Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 18-нд Иран улстай хийж буй дайн удахгүй дуусаж, мөргөлдөөн дууссаны дараа шатахууны үнэ дайны өмнөх түвшинд буюу түүнээс ч доош бууна гэж мэдэгджээ. (Fox News)
9-р сарын 16-нд Ормузын хоолойгоос гарч явсан газрын тос тээвэрлэгч хөлөг үл мэдэгдэх харвагч хэрэгсэлд оногдсон гэж Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв мэдээлжээ. Хөлгийн багийнхан аюулгүй байсан ч учирсан хохирол болон байгаль орчинд үзүүлсэн нөлөө тодорхойгүй хэвээр үлджээ. Ираны төрийн хэвлэлүүд Иран улс зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсон Того улсын далбаатай “Trend” газрын тос тээвэрлэгчид цохилт үзүүлсэн гэж тусад нь мэдээлсэн ч энэ нь уг хэрэг явдал байсан эсэх нь тодорхойгүй байжээ. (Fox News)
Саудын Араб улс болон Ираны дэмжлэгтэй Йемений хуситууд 9-р сарын 17-нд дахин харилцан цохилт өгч, сөнөөсөн дроны хэлтэрхий [Саудын Арабын] Таиф хотод нэг йемен иргэний аминд хүрсэн гэж Саудын эрх баригчид мэдээлжээ. (Reuters)
Улаан тэнгисийн тээврийн гол замуудын ойролцоо хуситууд урагшилж буйтай холбоотой Саудын Арабын хүсэлтийн дараа Хятад улс Иранаас хаалттай хүрээнд тэднийг хазаарлахад туслахыг хүссэн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Хятад улс Иран улсаас хуситуудад үзүүлэх нөлөөгөө ашиглан тээврийн замуудыг хамгаалж, эрчим хүчний нийлүүлэлт цаашид тасалдахаас сэргийлэхийг хүсэж байна. (Reuters)
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 18-нд Орос улс Европын эсрэг түрэмгийлэх санаархалгүй бөгөөд харилцаагаа сэргээхэд бэлэн гэж мэдэгджээ. Тэрээр мөн Оросын цөмийн хүчийг бэхжүүлэх нь зэвсэглэлийн шинэ хөтөлбөрийн нэн тэргүүний зорилт гэж нэрлэжээ. (Anadolu Agency)
Европын Холбоо [ЕХ] 9-р сарын 18-нд Украин (Урейн) улсад пуужин, дрон худалдан авахад зориулан нэмэлт 3.3 тэрбум евро олгожээ. Украин (Урейн) улс Оросын улам бүр нарийн төвөгтэй халдлагатай тулгарч буй энэ үед ЕХ “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн санхүүжилтийг баталж, ЕХ-Украин (Урейн)-ы хамтарсан агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах санаачилга дэвшүүлжээ. (Euromaidan Press)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 9-р сарын 18-нд Украин (Урейн)-ы баруун бүсэд 3 өдөр үргэлжлэх Карпатын наймын анхдугаар дээд хэмжээний уулзалтад Европын удирдагчдыг угтан авсан бөгөөд уулзалтад Украин (Урейн), Польш, Румын, Серби, Словак, Чех, Унгар, Австри улсууд аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хил дамнасан худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхээр оролцжээ. (The Kyiv Independent)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин (Урейн)-ы эсрэг дайнд зарцуулах Оросын санхүүжилтийг бууруулах зорилгоор9-р сарын 18-нд Оросын албан тушаалтнууд, банк, газрын тос тээвэрлэгчдэд чиглэсэн хоригийн багцад гарын үсэг зуржээ. Мөн уг хуулиар Оросын газрын тос, байгалийн хийг хамгийн их худалдан авдаг 5 улсын бараанд хязгаарлагдмал тооны үл хамаарах нөхцөлтэйгөөр 100 хүртэлх хувийн импортын татвар ногдуулахыг Түүнд үүрэг болгожээ. (AP)
Ерөнхийлөгч Трамп АНУ-д Гренланд аралд байнгын цэргийн нэвтрэх эрх болон нэмэлт бааз байгуулах эрх олгох тохиролцоог Дани улс болон Гренландын арлуудтай байгуулснаа зарлажээ. Уг гэрээ хугацаагүй бөгөөд Орос, Хятад болон НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн гишүүн бус бусад улс тэнд цэргийн бааз байгуулах, цэрэг байрлуулахыг хориглохоор болжээ. Гэрээг Дани улс болон Гренландын парламентууд батлах шаардлагатай хэвээр байна. (Fox News)
Ормузын хоолойгоор зорчих арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөн мөргөлдөөний өмнөх түвшнээс 90 орчим хувиар доогуур хэвээр байгааг Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төвөөс 9-р сарын 18-нд мэдээлжээ. Тус байгууллага Оманы өмнөд чиглэлийг хамгийн өндөр эрсдэлтэй зам гэж тодорхойлсон бөгөөд 7-р сарын 6-наас хойш мэдээлэгдсэн 35 харвагч хэрэгслийн цохилтын 22 нь тэнд болжээ. (Fox News)
1994 оноос хойш Оросоос гадагш шилжүүлсэн нийт мөнгөний хэмжээ 1 их наяд ам.доллароос давсан гэж тооцоолжээ. Украин (Урейн) улс дахь бүрэн хэмжээний довтолгоо эхэлсний дараа гадаадын компаниуд гарч, Оросын иргэд хадгаламжаа гадаад руу шилжүүлснээр 2022 онд хөрөнгийн гадагшлах урсгал дотоодын нийт бүтээгдэхүүний 12%-иас давж оргилдоо хүрчээ. (UNITED24 Media)
Ариун Библийн 2 Хаад номын 20:7-д эш үзүүлэгч Исаиа Эрхэм дээдэс Хезекиа Хааны буглаан дээр шахсан инжир тавихыг тушаасан тухай өгүүлдэг. Түүнийг тавьсны дараа Хаан эдгэрчээ. Өнөөдөр байгалиасаа чихэрлэг эдгээр жимс амт чанараасаа гадна шим тэжээлийн ач тусаараа үнэлэгддэг. Инжир нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн байлгах эслэгээс гадна кали, кальци, магни агуулдаг. Шинэ инжир нь улирлын чанартай зөөлөн, шүүслэг амттан бол хатаасан инжир нь удаан хадгалагддаг тул эртний энэ хүнсийг жилийн турш хэрэглэхэд тохиромжтой болгодог. (Old Oak Gardening YouTube суваг)
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв [CDC]-ийн тайланд 2024 оны судалгааны мэдээлэлд тулгуурлан, тус улсын насанд хүрэгчдийн 71.5% нь өмнөх гурван сарын багадаа хэдэн өдөр нь ядаргаа мэдэрсэн гэжээ. Ойролцоогоор 16.6% нь ихэнх өдөр, эсвэл өдөр бүр ядардаг гэж хариулсан бөгөөд мэргэжилтнүүд үүнд нойр дутуу, стресстэй байх нь нөлөөлж болзошгүйг онцолжээ. (Fox News)
Америкийн урт наслалтын эмч, доктор Робин Берзин эмэгтэйчүүдийг хэвийн хэмжээнээс хурдан хөгшрүүлдэг таван алдааг нэрлэжээ: 1. Өдөржин сууснаа нэг удаагийн дасгалаар нөхнө гэж бодох: Хүн өдрийн турш хөдөлгөөн хийх хэрэгтэй. 2. Хэт их дасгал хийдэг атлаа уургийг байнга хангалтгүй хэрэглэх: Булчингийн массаа хадгалахыг зорих хэрэгтэй. 3. Согтууруулах ундааг хор нөлөөгүй мэт үзэх: Энэ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, нойрыг алдагдуулан, бодисын солилцооны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 4. Суурь үзүүлэлтүүдээ огт мэдэхгүй байх: Цусны даралт, холестерины түвшин болон бусад үндсэн үзүүлэлтээ мэдэж аваарай. 5. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхээсээ өмнө шинж тэмдэг илрэхийг хүлээх. (New York Post)
ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага] хүн ам болон эрүүл мэндийн салбарын ажиллах хүч насжиж буйтай холбоотойгоор 2030 он гэхэд дэлхий даяар 11.1 сая эрүүл мэндийн ажилтан дутагдана гэж тооцоолжээ. Тус байгууллагын тайланд 67 улс өнөөгийн стандартыг хадгалахад хүрэлцэхүйц боловсон хүчингүй болж болзошгүйг анхааруулжээ. Европт дарамт улам нэмэгдэж, эмч нарын гуравны нэг орчим нь арван жилийн дотор тэтгэвэрт гарч болзошгүй байна. (Channel News Asia)
Дэлхийн гол мөрнүүдэд 2025 онд сүүлийн 30 гаруй жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг тулгарсан гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Дэлхийн ус хурах сав газрын 36%-д урсац хэвийн хэмжээнээс доогуур байсан бөгөөд хуурай газрын усны нөөц 2014–2016 оноос хойш тасралтгүй буурч, мөстлөг бүхий бүх томоохон бүс нутаг дөрөв дэх жилдээ дараалан мөсөө алджээ. (Reuters)
2026 оны 8-р сард байгалийн гамшгийн улмаас Хятад улс 5.38 тэрбум ам.долларын эдийн засгийн шууд хохирол амсаж, 12.62 сая хүн өртөн, 595 хүн нас барсан, эсвэл сураггүй болжээ. Энэ онд Хятадыг дайрсан хамгийн хүчтэй Дельфин хар салхи нийт хохирлын 78% буюу 4.22 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. (Reuters)
2026 оны 8-р сард дэлхийн агаар мандалд 1979 онд бүртгэл эхэлснээс хойших аль ч сараас илүү их усны уур агуулагдаж, 2024 оны 7-р сарын дээд түвшнийг ялимгүй давсан гэж Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээллээ. Агаарын хэм 1°C-ээр нэмэгдэх тутам агаар мандал ойролцоогоор 7%-иар илүү чийг агуулах боломжтой болж, аадар бороо болон чийглэг халууны эрсдэлийг нэмэгдүүлдэг. (Báo Tin Tức)
PETA [Амьтанд ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэгийн захиалгаар АНУ-ын санал асуулга, зах зээлийн судалгааны Harris Poll компани 2,007 насанд хүрэгчийн дунд судалгаа явуулахад, эрэгтэйчүүдийн 73%, эмэгтэйчүүдийн 77% нь саалийн үнээ-хүн сүүтэй болохын тулд эхлээд тугаллах ёстойг мэддэггүй байжээ. Мөн оролцогчдын 85% нь сүүний чиглэлийн тугалуудыг төрснөөс нь хойш хэдхэн цагийн дотор эхээс нь бүрмөсөн салгадгийг мэддэггүй байсан гэж PETA мэдээлсэн байна. (PETA)
BuzzFeed-ийн Tasty суваг Америкийн ритм-энд-блюз од, ЛаТоча Скотт-Бивинс (веган)-ийн хөтөлсөн, алдартнуудын ярилцлагыг веган хоол хийх сорилттой хослуулсан, “ЛаТочатай хамт: Энэ веган уу?” хэмээх шинэ YouTube цувралыг эхлүүлжээ. (BuzzFeed)
Сингапурын хоолны контент бүтээгч Рамья Рамеш (веган) Азийн хоолны соёлыг хамтдаа судлахад дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн найман үе шаттай веган зоог санал болгодог, гэрийн онцгой зоогийн Neighbourhood Supper Club-ийг Сингапур улсад нээж, бүх тасалбар нь борлогджээ. (EATBOOK)
Энэтхэгийн веган арьс арчилгааны AN45 брэнд “Gluta Collagen” шинэ бүтээгдэхүүнүүдээрээ Дели хотын зах зээлд нэвтэрч, Энэтхэгийн хойд нутгийг хамарсан олон сувгийн өргөтгөлөөр орлогоо 2.5 дахин өсгөхийг зорьж байна. (Rediff)
Данийн эргономик өргөх төхөөрөмж үйлдвэрлэгч Hovmand A/S компани гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжихээр [Данийн] Hegnetslund эмэгтэйчүүдийн хамгаалах байранд 3,800 гаруй ам.доллартой тэнцэх хандив өгчээ. Тус 24 цагийн хамгаалах байр нь 9 эмэгтэй, 16 хүртэлх хүүхэд хүлээн авч, хүчирхийллийн шархаа даван туулж, бие даасан, хүчирхийллээс ангид амьдрал бий болгоход нь тусалдаг. Hovmand компани өмнө нь 50 мянга дахь өргөгчөө борлуулсны дараа ойролцоогоор 7,700 ам.долларын хандив өгч байжээ. (ForkLift Action)
[АНУ-ын Охайо мужийн] Перрисбургийн Гал түймэртэй тэмцэх алба Нортвест Охайогийн Инвизибль Фенс тэжээвэр амьтны үйлчилгээний компаниас тэжээвэр амьтан-хүний 11 хүчилтөрөгчийн маскийн иж бүрдэл хүлээн авчээ. Энэхүү тусгай хэрэгсэл нь галын үеэр гал сөнөөгчдөд утаанд хордсон нохой-, муур-хүмүүст хүчилтөрөгч өгөхөд тусална. Иж бүрдэл бүр нь галын машин, түргэн тусламжийн машинд ашиглах боломжтой жижиг, дунд, том хэмжээтэй масктай байна. (WTOL 11)
Өмнөд Африкийн алдартай далайн эрэгт далайн түрлэгээр ус нь нэмэгдсэн цөөрмөөс 9 галууны дэгдээхэйг аварчээ. Wildlife Rescue ашгийн бус байгууллага тор ашиглан гацаанд орсон шувуудыг эрэг рүү чиглүүлэхэд өсвөр насны усанд сэлэгчийн тусламж авчээ. Аврагч Линди Элмес тэднийг аюулгүй газарт хүргэснээр, дэгдээхэйнүүд эцэг эхтэйгээ эргэн нийлж, хамтдаа явсан байна. (The Dodo)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Амар амгалангаар тэвчигсэд ерөөлтэй еэ. Учир нь Оройн Дээд Та тэднийг өргөмжлөх болно.” – Хүндэт Ассизийн Гэгээн Францис (цагаан хоолтон) (Бүтээлүүдийн магтуу)
Родни Жонсын клиник үхлийн тухай энэхүү хоёр хэсэгт цувралын эхний хэсэгт өмнө нь Америкийн хөгжимчин Родни хоёр уушгиндаа хатгалгаа тусаж, хүнд өвдөх үед болзолгүй Тэнгэрлэг Хайрын Гэрэлтэй учирснаа хуваалцсан. Тэрээр тэрхүү Хайрыг мэдрэхийн тулд үхэхэд бэлэн гэдгээ илэрхийлэхэд Гэрэл түүнд тэгэх шаардлагагүй гэж хэлжээ. Энэ явдал нь үйлчлэлд зориулсан амьдралаар дамжуулан тэрхүү Хайрыг танин мэдэх гэсэн түүний шийдвэрийг улам бататгажээ. Роднигийн клиник үхэлд орсон хоёр дахь тохиолдол нь КОВИД цар тахлын эхэн үед тохиожээ. Тэрээр маш хүнд өвдөж, ямар ч эмчилгээ авах боломжгүй байсан гэж өгүүлсэн юм. Амьсгалахад нь улам бүр хүндрэлтэй болж байв.
Би шөнө дунд гэнэт сэрэхэд бараг амьсгалж чадахгүй байсан. Амьсгаа авах бүрд хэн нэгэн нүүрэн дээр минь дэр тавьчихсан юм шиг санагдаж байлаа. Үнэхээр маш хүнд, амьсгалахад туйлын хэцүү байсан. Тэгээд би дотроо: “Магадгүй одоо л бүхнийг тавьж явуулах цаг байх. Магадгүй би ингэж л явах ёстой байх. Магадгүй энэ төгсгөл байх.” гэж бодсоноо санаж байна. Тэгээд би дотроо бүхнийг тавьж явуулсан. Би: “Би өөрт буй бүхнээ даатгаж байна. Хэрэв энэ төгсгөл бол би хүлээн ##зөвшөөрч байна.” гэж хэлсэн.
Нүдээ аниастай байхад бие минь гүн хөх ягаан өнгийн, тод, тунгалаг цэнхэр Гэрэлд бүрхэгдсэн. Орон дээр хэвтэж буй миний бүх биеийг тэр Гэрэл дүүргэхийг би харж байлаа. Хэрэв та жин ихтэй хөнжил нөмөрч үзсэн бол тэр мэдрэмжийг төсөөлөөрэй. Тэр хөнжил таны биеийн ширхэг бүрийг бүрхэж, яг тохирсон хэмтэй, бүх зүйл нь төгс бөгөөд таны хэзээ нэгэн цагт мэдэрсэн бүх хайрыг агуулж байна гээд төсөөл дөө. Родни энэ явдал хэр удаан үргэлжилснийг мэдэхгүй ч Гэрэл аажмаар бүдгэрсэн гэжээ. Өвчний улмаас тэрээр 20 фунт [9 килограмм] жин хасжээ. Гэвч тэр өглөө сэрэхдээ 3 сарын хугацаанд анх удаа хэвийн амьсгалж, ханиалга, халууралт нь арилсан байв. Тэрээр энэхүү эдгэрлийг БУРХАНЫ Хайрын илрэл, мөн өөрийн түүх, хөгжим, өдөр тутмын сайхан сэтгэлийн үйл хэргээрээ зовж буй бусад хүмүүст итгэл найдвар өгөх боломж хэмээн ойлгожээ. Родни өдөр тутмын амьдралд бүх зүйл өөрт нь тохиолддог бус, өөрийнх нь төлөө тохиолддог гэсэн зарчмыг баримталдаг. Тэрээр хүнсний дэлгүүрт хэн нэгэнд эелдэг хандах, замаа олоход нь туслах зэрэг энгийн учралуудаас Тэнгэрлэг чанарыг олж харахыг хичээж, эдгээр мөчийг хайр өгөх, хүлээн авах боломж гэж үздэг. Мөн нас өтлөх, өвдөх, бүтэлгүйтэх, амжилт олох зэрэг амьдралын бүх өөрчлөлтийн туршид БУРХАНЫ Хайр хувиршгүй хэвээр байдгийг тэр ойлгожээ. Роднигийн хувьд тэрхүү Хайр бол нөхцөл болзолгүй бөгөөд түүний хязгаарлагдмал байдлаас үл хамаарна. Үхэхэд ямар мэдрэмж төрснийг дүрслэхдээ тэрээр хөнгөрч, гэртээ харьсан мэт санагдсанаа дурсдаг.
Үхэх нь бариу гутлаа тайлахтай адил. Тийм л мэдрэмж. Намайг үхэж, биеэсээ гарахад хэд хоног бариу гуталтай явсны дараа тайлахтай адил мэдрэмж төрсөн. “Энэ бол Гэр минь” гэх шиг байсан. Тийм л мэдрэмж төрсөн. Дэлхийн бүх хүнд ямар захиас өгөх вэ гэж асуухад Родни товчхон хариулсан юм.
Таны түүх үнэ цэнтэй. Таны замнал үнэ цэнтэй. Таны хийдэг зүйл, тээдэг бодол, тээж яваа хайр, амжилт, бүтэлгүйтэл, амьдралын бүхий л замнал тань үнэ цэнтэй. Таны дэргэд болон дотор тань орших энэ Хайр хэзээ ч таныг орхидоггүй. Тэр таны явсан газар бүрд хамт явдаг. Тэр хаа ч явсан тантай хамт байдаг. Тэр таныг сэрж, эргэн санахыг хүлээдэг бөгөөд үүрд хүлээнэ. Гэхдээ би “өөрийгөө үнэ цэнтэй байлгахын тулд заавал ямар нэгэн зүйл хийх шаардлагагүйг ойлгоорой” гэж хэлье. Баян, ядуу, арьсны өнгө, хэнийг, хэрхэн хайрладгаас үл хамааран энэ Хайр ийм ялгааг огт харгалздаггүй. Тэр хайрладаг учраас л хайрладаг. Та өөрөө Хайр бөгөөд Хайрын мөн чанар гэдгээ л ухаараарай. (Хайраар бүрхэгдсэн амьдрал подкаст YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх