ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 28
АНУ цохилтоо түр зогсоосон хэвээр байвал Иран улс ч мөн халдлагаа зогсооно гэж Ираны өндөр албан тушаалтан ням гарагт Ройтерс агентлагт мэдэгджээ. АНУ 13 шөнө үргэлжилсэн агаарын цохилтын ажиллагаагаа баасан гарагийн орой зогсоосон бөгөөд амралтын өдрүүдэд АНУ-ын халдлага бүртгэгдээгүй байна. Америкийн бааз байрладаг хөрш орнуудад халдан АНУ-ын агаарын цохилтын хариуг барьж байсан Ираны хүчин ч хоёр өдрийн турш гал нээгээгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дипломат ажиллагаанд илүү боломж олгохын тулд цохилтыг түр зогсоох тушаал өгсөн гэж НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Майк Уолтц ням гарагт мэдээлжээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий даяар түр хугацаанд тогтоосон татварын хугацаа дуусаж буйн учир худалдааны 60 түншээс импортлох бараанд 10%–12.5%-ийн шинэ татвар ногдуулж, албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн барааг хориглох журмыг хэрэгжүүлдэггүй орнуудад шахалт үзүүлэхийн тулд уг алхам шаардлагатай гэж тайлбарлажээ. (AP)
АНУ, ИБУИНВУ-ын албаны хүмүүс ойрын өдрүүдэд [ИБУИНВУ-ын] Лондонд уулзаж, Ормузын хоолой дахь худалдааны усан тээврийг хамгаалах олон улсын эвсэл байгуулах талаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ алхам нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулж, АНУ-ыг Иран улстай хийж буй дайнаас гарах стратегийг тодорхойлоход чухал гэж үзэж байна. (Аксиос)
Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцнуудад халдсаны дараа Саудын Араб тэргүүтэй эвсэл баасан гарагт Хуситын цэргийн объектуудад цохилт өгснөө мэдэгджээ. Эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Турки аль-Малики X олон нийтийн сүлжээнд Хуситууд усан тээврийн замуудыг онилсон тул тус эвсэл “шийдэмгий, хүчтэй хариу” өгсөн гээд, уг ажиллагаа дууссан гэж дүгнэн бичжээ. (Фокс Ньюс)
Ираны Хувьсгалт гвард АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Их Британийн баазуудаас хөөрвөл тэдгээр объектыг “хууль ёсны бай” болгоно гэж анхааруулсны дараа Их Британи улс зэвсэгт хүчин нь улсаа хамгаалахад бэлэн гэж мэдэгджээ. (Ройтерс)
Оман улс болон ЕХ [Европын Холбоо] [Оманы] Маскат хотод ЕХ-ны дипломат төлөөлөгчийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр тус холбоо Оманы Султант Улсад байнгын төлөөлөлтэй болж, улс төр, эдийн засаг, стратегийн харилцаагаа гүнзгийрүүлнэ. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй үед шинэ төлөөлөгчийн газар технологи, эрчим хүч, логистик, банк, ашигт малтмал, хүнс, усны аюулгүй байдал, далайн аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн болон дэлхийн асуудлаарх уялдаа холбоог сайжруулна гэж албаныхан мэдэгджээ. (бне ИнтеллиНьюс)
Орос-Украин (Урейн)-ы хурцадмал байдал даамжирч, АНУ-ын хөдөө аж ахуйн гол бүсүүдэд ган нүүрлэн, Эль-Ниньогийн нөлөөгөөр Австралид хуурайшилт үүссэн нь нийлүүлэлтийн төлөвийг алдагдуулж, дэлхийн улаан буудайн үнэ сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрчээ. Шинжээчдийн хэлснээр, Азовын тэнгис дэх Оросын боомтын нэвтрэх хязгаарлалт, Украин (Урейн)-ы эвдэрч сүйдсэн Хар тэнгисийн боомтын дэд бүтэц, Оросын ургац буурсан явдал экспортын хүчин чадлыг хумьж байна. Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас бордооны өртөг нэмэгджээ. (Анадолу Аженси)
Их Британийн Засгийн газар 2027 оны турш Лондон хотоос бусад Английн нутаг дэвсгэрт автобусны нэг удаагийн тасалбарын үнийг 2 фунт.Стерлингээр хязгаарлахаа мэдэгджээ. Ингэснээр амьжиргааны өртгийн өсөлтийн дарамтыг бууруулахын тулд зардлыг гуравны нэг хүртэл хэмнэнэ. 400 сая гаруй фунт.Стерлингийн шинэ санхүүжилттэй уг бодлого нь ажил, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ, амралт зугаалгын өдөр тутмын зорчилтыг илүү хямд болгох зорилготой юм. (Gov.uk)
Колумбын Үндэсний цагдаагийн газар олон улсын “Ногоон бамбай II” ажиллагааны хүрээнд тус улсын Карибын тэнгисийн бүс дэх зэрлэг амьтан-хүний хууль бус наймааны сүлжээг илрүүлэн устгаж, Колумбын Амазоноос хууль бусаар барьсан ховордсон 109 амьтан-ардыг аварчээ. (Нотишиас Амбьенталес)
Мозамбик улс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг илүү эрчимтэй бууруулж, эх, нярай, хүүхдэд анхан шатны эрүүл мэндийн чанартай тусламжийг хүртээмжтэй болгох зорилготой 2026–2030 оны Хүүхдийн эсэн мэнд амьдрах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ. ДЭМБ [Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага] болон дэлхийн түншүүдийн дэмжлэгтэй уг санаачилга нь хүүхдийн эрүүл мэндийн олон улсын стратегитай нийцэж, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эндэгдлийг таслан зогсоох Мозамбикийн амлалтыг бататгаж байна. (ДЭМБ)
НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын хүний эрхийн мөрдөн шалгах шинжээчид Иран улсаас 1-р сард [Ираны] Исфахан хотод болсон эсэргүүцлийн жагсаалын дараа баривчлагдсан 10 эрэгтэйд оноосон цаазын ялыг нэн даруй зогсоохыг шаардаж, ар гэрийнхнийг нь сүүлчийн уулзалтад аль хэдийн дуудсан бөгөөд удахгүй дахин цаазын ял гүйцэтгэж болзошгүйг анхааруулжээ. Энэ уриалгыг мөн адил хэргээр өөр хоёр хүнийг 7-р сарын 19-нд цаазалсны дараа гаргасан бөгөөд улс даяарх эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор цаазын ял эрс нэмэгдэж байна. 12-р сараас хойш 60 гаруй хүнд цаазын ял оноосон бөгөөд 3-р сараас хойш хэдийнээ 23 хүнийг цаазалсан гэх мэдээлэл байна. (ЮН Ньюс)
Шинэ судалгаагаар PFAS буюу пер- болон полифторалкил бодисын холимогт бага насандаа өртөх нь хүүхдийн гэдэсний үрэвслийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Эх, хүүхдийн хосуудыг ажигласан судлаачдын үзэж буйгаар, “мөнхийн химийн бодис” гэгддэг эдгээр бодист ураг байхдаа болон бага насандаа өртөх нь бүдүүн гэдэсний хорт хавдар, шархлаат колит, Кроны өвчин зэрэг эмгэг үүсгэж болзошгүй тул хамгаалалтын бодлогыг чангатгах шаардлагатай байна. (Гардиан)
Нигерид сүүлийн 2 сарын хугацаанд бараг 200 хүний аминд хүрч, Борно мужид 35 мянга гаруй хүнийг халдварлуулсан холерын ноцтой дэгдэлт нүүрлээд байна. Эрүүл мэндийн байгууллагууд үүнийг бохирдсон ус, үер, ариун цэврийн тааруу нөхцөлтэй холбон тайлбарлажээ. Засгийн газар тандалт, эмчилгээ, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ ариун цэврийг сайтар сахихыг оршин суугчдад уриаллаа. (Бао Сүк хое ва Дой сон)
Хавдрын мэргэжилтнүүд чихэрлэг ундааг тогтмол уух нь чихэрлэг хүнс идэхээс илүү хорт хавдрын эрсдэлтэйг анхааруулжээ. Өдөр тутмын хэрэглээ нэмэгдэх нь ерөнхийдөө хорт хавдар, тэр дундаа хөх, шулуун гэдэс, цөсний сувгийн хорт хавдрын эрсдэлийг өсгөдөг бөгөөд үүнд таргалалт, архаг үрэвсэл голлон нөлөөлдөг гэж судалгаанд дурджээ. Мэргэжилтнүүд чихэрлэг ундааг усаар орлуулж, амттан идэх хүслээ шинэ жимс, самар, хар шоколадаар дарахыг зөвлөж байна. (Бао Сүк хое ва Дой сон)
[Испанийн] Мадридын баруун хэсгийн ой хээрийн түймэр бүс нутгийн түүхэн дэх хамгийн ноцтой гамшиг болж, 60 мянга гаруй хүнийг шилжин нүүж, эсвэл гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгожээ. 2 түймэр нийлсэн бөгөөд галыг тогтоон барих нь гал сөнөөгчдийн хүчин чадлаас хэтэрсэн гэж албаныхан мэдэгджээ. (AFP)
[Канадын] Онтарио мужид түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүнд ой хээрийн түймрийн улирал үргэлжилж, 7,350 ам дөрвөлжин км талбай шатаж, 2021 оны дээд үзүүлэлтийг давлаа. Түймрийн улмаас голдуу уугуул иргэдийн арав гаруй сууриныг нүүлгэн шилжүүлж, муж даяар болон түүнээс цааш түймрийн утаа тархжээ. (Канадиан Пресс, CBC Ньюс)
Их Британийн хамгийн хуурай газар болох Английн Хистон сууринд нүүрлэсэн хүнд ган гачгийн улмаас оршин суугчид усалгааны хоолой ашиглах хоригийн үед ахуйн саарал усыг дахин хэрэглэх зэрэг Газар дундын тэнгисийн хэв маягийн дадалд шилжжээ. Иргэдийг улам халуун, хуурай нөхцөлд бэлтгэхийн тулд судлаачид, ургамал судлаачид ганд тэсвэртэй ургамал болон хөдөө аж ахуйн дасан зохицох стратегид анхаарч байна. (Дэйли Мэйл)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] Испанийн загас-хүний үржүүлгийн Nueva Pescanova компани [Испанийн] Гран Канарид дэлхийн анхны арилжааны наймаалж-ардын ферм байгуулах төлөвлөгөөгөө орхиж, шинжлэх ухааны хүчтэй шүүмжлэл, олон нийтийн өргөн хэмжээний эсэргүүцлийн дараа боомтын концессын хүсэлтээ албан ёсоор татсаныг мэдээлжээ. Эрдэмтэд байгалиасаа ганцаар амьдардаг, өндөр оюун ухаантай наймаалж-хүмүүс эрчимжсэн үржүүлгийн тогтолцоонд стресст орох, түрэмгий болох, гэмтэх, бүр бие биеэ идэх магадлалтай бөгөөд хоосон саванд хорих нь тэдний сайн сайхан байдалд ноцтой хохирол учруулна гэж анхааруулсан байна. Мэргэжилтнүүд мөн уг байгууламж эхний жилдээ тэжээлд ойролцоогоор 2.1 тэрбум загас хэрэглэх тул аль хэдийн дарамтад орсон далайн экосистемийн ачааллыг нэмэгдүүлнэ гэж эсэргүүцжээ. PETA уг төлөвлөгөө цуцлагдсаныг амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлын төлөөх томоохон ялалт хэмээн үзэж, веган сонголтоор дамжуулан далайн төрөл зүйлийг үргэлжлүүлэн хамгаалахыг уриалжээ. (PETA UK)
[Нидерландын] Лейдений Их сургуулийн судлаачид MATILDA хэмээх шинэ загвар ашиглан, 165 улсын хүн амын өөр өөр бүлгийн хооллолтын уур амьсгал, газар, усанд үзүүлэх нөлөө, шим тэжээлийн чанарыг тооцоолжээ. Улсын дундаж үзүүлэлт томоохон ялгааг далдалдаг бөгөөд нэг улсын нийгэм, эдийн засгийн бүлгүүдийн хооллолтын байгаль орчинд үзүүлэх нөлөө тав дахинаас ч илүү зөрүүтэй байж болохыг судалгаа харуулжээ. Гол үр дүнгээс үзэхэд хотод амьдардаг, өндөр боловсролтой залуу эрэгтэйчүүдийн хүнсний сонголт уур амьсгалд дунджаар хамгийн их нөлөөлдөг бол хөдөөгийн эмэгтэйчүүдийнх хамгийн бага байна. Байгаль орчинд бага ул мөр үлдээдэг бүлгүүд ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэж, хооллолтын чанар ч өндөр байх хандлагатай байдаг аж. Илчлэгийн хэмжээ нөлөөлдөг ч хоолны бүтэц, ялангуяа амьтан-хүний гаралтай хүнсний эзлэх хувь илүү шийдвэрлэх хүчин зүйл болдог. Учир нь амьтан-хүний аж ахуйн үйлдвэрлэлд их хэмжээний газар, ус, тэжээл шаардлагатай. Ургамлын гаралтай хооллолтод түлхүү шилжих нь шим тэжээлийн чанарыг сайжруулахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах тодорхой арга зам гэж судлаачид дүгнэсэн байна. (Мираж Ньюс)
Олон улсын эрдэмтэд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт Европын өнөөгийн ган гачгийг хавьгүй хүндрүүлж, хэт халалт хөрс, нуур, голын чийгийг хурдацтай ууршуулж байгааг тогтоожээ. Европын улам “цангасан” агаар мандлын улмаас хур тунадасны ердийн дутагдал ч одоо илүү хүнд ган гачиг үүсгэж болохыг судалгаагаар дүгнэсэн байна. (Phys.org)
Их Британийн сүүн бүтээгдэхүүний Delamere компани зочлох үйлчилгээний салбарт зориулсан, дахин боловсруулах боломжтой 97 мл жижиг шилэн савлагаатай овьёосны ундаа худалдаанд гаргалаа. Зочид буудал, буфет, нийтийн хоолны үйлчилгээнд зориулсан удаан хадгалалттай, дахин таглаж болох энэхүү веган сүү нь 3–4 хүн хэрэглэхэд зориулагдсан бөгөөд улс даяарх хоол үйлчилгээний салбарын нэг удаагийн хуванцар хаягдлыг бууруулахад тусална. (Плант Бэйс)
Дэлхийн дүпүний өдрийг угтан PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн Энэтхэгийн салбар [Энэтхэгийн] Амритсар хотод тофу тикка буюу амталж шарсан дүпүний жижиг хэсгүүдийг үнэгүй тарааж, эрүүл мэнд болон амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө сүүн панир бяслагийг веган хувилбараар орлуулахыг хэрэглэгчдэд уриаллаа. (ПЕТА Индия)
Веган раменаараа алдартай RedWhite Boneless Ramen сүлжээ энэ зун [АНУ-ын] Нью-Йорк хотод салбараа нээж, жинхэнэ япон жороор хийсэн веган гоймонтой шөлөөр үйлчилнэ. (ВежНьюс)
Four Paws International байгууллага 8-р сард Аргентины хуучин Луханы амьтны хүрээлэнгээс 30 бар-, арслан-хүнийг гадаадын хамгаалах төвүүдэд шилжүүлэх дэлхий нийтийн аврах ажиллагааг удирдан явуулна. Том муурын төрлийн 15 амьтан-хүнийг Өмнөд Африк дахь Four Paws-ын Lionsrock дархан цаазат газарт, үлдсэн 15-ыг [АНУ-ын] Колорадо дахь Зэрлэг амьтдын дархан цаазат газарт хүргэнэ. (Нотишиас Амбьенталес)
[Их Британийн] Английн Блэкпүүлийн усан зогсоолын доор далайн түрлэгт бүслэгдэн гацсан 10, 12 настай хоёр хүүг RNLI [Хааны үндэсний аврах завины байгууллага]-ын аврагчид аварчээ. Сайн дурын ажилтнууд 4 минутын дотор хүүхдүүдэд хүрч, тэднийг нэг хамаатных нь хамт аврах завинд суулгасан байна. Түрлэг хурдацтай өөрчлөгддөгийг гэр бүлүүдэд анхааруулахын тулд RNLI дүрс бичлэгийг нийтэлжээ. (Дэйли Мэйл)
Хүн аалзны хувцастай жолооч [АНУ-ын] Арканзас мужийн 6 эгнээтэй, хөдөлгөөн ихтэй хурдны замаар гарах гэж байсан тэргэнцэртэй хүнийг аварчээ. Замын хяналтын камерт супер баатрын сэдэвт арга хэмжээнээс гарч явсан 20 настай Кристофер Хеллентал хөдөлгөөнийг зогсоож буй нь бичигдсэн бөгөөд цагдаагийнхан уг дүрсийг нийтэлж, цахим орчинд тарсны дараа түүнийг бодит амьдралын баатар хэмээн магтсан байна. (Дэйли Мэйл)
Өнөөдрийн урам өгөх эшлэл: “Унах нь бүтэлгүйтэл биш. Унасан газраа хэвээр үлдэх нь бүтэлгүйтэл юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, гүн ухаантан Сократ (цагаан хоолтон) (AZ Quotes)
Эллен Уилтоны клиник үхэлд орсон тохиолдлын тухай цувралын өмнөх 1, 2, 3-р хэсэгт багадаа мориноос унаж осолдсоны улмаас Эллен ухаангүй болсон тухай өгүүлсэн. Тэрээр Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй, мөн хожим Будда гэж таньсан сүнслэг Оршихуйтай салан дээр уулзсан байна. Дараа нь тэрээр Гэрэл, Хайр, өнгө, Хөгжим бялхсан орон зайд оржээ. Салан дээр буцаж ирснийхээ дараа тэрээр Дэлхийд эргэн ирэхээр шийдэхээсээ өмнө хүний зорилго, бидний дотоод дахь Эх сурвалжийн болон Тэнгэрлэг энергийн тухай ойлголт агуулсан мэдээг хүлээн авчээ. Бие махбодтойгоо дахин холбогдоход орных нь дэргэд эгшиглэж байсан хөгжим түүнийг ухаангүй байдлаас сэрэхэд тусалсан байна.
Клиник үхэлд орсон явдал нь хүн бүрд хүртэх боломжтой оюун санааны дэмжлэгийн талаарх ойлголтыг нь бүрмөсөн өөрчилсөн гэж Эллен ярьсан юм. Миний хүн бүрд сануулахыг хүсдэг өөр нэг зүйл бол бид бүгд хайраар дүүрэн, анагаах энергид хором бүр хүрээлэгдэж байдаг явдал юм. Би Диваажингийн тэр орон зайд Гэрэл, Хайраар хүрээлүүлж, өөрөө Хайр болсон шиг та ч бас Хайраар хүрээлүүлж байдаг. Та Гэрлээр хүрээлүүлж байдаг. Гэвч бодолдоо автаж, оюун санааныхаа бодож буй зүйлд итгээд, бид хүний амьдралыг туулж буй сүнслэг оршихуйнууд гэдгээ мартах маш амархан. Хайрыг тасралтгүй урсгал нь нөгөө ертөнцөөс авсан бас нэгэн асар чухал мэдээ байсан. Бидний бодол чухал биш ч хүмүүс чухал гэдгийг би санаж байна. Тэд надад үүнийг хэлээгүй. Тэр орон зайд би “харилцаа чухал, хүмүүс чухал, хайрыг тасралтгүй түгээх нь чухал.” гэдгийг зүгээр л мэдэж байсан.
Тиймээс бусдыг шүүх, шүүмжлэх, эсвэл өчүүхэн ч гэсэн сөрөг зүйл хэлэх бүрдээ бид түгээж чадах хайрынхаа урсгалыг тасалдаг. Хэрэв бид тийм бодлоо зайлуулж, оронд нь хүмүүст хайраа харамгүй түгээвэл бүх хүний хувьд бүх зүйл өөрчлөгдөнө. Тиймээс харилцаа бүр, бидний хийдэг бүхэн чухал. Хүмүүсийг хайрлаж, шаардлагатай үед хошигнож, шүүмжилсэн, эсвэл сөрөг бодлоо тавьж явуулах нь бидний хүчийг барахгүй. Хүмүүсийг үргэлж хайрлавал туйлдчихна гэж хүмүүс санаа зовдог. Гэвч үгүй, үнэндээ энэ нь биднийг дахин эрч хүчээр цэнэглэдэг.
Олон жилийн дараа эдгээр сургамж хувийн амьдралынх нь хүнд хямралыг даван туулахад тусалсан гэж Эллен ярьсан байна. Жил орчмын өмнө 19 жил ханилсан нөхөр минь салах хүсэлтэй байгаагаа надад хэлсэн. Бид 3 хүүхэдтэй байсан учраас энэ нь намайг маш их цочирдуулж, би сэтгэлээр бүрэн унан, тулгуураа алдсан мэт болсон. Тэгээд би бясалгалын тухай уншихад, тэр нь намайг яг Диваажингийн Гэрэл шиг Гэрэл рүү хөтөлсөн. Ингээд би Гэрэлтэй дахин холбогдох тэр орон зайд очиж, “Хайрлагддаг гэдгээ мэдэхийн тулд ганц хүнээс хайр авах шаардлагагүй” гэсэн мэдээг хүлээн авсан.
Клиник үхлийн туршлага нь өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн шархаа анагаах арга барилд нь ч нөлөөлсөн гэж Эллен ярьж байна. Бид өөрсдийгөө даатгаж, итгэснээр, мөн уучлалаар сэтгэл хөдлөлийн биеэ анагааж чадна. Учир нь уучлал бол талархлын нэгэн адил биднийг хайрын орон зайд хүргэж, дээд мөн чанартайгаа холбогдох боломж олгодог бас нэгэн чанар юм. Миний итгэдгээр, энэ нь үнэхээр бүхний гол утга учир юм. Үүнд итгэж, өөрийгөө даатгахын тулд амьдралдаа үүнийг байнга дадал болгох нь үнэхээр чухал. [Клиник үхлийн судалгааны олон улсын холбоо (IANDS)]