Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 4
АНУ, Ираны цэргийн хүчин харилцан гал нээснээс нэг хоногийн дараа буюу 8-р сарын 31-нд усан хил дээгүүр нь нисэж байсан Ираны дроныг сөнөөсөн гэж Арабын Нэгдсэн Эмират Улс [АНЭУ] мэдэгджээ. АНЭУ-ын мэдээлснээр, ямар нэг хохирол учраагүй бөгөөд тус улс уг явдлыг бүрэн эрхт байдалд нь халдсан, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг хэмээн буруушаажээ. (Fox News)
8-р сарын 31-нд Ормузын хоолойн ойролцоо Саудын Арабын тус бүр 2 сая орчим баррель түүхий газрын тос тээвэрлэж явсан хоёр аварга танкер хэдхэн минутын зайтай үл мэдэгдэх суманд оногджээ. Хүний амь нас, байгаль орчинд ямар нэг хохирол учраагүй байна. (Fox News)
Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар 8-р сарын 31-нд Улаан тэнгист алсын удирдлагатай, тэсрэх бодис ачсан Хуситын завийг байндаа хүрэхээс нь өмнө таслан зогсоож, устгасан гэж мэдэгджээ. Сүүлийн хэдэн долоо хоногт байлдаан ширүүсэж, засгийн газрын хүчин Хуситын байрлалд дрон, их буугаар цохилт өгсөн бол Хуситууд засгийн газрын хяналттай бүсүүд болон Саудын Арабтай холбоотой хөлөг онгоцнуудад пуужин, дроноор халдлага үйлджээ. (Báo Tin tức)
Хэрэв АНУ дайныг зогсоох зорилготой түр хэлэлцээр болох АНУ-Ираны 6-р сард хийсэн Харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргээ дахин биелүүлбэл Иран улс нэн даруй адил хариу барина гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан 9-р сарын 1-нд мэдэгдлээ. Ерөнхийлөгч Пезешкиан мөн Иран хэлэлцээгээр шийдэл олоход нээлттэй хэвээр байна гэжээ. (Reuters)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 1-нд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианд Орос улс Ираны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах үйлсийг нь дэмжинэ гэж хэлжээ. [Киргизийн] Бишкек хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага [ШХАБ]-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч хоёр талын харилцааг бэхжүүлэх талаар мөн хэлэлцжээ. Ерөнхийлөгч Путин өнөөгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдлыг үл харгалзан Орос, Иран улсууд эдийн засаг, худалдааны харилцаагаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. (A News)
Украин (Урейн) улс 2026–2027 оны өвлийн улиралд зориулан 14.6 тэрбум шоо метр байгалийн хийн нөөц бүрдүүлэх зорилтдоо төлөвлөснөөс нэг сар орчмын өмнө хүрчээ. Засгийн газрын мэдэгдсэнээр, тус нөөц нь өвлийн суурь хэрэгцээг хангах бөгөөд Оросын болзошгүй халдлагаас өмнө эрчим хүчний дэд бүтцийг хамгаалж, төвлөрлийг нь сааруулах ажил үргэлжилж байна гэжээ. Мөн өвлийн улиралд зориулан бараг 100,000 орон сууцны барилга, 12,400 уурын зуух, 11,700 километр дулааны шугам сүлжээг бэлтгэсэн байна. (Киев Пост)
Чилийн судлаачид гэмтсэн оцон шувуу-ардыг, ялангуяа загасны торонд орооцолдож шархадсаны дараа хийсэн мэс заслаас эдгэрэхэд нь туслах зорилгоор зэс, цайр агуулсан эмчилгээний хувцас бүтээжээ. Даавуу нь оёдлыг хамгаалж, металлууд нь нян, мөөгөнцөр, хачгийг дарангуйлдаг, мөн цайр нь эдийн нөхөн төлжилтийг түргэсгэхэд туслах боломжтой. (Reuters)
Нүдний эмч нар 8-р сарын 12-нд болсон нар хиртэлтийг зориулалтын баталгаажсан шил, шүүлтүүргүйгээр шууд харсан хүмүүст нарны хурц гэрлээс үүдэлтэй торлог бүрхэвчийн гэмтэл буюу нарны ретинопати үүсэж болзошгүйг анхааруулжээ. Шинж тэмдэг хэдэн цаг, бүр хэдэн өдрийн дараа ч илэрч болох бөгөөд хараа бүрэлзэх, дүрс гажих, хар толбо үзэгдэх, өнгө ялгах чадвар өөрчлөгдөх, гэрэлд мэдрэмтгий болох, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Удаан хугацаанд нар руу харах нь заримдаа харааг бүрмөсөн гэмтээдэг тул ийм шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй. (Mirror)
41,000 насанд хүрэгчийг хамруудсан судалгаагаар амралтын өдрүүдэд удаан унтах нь цусны даралт ихсэх эрсдэлийг багасгаж байгаа тогтоожээ. Амралтын өдрүүдэд 1 цаг 27 минут орчим илүү унтах нь даралт ихсэх эрсдэлийг 9 хүртэлх хувиар бууруулдаг бол дөрвөөс дээш цаг илүү унтах нь уг эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. (New York Post)
17,710 хүнийг хамарсан өргөн хүрээтэй ажиглалтын судалгаагаар бохь, шүдний оо болон төрөл бүрийн хүнсэнд агуулагддаг илчлэг багатай сахар орлуулагч ксилитолын цусан дахь түвшин өндөр байх нь зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байжээ. Кситолын түвшин хамгийн өндөр байх нь 6 жилийн хугацаанд нас барах, зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлийг 57%-иар, 30 жилийн хугацаанд 18%-иар нэмэгдүүлсэн байна. (Tuổi Trẻ)
Лесото улс эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтны хомсдолыг нөхөж, эхийн өндөр түвшний эндэгдлийг бууруулахын тулд эрэгтэй эх баригчдыг олноор сургаж байна. Тус шинэ ажиллах хүч нь эх барихыг зөвхөн эмэгтэйчүүдийн ажил гэж үздэг уламжлалт ойлголтыг өөрчилж байгаа бол ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага], ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан] Африк даяар эх баригчдын тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байна. (AP)
[АНУ-ын] Их Хавцал үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8-р сарын 29-нд орсон аадар борооны дараах үерт хоёр хүн амиа алджээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны мэдээлснээр, Брайт Анжел гол дэх явган хүний бараг бүх гүүр сүйдэж, хүрээлэнг усаар хангадаг Трансканьоны ус дамжуулах шугамын 40% устжээ. Албаны хүмүүс 82 хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба нэг хүн сураггүй хэвээр байна. (CBS News)
Испанийн зуны хэт халалт 17–24 тэрбум евро буюу ДНБ [Дотоодын нийт бүтээгдэхүүн]-ий 1–1.4%-тай тэнцэх хохирол учруулсан гэж Allianz Research тооцоолжээ. Өндөр температур хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, ургацыг сүйтгэн, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлжээ. CaixaBank Research байгууллага хамгийн хүчтэй халалтын давлагаанд өртсөн жуулчид тус нутагт дахин ирнэ гэж хэлэх магадлал 15 орчим хувиар бага байсныг тогтоожээ. (EuroWeekly News)
Шүрэн хаднууд цайрах үзэгдлийн давтамжийн хооронд нөхөн сэргэх хугацаа байхгүй болсныг Шүрэн хадны дэлхийн мониторингийн сүлжээ мэдээлжээ. Уг тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан далайн өндөр хэмийн улмаас дэлхий даяар шүрэн хад өргөн хүрээнд цайрах үзэгдэл өдгөө 5, 6 жил тутамд давтагдаж буйг дурдсан байна. (Reuters)
Нарны хавтангийн дунд ургамал тариалдаг агровольтаик аж ахуй нь газрыг илүү үр ашигтай ашиглахын зэрэгцээ ургамал, хөдөө аж ахуйн ажилчдын халууны ачааллыг бууруулж болохыг шинэ судалгаа харуулжээ. Улаан лоолийн аж ахуйн загварчлалаар үдээс хойших хамгийн халуун үед нарны хавтан доорх ургамал Цельсийн 7.6 хүртэл хэмээр сэрүүн, усны алдагдал нь 22 орчим хувиар бага байсан бол ажилчдын мэдрэх температур Цельсийн 4.5 орчим хэмээр буурчээ. Хавтангууд ч сэрүүн байснаар халуун нөхцөлд хэвийн үед алддаг ашигт үйлийнхээ заримыг нөхөхөд тусалсан байна. (Live Science)
Канадын 50 настай залуухан тэсвэрийн тамирчин Шон Страттон (веган) ультрамарафоны амжилтынхаа эрч хүчийг веган амьдралаас авдаг хэмээн үнэлж, уургийн талаарх ташаа ойлголтыг няцаахын зэрэгцээ урт хугацаанд эрүүл байх, амьтан-хүмүүсийн сайн сайхан байдал, веган хоолыг хялбар төлөвлөхийг сурталчилдаг. (Frank Metivier)
Энэтхэгийн жүжигчин Рахул Рой (веган) өдөр бүр эм уухын зэрэгцээ Жайны хэв маягийн хатуу веган хооллолт баримталсан зэрэг амьдралын хэв маягийн өөрчлөлтийн ачаар цус харвалтын дараа эдгэрч, жүжигчний ажилдаа эргэн орсон гэж үздэг бөгөөд өдгөө шинэ төслүүддээ бэлтгэж байна. (News18)
Dove Men+Care брэнд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багийн од Карл-Энтони Таунстай хамтран, эрчүүдийн өдөр тутмын арчилгаанд зориулсан, байгалийн чийгшүүлэгч, эфирийн тосыг онцолсон, веган, парабенгүй Dove Men+Care Plant-Powered биеийн шингэн савангийн цуглуулгаа сурталчилж байна. (Happi)
Их Британид эмзэг бүлгийн хүмүүст шүдний үнэ төлбөргүй явуулын эмнэлэг үйлчилнэ. Mydentist сан орон гэргүй хүмүүс, боломж хомс иргэдийн шүдний тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд 1 сая фунт.Стерлингийн хөрөнгө оруулалт хийж байна. Dentaid шүдний эмчилгээний буяны байгууллагатай хамтран байгуулсан тус явуулын эмнэлэг нэн шаардлагатай эмчилгээ, үзлэг хийх бөгөөд эхний жилдээ 850 гаруй хүнд үйлчлэх төлөвтэй байна. (Good News Network)
[Испанийн] Кала-дельс-Тестос хэмээх эргийн жижиг буланд далайн түрлэг нэмэгдэж, хүүхдүүдийг оруулаад 8 хүн гацсан ч бүгд аюулгүй гарчээ. Иргэний хамгаалалтын алба, цагдаа, гал сөнөөгчид эгц, гулгамтгай газраар шөнийн турш аврах ажиллагаа явуулж, 8-р сарын 28-ны шөнийн 00:20 цагийн орчимд бүгдийг нь аюулгүй газарт хүргэсэн ба хүн гэмтэж бэртээгүй байна. Эрх баригчид алслагдсан эргийн жижиг булангуудаар зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулжээ. (EuroWeekly News)
[АНУ-ын] Калифорни мужид сайн дурын ажилтнууд 15 гаруй цаг үргэлжилсэн нарийн ажиллагаагаар Маммот-Лейксийн ойролцоох аюултай жалганд гацсан уулчин Роб Мартиныг аварчээ. Моно тойргийн Шерифийн газрын эрэн хайх, аврах багийн дөрвөн гишүүн хэдэн мянган фут өндөр эгц хавцлын дээрх нарийн тавцанд гацсан ноён Мартинд хүрч очжээ. (Bangor Daily News)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бид өөрсдийгөө бусдаас дээгүүрт үзэж, хорвоо ертөнцийг дорд үзсээр байгаа цагт жинхэнэ ахиц дэвшил гаргаж чадахгүй.” – Төвөдийн Буддын шашны Хүндэт Гэгээрсэн Их Багш Гүрү Домо Геше Ринбүүчи Наваан Галсан (цагаан хоолтон) (TibetanBuddhistEncyclopedia.com)
Иан Маккормакийн клиник үхлийн тухай энэхүү цувралд Христийн шашны номлогч, Санваартан Иан Маккормак таван дөрвөлжин медуз-хүнд хатгуулсны дараа хэрхэн нас барж, тамд унан, улмаар нь Диваажинд Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй уулзсан түүхээ хуваалцана. 1982 онд Иан 26 настай байсан ба хоёр жилийн турш дэлхийгээр серфингээр гулган аялжээ. Тэрээр Энэтхэгийн далайн Маврикий аралд амьдарч, нутгийн креол шумбагчидтай шөнөөр шумбаж сурсан байв. Нэгэн шөнө тэр тэдэнтэй дахин шумбахаар явжээ. Далайн шуурга мянга мянган дөрвөлжин медуз-хүнийг гадна талын шүрэн хад руу түрэн авчирсан байлаа. Шумбах үед Иан богино ханцуйтай хантаазтай байснаас гарынх нь ил гарсан хэсгийг таван өөр дөрвөлжин медуз тус бүр нэг удаа, нийт таван удаа хатгажээ. Дөрвөлжин медузын хор кобра-хүнийхээс 100 дахин үхлийн аюултай гэдэг.
Хэн нэгэн миний гар дээр хайлсан металл асгасан мэт санагдсан. Мянга мянган вольтын цахилгаанд цохиулж байгаа мэт байлаа. Креол шумбагчид Ианы цэврүүтсэн гарыг хараад ганцхан хатгалт ч аминд хүрч болох тул эмнэлэгт яаралтай хүрэх хэрэгтэйг анхааруулжээ. Тэд түүнийг модон завиндаа татан суулгаж, шүрэн хадыг даван нуурын булан руу татахад нэгэн хүү түүнийг эрэг рүү авч явжээ. Иан амьсгалахад хүндрэлтэй болох үед шумбагчийн хувцсаа тайлж, гарын доорх зүйлээр чангалуур хийж хор тархахыг удаашруулахыг оролдов. Тэднийг эрэгт хүрэхэд түүний баруун хөл саажсан тул хүү түүнийг зам руу чирч гаргах шаардлагатай болжээ. Иан түргэн тусламж юм уу, эсвэл утас олж өгөхийг гуйсан ч сандарсан хүү бусад шумбагчийг хайхаар завиа ус руу буцаан чирч эхэлжээ. Зэлүүд газарт ганцаараа үлдсэн Иан улам сульдаж, нүд нь анилдаж эхлэхэд хэвтжээ.
Тэгтэл яг хажууд хэн нэгний дуу тод сонсогдсон. Тэр дуу: “Хүү минь, нүдээ анивал дахин хэзээ ч сэрэхгүй шүү.” гэж хэлсэн. Би: “Юу? Энэ чинь хэн байв аа?” гэж бодлоо. Тэгээд дуу гарсан баруун тал руугаа эргэж харсан ч тэнд хэн ч байсангүй. Үл үзэгдэх хүний дууг зөвхөн солиотой хүмүүс л сонсдог гэж би бодож байсан. Би БУРХАНД огт итгэж, сүсэглэдэггүй байлаа. Би бүрэн шашингүй үзэлтэн байсан. Гэвч хожим нь мэдээж, “Миний хонь Миний дууг сонсдог.” гэдгийг ойлгосон. Харин би төөрсөн, тэрслүү хонины нэг байжээ. Тэр анхааруулга Ианыг цочоож, бүрэн сэргэг болгов. Тэр зүүн хөлдөө тулж, саажсан баруун хөлөө таяг мэт ашиглан, жижиг шатахуун түгээх газар руу доголон очиход тэнд байсан таксины гурван жолооч эхэндээ түүнийг согтуу байна гэж боджээ. Иан цэврүүтсэн гараа тэдэнд үзүүлж, эмнэлэгт хүргэж өгөхийг гуйхад тэд төлбөрөө урьдчилан төлөхийг шаарджээ. Түүнд мөнгө байгаагүй тул тэд гуйлтыг нь үл тоон холджээ.
Тэгтэл яг ард минь нэг дуу сонсогдсон нь минутын өмнө сонссон өнөөх эрэгтэйн дуу байлаа. Тэр: “Хүү минь, чи амьд үлдэхийн гуйхад бэлэн үү?” гэв. Би: “Амьд үлдэхийн төлөө гуй. Үнэхээр гайхалтай санаа байна.” гэлээ. Тэгээд тэр эрэгтэй буюу үл үзэгдэх хүн хаана байгааг харахаар үнэхээр эргэж харсан. Дараа нь би сөхрөн унаж, саажсан гараа өргөөд, толгойгоо бөхийлгөн амь аврахыг гуйлаа. Амь аврахыг гуйж байхдаа гарынхаа доогуур хоёр эрийн хөл огтхон ч тоосон шинжгүй холдон явахыг харсан. Харин гурав дахь хүний хөлөөс таксины хоёр найзынхаа үйлдэл болон миний хийж буй зүйлийн хооронд эргэлзэж байгааг нь би олж харсан. Тэгээд би: “Сонсооч, би үхлийн ноцтой байдалд байна. Та туслахгүй бол би нүдэн дээр тань үхэх нь.” гэж хэлсэн. Гэтэл гайхалтай нь түүний хөл над руу ойртон ирэхийг би харлаа. Гурав дахь таксины жолооч эцэст нь Ианыг машиндаа суулгаад, эмнэлэг рүү хурдлан хөдөлжээ. Замын дунд тэр төлбөрөө авахын тулд Ианаас буудлын өрөөнийх нь дугаарыг асуув. Иан өөрийгөө буудалд байрласан жуулчин биш, нутгийн креол найзуудтайгаа бунгалод амьдардгаа тайлбарлахад жолооч улам уурлаж, эмнэлэг хүртэл хүргэхээс татгалзжээ. Харин оронд нь Ианыг нэгэн жижиг буудалд хүргэв. Тэднийг очиход хор Ианы зүүн хөлийг ч саажуулж, тэр алхаж чадахаа больсон байлаа.
Хоёрдугаар хэсэгт Ианы эмнэлэгт хүрэх гэсэн цөхөрсөн аялал харгис төгсгөлд хүрсэн тухай гарна. Хоёр хөл нь саажиж, таксинаас өөрөө бууж чадахгүй болсон тэр жолоочоос тусламж гуйсан ч өнөөх эр түүнийг буудлын зогсоолд ямар ч тусламжгүй орхижээ. Тэр тонгойн миний нүд рүү хараад, хоёр шагайнаас минь өргөж, машинаас шидчихээд, хаалгаа саван хааж, араагаа залгаад шөнийн харанхуйд давхин одсон. Би: “Итгэмээргүй юм” гэж хэлсэн. Иан Маккормакийн клиник үхлийн тохиолдлын тухай энэхүү цувралын хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВаллтай хамт БУРХАНТАЙ учирсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх