ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 26
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй одоогийн мөргөлдөөнийг “жижиг хэмжээний мөргөлдөөн” хэмээн тодорхойлж, Иран улс хэлэлцээр хийхийг хүсэж буй ч нөхцөлийг өөрчлөх гэж оролдсоор байгаа тул уг гэрээг эцэслэхэд “бэлэн биш” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Трамп [АНУ-ын] Жоржиа мужид үг хэлэхдээ, Иран улс хэлэлцээрийн ширээнд эргэн ороход “тун удахгүй бэлэн болно” гэжээ. (Фокс Ньюс)
Ираны дэмжлэгтэй Йемений Хусит зэвсэгт бүлэг Саудын Арабын “Энселиа”, “Лайла” хэмээх газрын тос тээвэрлэгч 2 хөлөг рүү халдсан бөгөөд эдгээр хөлөг нь Улаан тэнгист тогтоосон бүслэлтийг нь зөрчсөн гэж мэдэгджээ. Харин Саудын Арабын эрх баригчид дараа нь “Энселиа”-гийн хошуу шатсан ч багийнхан аюулгүй байгааг баталсан байна. Мөн Хуситууд арав орчим хөлгийг буцахад хүргэсэн гэж мэдэгджээ. Бүс нутгийн халдлага ширүүсэж, Саудын Арабын боомтуудаас хол байхыг анхааруулсны дараа хэд хэдэн танкер чиглэлээ өөрчилжээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хуситын цэргийн хүчин Улаан тэнгист хөлөг онгоц руу үргэлжлүүлэн халдвал Иранд хариуцлага тооцож, “цэргийн томоохон шийтгэл” ногдуулна гэж анхаарууллаа. Ерөнхийлөгч Трамп мөргөлдөөний өмнөх үе шатанд Хуситууд “мэргэжлийн түвшинд” ажилласан ч “дахин эхэлж байна” гээд, халдлага сэргэсэн тохиолдолд АНУ-аас Иран болон Хуситуудын аль алинд нь хариу цохилт өгнө гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Ерөнхийлөгч Трамп Иранд өгөх цохилтыг өргөжүүлэх эсэхээ хэлэлцэж буйтай холбоотойгоор АНУ Ойрх Дорнодод нэмэлт цэрэг, нисэх онгоц, зэвсэг, эмнэлгийн ангиудыг яаралтай илгээж, цэргийн сонголтоо нэмэгдүүлж эхэлсэн гэж Уолл Стрийт сэтгүүд мэдээллээ. (Фокс Ньюс, Уолл Стрийт сэтгүүл)
Ерөнхийлөгч Трамп пүрэв гарагт Аксиост хэвлэлд өгсөн ярилцлагадаа Иран улсын эсрэг “асар өргөн хүрээтэй халдлага” хийх шийдвэр гаргахад “ойртсон” бөгөөд энэ нь “Epic Fury” ажиллагааны үеийн цохилтоос ч том байж болзошгүй ч эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй гэдгийг онцолжээ. (Аксиос)
Кувейтийн арми лхагва гарагт агаарын довтолгооноос хамгаалах систем нь Ираны дронуудыг устгасан гэж мэдэгдлээ. (Фокс Ньюс)
АНУ-ын цэргийн хүчин лхагва гарагт Ираны цэргийн байнуудад 12 дахь шөнөө дараалан цохилт өгчээ. (Фокс Ньюс)
Иран улс лхагва гарагт Йорданы Акаба боомт хотыг онилон пуужин, дрон харважээ. Йорданы арми дөрвөн пуужин, дөрвөн дроныг устгасан бөгөөд дэлбэрэлтийн чимээ [Израилын] Эйлат даяар сонсогдсон байна. (Таймс оф Израил)
Их Британи улс аюулгүй байдлын нөхцөл дордсоны улмаас Иран дахь дипломат ажилтнуудаа түр татсан гэж Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, хөгжлийн яам [FCDO] мэдэгдээд, Иран дахь Британийн Элчин сайдын яам зайнаас үргэлжлүүлэн ажиллана гэж тэмдэглэн хэлжээ. FCDO Иран руу огт зорчихгүй байх зөвлөмжөө дахин сануулж, тус улсад байгаа британи иргэдэд тэнд үлдэх эрсдэлээ дахин үнэлж тооцоолохыг уриалжээ. Мөн өнөөгийн нөхцөлд британи болон британи-ираны давхар иргэншилтэй хүмүүс баривчлагдах, байцаагдах, саатуулагдах өндөр эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулсан байна. (Фокс Ньюс)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський Украин (Урейн), Оросын энхийн хүчин чармайлтыг удирдаж буй Трампын засаг захиргааны АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай утсаар ярьж, зургаан сарын турш зогсонги байсан хэлэлцээрийг сэргээх арга замыг хэлэлцжээ. (Киев Индепендент)
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев Герман, Оросын өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Оросоос Украин (Урейн)-д хийж буй дайныг зогсоох талаар хэлэлцэхээр долоодугаар сарын 12-14-нд [Азербайжаны] Баку хотод нууцаар уулзсаныг баталж, уулзалтыг Азербайжан улсад мэдэгдэлгүй хийсэн бөгөөд нислэгийн бүртгэлээр хожим баталгаажуулсан гэжээ. Германы Канцлер Фридрих Мерц Герман үүнд оролцсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. (Евромэйдэн Пресс)
Орос улс Хар тэнгист иргэний ачааны хэд хэдэн хөлөг онгоцыг бөмбөгдсөний дараа Украин (Урейн) улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсэж, Орос улс “дэлхийн хүнсний аюулгүй байдлыг барьцаалж байна” гэж анхааруулжээ. Украин (Урейн)-ы албаны хүмүүсийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд иргэний 3-аас доошгүй хөлөг онгоц өртсөний дотор гадаадын далбаатай үр тариа тээвэрлэгчдэд хүний амь хохироосон цохилт өгчээ. Эрсдэл нэмэгдсэн тул усан тээврийн аварга Maersk хөлөг [Украин (Урейн)-ы] Чорноморск руу үйлчилгээ үзүүлэхээ зогсоожээ. Украин (Урейн) улс уг халдлагууд нь дэлхийн хүнсний хангамж, усан замаар чөлөөтэй зорчих эрхэд заналхийлж байна гэж үзэн, улс орнуудад Орост худалдааны хөлгүүдийг онилохоо зогсоох шахалт үзүүлэхийг уриалжээ. (Киев Индепендент)
ЕХ [Европын Холбоо]-ны Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ нь Оросын дайныг санхүүжүүлдэг мөнгөний гол эх үүсвэрийг таслах өргөн хүрээтэй арга хэмжээ зэрэг тус улсын санхүүгийн систем, эрчим хүчний салбар, цэргийн үйлдвэрлэлийн дэд бүтцэд цохилт үзүүлнэ. Хоригийн жагсаалтад 218 хүнийг нэмж, 100 гаруй банк, криптовалютын оператор, “сүүдрийн флот”-ын 40 гаруй хөлөг, Орос, Беларусын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр, мөн алсын тусгалтай дрон үйлдвэрлэдэг компаниудыг оролцуулан цэрэг-аж үйлдвэрийн 50 гаруй байгууллагыг онилжээ. ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас тус холбоо нь нэмэлт арга хэмжээг хэдийн боловсруулж байгаа бөгөөд Орос улс нөхцөл байдлыг дахин хурцатгавал хариу өгөхөд бэлэн байх ёстой гэж мэдэгджээ. (Украинска Правда)
Украин (Урейн) улс [Оросын] Курск хотын ойролцоох Халино нисэх баазад өргөн хүрээтэй цохилт өгч, хиймэл дагуулын холбооны командын байгууламжийг устган, дрон хөөргөх талбай, агаарын хамгаалалт, түлшний дэд бүтцийг оносон гэж Украин (Урейн)-ы арми мэдээлжээ. (Юнайтед24 Медиа)
Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, Орос улс 2026 онд Украин (Урейн)-ы ердөө 81 ам дөрвөлжин километр нутгийг эзэлсэн атлаа 2,226 ам дөрвөлжин километр газрыг эзэлсэн гэж нийтэд мэдэгдсэн бөгөөд байлдааны талбарын хэтрүүлсэн тайлангууд ерөнхийлөгч Владимир Путины дайны талаарх ойлголтод нөлөөлөх зорилготой байж магадгүй гэж мэдээлжээ. (Евромэйдэн Пресс)
АНУ 100 сая ам.долларын шинэ тусламжийн багцын хүрээнд Куба улс руу анхны хүмүүнлэгийн нислэгээ илгээж, Catholic Relief Services ашгийн бус байгууллагаар дамжуулан олон зуун айлд хүнс, ариун цэврийн багц хүргэлээ. (Ройтерс)
АНУ-ын зуучилсан төлөвлөгөөний дагуу Израилын хүчин гарсны дараа Ливаны цэргүүд өмнөд нутгийн [Ливаны ]Завтар аль-Гарбия хотод нэвтэрчээ. Энэ нь Хезболлагийн олон жил хяналтдаа байлгасан бүс нутгийг Ливаны арми мэдэлдээ авахаар тусгасан хэлэлцээрийн анхны бодит сорилт болсон байна. (Ройтерс)
Саудын Араб, Эмиратын өндөр албан тушаалтнууд X нийгмийн сүлжээнд хоёр улсын түүхэн холбоо, “ухаалаг удирдлага”-ыг бататгасан уялдаа бүхий мэдэгдлүүд нийтэлж, Йемен, газрын тосны бодлого, Ираны дайнд хариу өгөх асуудлаар хэдэн сар ил тод зөрчилдсөний эцэст эв нэгдлээ харуулжээ. Саудын Араб, Эмиратын нэр хүндтэй албан тушаалтнуудын бусад нийтлэлд “ахан дүүсийн харилцаа”-г онцолжээ. Ираны халдлага, Улаан тэнгисийн тээвэрт учрах Хуситын заналхийллийн улмаас Персийн булангийн орнууд эв нэгдэлтэй байхыг улам ихээр уриалж байна. (Аль-Монитор)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Саудын Арабын иргэний цөмийн түүхэн хэлэлцээр Саудын Араб Абрахамын хэлэлцээрт нэгдэж, Израилыг дипломат ёсоор хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална гэж мэдэгджээ. Мөн уг гэрээгээр Саудын Араб улс уран баяжуулахыг хориглоно гэж нэмж хэлжээ. (BBC Ньюс)
[Австралийн] Брисбэн хотын 34 настай эмэгтэй байгалийн жамаар тогтсон, ижил төрхтэй Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх дөрвөн охин төрүүлжээ. Эмч нар ийм тохиолдол маш ховор бөгөөд магадлал нь 15 саяд 1 удаа байдаг гэж тооцоолжээ. (Түөй Трэ)
Брент маркийн газрын тосны үнэ тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 100 ам.доллароос давжээ. (BBC Ньюс)
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Трампыг Иран улсад цохилт өгөхөө үргэлжлүүлэхээс зогсоох зорилготой Дайны эрх мэдлийн шинэ тогтоолыг баталжээ. 1973 оны хуулийн дагуух энэхүү голдуу бэлгэдлийн чанартай арга хэмжээ нь зөвшөөрөлгүй цэргийн ажиллагааг зогсоохыг ерөнхийлөгчид үүрэг болгодог ч албадан биелүүлэх боломжгүй юм. (Фокс Ньюс)
Шинэ судалгаагаар хүнд хэлбэрийн зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийн 84%-д нь титэм судасны цусанд бичил хуванцар илэрсэн нь зүрхний архаг өвчтэй эсвэл эрүүл судастай хүмүүсийнхээс хавьгүй өндөр байжээ. Тамхи татах болон агаарын бохирдол нь бичил хуванцар илрэх түвшин өндөр байхтай нягт холбоотой байгаа нь хуванцар бохирдол зүрх судасны үрэвсэл, эрсдэлд нөлөөж болзошгүй гэсэн санаа зовнилыг нэмэгдүүлж байна. (СкайТех Дэйли)
Толгойгоо хөнжлөөр бүтээж унтах нь дулаан, чийг, харшил үүсгэгчийг дотроо хуримтлуулж, эрүүл мэндэд хор учруулж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Энэ зуршил агаарын урсгалыг багасгаж, нүүрсхүчлийн хийн түвшнийг нэмэгдүүлэн, харшил, арьсны эмгэгийг дордуулж болзошгүй юм. Өдрийн ядралт, толгой өвдөлт, эмзэг бүлгийнхэнд учрах илүү өндөр эрсдэлээс сэргийлэхийн тулд амьсгалын замаа чөлөөтэй байлгаж, оронд нь дулаан хувцас өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. (ВнЭкспресс)
[АНУ-ын[ Питтсбургийн Их сургуулийн судлаачид тархины тодорхой хэсгийг удаан хугацаанд өдөөх замаар нугасны гэмтлээс саажсан өвчтөнүүдэд хүрэлцэх мэдрэмжийг аюулгүй сэргээж болдгийг харуулжээ. 10 жилийн судалгааны хугацаанд таван сайн дурын оролцогч тархи-компьютерийн интерфейсээр дамжуулан олон сая цахилгаан импульс хүлээн авсан ч ноцтой сөрөг нөлөө илрээгүй нь мэдрэлийн хиймэл эрхтний эргэх холбооны томоохон дэвшил болж байна. (СкайТех Дэйли)
[Японы] Токио хотод 7-р сарын 22-нд халуунаас шалтгаалан хоногт эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 2022 оноос хойших хамгийн дээд хэмжээнд [261 хүн] хүрсэн бол Казахстаны өмнөд, зүүн өмнөд нутагт агаарын хэм 45°C-аас давж, ургацад аюул учирсан бол Тунист газар тариалан эрсдэлд орж, агаарын хэм 49°C хүрч, цахилгаан өргөн хүрээнд тасарсан байна. Эрдэмтэд эдгээр эрс тэс үзэгдлийг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбон ##тайлбарлаж байна. (ВьетнамПлас)
6-р сарын 26-наас хойш Пакистан даяар муссоны борооны улмаас 47 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн бөгөөд Хайбер-Пахтунхва муж хамгийн их хохирол амсжээ. Ченаб, Желум, Рави мөрний дагуу үерийн сэрэмжлүүлэг, нүүлгэн шилжүүлэлт 7-р сарын 24 хүртэл үргэлжилж байна. Хэвийн хэмжээнээс их бороо, мөсөн голын хайлалт үерийг улам дордуулж болзошгүйг албаны хүмүүс анхаарууллаа. (Уотчерс)
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн түвшин нэмэгдэж, Их Британийн эрэг орчмын үерийн эрсдэл улам өсөж байна. Хамгийн муу хувилбараар ирэх зуунуудад 13 сая хүртэлх хүн урт хугацааны үерт өртөж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. Ирээдүйн гамшгийг бууруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй танаж, үерийн хамгаалалтыг сайжруулан, эргийн оршин суугчдыг төлөвлөгөөтэй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг судлаачид онцолжээ. (Гардиан)
[Их Британийн] Вест-Йоркширт нэгэн зараа бодгалийг өтгөн шар, цэнхэр будгаар бүрсэн байдалтай олсны дараа дөрвөн эрэгтэйг баривчилжээ. хамгаалагдсан уг амьтан-хүн биеэ хумьж чадахгүй, амьсгалахад хүндрэлтэй болсон байжээ. Йидон дахь нэгэн гэрээс олдсон нас бие гүйцсэн эм зараа-бодгалийг Prickly Pigs зараа аврах төвд эрчимтэй цэвэрлэсэн байна. Ажилтнууд нь тэнд тосон будаг өргөснүүдийг нь хооронд нь наалдуулж, үхэлд хүргэж болзошгүй утаанд хордуулсан гэж хэлсэн байна. 44, 21, 17, 15 настай сэжигтнүүдийг 2006 оны Амьтны сайн сайхны тухай хуулийн дагуу шаардлагагүй зовлон учруулсан байж болзошгүй хэргээр баривчилсан гэж цагдаа нар мэдээлжээ. (Дэйли Мэйл)
Дэлхий даяарх шинэ судалгаагаар далай, мөрөн, нуур, эргийн усанд ууссан хүчилтөрөгч хурдацтай буурч, усны экосистемд заналхийлэн, уур амьсгалыг байгалийн жамаар зохицуулах үйл явцыг сулруулж байгааг анхааруулжээ. АНУ-ын Скриппсийн далай судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн мэдэгдсэнээр, дулаарч буй ус, шим тэжээлийн бохирдол, гүний усны эргэлт алдагдах нь хүчилтөрөгчийг бууруулж, далайн амьд биет оршин тогтнох боломжгүй “үхмэл бүс”-ийг тэлж байна. Хүчилтөрөгчийн алдагдал нь биологийн олон янз байдал, хүнсний сүлжээ, дэлхийн урт хугацааны уур амьсгалын тогтвортой байдалд шууд нөлөөлдөг тул үүнийг бие даасан гаргийн хязгаар гэж үзэх ёстой хэмээн судлаачид дүгнэжээ. (Түөй Трэ)
PETA [Амьтадтай ёс зүйтэй харьцдаг хүмүүсийн нийгэмлэг] [ИБУИНВУ-ын Английн] Пейнтон хотод хооллогчдод наймаалж-бодгалиудын оюун ухааныг онцолж, веган амьдралын хэв маягийг уриалан, тэднийг идэхээ болихыг уриалсан сурталчилгааны самбарын аян эхлүүлжээ. Самбарт: “Би бол БИ, харин мах БИШ. Бодгалийг нь олж хар. Веган болоорой.” гэж бичжээ. (ПЕТА)
АНУ-ын веган мах үйлдвэрлэгч Tofurky-г үүсгэн байгуулагч, Сет Тиботт (веган) америкчуудыг веган мьдралын хэв маягт шилжихийг уриалж, веган хүнс нь соёлын уламжлалыг золиослохгүйгээр амьтан-хүмүүсийн сайн сайхан байдал, байгаль орчны тогтвортой байдал, хувь хүний эрүүл мэндийг дэмждэг гэж үзсэн байна. (Таймс оф Индия)
Herbivore Haven арга хэмжээ 8-р сарын 29-нд [Канадын] Виннипег хотод орон нутгийн урчууд, хүнсний худалдаачид, гэр бүлийн үйл ажиллагааг нэгтгэсэн үнэгүй веган худалдаа зохион байгуулж, веган нийгэмлэг, боловсролыг дэмжинэ. (Фри Пресс Коммюнити Ревью)
[АНУ-ын] Флорида мужийн 11 настай Нехемиа Тёрнер Jacksonville Humane Society нийгэмлэгийн “Pawsitive Reading” хөтөлбөрөөр дамжуулан нохой-, муур- оршин суугчдад 100 гаруй цагийн турш чангаар ном уншиж өгсөн анхны хүүхэд болжээ. Үлгэр уншиж өгөх нь стресст орсон амьтан бодгалиудыг тайвшруулж, байнгын гэртэй болохоо хүлээх хугацаанд нь орчныг нам гүм болгодог гэж асрамжийн газрын ажилтнууд хэлжээ. (Таймс оф Индия)
АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр [7-р сарын 4-нд] [АНУ-ын] Хойд Техасын гал сөнөөгч Жейсон Хорн Альварадо нуурт хөмөрсөн завины доор гурван хүүхэд гацсан байгааг хараад нуур руу шумбажээ. Тэр хүүхдүүдийг усны мандал руу түлхэн гаргаж, хоёрт нь CPR [зүрх-уушгины сэхээн амьдруулалт] хийж, ойр байсан хүмүүстэй хамтран гурав дахь хүүхдийг аварчээ. Яаралтай тусламжийнхан гурван хүүхдийг эмнэлэгт хүргэж, тэд эдгэрсэн байна. (Гүүд Ньюс Нетворк)
[Австралийн] Шинэ Өмнөд Уэльс мужид 12 настай Кайден хэмээх хүү тагтаар гарч, орон сууцны хоёрдугаар давхрын нарийн ирмэг дээр гацсан айсан гөлгийг аврахаар тагт дамжин очжээ. Тэр гөлгөнд тайвнаар ойртож, аюулгүй газарт авчраад, дахин гарахаас сэргийлэн, завсрыг хаасан байна. (Дэйли Мэйл)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хайртыгаа дотоодоосоо эр. Хайрттайгаа учрахыг чин сэтгэлээсээ хүсвэл хорвоод бүү замаа алд.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Соами Шив Даяал Сингх Жи (цагаан хоолтон) (SantMatRadhaSoami.wordpress.com)
Эллен Уилтоны клиник үхэлд орсон тохиолдлын тухай цувралын өмнөх нэгдүгээр хэсэгт Эллен багадаа морь унаж яваад, осолдон, ухаангүй болжээ. Тэрээр нэгэн сал руу хүргэгдэж, тэнд Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) болон өөр нэг сүнслэг Оршихуйтай учраад, асар хүчтэй Гэрэл, өнгө, Хайр, Хөгжим бялхсан ертөнцөд орсон байна. Тэр ертөнцөд очиж үзсэний дараа түүнийг сал руу буцаан авчирчээ.
Ингээд салан дээр эргэн ирэхэд бүх зүйл надад тодорхой болсон. Би бүхнийг нэгэн зэрэг маш ихээр мэдэж байлаа. Миний дотор агуу их мэдлэг байсан. Тэдгээр захиасны нэг нь бид бүгд төгс гэсэн утгатай байв. Бид байгаа чигээрээ бүгд төгс. Бидэнд буруу зүйл огт үгүй. Бид өөрсдийнхөөрөө байх учиртай. Ямар ч буруу зүйл байхгүй. Амьдралдаа туулж буй болон өмнө туулсан туршлага бүхэн тань таны нэг хэсэг болж, таныг одоогийн болон ирээдүйд хүрэх газарт тань хөтлөх учиртай. Та өөрийнхөө хамгийн сайн багш учраас асуултуудад тань танаас илүү хариулах хүн үгүй. Таны мэдэх ёстой зүйлийг өөр хэн ч хэлж өгч чадахгүй. Гэвч бид тэр мэдлэг өөрсдийн дотор байдгийг, мөн дотроо Эх Үүсвэрийн болон Тэнгэрлэг энергийг агуулдгаа мартдаг.
Дараа нь Эзэн Есүс Элленд сонголт өгчээ. Би надад өгсөн бүх мэдээллийг хүлээн авч, гэр бүлийнхээ замналыг үзэж, үлдэх, эсвэл Дэлхийд буцвал юу болохыг харсны дараа Есүс надаас Диваажинд, энэ газарт, хайртай холбогдсон хэвээр үлдэх үү, эсвэл Дэлхийд буцаж, амьдралаа өнгөрүүлэн, сурсан сургамжаа бусдад заах уу гэж асуусан. Тэгэхэд миний нэг хэсэг: “Хөөх, би холбогдчихлоо. Би үлдмээр байна. Энд надад үнэхээр сайхан байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ үнэхээр гайхамшигтай.” гэж бодож байснаа санаж байна. Тэгээд би амьдрал бол бэлэг гэдгийг ойлгосон. Амьдрал бол бэлэг. Би амьдралаараа маш ихийг хийж чадна, Дэлхий дээрх хүн бүр зорилготой, бид бүгдийн оршихуй утга учиртай. Энд ирж, энэ бүхнийг хийх боломж олддог нь үнэхээр хамгийн гайхамшигтай бэлэг. Учир нь бусдын төлөө хийж чадах зүйл маань бидний мэдэрч болох хамгийн гүн нөлөөтэй зүйл юм. Бусдыг Эх Үүсвэртэй холбогдох түвшинд хүрэхэд нь тусалж чадна гэдэг өөрөө бэлэг юм.
Эллен буцаж ирэхийг сонгожээ. Амьдрах сонголт хийхдээ буцаж очих боломж олдсонд талархах сэтгэлдээ бүрэн автсанаа би санаж байна. Зүрх минь тэлэх шиг болж, асар их хайр, талархал төрсөн. Би бэлгэдлээр бол өвдөг сөхрөн, Тэдэнд талархаж байгаа мэт санагдсан. Тэр мөчид тангараг өргөснөө би санаж байна. Би дотроо: “Хэрэв буцвал хөгжмийг эдгээхэд ашиглаж, бусдад тусална. Энд байгаадаа, буцаж очих боломж олгосонд Эх Үүсвэрийн энерги, БУРХАНд шөнө бүр, шөнө бүр талархана.” гэж хэлж, дамжуулснаа санаж байна. Энэ бол миний бүхий л амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, тод дурсамжуудын нэг. Клиник үхэлд орсон тохиолдлоосоо өмнөх бүх дурсамжаа алдсан ч, үнэхээр бүгдийг нь алдсан ч, энд туулсан бусад бүхнээс илүү тэр туршлагыг санасаар байх болно.
Тангараг өргөснийхөө дараа Эллен харанхуйгаар буцжээ. Сонголтоо хийж, талархлаа илэрхийлэн, тангараг өргөсөн тэр мөчид би дахин харанхуйд орсон. Гэхдээ тэр нь аймшигтай ч биш, гунигтай ч биш харанхуй байв. Тэр бол ухаангүй байдал, сэрэхийн завсрын харанхуй байлаа.
Гуравдугаар хэсэгт Эллен биедээ эргэн ойртохдоо харанхуй дундах бүдэгхэн чимээнд анхаарлаа төвлөрүүлж, орны дэргэд хөгжим тоглож буйг ойлгож, ухаангүй байдлаас сэрсэн тухай гарна. Тэр мөчид дахин харанхуй болсон ч зүүний үзүүр шиг өчүүхэн Гэрэл байлаа. Гэрэл мэт санагдсан ч үнэн хэрэгтээ тэр нь Дуу авиа байсан. Маш бүдэгхэн тул би бараг сонсож чадаагүй. Үнэхээр ямар нэгэн зүйл сонссон эсэхээ ч мэдээгүй. Одоо бодоход би дээрээс доошлон, хүний дүртэйгээ эргэн холбогдохоор орж байсан юм билээ. Миний сонсож байсан зүйл бол орны минь дэргэд гаргаж байсан киноны хөгжим буюу сонгодог хөгжим, Чайковскийн бүтээл байсан. Эллен Уилтоны клиник үхлийн тохиолдлын тухай энэ цувралын гуравдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. [Клиник үхлийн судалгааны олон улсын нийгэмлэг (IANDS)]