Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 2
АНУ-ын ТТГ [Тагнуулын төв газар]-ын дарга Жон Рэтклифф АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украйн (Урейн)-ы Ерөнхийлөгч Володимир Зеленський нарыг энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Москва хотод нууцаар айлчлах үеэрээ гурван талт уулзалт хийх санал тавьсан гэж мэдээлжээ. Энэ санал нь энхийн хэлэлцээрийг сэргээх АНУ-ын хүчин чармайлтын нэг хэсэг юм. (Аксиос)
Оросын довтолгооны улмаас Украйн (Урейн)-ы Миколаив мужийн эрчим хүчний дэд бүтэц 8-р сарын 29-нд эвдэрч, 300,000 гаруй хүн цахилгаангүй болжээ. Албаныхны мэдээлснээр, “Шахед” дрон, далавчит пуужин, “Искандер-М” баллистик пуужин Миколаив болон ойр орчмын эрчим хүчний байгууламжуудыг онилжээ. Бусад барилга мөн эвдэрсэн ч хүний амь нас эрсдээгүй байна. (UNN)
Швед улс хяналтыг бэхжүүлж, шаардлагатай үед Финландын нутаг дэвсгэрийг хамгаалахад туслахын тулд дор хаяж 2026 оныг дуустал “Грипен” сөнөөгч онгоц болон цэргийн хурдан хөлгүүдээ Финландад байрлуулна. Финланд улс Орос улстай 1,340 километр хиллэдэг. Аюулгүй байдлын нөхцөл дордож, Оросын ойролцоох НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага]-ын орнуудын агаарын орон зайд цэргийн дрон нэвтрэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн үед энэ байршуулалтыг хийж буйг албаны хүмүүс мэдэгджээ. (Юнайтед24 Медиа)
Балтын тэнгисийн орнууд мэдээллийг шуурхай хуваалцаж, эрлийз аюулд хариу өгөх чадавхаа сайжруулахын тулд дроноос хамгаалах хамтарсан ажиллагааны баг байгуулахаар төлөвлөж байна гэж Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт 8-р сарын 28-нд мэдэгджээ. Балтад дронтой холбоотой хэрэг болон далайн доорх кабель, эрчим хүчний дэд бүтцийг хорлон сүйтгэсэн байж болзошгүй тохиолдлууд нэмэгдсэнд санаа зовниж буйтай уг алхам холбоотой юм. (Ройтерс)
Лондоны Ватерлоо өртөө гурван сарын туршилтаар гурван албаны нохой-хүнийг тогтмол эргүүлд гаргасан Их Британийн анхны томоохон төмөр замын зангилаа болжээ. Албаны нохой-ард зорчигчдыг тайвшруулж, аюулгүй байдлын харагдахуйц сэргийлэлт болох зорилготой. Гэхдээ туршилт нь аюул занал нэмэгдсэнтэй холбоогүй гэж албаны хүмүүс мэдэгджээ. Энэ хөтөлбөр нь хяналтын камерын шинэчлэл, ажилтнуудын харагдах байдлыг нэмэгдүүлэх зэрэг өртөөний аюулгүй байдлын өргөн хүрээний арга хэмжээний нэг хэсэг юм. (Гүүд Ньюс Нетворк)
Кубын эдийн засгийн хямрал даамжирснаар ус, цахилгаан, хоол хүнс, эм, вакцины хомсдолтой тэмцэж буй, гудамжны амьтан-хүн аврах байгууллагуудад улам их дарамт учирч байна. Аялал жуулчлал буурсантай зарим талаар холбоотойгоор үнэ өсөж, хандив багассан нь тусламж хэрэгтэй амьтан-хүмүүсийг хооллох, эмчлэх, вакцинжуулахад улам хүндрэл учруулж байна гэж аврах төвүүд болон малын эмч нар мэдэгдсэн байна. (Ройтерс)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн мэдээлснээр, сүүлийн хоёр жилд дэлхий даяар сургууль, сурагч, багш нар луу чиглэсэн 8,500 гаруй халдлага гарч, хүний амь эрсдэн, хүмүүс барьцаалагдаж, сэтгэлзүйн шарх авчээ. 9-р сарын 9-нд тэмдэглэдэг Боловсролыг халдлагаас хамгаалах олон улсын өдөрт зориулсан илгээлтдээ тэрээр сургууль хамгаалах, олон улсын хуулийг мөрдөх, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох, эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсролын тогтолцоог бэхжүүлэхийг улс орнууд болон мөргөлдөгч талуудад уриалжээ. (Нэгдсэн Үндэстний Байгууллага)
Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев чин сэтгэлээсээ гэмшиж, засран хүмүүжих эрмэлзэл гаргасан 852 хоригдолд өршөөл үзүүлжээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн 604-ийг бүрэн суллаж, бусдад нь хугацаанаас өмнө суллагдах, ялыг богиносгох, эсвэл хөнгөрүүлэх арга хэмжээ авна. (Kun.uz)
АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират Улс]-ын Тусламжийн агентлаг болон Сансрын агентлаг хиймэл дагуулын мэдээлэл, сансарт суурилсан бусад хэрэгслийг ашиглан Баруун Африкийн гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг бэхжүүлэх түншлэл эхлүүлжээ. Гамшгийн менежментийн 30 орчим мэргэжилтнийг дэлхийн ажиглалт, газарзүйн мэдээллийн систем, хиймэл дагуулын зураглалын хэрэгслээр сургаж, онцгой байдлын үед эрх баригчдад хохирлыг хурдан үнэлж, оновчтой шийдвэр гаргахад тусална. (Гульф Ньюс)
Бельгийн Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, тус улсад 2021–2025 онд сэтгэц, зан үйлийн эмгэг, сэтгэл гутрал, эсвэл ажлын туйлдлаас шалтгаалсан урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалт 32%-иар өсжээ. 2025 оны 12-р сарын байдлаар нэг жилээс удаан үргэлжилсэн тохиолдлын 38.3%-ийг сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг эзэлж, тэдгээрийн 70 гаруй хувь нь сэтгэл гутрал эсвэл ажлын туйлдалтай байжээ. (Бельга Ньюс Аженси)
Өдөрт хооллох хугацааг найман цагаар хязгаарлах нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлтэй насанд хүрэгчдийн цусан дахь сахарын хяналтыг мэдэгдэхүйц сайжруулж болохыг жижиг судалгаа тогтоожээ. Оролцогчид өглөөний 08:00–16:00, эсвэл өдрийн 12:00–20:00 цагт хооллосноос үл хамааран глюкозын түвшин сайжирч, хэвийн хэмжээнд байх хугацаа уртсан бөгөөд хэлбэлзэл багасжээ. Илүү өргөн хүрээтэй, урт хугацааны судалгаа шаардлагатайг судлаачид онцолжээ. (ВежНьюс)
[Нигерийн Кацина хотын] Холбооны сургалтын эмнэлэгт сахуу өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдол огцом нэмэгдэж, хүүхдийн тасгийн ачаалал хэтэрчээ. Кацина мужийн өнцөг булан бүрээс өвчтөн илгээснээр тасгууд ихээр дүүрч, эмнэлгийн багийнхан хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Албаны хүмүүс эрүүл мэндийн байгууллага, төрийн агентлаг болон оролцогч талуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриалсан байна. (Чаннельс ТВ)
8-р сарын 27–28-нд хүчтэй супер аянгат шуурга Франц, Итали, Швейцарын зарим хэсгийг дайрч, цагт 145 километр хүртэл хурдтай салхи, аадар бороо, том мөндөр дагуулжээ. Шуурганы улмаас Францад модод унаж, автомашин болон галт тэрэгний цонх хагарсан бол Швейцарт мөндөр хохирол учруулж, Италийн хойд хэсэгт цаг агаар эрс муудсан байна. (Сан)
8-р сарын 28-нд [Италийн хойд нутгийн] Кремонаг хар салхи, мөндөр дайрч, олон арван хүн бэртжээ. Гал унтраах албаны мэдээлснээр, сүмийн гол орой нь нурсан сүм дуганыг оролцуулан, 10 сүм, мөн 10,000 автомашин сүйдэж, модод унажээ. 12 гэр бүлийг нүүлгэн шилжүүлжээ. (CNN)
Балбын эрх баригчид 8-р сарын 26-нд болсон гэнэтийн үер, мөсөн голын нуралтын дараа аврах ажиллагааг сэргээжээ. Эрх баригчид хонгилд гацсан хүмүүсийг аврах, тээврийн холбоог сэргээх, цогцсуудыг таних, ДНХ-ийн шинжилгээ хийхэд гадаадын техникийн дэмжлэг хүсэж байна. Бараг 3,000 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд Балба, Төвөдөд олон зуун хүн амиа алджээ. Балба улс сэргээн босголтод 4–5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ. Энэтхэг, Хятад улс гамшгийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр шинжээчид болон тусламжийн бараа илгээжээ. (Ройтерс)
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ес хүртэлх насны 560 сая хүүхэд буюу дэлхийн хүүхдүүдийн 43% нь жил бүр дор хаяж нэмж нэг сар халууны дарамтад өртөж буйг Science Advances сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар тогтоожээ. Энэтхэгт хүүхдүүдийн 61% буюу 145 сая хүүхэд халалтад өртөж байна. (NDTV)
[ОХУ-ын] Сибирьт дулаан ургалтын улирлаар ялгарах метан 2010 оноос хойш жилд ойролцоогоор 5%-иар нэмэгдэж, одоо 2010 оныхоос хоёр дахин давсныг шинэ судалгаа тогтоожээ. Баруун Сибирийн хөрс дулаарч, чийгшсэнээр метаны ялгарал нэмэгдэж байгаа бол Зүүн Сибирьт өсөлтийн ихэнхийг ой хээрийн түймэр үүсгэж байна. Арктикийн дулаарал үргэлжилбэл 2050 он гэхэд метан хийн жилийн ялгарал 25.2 сая орчим тонноор нэмэгдэж болзошгүйг судлаачид анхааруулжээ. (Earth.com)
2026 он гарснаас хойш Их Британи даяар бараг 172,000 нарны эрчим хүчний систем суурилуулжээ. Өнгөрсөн онд Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд, Английн бүх бүсэд суурилуулалтын тоо нэмэгдсэн байна. Зөвхөн 7-р сард бараг 28 мянган систем, үүний дотор дээвэрт 19,800 гаруй систем суурилуулжээ. Өрхүүд болон аж ахуйн нэгжүүд цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэх нь нэмэгдэж байна. (Gov.uk)
Энэтхэгийн ургамлын гаралтай уургийн орцын зах зээл жилийн 18%-ийн өсөлттэйгөөр таван жилийн дотор хоёр дахин тэлж, 943 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. Салбарын тэргүүлэгчид ийм орц найрлагын импортын 90%-ийн хамаарлыг бууруулахын тулд дотоодын дэд бүтцийг хөгжүүлэхийг шаардаж байна. (Мони Контрол)
АНУ-д хийсэн судалгаагаар хэрэглэгчид “ургамлын гаралтай” гэх нэр томьёог өөр өөрөөр ойлгодог нь тогтоогджээ. 56 хувь нь үүнийг цэвэр веган гэж тодорхойлсон бол 35 хувь нь “ургамлын гаралтай хүнсийг элбэг хэрэглэж, бага хэмжээгээр мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг идэх” гэсэн утгатай гэжээ. Судалгааны хамтран зохиогч, Барнардын анагаах ухааны төвийн бүртгэлтэй хоол зүйч Шэннон Менхардт: “‘Ургамлын гаралтай’ гэдгийг амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнийг хассан гэж тодорхойлбол энэ нэр томьёо тухайн бүтээгдэхүүнд амьтны гаралтай орц байхгүйг илэрхийлнэ гэдгийг хэрэглэгчид мэдэж, хүнсээ итгэлтэй сонгоход хялбар болно.” гэжээ. (Хариуцлагатай анагаах ухааны төлөөх эмч нарын хороо)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн Энэтхэг дэх салбар тус байгууллагыг үүсгэн байгуулагч Ингрид Ньюкирк (веган)-ийн ээж Мэри Патриша Уордын дурсгалыг хүндэтгэн Дели дэх олон нийтийн сургалтын төвүүд болон албан бус суурьшлын 3,000 хүнд веган ражма чавал буюу уламжлалт шоштой будааг түгээжээ. Хатагтай Уорд амьд ахуйдаа Энэтхэгийн хүүхдүүд, уяман өвчтэй хүмүүс, амьтан-хүмүүст тусалж, Тереза эхийн асрамжийн газарт сайн дураар ажиллан, Дели дэх гэртээ амьтан-ардыг асардаг байжээ. (PETA Энэтхэг)
Сингапурын 25 настай оршин суугч Нур Сабрина Сухайми мэдрэлийн даамжирсан эмгэг, шагайн хугарлын улмаас тэргэнцэр хэрэглэдэг болсныхоо дараа тус улсын шигшээ багийн тэргэнцэртэй регбигийн цорын ганц эмэгтэй тоглогч болжээ. Тэрээр Тайландад болсон АСЕАН [Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо]-ы пара наадамд оролцож, Сингапур улсыг хоёрдугаар байр эзлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд тэргэнцэртэй регбигийн талаарх мэдлэгийг илүү ихээр нэмэгдүүлэхийг хүсэж байна. (Чаннель Ньюс Азия)
Анчин асан Анил Мистри [Энэтхэгийн] Баруун Бенгалын Сундарбансад шархадсан эм буга янзаганыхаа хажууд үхэхийг харсныхаа дараа амьдралаа бүрэн өөрчилжээ. Тэрээр хулгайн ангаас татгалзаж, “Балигийн байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” хэмээх байгууллагыг байгуулан, амьжиргааны өөр эх үүсвэрийг дэмжиж, албаны хүмүүстэй хамтран хулгайн анг таслан зогсоохоор ажилладаг. Бараг хорин жилийн хугацаанд тэрээр 70 орчим бар-хүнийг байгальд аюулгүй тавихад тусалжээ. (Таймс оф Индия)
[АНУ-ын] Юта мужийн сайн дурын ажилтнууд [АНУ-ын Вашингтон мужийн] Спокан хотод санаатай тавьсан галын улмаас орон гэргүй болсон 50 гаруй муур-, нохой-хүнийг аврахаар 3,860 орчим километр зам туулжээ. Ютагийн Сент-Жорж хотын PAWS [Амьтдыг тусламжаар хангах нь] ашгийн байгууллага амьтан-найзуудыг Юта руу тээвэрлэж, эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үзүүлэн, Споканы хэт ачаалалтай амьтан-хүнийг аврах тогтолцооны дарамтыг бууруулахад тусалжээ. (Күүл Даун)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хоосон чанарыг таньсан энэ оюун өөрөө сэрсэн оюун мөн.” – Төвөдийн Буддын шашны Хүндэт Гэгээрсэн Их Багш Наропа (цагаан хоолтон) (Poetry Chaikhana)
Адам Таппын клиник үхлийн тухай хоёр хэсэгт энэ цувралд Канадын түргэн тусламжийн ажилтан Адам модон эдлэл хийх үедээ цахилгаанд цохиулж, ойролцоогоор 11 минут 30 секунд нас барсан тухайгаа өгүүлнэ. Энэ хугацаанд тэрээр ухамсрын ганц цэг болж, орчлонгийн эд эсэд ууссанаа мэдэрсэн бөгөөд хоёр удаа дефибрилляци хийсний дараа амь оржээ. Адам олон жил түргэн тусламжийн ажилтнаар ажилласан бөгөөд модон эдлэл хийхийг сэтгэлээ онгойлгон, тайвшрах хобби гэж үздэг байв. 2018 оны 2-р сарын 28-нд тэрээр богино долгионы зуухны трансформатораар хийсэн, өндөр хүчдэлээр салаалсан дүрс түлж гаргадаг гар хийцийн Лихтенбергийн төхөөрөмжөөр модон дээр шүр мэт хээ сийлж байжээ.
Би электродуудыг нэг нэгээр нь хөдөлгөж байтал цахилгаан нум шууд гар руу үсэрч, бодит байдлаас гэнэт тасарсан. Тэр мэдрэмж бараг тэсэшгүй байсан. Биеийн минь эс бүрийг хэсэг хэсгээр нь урж байгаа мэт туйлын хүчтэй өвдөлт мэдрэгдэж, юу болж байгааг ч ойлгохын аргагүй болтлоо дарагдсан. Бүх зүйл бараг бүрэн унтарсан мэт болсон. Миний хараанд эцэс төгсгөлгүй дээш доош үргэлжлэх, солонгорсон ногоон өнгийн босоо цилиндрүүд л үзэгдэж байв. Тэр их энергийн дунд нэг бодолд төвлөрөхийг хичээснээ би санаж байна. “Би цахилгаанд цохиулж байна” гэж л бодсон. Дараа нь: “Би унаж байна” гэж бодоод, маш удаан унаж байгаа мэт санагдсан.
Тэгээд л үргэлж байсан нэг газартаа түр дуг хийчхээд сэрж буй мэт болсон. Тэнд бэх шиг төгс хар харанхуй байв. Алсад анивчих од шиг гэрлүүд харагдах гүн сансар мэт боловч бүхэлдээ зүгээр л энэ төгс хар байсан. Би нэг цэгээс бүх чиглэлд бөмбөлөг хэлбэрээр харж байгаа мэт, ухамсрын ганц цэг болсон байлаа. Би Адам ч биш, үхсэн ч биш, ер нь юу ч биш байсан. Би ердөө л төгс, туйлын хангалуун байдалтай тэр орон зайд оршиж байсан. Юу ч тогтвортой, уялдаатай мэт санагдаагүй. Ердөө ухамсар болон оршиж байлаа.
Тэгтэл нэгэн төрлийн давтамж намайг давлагаалан нөмөрч, “во, во, во” гэх мэт мэдрэгдэж эхэлсэн. Энэ яг л усан дээр байгаа бензин шиг солонгорон харагдах салаалсан хээнүүд шиг үзэгдэж байв. Тэр нь бага зэрэг солонгорч, бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд зэрэгцэн давхацсан байдалтай байлаа. Дараа нь би хэсэг хэсгээрээ задарч, бүх зүйлд шингэж байгаагаа мэдэрсэн. Үндсэндээ би Орчлонгийн эд эс болж байсан бөгөөд тэр нь туйлын төгс байжээ. Ямар ч айдас байгаагүй. Юу ч байгаагүй. Энэ бол бид бүгдийн жам ёсны замнал, өөрөөр хэлбэл, эх сурвалждаа, тэр хязгааргүй ухамсар, эсвэл хязгааргүй нарийн нийлмэл чанарт буцаж очих явдал байв.
Гэтэл гэнэт би дахин цахилгаанд цохиулж эхэлсэн. Тухайн үед юу болж байгааг ойлгоогүй ч эргээд ухаарахад надад дефибрилляци хийж байсан юм билээ. Надад хоёр удаа дефибрилляци хийсэн. Миний зүрх ховдлын бүлэгнэлтийн хэм алдагдалд орсон буюу үндсэндээ татвалзаж байсан. Тиймээс надад дефибрилляци хийсэн. Уг дефибрилляци 0.5 секунд үргэлжилдэг ч би дахин хэдэн минутын турш цахилгаанд цохиулсан мэт санагдсан. Тэгээд гэнэт бүх зүйл зогсож, би өөрийгөө Адам, нас барсан, цахилгаанд цохиулсан гэдгээ ухаарч, одоо оршихуйн энэ хоосон орон зайд байгаагаа, ##зүгээр л оршихуй гэдгээ мэдсэн. Дараа нь 2 дахь дефибрилляцийг хийжээ. Энэ явдал үргэлжлэх зуур Адам бие махбоддоо авсан гэмтлүүдээ мэдэрч эхэлжээ.
Надад өөрийгөө тэндээс татагдан гарч байгаа ч юм шиг санагдсанаа санаж байна. Дараа нь миний бодлоор түлэгдсэн махны үнэрийг мэдэрсэн байх. Тэр нь миний гарын үнэр байсан. Миний нэг хуруу шатаж тасарсан ба энэ гар бүхэлдээ гуравдугаар зэргийн түлэгдэлтэй болсон. Адам найман цаг орчим ухаангүй байхад эргэн тойрныхон нь тархи нь үхэжсэн байх вий гэж айж байжээ. Сэрээд ердөө найм орчим цаг өнгөрснийг мэдээд тэрээр ихэд гайхсан байна.
Би ЭЭТ [эрчимт эмчилгээний тасаг]-т уушгинд минь гуурс суулгасан байхад сэрснээ санаж байна. Мөн мөрний минь ясанд шууд өрөмдөн, ясны хөндийн зүү тавьсан байсан. Надад хамгийн түрүүнд: “Хэр их хугацаа өнгөрсөн бол?” гэсэн бодол төрсөн. Би ямар нэг зүйл бичиж чадсанаа бүдэг бадаг санаж байна. Хоёр гар минь бүхэлдээ боолттой байсан. Тэд 8 орчим цаг өнгөрсөн гэхэд нь би үнэхээр алмайрсан. Хэрэв хэн нэгэн надад 5, 10 жил өнгөрсөн гэж хэлсэн бол би үүнд бүрэн итгэх байсан.
Хоёрдугаар хэсэгт Адам өөрийгөө цэвэр ухамсар хэмээн мэдэрсний дараа бие махбоддоо эргэн ирэхэд төрсөн түгшүүртэй мэдрэмжээ өгүүлнэ. Би энэ агуу супер компьютероос энэ “Коммодор 2000” [хуучин компьютер] шиг нягтрал нь цэгээр хуваагдсан дэлгэцтэй төхөөрөмж рүү доошилчихсон мэт маш хүчтэй мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмж надад удаан хугацаанд үлдсэн. Адам Таппын клиник үхлийн тохиолдлын тухай энэ хоёр хэсэгт цувралын хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Нөгөө ертөнц КҮТ)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх