Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 24
8-р сарын 20-нд зэвсэглэсэн зургаан этгээд Йемений эргийн ойролцоох Адены булангаар явж байсан танкерыг булаан авч, Сомали руу чиглүүлэхээр завдсан гэж Их Британийн Далайн худалдааны ажиллагааны алба [UKMTO]-наас мэдээлжээ. (Фокс Ньюс)
Йемений Зэвсэгт хүчин 24 цагийн дотор Хуситуудын бай руу 81 удаагийн цэргийн ажиллагаа явуулж, хэд хэдэн удирдагчийг нь устган, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслүүдийг сүйтгэсэн гэж мэдэгджээ. Эдгээр ажиллагааг Хуситууд иргэний байгууламж, боомт, хөлөг онгоц, дүрвэгсдийн хуаранд удаа дараа халдсаны хариуд явуулсан бөгөөд төрийн байгууллагуудыг сэргээж, Йемений бүрэн эрхт байдлыг хамгаалах байр сууриа хэвээр хадгална гэж цэргийнхэн мэдэгджээ. (Фокс Ньюс)
Орос улс 8-р сарын 20-нд шилжих шөнө [Украин (Урейн)-ы] Киев хот болон ойр орчмын бүсэд пуужин, дроноор өргөн хүрээтэй халдлага үйлдсэний улмаас, дор хаяж 16 хүн амиа алдан, 40 орчим хүн шархаджээ. Украин(Урейн)-ы албаныхны мэдээлснээр олон арван газарт цохилт өгч, орон сууцны барилга, сургууль, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийг сүйтгэсний зэрэгцээ 38 мянга гаруй хүн Киевийн метроны буудлуудад хоргоджээ. (AP)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин маргаантай арлуудад анх удаа айлчилснаас хэдхэн хоногийн дараа тус улс тухайн бүсэд пуужингийн туршилт хийжээ. Сургуулилалтаар “Бастион” эргээс хөлөг онгоц харвах пуужин ашиглан дайсны хөлөг рүү довтлох ажиллагааг дуурайлгасан нь Японы эсэргүүцэлтэй тулгарчээ. (Сөүт Чайна Морнин Пост)
8-р сарын 20-нд Европын хийн үнэ мегаватт-цаг тутамд 65 еврогоос давж, 3-р сараас хойших дээд түвшинд хүрэн, 2026 оны эхэн үеийнхээс 130 гаруй хувиар өсжээ. Хийн нөөц бага, нийлүүлэлт тасалдсан, Ормузын хоолой үндсэндээ хаагдсан, мөн Европт халж, усан болон цөмийн цахилгаан үйлдвэрлэл буурснаар хийн цахилгаан станцуудын эрэлт нэмэгдсэн нь үнийг өсгөж байна. 8-р сарын эхээр Европын хийн агуулахууд ердөө 57 орчим хувь дүүргэлттэй байсан тул өвөл хүйтэрвэл үнэ улам өсөж, инфляцыг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. (евроньюс)
Буяны байгууллагуудад дэмжигч, хандивлагчдын мэдээллийг удирдахад тусалдаг программ хангамжийн нийлүүлэгч Beacon CRM-д хийсэн томоохон кибер халдлагын улмаас Их Британийн 1,000 хүртэлх буяны байгууллагын сая сая дэмжигчийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй байна. Халдлага 7-р сарын 27-31-нд болсон бөгөөд Их Британийн эрх баригчид шалгаж байна. Хохирогчдод хулгайлсан хувийн мэдээллээр нь хуурч, нэмэлт мэдээлэл өгөх, эсвэл мөнгө хүүлэхэд хүргэдэг фишинг залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ. (Дэйли Мэйл)
Хүний наймааны хохирогчдод туслах Иргэний нийгмийн сүлжээний тайланд Ази, Африк, Өмнөд Америкийн дор хаяж 13,670 хүнийг Мьянмарын зүүн бүсийн залилангийн цогцолборуудад хорьж, цахим залилан үйлдэхийг албаддаг гэжээ. Тус тайланд эдгээр цогцолборыг Хилийн хамгаалалтын хүчин, Карены үндэсний арми, Карены ардчилсан энэрэнгүй арми зэрэг зэвсэгт бүлэглэл хянадаг гэжээ. Харин тэд зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотойгоо үгүйсгэдэг. Хохирогчид залилангийн бүлгүүдийн хооронд худалдаалагдаж, өдөрт 16 хүртэл цаг албадан ажиллаж, нормоо биелүүлээгүй, эсвэл зугтахыг оролдсоныхоо төлөө шийтгүүлдэг тухайгаа ярьжээ. Зүүн Өмнөд Азийн бусад оронд шийдвэртэй арга хэмжээ авах нь нэмэгдсэнээр залилангийн сүлжээнүүд Мьянмарын гүн рүү шилжиж буй тул аврах ажиллагааг яаралтай өрнүүлэх шаардлагатай гэж тус байгууллага мэдэгдсэн байна. (UCA Ньюс)
200 гаруй залуу сайн дурын ажилтан [Монгол улсын] Улаанбаатар хотын газар доорх гарцыг шинэчлэн, Монголын алдарт яруу найрагчдын хөрөг, уламжлалт монгол бичгээр бичсэн шүлгүүд зэрэг уран бүтээлээр чимэглэсэн уран зургийн галерей болгожээ. Төсөл 5-р сарын 9-нд эхэлж, шинэчилсэн гарцыг 8-р сарын 17-нд албан ёсоор нээсэн бөгөөд хотын орчныг илүү үзэмжтэй, тав тухтай болгохыг зорьсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ. (Open.kg)
Бангладеш улс эмэгтэйчүүдэд зориулсан “Ягаан автобус” үйлчилгээг нэвтрүүлж, 10 автобус Дака болон ойр орчмын чиглэлд, нэмэлт автобуснууд Богура, Чаттограмд үйлчилж байна. Энэ санаачилгыг ерөнхий сайд Тарик Рахман Дака хотод эмэгтэйчүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээ нэвтрүүлэхээ амласны дараа хэрэгжсэн байна. (Дэйли Стар)
Шар буурцаг, вандуйн сүү нэг аягандаа 8 грамм орчим уураг агуулдаг тул үнээний сүүтэй дүйцэхүйц уургаар хангаж чадна. Шар буурцгийн сүүнд мөн зайлшгүй шаардлагатай 9-н амин хүчил бүгд бий. Ургамлын гаралтай олон төрлийн сүүг кальци, D, B12 аминдэмээр баяжуулдаг. Мэргэжилтнүүд чихэр нэмээгүй төрлийг сонгохыг зөвлөж байна. (Health.com)
Фижи улсад ХДХВ [Хүний дархлал хомсдолын вирус]-ийн халдвар нийт хүн амд тархсан тахлын түвшинд хүрч, сүүлийн арван жилд халдварын тоо эрс өсжээ. Эрүүл мэндийн сайд Атонио Лалабалавугийн мэдэгдсэнээр 2025 онд ойролцоогоор 9,100 хүн ХДХВ-тэй амьдарч байсан бөгөөд 1,700 орчим шинэ халдвар бүртгэгджээ. Засгийн газар ХДХВ-ийн шинжилгээ, эмчилгээг өргөжүүлж, PrEP [халдвар авахаас өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ] эмийн хүртээмж зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ. (FBC Ньюс)
Нүүрний зарим өөрчлөлт далд өвчний шинж тэмдэг байж болно. Нүд шарлах нь элэг, цөсний замын өвчнийг, харин зовхи гэнэт унжих эсвэл нүүр сулрах нь мэдрэлийн эмгэг, харвалтыг илтгэж болзошгүй. Нүүрэн дээр эрвээхэй хэлбэрийн тууралт гарах нь чонон хөрвөстэй холбоотой. Нүүр эсвэл нүд орчим удаан хугацаанд хавагнаж, ялангуяа бусад шинж тэмдэг дагалдвал эмчид үзүүлэх шаардлагатай байж магадгүй юм. (ВнЭкспресс)
Хүний биед натри маш бага хэмжээгээр хэрэгтэй ч америк хүн өдөрт дунджаар 3,400 миллиграмм хэрэглэдэг нь зохистой хэмжээ болох 1,500 орчим миллиграммаас хавьгүй их байгаа юм. Натрийн ихэнх нь хоолонд нэмсэн давснаас бус, нэмэлт давс агуулсан боловсруулсан хүнс, зоогийн газрын хоолноос гаралтай. Натри хэтрэхэд биед шингэн хуримтлагдаж, цусны хэмжээ нэмэгдсэнээр цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвалт болон эрүүл мэндийн бусад асуудалд хүргэдэг. Давс их хэрэглэх нь түр зуур хавагнуулахын зэрэгцээ кальцийг шээсээр алдах хэмжээг нэмэгдүүлж, ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ихэнх хүн давсны нэмэлт хэрэглээг хязгаарлаж, бага боловсруулсан хүнс түлхүү идсэнээр натрийн хэрэглээгээ бууруулж чадна. Харин зарим өвчний үед хувь хүнд тохирсон хооллолтын зөвлөгөө шаардлагатай. (Эмч нартай ярилцахуй)
Герман улсад 8-р сарын 19-ны шөнө болсон шуурганы улмаас Вальдорфт нэг эмэгтэй амиа алдаж, Вецларт 60 орчим байшин эвдэрсэн гэж гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ. Италийн Кьявари хотод 8-р сарын 20-нд 126 миллиметр гаруй хэмжээтэй бороо орж, зоорь болон нэгдүгээр давхрын дэлгүүрүүд үерт автсан байна. (Дэйли Мэйл)
8-р сарын 20-нд [Ау Лак (Вьетнам)-ын] Нгеан мужид аадар борооны улмаас гол мөрний ус нэмэгдэж, Там Тхай коммнуд 7 тосгон, 3,000 гаруй хүн түр хугацаанд тусгаарлагджээ. Хөрсний гулгалтын улмаас Мыонг Тип сумын 543D зам хаагдаж, мужийн захиргаа үерийн нөхцөл байдлыг хянахыг орон нутгуудад үүрэг болгожээ. (Тьень Фон)
Сербийн Делиблатска Пешчара ойн дархан цаазат газарт 8-р сарын эхнээс асаж буй түймэр 8-р сарын 20-нд жижиг тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, хүчтэй салхи галыг айлуудын зүг түржээ. Дотоод хэргийн сайд Ивица Дачич одоогоор хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. (евроньюс)
[Их Британийн] Сассексийн Их Сурууглийн эрдэмтдийн мэдээлснээр, зуны сүүл үе нь зөгийнүүдийн хувьд хангалттай хоол олоход хамгийн хэцүү улирлуудын нэг ажээ. Энэ үед цэцэг цөөрч, балт шүүсний төлөөх өрсөлдөөн нэмэгддэг тул зөгийнүүд хоол тэжээл хайх үедээ бага энерги олж авдгийг судалгаагаар тогтоожээ. Хэт халалт балт шүүсний ялгаралтыг багасгаж, цэцэглэх хугацааг алдагдуулснаар асуудлыг хүндрүүлж болзошгүй байна. Британийн цэцэрлэгчид зүлгээ ойр ойрхон хадахгүй байх, азаргана, рагворт, хонгорзул зэрэг зуны сүүлээр ургадаг хог ургамлыг ургуулах, улирлын сүүлээр цэцэглэдэг ургамал олноор тарих замаар тусалж чадна гэж судлаачид зөвлөсөн байна. (Дэйли Мэйл)
Перугийн загвар зохион бүтээгч Хенаро Ривас сүүлийн үеийн эрэгтэй хувцасны цуглуулгадаа зэгс [хагд өвсний овгийн ургамал]-ээр хийсэн, өд орлох BioPuff материалыг ашиглажээ. Энэ нь харгислал агуулаагүй бөгөөд галууны өдтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлыг 88 хүртэл хувиар бууруулдаг тогтвортой материал юм. (Плант Бэйсэд Ньюс)
Финландын судлаач Анни Кортекангас будаа тээрэмдэхэд гардаг, дутуу ашиглагддаг хивэг болон рапсын шахдас [рапсын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн]-ыг боловсруулж, хүнс үйлдвэрлэгчид тогтвортой, шим тэжээлтэй веган орц үйлдвэрлэхэд ашиглах арга боловсруулжээ. (VTT)
АНУ-ын тэжээвэр амьтан-хүний веган хүнс үйлдвэрлэгч Virtuous Vittles компани нас бие гүйцсэн нохой-хүнд амьтны гаралтай бүтээгдэхүүн ороогүй, бүрэн тэнцвэртэй, байгальд ээлтэй тэжээлээр хангахын тулд малын эмч нарын боловсруулсан, 100% веган “Bountiful Land for Dogs” нойтон тэжээлийг Chewy цахим дэлгүүрт худалдаалж эхэлжээ. (Пет Эйж)
Энэтхэгийн гурван залуу 8-р сарын 18-нд [Энэтхэгийн Химачал Прадешийн] амь насаа эрсдэлд оруулан, Гаггалын ойролцоо үерийн усанд боогдсон тугалыг аварчээ. Рипан Рана, Равиндер, Абхишек нар үерлэсэн голд орж, нутгийн иргэдийн тусламжтайгаар тугалыг эрэгт эсэн мэнд гаргасан бөгөөд эр зориг, энэрэнгүй сэтгэлийнхээ төлөө олны талархлыг хүлээжээ. (Ньюз Радар)
[АНУ-ын Теннесси мужийн] Гатлинбург хотын нэгэн гэр бүл хоол хайж машинд нь орсон баавгай-хүн санамсаргүйгээр дотроос нь түгжигдсэнийг олж мэджээ. Машины түгжээг тайлж чадаагүй тул гэр бүлийн нэг гишүүн хойд талын цонхыг хагалан, айсан амьтан найзаа суллахад тэр гарч ирээд тайван алхсаар оджээ. (Дэйли Мэйл)
Цагдаа нар яаралтай дуудлага авсныхаа дараа хөдөлгөөнийг зогсоож, ачаалал ихтэй хурдны замын хажууд 14 долоо хоногтой, шархадсан гудамжны муурын зулзагыг аварчээ. Дараа нь [АНУ-ын] Сан Франциско мужийн амьтан-хүн хамгааллын ажилтнууд олон шархтай, хөл, эсвэл аарцаг нь хугарсан байж болзошгүй 1.27 килограмм жинтэй зулзагыг авч явжээ. Малын эмч нар антибиотик өгч, товлолт рентген шинжилгээ хийснээр, муурын зулзага эдгэрч эхэлжээ. (Дэйли Мэйл)
Өдрийн дэвшүүлэх эшлэл: “Амьтад бол үнэхээр таатай нөхөд. Тэд юу ч асуудаггүй, бас хэзээ ч шүүмжилдэггүй.” – Британийн нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Мэри Энн Эванс (AZ Quotes)
Эрхэм доктор Рэй Катаниагийн клиник үхлийн тухай энэ цувралын өмнөх хэсэгт Рэй 20 настайдаа байгалийн хий алдагдсанаас хөдөлж чадахаа больж, орноосоо унасныхаа дараа биеэсээ гарсан байдалтай болсон тухайгаа хуваалцсан. Амьгүй болсон биеэ дээрээс харж байхдаа Рэй хайр, амар амгалан, баяр хөөрөөр дүүрэн ер бусын Гэрэлтэй учирч, нэгэн оршихуй өөрийг нь дотогш орохыг урьж буйг сонсжээ. Гэвч аав нь өрөөнд яаран орж ирээд биеийг нь тэврэхэд Рэй буцаж ирэхээр шийдсэн байна. Дараагийн жилүүдэд Рэй энэ явдлыг хий үзэгдэл харсан хэмээн үл тоохыг хичээжээ. Гэвч тааралдсан нууцлаг оршихуй нь амьдралынх нь эгзэгтэй мөчүүдэд үзэгдсээр байжээ. Нэгэн шөнө түүний сэрэмжлүүлэг Рэйг буудалцаанаас зугтахад тусалжээ. Гэхдээ энэ нууцлаг оршихуйн тухай Рэйн хамгийн эртний дурсамж бүр бага наснаас нь эхтэй байжээ. Усанд сэлж сурч байхдаа тэр эргээс хэт холдож, хүчтэй урсгалд татагдан орж, аврагчийн анхаарлыг татаж чадаагүй байна.
Тэгээд би энд л бүх зүйл дуусах нь гэж бодсон. Яг үхэх нь гэж бодсон мөчид энэ оршихуйн тухай анхны дурсамж минь бий болсон. Тэр “Тайвшир. Хажуу тийшээ сэл. Шаардлагатай хэмжээгээрээ удаан сэл.” гэж хэлсэн. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Гэхдээ би хүүхэд байсан болохоор тайвширч чадахгүй байсан. Ингэх боломжгүй байлаа. Тиймээс тэр миний өмнөөс тайвшруулсан. Гэнэт биеэр минь дулаан мэдрэмж тархаж, титэм хүрдээр минь тайван мэдрэмж оруулан, бүх биеэр дамжуулж, хөлийн улаар гаргаж байгаа мэт санагдсан. Тэгээд би тайвширсан. Хажуу тийшээ сэлж эхэлсэн. Рэй хажуу тийш аажуухан сэлсээр эцэст нь эрэгт хүрч, амьд үлджээ. Дараа нь далайн эргээр алхахдаа тэр нэг хатуу үнэнийг ухаарчээ. Хэн ч өөрийг нь авахаар ирэхгүй, амьдралын замаа ганцаараа туулах ёстой гэж бодсон бөгөөд хожим үүнийг тэр өдөр оршихуйн өөрт нь өгсөн захиас хэмээн тайлбарласан юм. Олон жилийн дараа ч Рэй клиник үхэлд орсон тохиолдлоос нь хойш тохиолдсон хачирхалтай явдлуудыг ойлгох гэж тэмцсээр байв. Тэр зөн совингоор ирээдүйг мэдэрч, үл үзэгдэх оршихуйг мэдрэн, өөрийнх нь хэлснээр энергитэй харилцаж эхэлсэн ч энэ бүхнийг үгүйсгэхийг оролдсоор байжээ. Тэгээд 40 гаруй насандаа өөрийнх нь заяаны хос мөн гэдэгт бат итгэсэн эмэгтэйтэй учирч, түүнтэй холбоотой нэгэн явдал хэдэн арван жилийн өмнө өөрт нь юу тохиолдсоныг хүлээн зөвшөөрөхөд хүргэж эхэлсэн юм.
Киноны дэлгэц дээр нэг эрэгтэй гарч ирээд зөвхөн надтай ярьж байлаа. Тэр “Би алдаа гаргасан. Чи түүнд тусалж чадна. Харин би чадахгүй” гэсэн. Тэр гэж хэн юм бэ? Та хэн бэ? Юу яриад байгаа юм бэ? Би таныг бүр танихгүй шүү дээ. Тэгээд яг цаг тутамд тэр буцаж ирж, би энэ захиасыг дахин сонсох хэрэгтэй болдог байлаа. Ахуй ойлголтууд улам ойр ойрхон, эцэстээ хэдхэн минут тутамд үзэгддэг болоход Рэй хэвийн амьдрах чадваргүй болж, эцэст нь ухаан санаагаа алдсан гэдэгтээ итгэжээ. Удахгүй сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж магадгүй гэж бодсон тэрээр гэрээслэл, амьдралын төгсгөлийн хүслүүдээ зохицуулахын тулд дүү рүүгээ залгаж, дараа нь хайртай эмэгтэйдээ галзуурсан мэт байдлаараа дараа болохгүйн тулд түүнийг явуулахаар шийджээ. Гэвч эцэст нь бүхнийг түүнд хэлэхдээ эрсдэл үүрч байгаагаа мэдэж байв. Тэр эмэгтэй сэтгэл судлал, мэдрэлийн сэтгэл судлалын доктор учраас өөрийг нь эмнэлэгт албадан хэвтүүлж магадгүй гэж айжээ.
Би түүнд бүхнийг ярьсан. Дэлгэц, тэр эрэгтэй... Тэр хүдэр биетэй, хар үстэй, сахал, живэртэй. Тэр: “Би алдаа гаргасан. Чи түүнд тусалж чадна. Харин би чадахгүй” гэсэн. Тэр над руу ойртоод “Дахиад хэл дээ. Тэр ямар харагдаж байсныг хэл” гэлээ. Тэгээд: “Чи ойлгохгүй байна. Энэ яг миний аав шиг сонсогдож байна.” гэсэн. Би “Хонгор минь, сонс доо. Чи аавыгаа нас барсан гэж надад хэлсэн биз дээ. Надад худал хэлсэн юм уу?” гэсэн. Тэр: “Үгүй ээ, аав нас барсан” гэв. Би: “Чи намайг нас барсан хүмүүсийг хардаг гэж бодож байна уу?” гэсэн. Тэр: “Сонс доо, би сүнс зуучлагчид дээр очиж байсан. Аав яг чиний хэлж байгаатай адил байдлаар гарч ирдэг.” гэв. Би: “Сүнс зуучлагч гэж ер нь юу юм бэ?” гэсэн. Тэгэхэд тэр “Зөн билэгч шиг хүн” гэж тайлбарлав. Би: “Наадах чинь бодит зүйл биш” гэсэн. Тэр: “Дуугүй байгаад намайг сонс. Би энэ сүнс зуучлагчтай уулзахаар цаг авсан. Чи хамт явна. Бид очно.” гэсэн. 4-р хэсэгт Рэй найз бүсгүйнхээ хэлсэн сүнс зуучлагчтай эцэст нь уулзсан бөгөөд тэгэхэд анх удаа хэн нэгэн түүний хэдэн арван жил туулсан хачирхалтай явдлуудыг үгүйсгэхийг ихэд хичээсэн клиник үхлийн тохиолдолтой нь холбон тайлбарлаж эхэлсэн тухай гарна.
Тэр: “Бид үүнийг ингэж хардаг” гэсэн. Би: “Бид гэж хэн юм бэ?” гэж асуув. Тэр: “Сүнс зуучлагчид” гэв. Тэр бүхнийг баталсан. Клиник үхлийн тохиолдол, миний хардаг байсан энерги, багадаа нөхөрлөдөг байсан гэгддэг хийсвэр найзууд гээд амьдралд минь тохиолдсон, миний тайлбарлаж чадаагүй, хүмүүсийн “Чи галзуурчээ” гэдэг байсан бүхнийг. Тэр бүгдийг ойлгож, тайлбарлаж чадсан. Рэй Катаниагийн клиник үхлийн тохиолдлын тухай төгсгөлийн хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (IANDS [Олон улсын клиник үхлийг судлах холбоо] подкаст)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх