ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ–ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 20
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалах яаманд Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтыг эрс цөөрүүлэхийг үүрэг болгож, уг сургуулилалт нь өндөр зардалтай бөгөөд Умард Солонгост зохисгүй, дайсагнасан дохио өгдөг гэж мэдэгджээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгч нар [Египетийн] Каир хотод 8-р сарын 16-нд Египет, Катар, Туркийн зуучлагчидтай уулзжээ. Тус улс Газын энхийн төлөвлөгөөгөө урагшлуулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн байна. Жаред Кушнер, Газын зурвасын асуудал хариуцсан төлөөлөгч Николай Младенов нар хэлэлцээрт оролцсон бөгөөд зарим уулзалтад Хамасын албаныхан мөн байлцжээ. Ноён Кушнер мөн Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй тусад нь уулзсан байна. (Фокс Ньюс)
Өнгөрсөн долоо хоногт хуситууд пуужин, нисгэгчгүй онгоцоор удаа дараа халдсаны улмаас [Йемений] Улаан тэнгисийн Моха боомтын үйл ажиллагаа зогсож, 16 сая орчим ам.долларын эд материалын шууд хохирол учирсан гэж Йемений Засгийн газар мэдэгджээ. Боомтын албаныхны мэдээлснээр, долоон хүн амиа алдаж, байгууламж, хөлөг онгоцнууд эвдэрч, 1,300 орчим ажилтан амьжиргааны эх үүсвэргүй болжээ. Хуситууд тус бүс дэх цэргийн хүчний төвлөрөл, зэвсгийн агуулахуудыг онилсон гэж мэдэгдсэн бол Йемений Засгийн газар Мохаг иргэний худалдааны боомт хэмээн онцолсон байна. (Синьхуа)
8-р сарын 10-нд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа АНУ 8-р сарын 14-нд Колумбид 11 сая ам.долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэж, нийт тусламжийн хэмжээ 26.5 сая ам.долларт хүрчээ. Тусламжид хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, орон байр, хамгаалалт, барилгын бүтцийн үнэлгээ, аврах хэрэгсэл багтсан байна. Мөн АНУ-ын Өмнөд командлал [АНУ-ын] Флорида мужаас Колумби руу яаралтай тусламжийн бараа, тэр дундаа аврах ажиллагааг дэмжих олон зуун Starlink интернэтийн төхөөрөмж тээвэрлэхэд тусалж байна. АНУ-ын хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагааг дэмжих хоёр баг 8-р сарын 12-нд Колумбид хүрэлцэн ирж, зохицуулалт, харилцаа холбоо, бүтцийн инженерчлэлээр тусалж эхэлжээ. (АНУ-ын Төрийн департамент)
Украин (Урейн)-ы туйл судлаачид Антарктид дахь Академик Вернадский судалгааны станцын ойролцоо Сарны дэргэд солонгорон гэрэлтэх ховор сувдан үүлсийн зургийг авчээ. Тус улсын Антарктидын шинжлэх ухааны үндэсний төв энэ үзэгдлийг Сартай хамт дүрсэлсэн зургийг анх удаа нийтэлсэн гэж мэдэгджээ. (Украиниан Ньюс)
Мэдээллийн бурхны өгсөн мэдээлэлд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) талархан Суприм Мастер ТВ-ийн Мэдээний багт дамжууллаа: “Украин (Урейн)-ы хайрт ард түмэн: Амгалан дэлхий удахгүй биеллээ олно, айх хэрэггүй.”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр, Газын зурвасын 500,000 орчим өвчтөнд туслах зорилгоор [Арабын Нэгдсэн Эмират Улсын] Дубай хотоос Египет улс руу 150 орчим тонн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэнэ. Ачаанд яаралтай тусламжийн багц, нэн шаардлагатай эм, шим тэжээлийн бүтээгдэхүүн, оношилгооны тоног төхөөрөмж, архаг өвчний эм, мэс заслын хэрэгсэл багтсан бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлаг (UNRWA) болон хүмүүнлэгийн бусад түншээр дамжуулан түгээнэ. (Пажвок Афган Ньюс)
Ау Лак (Вьетнам)-ын хүүхдийн эмнэлгийн клиникийн сэтгэл зүйч, доктор Нгуен Тхань Сангийн хэлснээр, хүүхэд хүчирхийлэл, бүдүүлэг үг хэллэгтэй хортой бичлэгийг өдөр бүр үзвэл таван том сөрөг нөлөө гарч болзошгүй. 1. Сэтгэл хөдлөл мохсоноор хүчирхийллийн агуулгаас айх, тавгүйцэхээ болино. 2. Бусдыг ойлгон өрөвдөх чадвар буурснаар туслах хүсэл нь багасаж, нийгмийн харилцаагаа хадгалахад хүндрэлтэй болно. 3. Түрэмгий зан авирыг дуурайснаар бүдүүлэг үг, доромжлолыг харилцааны хэвийн хэлбэр гэж үздэг болно. 4. Хүчтэй өдөөлтийн хэрэгцээ нэмэгдэж, улам дэвэргэн бичлэг эрэлхийлдэг болно. 5. Гажууд ойлголт тогтсоноор бодит амьдралд зөв, бурууг ялгах чадвар нь алдагдана. (ВнЭкспресс)
Амтат чинжүүний дөрвөн өнгө боловсорсон зэргээсээ хамааран өөр өөр ач тустай: Ногоон чинжүү хамгийн бага чихэртэй атлаа нүд, тархины эрүүл мэндэд тустай лютеин, зеаксантинаар баялаг. Шар чинжүү илүү чихэрлэг амттай бөгөөд үрэвслийг бууруулж, биеийн тамирын гүйцэтгэлийг сайжруулах кверцетин агуулдаг; улбар шар чинжүү арьс, дархлаа, хараанд тустай бета-каротинаар баялаг. Улаан чинжүү хамгийн чихэрлэг бөгөөд С аминдэм, бета-каротин, зүрхэнд тустай ликопины хамгийн өндөр агууламжтай тул нийт шим тэжээлийн үнэ цэнээр тэргүүлдэг. (Тань Ньень)
[Испанийн] Гранадагийн Их Сургуулийн судлаачид түгээмэл хэрэглэгддэг хоёр пестицидийн үлдэгдэл охидын бэлгийн бойжилтын хугацааг өөрчилж болохыг тогтоожээ. Нэг төрлийн мөөгөнцрийн эсрэг бодис [этилентиомочевин]-ын нөлөө бамбай булчирхайн дааврыг алдагдуулж, анхны сарын тэмдгийг эрт эхлүүлдэг бол TCPy [3,5,6-трихлор-2-пиридинол] шавж устгах бодисын үлдэгдэл бэлгийн бойжилтын эхлэлийг хойшлуулдаг. Мэргэжилтнүүд эдгээр хүрээлэн буй орчны дотоод шүүрэл алдагдуулагч нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд урт хугацааны ноцтой хор нөлөө үзүүлж, хорт хавдрын эрсдэл дагуулна гэж анхааруулжээ. (СкайТех Дэйли)
Европын газар нутгийн тал хувь нь гантай байна. Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн мэдээлснээр, Луара, По, Рейн, Дунай мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ. Хиймэл дагуулын зургаас харахад, Францын Гаронна мөрний дагуух тариалангийн талбай хүрэнтэж, [Их Британийн] Лондон, [Австрийн] Вена хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд хатаж ганджээ. [Их Британийн] Англид 1836 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн хуурай 7-р сар тохиож, хур тунадас олон жилийн дунджийн ердөө 10 хувьтай тэнцсэн байна. Хуурай нөхцөл 9-р сар хүртэл үргэлжилнэ гэж хяналтын төвүүд таамаглаж байна. (Аль Жазира)
8-р сарын 11-нээс хойш [АНУ-ын] Индиана мужид шуурга, үерийн улмаас наад зах нь 7 хүн амиа алдсаны дотор 4 настай хүү байжээ. Ням гарагийн байдлаар 128,000 гаруй хэрэглэгч цахилгаангүй хэвээр байна. Ерөнхийлөгч Дональд Трамп тусламж авахын тулд холбооны онц байдал зарлуулах тухай мужийн хүсэлтийг зөвшөөрсөн байна. (NPR)
[Ау Лак (Вьетнам)-ын] Кан Тхо хот Винь Чаугийн эрэг зэрэг 4 коммун, хороонд хөрсний гулгалтын онц байдал зарлажээ. Тра Нок голын 2.1 км дагуух 6 аюултай цэгт 130 өрх болон голын эргийн замд заналхийлж байна. Дай Хайд мужид 2 сургууль, Манг Ка захын ойролцоох 1-р сувгийн голын эргийн 800 метр хэсэг суужээ. (Бао Кань То)
Англи, Уэльст түймрийн эрсдэл маш өндөр хэвээр байсан тул Их Британийн Засгийн газар ард иргэдэд 8-р сарын 14-нд ой хээрийн түймрийн эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлж, шарсан махны гал, түүдэг, салют болон гал гаргаж болзошгүй бусад зүйлсийг асаахгүй байхыг утсаар сэрэмжлүүлжээ. Засгийн газар мөн улс даяар нэг удаагийн шарах зуух худалдахыг түр хориглож, гал түймэртэй тэмцэх, аврах албанд яаралтай санхүүжилт олгохоо мэдэгдэн, хариу арга хэмжээ, сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөд Уэльст 200 орчим цэргийн алба хаагч байрлуулжээ. Улам ширүүсэж буй ой хээрийн түймрийн нөхцөлд бэлтгэлээ сайжруулах үндэсний дээд хэмжээний уулзалтыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. (Gov.uk)
Япон улс Ангараг гарагийн хоёр дагуулын нэг Фобосоос дээж авч, Ангараг болон түүний дагуулууд хэрхэн үүссэн талаар судлах Ангарагийн дагуул судлаач (MMX) нисгэгчгүй аппаратаа ойрын саруудад хөөргөхөөр бэлтгэж байна. Сансрын аппарат Ангараг гарагийн орчимд 3 жил орчим ажиллаж, Фобосоос наад зах нь 10 грамм материал цуглуулан, Деймос дагуулыг ажиглаж, 2031 оны орчим дээжүүдийг Дэлхийд авчрах төлөвтэй. Энэ ажиллагаа ус, органик бодис Нарны аймгийн дотоод хэсэгт хэрхэн хүрснийг илрүүлж, ирээдүйн Ангараг гараг руу хүн илгээх ажиллагааны технологийг хөгжүүлэхэд тусална гэж эрдэмтэд найдаж байна. (Чаннель Ньюс Азия)
Одон орон судлаачид Жеймс Уэбб сансрын дуран авиа ашиглан Их тэсрэлтээс 660 сая орчим жилийн дараа оршин байсан MoM-BH*-1 хэмээх ер бусын биетийг илрүүлжээ. Энэ нь өмнө нь ажиглагдаагүй “хар нүхт од”-ны төрөл байж магадгүй. Уг биет нь Нарны аймгийн дайтай хэмжээтэй ч Нарнаас 100 тэрбум орчим дахин их энерги ялгаруулдаг гэж тооцоолсон байна. Энэ судлаачдад од мэт харагдуулдаг асар нягт хийн давхаргаар хүрээлэгдсэн хар нүхийг дотроо агуулдаг гэж үзжээ. Энэ нээлт сансрын дуранд эртний ертөнцөд ажиглагдсан нууцлаг “бяцхан улаан цэгүүд”-ийн заримыг тайлбарлаж болох ч онолыг батлахын тулд нэмэлт ажиглалт шаардлагатай гэж эрдэмтэд мэдэгджээ. (ВьетнамПлас)
[АНУ-ын Нью-Мексикогийн] Альбукерке хотод8-р сарын 15-нд болсон 11 дэх удаагийн “Red & Green VegFest” наадам ирцийн дээд амжилт тогтоож, тогтвортой веган амьдрал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг сурталчлахаар олон зуун оршин суугч, бизнес эрхлэгч, дэмжигчийг нэгтгэжээ. (Альбукерке хотын захиргаа)
Веган хооллолтоор буурцагт ургамал, шар буурцгийн бүтээгдэхүүн, самар, үр, хар ногоон навчит хүнс зэрэг олон эх үүсвэрээс хэрэгцээт төмрөө авч болно. Эдгээрийг С аминдэмтэй хослуулбал биед шингэх нь сайжирна. (ВежНьюс)
VegNews цахим нийтлэлдээ оюутнуудад зориулсан богино долгионы зууханд хурдан, хямд бэлтгэх 5 веган жор танилцуулжээ: 1. Гранолатай гадил, шанцтай овьёосны агшаамал 2. Амталж дүүргэсэн амтат төмс 3. Киноа, хашны ороомог 4. Хуурсан будаа 5. Ногоо, нуттай кускус (ВежНьюс)
[АНУ-ын] Калифорни мужид дуучин, дуу зохиогч Микайла Храмов аврагдсан Юпиа нэрт адуу-хүнийг хөгжмөөр номхруулжээ. Адуу-бодгаль хоншоороороо түүний гитар, босоо ятгын чавхдаст хүрч, хосгүй хоршил үүсгэдэг. Энэ холбоо хатагтай Храмовын дуу зохиох хүсэл тэмүүллийг дахин бадрааж, Юпиагийн гаргасан авиа багтсан анхны цомгийг нь бүтээх урам өгсөн байна. (Гүүд Ньюс Нетворк)
Австрийн уулын аврагчид 2,300 метрийн өндөрт эгц хадан хавцлын ойролцоо замаа алдсан, нярай хүүхэдтэй гэр бүлүүдийг оролцуулсан 36 аялагчийг аварчээ. Нисдэг тэргээр 14 хүнийг зөөвөрлөж, газрын багууд 22 хүнийг аюулгүй газарт хүргэжээ. Эрх баригчид энэ явдал эмгэнэлт төгсгөлд амархан хүрч болох байсныг анхааруулжээ. (Дэйли Мэйл)
Баатарлаг эмч, доктор Герман Сомояр 8-р сарын 10-нд [Колумбын] Апартадод болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр хоёр нярайг аварчээ. Тэрээр айж сандарсан 2 эхийг тайвшруулсны дараа 6-р давхрын нярайн тасгаас хүүхдүүдийг авч гарч аварсан бөгөөд хүүхдүүд ямагт нэн тэргүүнд тавигдана гэж онцолсон байна. (EWTN Ньюс)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “БУРХАН хүнийг ашиглахын тулд тэр хүн онцгой байх ёстой гэж би боддог байлаа. Харин одоо ердөө л ‘тийм’ гэж хэлэх хэрэгтэйг ойлгосон.” —Америкийн хуульч, илтгэгч, зохиолч Боб Гофф (AZ Quotes)
Майкл Хьюзийн клиник үхэлд орсон туршлагын тухай цувралын өмнөх хэсэгт Майкл зүрхний хавхлагийн мэс засалд орж, маргааш нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа туссан тухай гарсан. Эрүүл мэндийн хямралын үеэр тэр биеэсээ гарч, амар амгалан хоосон орон зайд очсоноо мэдэрч, өөрийгөө нас барсан гэж боджээ. Майкл бие махбоддоо түр эргэж орсныхоо дараа дахин гарч, өнөөх хоосон орон зайд очжээ. Энэ удаа тэр ямар нэг байдлаар “жинхэнэ бие” гэдгээ таньсан хачин хөлөг мэт дүрстэй болж, ухамсар нь жолоодогчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр хоосон орон зайг даван, 11 сая миль буюу 17.7 сая километр өндөр гэж тодорхойлсон асар том боржин байгууламжид хүрчээ. Түүний гадаргуугаар амьд гэж итгэмээр тоо, дүрс үсгээс бүтсэн, олон сая миль үргэлжлэх тод алтан код дээш урсаж байв. Байгууламжийн оройд Майкл нэгэн оршихуйтай учирч, түүнийг БҮТЭЭГЧ БУРХАН гэж тодорхойлжээ. Түүний ярьснаар Гэрлийн цацраг духанд нь туссаны дараа алтан код цээж рүү нь урсан орж, хэдхэн хормын дараа эрчимт эмчилгээний тасагт гэнэт нүдээ нээжээ.
Тэгээд л би нүдээ нээсэн. Би “Сая юу болчхов?” гэж гайхсан. Тэр үед би ЭЭТ (эрчимт эмчилгээний тасаг)-т байсан. Миний бие маш муу байлаа. Энэ аяллаас бие рүүгээ хэт хурдан буцаж орсон байх гэж боддог. Цөөрөм рүү жижиг чулуу шидэхэд цаг хугацаанд долгион үүсэх мэт байсан. Тэр цагаас хойш миний амьдрал асар их өөрчлөгдсөн. Өөрт нь бууж ирсэн алтан код одоо ч ойлгохыг хичээж буй мэдээлэл агуулсан гэдэгт Майкл итгэх болжээ. Би энэ мэдээлэлд нэвтрэхийг хүсдэг ч бүгдийг нь нэг дор татаж авч чадахгүй байх. Тэгвэл намайг үхүүлж ч мэднэ. Тэгэхээр би яах вэ? Би хуучин бичгийн машин авсан. Би зураг зурж, дээр нь бичгийн машинаар үг дардаг. Ихэнх нь утгагүй ч энэ бол миний сэтгэл засал.
Найз нөхөд, гэр бүлийнхний минь олонх нь энэ түүхийг сонсохыг хүсдэггүй. Гэхдээ үзэгчдэд тань хэлэхэд энэ бүхэн үнэн. Би өөр нэвтрүүлгүүд ч үзсэн. Код, хоосон орон зай, Гэрэл гээд ижил төстэй зүйл олон байсан. Бидний амьдрал үргэлжилдэг.
Тэр хөлөгт орсон тухай миний бодол гэвэл: би энд түүгээр ирсэн байх. Тэр хөлөг энд ирсэн миний бие байсан гэж боддог. Тэр миний ухамсрыг энд авчирсан. Өвдсөнөөс минь болоод намайг дахин ачаалах ч юм уу шаардлага гарсан байх. Тэр хөлөг хэмжээлшгүй урт хугацаанд асаагүй байсан. ТЭР надтай уулзахыг хүссэн учраас би түүгээр аялах боломж олдсон байх. Тэд ухамсар хаа сайгүй оршдог гэдэг ч бидний ухамсар зүгээр л тийшээ очиж чадна гэж би бодохгүй байна. Энэ удаад ТҮҮНТЭЙ уулзахаар явах зам маш аюултай байсан тул ухамсрыг минь хамгаалах зүйл хэрэгтэй байсан гэж боддог. ТҮҮНТЭЙ уулзах нь үнэхээр асар хүчирхэг мэдрэмж байсан. Би юунд ч санаа зовохгүй байна. ТЭР тийм л хүчирхэг. Тэгээд танд ТҮҮНТЭЙ найз мэт санагдана. Надад үүнийг өгсөн нь адис ивээл гэж боддог. Яг л рок од шиг хүндэтгэл хүлээсэн.
Өнгөрснөө эргэн харахдаа Майкл нисэж явсан биеийнхээ тухай бас нэг зүйлийг санажээ. Биеэ таних үед би нэвт гэрэлтсэн цэнхэр өнгөтэй, арьсны гадуур шаргал туяатай байсан тул өөрийгөө нэвт харж байлаа. Гэсэн ч би “Өө, би жинхэнэ биедээ байна.” гэж хэлсэн. “Энэ юу вэ?” гэж асуугаагүй. Тэгэхээр би өмнө нь энэ биед байснаа таньсан байх. Тэгээд асар уудам мэдрэмж төрсөн. Бид өөр газраас ирсэн байж болох юм. Магадгүй Дэлхий хүмүүсийн ирдэг газар байх. Хэрэв бид зөвхөн ухамсраа тээсэн хөлгөөр энд ирсэн бол бодоод үз. Тэгээд биднийг хадгалалтад оруулсан. Бид ухамсраа гаргаж, энэ гараг шиг зүйл бүтээх шаардлагатай болно. Учир нь бидэнд хүрэлцэх мэдрэмж, хайр дурлал, театр гээд эдгээр зүйл хэрэгтэй.
7-р хэсэгт Майкл одоо ч тайлбарлаж чадахгүй байгаа нууцууд, тэр дундаа аварга том K үсэг болон энэ явдал амьдрах хэв маягийг нь хэрхэн өөрчилснийг эргэцүүлнэ. Одоо би “Яагаад үүнийг надад өгсөн юм бол?” гэж бодох хэрэгтэй. Майкл Хьюзийн клиник үхэлд орсон тохиолдлын төгсгөлийн хэсгийг маргааш хүлээн авч үзээрэй. (Сүнслэг дайчны аялал)