Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 10 дугаар сарын 2
Иран улс Ормузын хоолойг дахин нээх саналдаа хариу авахыг эрмэлзэж буй энэ үед АНУ болон Ираны албаныхан 9-р сарын 28-нд зуучлагч талуудтай тус тусад нь хэлэлцээр хийлээ. Иран улс цөмийн хэлэлцээр эхлэхээс өмнө АНУ-ын царцаасан хөрөнгөө чөлөөлүүлж, газрын тосны хориг, тэнгисийн цэргийн бүслэлтийг нь цуцлуулахыг хүсэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын түүхий газрын тосны экспорт дайны өмнөх түвшний бараг 80%-д хүрч сэргэсэн ч Ормузын хоолойгоор дамжих тээвэр хэвийн үеийнхээс хавьгүй бага хэвээр байгааг санхүүгийн мэдээний CNBC сувгийн мэдээлсэн Кплерийн өгөгдөлд харуулжээ. (CNBC)
Ройтерс агентлаг 9-р сарын 29-нд мэдээлсэн мэдээллээр, 2024 онд байгуулсан цэргээ татах хэлэлцээрийн дагуу АНУ-ын цэргүүд Ирак дахь сүүлчийн баазуудаасаа 9-р сарын 30 гэхэд гарахаар төлөвлөсөн байжээ. Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд төлөвлөсөн цэрэг гарах ажиллагааг ялалт хэмээн сайшаасан бол Иракийн аюулгүй байдлын албаныхан энэ нь тэдгээр бүлэглэлийг хүчирхэгжүүлж, Исламын улс бүлэглэлийн дайчдад дахин зохион байгуулагдах боломж олгож болзошгүйг анхааруулжээ. (Reuters)
Тайвань (Формоса)-ийн Батлан хамгаалах яам Тайвань (Формоса)-ийн цагаар 9-р сарын 27-ны өглөөний 6 цагаас 9-р сарын 28-ны өглөөний 6 цаг хүртэл Хятадын цэргийн 3 нисэх онгоц, тэнгисийн цэргийн 5 хөлөг, төрийн албаны бусад 4 хөлгийг илрүүлэн хянаснаа мэдээлжээ. Тус яамны мэдээлснээр, 1 нисэх онгоц Тайванийн хоолойн дундын шугамыг давсан бөгөөд Тайвань (Формоса) уг ажиллагааг хянахаар нисэх онгоц, хөлөг онгоц, эргийн пуужингийн системүүдээ байршуулжээ. (Taiwan News)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 9-р сарын 26-нд хэлсэн үгэндээ, Орос улс тухайн сард тийрэлтэт хөдөлгүүртэй Шахед загварын 2,730 гаруй дрон хөөргөснөөс Украин (Урейн) улс 1,500 гаруйг нь буюу ойролцоогоор 55%-ийг нь буудан унагасан эсвэл цахим аргаар саармагжуулсан гэжээ. Тэрээр Украин (Урейн) эдгээр илүү хурдан дроныг сөрөх зориулалтын сөнөөгч дрон бүтээж, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлж буйг мэдэгджээ. Шахед загварын ердийн дроныг саармагжуулах амжилтын үзүүлэлт нь 90%-иас давсан гэж үүнд мэдээлжээ. (United24 Media)
Швейцар улсад 9-р сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ойролцоогоор 70% нь улсынхаа төвийг сахих бодлогод илүү хатуу журам тогтоох саналыг няцаажээ. Уг санал батлагдсан бол Швейцар улс халдлагад өртсөн эсвэл халдлага тулгарсан тохиолдлоос бусад үед НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага] зэрэг цэргийн эвсэлтэй хамтран ажиллахыг хориглож, дайтаж буй улсуудад зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлөөр хориг тавих боломжтой болох байжээ. Швейцар улс төвийг сахисан, НАТО-д элсээгүй хэвээр байх бөгөөд одоогийн журмынхаа дагуу хориг арга хэмжээ, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжтой юм. (Al Jazeera)
Киргизстан, Нигерийн Гадаад хэргийн сайд нар [АНУ-ын] Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар хоёр улс дипломат харилцаа тогтоолоо. Тэд мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагаар дамжуулан хамтран ажиллах талаар хэлэлцэж, харилцаагаа бэхжүүлэх сонирхлоо илэрхийлжээ. (24.kg)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Германы жижиглэн худалдааны Метро АЖ компанийн удирдлагыг өөр компанид шилжүүлэх зарлиг гаргаснаар тус компани 9-р сарын 28-нд Орос дахь бизнесийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрхээ алджээ. Метро компани Орост бөөний худалдааны 91 дэлгүүр ажиллуулдаг уг охин компанийг хуулийн дагуу өмчилсөн хэвээр байгаагаа мэдэгджээ. Зарлигт уг шийдвэрийн шалтгааныг тайлбарлаагүй байна. (euronews)
Их Британийн цагдаа нар 9-р сарын 27-нд Английн Глостершир дэх Фэйрфордын Эй-Ар-Эф [Хааны агаарын цэргийн хүчин]-ийн баазын ойролцоо бөмбөг тавьсан гэх сүрдүүлэгтэй холбоотой терроризм болон тэсрэх бодисын хэрэгт сэжиглэн 5 эрэгтэйг баривчилжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин уг баазаас Ираны пуужингийн байгууламжуудад цохилт өгч байсан юм. Цагдаа нар гадаад улсын төлөө ажиллаж буй этгээд оролцсон эсэхийг шалгах явцад тэднийг маргааш нь батлан даалтаар суллажээ. Иран улс үүнд ямар ч холбоогүй гэж мэдэгджээ. (CNBC)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 28-нд цэргийн алба хаагчдын орон тоог 15,500-аар нэмэгдүүлж, ойролцоогоор 1.55 саяд хүргэх зарлигт гарын үсэг зурсан нь энэ оны 4 дэх нэмэгдүүлэлт боллоо. Уг зарлиг нь бие бүрэлдэхүүний орон тооны зорилтот хэмжээг тогтоож буй хэрэг бөгөөд бэлтгэл үүрэгтнүүдийг шинээр дайчлах тухай зарласан хэрэг биш юм. (euronews)
Херсон мужийн захирагчийн мэдээлснээр, Украин (Урейн)-ы цэргийн хүчин Оросын эзлэн түрэмгийлэлд буй [Украин (Урейн)-ы] Олешки хотын 100 байршилд дроноор ойролцоогоор 4 тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл хүргэжээ. Оршин суугчид ноцтой хомсдолд орсон бөгөөд Оросын дроны довтолгоо хот руу авто замаар хангамж хүргэх оролдлогуудад саад болж байна. (The Kyiv Independent, Reuters)
Анхны тусламжийг зөв үзүүлснээр ахуйн түлэгдлийн гэмтлийг багасгаж болно. Мэргэжилтнүүд халууны эх үүсвэрээс нэн даруй холдож, түлэгдсэн хэсгийг сэрүүн урсгал усанд ойролцоогоор 20 минут хөргөхийг зөвлөж байна. Хавдахаас нь өмнө гоёл чимэглэл, сул хувцсыг тайлах хэрэгтэй ч түлэгдсэн арьсанд наалдсан даавууг хэзээ ч хуулж болохгүй. Цэврүүг хагалах, тос, түрхлэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн зүйл түрхэх, шинэхэн түлэгдэл дээр шууд наалт наахыг хориглоно. Харин тухайн хэсгийг ариутгасан, наалддаггүй самбайгаар сулхан бүтээнэ. Гүн эсвэл өргөн талбай хамарсан түлэгдэл, нүүр, нүд, гар, бэлэг эрхтэн, том үе мөчний түлэгдэлтэй бол, мөн амьсгалахад ямар нэг хүндрэл гарвал яаралтай эмнэлгийн тусламж аваарай. (Thanh Niên)
Австралийн шинэ судалгаагаар гэртээ усны савтай хүмүүсийн гуравны хоёр нь нян болон хүнд металлын эрсдэлтэй, ариутгал хийгээгүй борооны ус уудаг болохыг тогтоожээ. Судлаачид шалгасан айл өрхүүдийн усны савны 10%-д сальмонелла, 13%-д кампилобактер зэрэг гэдэсний өвчин үүсгэгчийн ДНХ илрүүлсэн байна. Усны аюулгүй байдлын мэргэжилтнүүд байшингийн эздэд хандан борооны ус тосдог дээврээ цэвэрлэж, үр дүнтэй шүүлтүүрийн систем суурилуулахыг уриалжээ. (Earth.com)
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд Эквадороос импортолсон хөлдөөсөн хясаа-хүмүүстэй холбоотой, хэд хэдэн мужийг хамарсан А гепатитын дэгдэлтийг шалгаж байна. 4 мужид дор хаяж 37 хүн өвчилж, 30 нь эмнэлэгт хэвтжээ. FDA [Хүнс, эмийн удирдах газар], CDC [Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд] хэрэглэгчид болон ресторануудад хандан Ла Серранита брэндийн эрсдэлтэй хөлдөөсөн хясаа-хүмүүсийг хаяхыг уриалж байна. (Food Poison Journal)
Их Британийн байгаль хамгааллын санхүүжилтийн Рибаланс Эрс компанийн тайланд Английн шинэ жимс, ногооны 81%-ийг аль хэдийн усны хомсдолд орсон бүсэд тариалдаг бөгөөд улаан буудай, арвай, төмс, чихрийн манжин, тосны рапсын үйлдвэрлэлийн ихэнх нь дунд зэргээс маш өндөр хүртэлх түвшний гангийн эрсдэлтэй байгааг тогтоожээ. Ган гачгийн улмаас ургац буурч, нийлүүлэлтийн сүлжээнд дарамт үүсэн, хүнсний үнэ өсөж болзошгүйг тус компани анхааруулсан байна. (The Guardian)
Сүүлийн хэдэн долоо хоногт Тайланд, Мьянмар, Энэтхэг, Балба улсуудад аадар бороо, үер, хөрсний гулгалтын улмаас бараг 100 хүн амиа алджээ. Тайландад 9-р сарын 16-наас хойш 8 хүн нас барж, 1.7 сая хүн өртсөн бол Энэтхэгийн Уттар Прадеш мужид 9-р сарын 25-27-ны хооронд дор хаяж 62 хүн, Балбад 9-р сарын 24-27-ны хооронд 21 хүн амиа алджээ. Мьянмарт 9-р сарын 25-наас хойш дор хаяж 8 хүн нас барж, 30 хүн сураггүй болсон гэж мэдээлжээ. (Thanh Niên)
Их Британийн судлаачдын удирдсан судалгаагаар хур тунадас нэмэгдэх нь мэрэгч-хүмүүсийн тоо толгой болон тэдний дундах халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүйг тогтоожээ. Нигерийн Ласса халуурлын 6,000 гаруй тохиолдлын өгөгдлөөр шалгахад уг загвар улирлын дэгдэлтийн үеийг үнэн зөв таамагласан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эдгээр амьтан-хүмүүсээр дамжих өвчний ирээдүйн эрсдэлд хэрхэн нөлөөлөхийг үнэлэхэд тусалж болох юм. (Phys.org)
9-р сарын 20-нд Аулак (Вьетнам)-ын веган нийгэмлэгийн гишүүд тус улсын Ханой хотын Хүүхдийн ордонд 2026 оны “Миний саран” веган Намрын дунд сарын баярыг зохион байгуулжээ. Ойролцоогоор 400 хүүхэд болон тэдний гэр бүлийнхэн арслан-хүмүүсийн бүжиг, дэнлүүний цуваа, тоглоом, урлагийн үзүүлбэр, тэр дундаа Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуунуудыг үзэж сонирхжээ. 37 нэр төрлийн веган зоог, амьтан-хүмүүс болон байгаль орчны тухай үйл ажиллагаанууд уламжлалт баярт энэрэнгүй сэтгэлийн утга санааг авчирчээ. Тэр үдэш мөн энх тайван, дэлхий, хамаг төрөлтний төлөө залбирсан байна. (Báo Ảnh Việt Nam, арга хэмжээ зохион байгуулагчид)
Өнгөрсөн жил тасалбар нь бүрэн борлогдсон [Унгарын] Будапештийн Веган дээд хэмжээний уулзалт 2026 оны 11-р сарын 7-нд дахин болж, 1,200 гаруй оролцогч, 30 үзэсгэлэн гаргагчийг хүлээн авахаар төлөвлөж байна. Хөтөлбөрт хоол хийх сургалт, эрүүл мэндийн зөвлөгөө, дадлага сургалт, мөн хүчтэний спортын тамирчин Патрик Бабумян (веган), ПЕТА [Амьтанд ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэгийн Герман дахь салбарын Юлия Вайбел зэрэг илтгэгч оролцоно. (Vegconomist)
Чихрийн шижинтэй хүндийн өргөлтийн тамирчин Ава Бистерфелд (веган) [АНУ-ын] Техасын Форт-Уэрт хотод болсон 2026 оны Вайрус хүндийн өргөлтийн цувралын 2 дугаар тэмцээнээс 3 алтан медаль хүртжээ. Веган Стронг Плантбилт [шилдэг веган тамирчдын баг]-ийг төлөөлдөг, [АНУ-ын] Сент-Луисын мэргэшсэн хоол зүйч тэрээр 2 төрөлд, мөн нийлбэр дүнгээр 223 килограмм өргөж түрүүлсэн байна. (Vegan Strong)
Хувийн хөрөнгө оруулалтын Инфлекшн компани [Францын] Парист төвтэй веган хумсны будгийн Манукюрист брэндэд АНУ, Их Британи, Европ даяар үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц өгөх зорилгоор хөрөнгө оруулж байна. 2016 онд үүсгэн байгуулагдсан Манукюристийн веган, амьтан дээр туршдаггүй бүтээгдэхүүн 40 гаруй улсад хүрчээ. (Global Cosmetics News)
[АНУ-ын] Бронксын ахлах сургуулийн 18 настай сурагч Макс Овобу Ганын хүүхдүүдийг сургуульд сурахад нь туслах зорилгоор Йенко санг байгуулжээ. Хүүхдүүд ажил хийхийн тулд сургуулиа орхиж ба йгааг хараад туслахаар шийдсэн тэрээр 15 настайдаа халаасны мөнгөнөөсөө хуримтлуулж тусалж эхэлсэн байна. Тус ашгийн бус байгууллага одоо цэцэрлэгийн бэлтгэл ангиас 5-р анги хүртэлх боловсролыг дэмжиж, 10 сурагчийн сургалтын төлбөр, хоол, дүрэмт хувцасны зардлыг дааж байна. (Good News Network)
[Ливийн] Гадамес дахь Авалын онцгой байдлын аврагчид Хиймэл мөрөн төслийн худгийн үзлэг хийхээр явах үедээ машин нь хөндийд эвдэрч, гацсан филиппин инженерийг аварчээ. Тухайн газраар борооны ус урсаж байжээ. Яаралтай тусламж, дэмжлэгийн төвийн мэдээлснээр, аврагчид ослын дуудлага хүлээн авсныхаа дараа түүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ. (Libya Observer)
Амьтан-хүмүүсийг аврагчид 9-р сарын сүүлээр долоо хоног үргэлжилсэн ажиллагаагаар [Энэтхэгийн] Андхра Прадеш дахь Велигонда ундны ус, усжуулалтын төслийн улмаас усанд автсан тосгодоос 200 орчим амьтан-хүнийг аварчээ. Багууд завиар тусгаарлагдсан газруудад хүрч, нохой-, могой-, яст мэлхий-, хамелеон болон бусад амьтан-хүмүүсийг аварсан байна. Төрийн байгууллагууд зөвшөөрөл, түргэн тусламжийн машин, завь гаргаж өгснөөр гацсан амьтан-хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусалжээ. (Times of India)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хайрт хүүхдүүд минь, бид үг хэлээр бус харин үйлдлээрээ, үнэнээр хайрлацгаая. Ингэснээр бид үнэнд харьяалагддагаа мэдэж, зүрх сэтгэл маань биднийг буруутгах бүрд Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадна. Учир нь БУРХАН бидний зүрх сэтгэлээс агуу бөгөөд Тэр бүхнийг мэддэг.” – Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн элч Хүндэт Гэгээрсэн Их Багш Гэгээн Иохан (цагаан хоолтон) (Ариун Библи, 1 Иохан 3:18-20)
Омар Перезийн клиник үхлийн тухай энэхүү цувралын ангит цувралын өмнөх хэсэгт Омар охин Хлоигоо шалтгаан нь тодорхойгүй өвчнөөр хэрхэн алдсанаа хуваалцсан билээ. 4 жилийн дараа тэрээр уушгины хатгалгаа, үжлийн улмаас амьсгалын аппарат залгуулжээ. Тэр өвчнийхөө үеэр өөрийгөө манан дундах мушгирсан зам дээр байгааг мэдэрсэн байна. Нүдээ анивчихад нь зам алга болж, уудам задгай орон зай бий болов. Миний сууж буй энэ газрын зүүн талаас миний Хлои гарч ирсэн. Тэр яг миний санаж явдаг төрхөөрөө, мөн одоо 6 настай болсон бол ямар байхыг нь сэтгэлдээ төсөөлдөгтэй минь яг адилхан байсан. Хлои оршуулгын газарт Омарын өмсгөсөн жижигхэн алтан шар шаахайтай, хумс нь түүний түрхсэн нил ягаан будагтай байв. Омар түүнийг үргэлж эртний сүнстэй гэж хэлдэг байжээ. Тэр тайван бөгөөд ихэр дүү Софияг байнга тайвшруулдаг байв. Тэр Хлоиг ихрийнхээ дүүгээ чиглүүлж туслахаар ирсэн гэж тоглон хэлдэг байжээ.
Тэр над руу ирээд, “Аав аа, би таныг санаж байна. Би танд маш их хайртай. Аав аа, таны зөв байсан. Миний хийх ажил дууссан. Би ажлаа сайн хийсэн, аав аа. Би маш сайн хийсэн” гэж хэлж эхэлсэн. Түүнтэйгээ тийм мөчийг хуваалцаж чадсан нь үнэхээр сайхан мэдрэмж байсан. Би үүнийг маш удаан хүсэн хүлээсэн юм. Омар олон жилийн турш Хлоид илүү ихийг хийж өгч болох байсан болов уу гэж боддог байжээ. Охины эцэг, мөн өмнө нь эмнэлгийн ажилтан байсны хувьд тэр охиноо хэр хүнд өвдсөнийг мэдэх ёстой байсан гэж боддог байв. Хлои хийх ажлаа дуусгасан гэж хэлэхийг сонсоод охиноо нас барснаас хойш өөрийгөө буруутгасаар ирсэн сэтгэлийнх нь нэг хэсэг тайвширчээ.
Эцэст нь тэр: “Аав аа, би явах ёстой. Гэхдээ би танд маш их хайртайг санаарай. Би үргэлж тантай хамт байдаг. Би үргэлж София, ээж, Майклтай хамт байдаг. Би танд дохио илгээдэг. Би энд тантай хамт байна.” гэж хэлсэн. Омар Хлоиг тэврээд, удаан хугацаанд хэлэхийг хүссэн бүхнээ түүнд хэлжээ. Охин минь зүгээр байна, би түүнтэйгээ хамт байх болно гэдгийг мэдэж байсан учраас сэтгэл минь үнэхээр амарсан. Хлои холдон алхаж эхлэхэд гэр бүлийнх нь нохой-анд Лила түүн рүү гүйн иржээ. Омар тэднийг хамтдаа холдон явахыг харав. Тэр Хлоиг дахин явж байгааг хараад тэсэж чадна гэж хэзээ ч төсөөлөөгүй ч охиноо аюулгүй гэдэгт итгэлтэй байлаа. Дараа нь тэр нүдээ анивчаад, нүдээ нээж чадахгүй дээш харан хэвтэж байгаагаа мэдэрчээ.
Би өндийж суухыг оролдоход толгой дээр минь байсан хүнд, зөөлөн атлаа маш хүнд гар намайг буцаагаад хэвтүүлчихсэн. Маш их тайвшрал төрүүлсэн нэгэн оршихуйн нэлээн нүргэлсэн хоолойг надад: “Үгүй” гэсэн. Зүгээр л “Үгүй” гэсэн. Омар дахин нэг удаа өндийж суухыг оролдов. Энэ удаа тэр толгой, цээжнийхээ хоёуланд нь даралт мэдэрчээ. Өнөөх хоолой дахин үгүй гэж хэлэхэд тэр өөрийг нь доош дарж байгааг мэдэрсэн. Нүдээ нээхэд тэр өөр газар байлаа. Одоо би нэг өрөөнд байна. Надад өрөө мэт санагдсан ч хана байхгүй. Би өвдөлтөөс өөр юу ч мэдрэхээ больсон. Миний уй гашуу, уур хилэн, харамсал, гэмшил гээд энд бидэнд тохиолддог, хүний мэдэрч болох бүх таагүй мэдрэмж нэгэн зэрэг цээжинд минь хурсан. Тэгээд би орилон уйлж эхэлсэн. Тэр дөнгөж сая Хлоитой хамт байсан газартаа буцахыг хүсжээ. Би: “Гуйя, намайг буцаагаач. Гуйя, намайг буцаагаач.” гэж тасралтгүй гуйсаар байсан.
4-р хэсэгт Омар эмнэлэгт ухаан орж, харсан зүйлсэн бичиж тэмдэглэсэн тухай гарна. Гэртээ буцаж ирсний дараа л тэр гэр бүлийнхнийхээ өөрөөс нь нуусан нэг зүйлийг олж мэднэ. Би гэртээ ирээд, дотогш орж, нохойгоо хайсан. Омар Перезийн клиник үхлийн тухай энэ цувралын төгсгөлийн 4-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сандра Чамплейн – Бид үхдэггүй YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх