэмтэд эдгээр хязгаарт ирэх дарамт нэмэгдэх нь өргөн хүрээтэй, удаан үргэлжлэх, эргэж хэвдээ орох боломжгүй байж болох өөрчлөлтийн эрсдэлийг өсгөдөг гэж анхааруулжээ. (VTV, The Economic Times)
АНУ-д түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун 9-р сар тохиож, дундаж температур хэвийн хэмжээнээс Цельсийн 1.9 хэмээр өндөр байжээ. Төвийн хэд хэдэн мужид мөн аадар борооны улмаас хүчтэй үер бууж, Небраскагийн зарим хэсэгт 9-р сарын 30-нд 120 миллиметрээс их бороо орж, хур тунадасны дээд амжилтыг эвджээ. (VietnamPlus)
Британиас салан тусгаар тогтносны 60 жилийн ойн баярт зориулж Ботсвана улс амьтан-хүний мах бэлтгэхээр 23 заан-хувь хүнийг алахыг зөвшөөрснийг амьтан-хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчид буруушаалаа. Ботсванад төвтэй Заан хамгаалах нийгэмлэгийн анхааруулснаар тус шийдвэр төрийн зөвшөөрлөөр аллагыг хүлээн зөвшөөрч болох мэт ойлгуулснаар байгаль хамгаалалд сөргөөр нөлөөлж, хулгайн ан агнуурыг өдөөж болзошгүй. Зөвшөөрөл 8 тойргийг хамарсан ч баярын өглөөний байдлаар хэдэн заан-хувь хүн алагдсан нь тодорхойгүй байсан гэж BBC мэдээлжээ. (BBC)
Их Британи улс далайн ажиглалтыг бэхжүүлэхээр [АНУ-ын] Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр ЕХ [Европын Холбоо]-ны тэргүүлсэн ОушенАй олон улсын эвсэлд нэгджээ. Тус санаачилга үерийн хамгаалалт, эргийн төлөвлөлтийг мэдээллээр хангаж, цаг агаарын эрс тэс үзэгдлийг даван туулах чадварыг сайжруулан, далайн экосистемийг хамгаалахад тусална. (Gov.uk)
[Германы] Берлин хотын Гис ден Киц [хорооллоо усал] апп 900,000 гаруй модны байршлыг зураглаж, нас, төрөл зүйл, орон нутгийн хур тунадаснаас нь хамааран усалгааны хэрэгцээг тооцоолж, хамгийн их ус шаардлагатай моддыг олж, усалгааг зохицуулахад нь сайн дурынханд тусалдаг. Зун улам халуун болж буй энэ үед бүртгэлтэй 12,000 орчим сайн дурынхан хотын мод арчилгааг дэмжихээр уг платформыг ашиглаж байна. Үнэгүй ашиглах боломжтой энэ программ хангамжийг бусад хот өөртөө тохируулан хэрэглэх боломжтой бөгөөд Германы хэд хэдэн хот болон Парисын 17-р дүүрэгт хувилбарууд нь хэдийн ажиллаж байна. (The Guardian)
Дэлхийн далай тэнгис 2025 онд хүн төрөлхтний тухайн жил хэрэглэсэн эрчим хүчнээс бараг 40 дахин их дулаан шингээж, дээд амжилт тогтоожээ. Эдгээр дүгнэлтийг далайн нөхцөл байдлыг хянаж, урьдчилан таамагладаг Меркатор Оушен Интернэшнл байгууллагын нийтэлсэн Коперникийн далайн төлөв байдлын хамгийн сүүлийн тайланд дурджээ. Тайланд дурдсанаар дэлхийн далайн түвшин 2012-оос 2025 он хүртэл жилд дунджаар 4.2 миллиметрээр нэмэгдэж, сүүлийн 40 жилд далайн хүчиллэг 17%-иар өссөн байна. Мөн 2023 оны 1-р сараас 2025 оны 9-р сарын хооронд дэлхийн шүрэн хадны 84% нь цайралт үүсгэхүйц дулааны хүчтэй стресст өртсөнийг тогтоожээ. (The Guardian)
Glebe Farm Foods шинэчилсэн брэндийн дүр төрхийн хамт ПьюрОути наргил модны самартай овьёосны ундааг худалдаанд гаргажээ. [Их Британийн] Кембрижширт 100% Британи цавуулаггүй овьёос, жинхэнэ наргил модны самрын өтгөн сүүгээр үйлдвэрлэсэн, 4 орцтой уг веган ундаанд нэмэлт сахар, ##өтгөрүүлэгч, тогтворжуулагч агуулаагүй. (The Plant Base)
[АНУ-ын] Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани нь Алли Тейлор (веган)-ыг Хотын даргын дэргэдэх Амьтны сайн сайхан байдлын албаны захирлаар томилжээ. “Амьтны эрхийн төлөөх сонгогчид” ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч тэрээр амьтан-хүмүүсийг хамгаалах, үржил хязгаарлах мэс заслын хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын зэрлэг амьтан-хүмүүсийг хамгаалах, хүмүүсийг тэжээвэр амьтантайгаа хамт үлдэхэд туслах, амьтан-хүний сайн сайхан байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх талаар зөвлөнө. ##(Plant Based News)
Бүхэлдээ веган Веж Аут гудамжны наадам 2026 оны 10-р сарын 11-нд [АНУ-ын] Нью-Йорк мужийн Трой хотын Риверфронт цэцэрлэгт хүрээлэнд дахин зохиогдоно. [АНУ-ын] Нью-Йоркт төвтэй, веган амьдралыг сурталчилдаг Капитал Рижен Веган Нетворк бүлгийн зохион байгуулах үнэ төлбөргүй арга хэмжээнд веган хоолны худалдаачид, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн борлуулагчид, амьтан-хүмүүсийг хамгаалах бүлгүүд оролцоно. Зохион байгуулагчид хог хаягдлыг багасгахад туслахын тулд дахин ашиглах сав хэрэглэхийг уриалж байна. (ABC News 10)
Аврагчид 2.5 метрийн гүн агуйд гацсан хөгшин нохой-хүнийг аварчээ. [Тайвань (Формоса)-ийн] Тайбэй хотын Вэньшань дүүргийн Чалу жимийн ойролцоо байсан нохой-хүний тухай мэдээллийг Тайбэй хотын Амьтан хамгаалах алба хүлээн авчээ. Тэд айж сандарсан, тамирдсан нохой-хүнийг хөнгөн цагаан шат ашиглан аюулгүй гаргаж, Тайбэйн амьтан асрах газар луу илгээжээ. (RTI)
Үнэнч нохой-хүн [АНУ-ын] Канзас мужийн Ливуд хотод унасан асран хамгаалагч руугаа цагдааг дагуулан очжээ. Хорооллоор эргүүл хийж байсан цагдаа оосортой нохой-хүн зам дээр ганцаараа байгааг анзаарчээ. Нохой-хүн хуцаж, цагдааг 45 орчим метрийн зайтай гэртээ дагуулан очиход асран хамгаалагч нь гараашны шалан дээр гэмтсэн байдалтай 3 гаруй цаг хэвтэж байжээ. (New York Post)
Зэрлэг амьтдад туслах сангийн аврагч Луи, Жек нар [Их Британийн] Английн намагт гацсан тураг гогой найзыг аврахаар өтгөн шавар туучжээ. Тэд шувуу-хүнийг аврах төвд авчрахад малын эмч нар залгисан шавар нь амьсгалахад саад болж байгааг тогтоожээ. Тураг гогой-залууг үргэлжлүүлэн нарийн ажиглалтад байгаа бөгөөд асаргааны ачаар тэнхэрч байна. (The Cool Down)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хүний хувийн, зөвхөн тухайн хүнд хамаарах мэдрэмжүүд, цусан төрлийн холбоо, нөхөрлөл, эх оронч үзэл, арьс өнгөний үзэл бүгд нуран унаж, цорын ганц үнэн, ариун, аминч бус, мөнхийн нийтлэг нэгэн мэдрэмжид уусан нэгдэх болно. Тэр нь Хайр, хүн төрөлхтнийг бүхэлд нь хайрлах хэмжээлшгүй их Хайр билээ”. - Агуу Цагаан Ах дүүсийн Нөхөрлөлийн Хүндэт Гэгээрсэн Их Багш Кут Хуми (цагаан хоолтон) (А. П. Синнеттэд бичсэн Махатмагийн захидлууд)
Тэйн Мартины клиник үхлийн тухай цуврал нэвтрүүлгийн өмнөх 1-р хэсэгт Тэйнд хүүхэд байхад нь хүчирхийлэгчид эм хэтрүүлэн уулгасны дараа тэрээр биеэсээ гарсан тухайгаа дурссан. Талийгаач өвөө нь түүнийг тэврээд буцаж очих ёстойг нь хэлжээ. Үүний дараа тэрээр олон жил сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй тэмцсэн. 2-р хэсэгт Тэйн клиник үхлийн 2 дахь тохиолдол, мөн түүний үйлдлүүд бусдад хэрхэн нөлөөлснийг харуулсан амьдралын тоймоо харсан талаар өгүүлнэ. Клиник үхлийн 2 дахь тохиолдол нь нэг орой гэр бүлийнхэн нь унтахаар явсны дараа болжээ. Тэйн ихэвчлэн унтаж чаддаггүй байсан бөгөөд шинээр бичиж өгсөн эм уусан байжээ. Тэр эмд маш хүчтэй харшилтай тул уг эмийг түүнд огт өгч болохгүй байсныг хожим мэдсэн гэж ярьжээ. Усан сандаа ганцаараа сэлж байхдаа тэрээр таталт өгч эхэлжээ. Булчин нь хөшиж, гар хөлөө удирдаж чадахгүй болж, усанд живжээ.
Хамгийн хачирхалтай нь би үнэхээр усан сангийнхаа ёроолд сэрсэн. Би хэвтээ байдалтай байсан бөгөөд гэнэт нүд минь нээгдэхэд усан сангийн ёроолд байж байлаа. Хачирхалтай нь би айж сандраагүй. Учир нь хаа нэгтээ очоод ирснээ мэдэж байсан, сэтгэл минь ч үүнийг мэдэрч байсан болохоор би тэвдээгүй. Тэйн хаана байснаа яг таг мэдэж байсан ч тэр үед хараахан санаж чадахгүй байсан гэжээ. Тэр биеэ эргүүлэн сэлж, усан сангийн живэлгүй хэвтэж болох 15 орчим инч [38 сантиметр] гүн хэсэгт хүрчээ. Тэнд тэр 2 цаг орчим амарч, оддыг харж байхдаа, сансар огторгуй болон өөрийн ойлгодоггүй шинжлэх ухааны зүйлсийг ихэд сонирхох болжээ. Үүний дараа Тэйний сэтгэц, биеийн байдлыг тогтворжуулахын тулд түүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Эмнэлгээс гарсныхаа дараа тэрээр усан санд клиник үхэлд орох үеэр юу тохиолдсоныг санаж эхэлсэн.
Тэгээд миний хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол амьдралын тойм байлаа. Диваажинд очиход минь намайг хэдэн мянга, хэдэн арван мянган хүн, тоолж баршгүй олон хүн хүрээлсэн. Тоолж баршгүй олон сүнс. Нөгөө ертөнцөд миний олсон хамгийн сайхан зүйл бол Хайр байсан. Тэр нь хүүхэд байхдаа клиник үхэлд орох үед өвөөдөө тэврүүлэхдээ мэдэрснээ санадаг тэр л Хайр байв. Амьдралынх нь бүх зүйлийг Гэрэл, Аялгуу тэмдэглэж авдаг, атом бүр хаана байгаагаа мэддэг, хүн бүр хоорондоо холбоотой бөгөөд Гэрлийн нэг эх сурвалжаас гаралтайг ойлгосон гэж тэрээр ярьжээ.
Тэгэхээр амьдралын тоймд бүх зүйл миний нэрлэснээр бөмбөлгүүдэд, хязгааргүй олон бөмбөлөгт эмхлэгдсэн байдаг. Бөмбөлөг бүрд түүний амьдралын нэг мөч, мөн тэр мөчтэй холбоотой бүх боломжит хувилбар агуулагдаж байсан гэж тэрээр ярьсан юм. Тэр бөмбөлөгт орж, дурсамжаа дахин мэдэрч байв. Гэхдээ цорын ганц ялгаа нь та өөрийн мэдрэмжийг бус, бусад хүний юу мэдэрснийг биеэрээ мэдэрдэгт оршино. Тэйн эгчдээ сэтгэл өвтгөм үг хэлснээ жишээ болгон дурджээ. Амьдралын тоймоо харах үед тэрээр түүнд учруулсан сэтгэлийн өвдөлтийг өөрөө мэдэрсэн байна. Дараагийн бөмбөлөгт өөрөө дэргэд нь байгаагүй ч үйлдлүүд нь маргааш өглөө нь түүний хамгийн сайн найзад хэрхэн нөлөөлснийг харж чаджээ. Ингээд эцэст нь бидний хийдэг бүхэн мөнхөд долгиолон тархдагийг та ойлгоно. Тиймээс сөрөг энерги бий болгоход тэр нь зогсдоггүй. Үүрд үргэлжилдэг. Тэйн хэлэхдээ ийм долгиолон тархах нөлөө бидний хийдэг эерэг зүйлст ч мөн адил үйлчилдэг гэжээ.
3-р хэсэгт Тэйн болзолгүй хайр, талархал болон дотроосоо эдгэрэх тухай ойлгосон зүйлсээ хуваалцана. Нас барах үедээ би бурхангүй үзэлтэн байсан. Харин клиник үхэлд орсны дараа би БУРХАНТАЙ маш, маш, маш, маш гүн холбоотой болсон. Тэйн Мартины клиник үхлийн тухай энэ цувралын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (КҮТ төгсгөл биш YouTube суваг)