ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 24
НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага] Орос улс [Украин (Урейн)-ы] Киев хотод шөнө өргөн хүрээтэй халдлага үйлдсэнийг буруушаалаа. Уг халдлагын улмаас дор хаяж нэг хүн нас барж, 12 хүн шархдаж, орон сууц, дэлгүүр, метроны буудал, ДЭМБ [Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын]-ын агуулах сүйдсэн байна. НҮБ-ын агентлагууд Фронтын шугамаас хол орших энгийн иргэд, амин чухал дэд бүтэц халдлагад өртөх нь нэмэгдэж буйг анхааруулжээ. (UN Ньюс)
Даваа гарагт Украин (Урейн) улс [Оросын] Москва хотын бүсэд дроны хамгийн томоохон дайралтуудынхаа нэгийг үйлджээ. Оросын албаны хүмүүс 400 гаруй дрон ложистикийн төвүүд, газрын тосны агуулах, орон сууцны барилгыг онилж, муж даяар олон түймэр дэгдээсэн гэж мэдэгдсэн байна. (Киев Пост)
Израилаас Газын зурваст хийсэн гурван удаагийн цохилтын улмаас дор хаяж 12 палестин хүн амь үрэгджээ. Орон нутгийн эмч нар Газа хотын төвд нэгэн айлд өгсөн цохилтоор дөрвөн хүн, хотын өмнөд хэсэгт хийсэн дроны цохилтоор хоёр хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол Израилын арми ХАМАС-ын нэг гишүүнийг онилсон бөгөөд үр дүнг нь шалгаж байна гэж мэдэгджээ. (BBC)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Иран улсад албаны хүмүүс нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар “бодож эхэлсэн” аль ч газарт АНУ цохилт өгнө хэмээн мэдэгдэж, АНУ Иран улсад цөмийн зэвсэг эзэмшихийг зөвшөөрөхгүй гэдгээ дахин онцолсон байна. (Фокс Ньюс)
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, хоёрдугаар тэргүүн хатагтай Уша Вэнс (цагаан хоолтон) нар 4 дэх хүүхэд Алек Нил Вэнсээ өлгийдөн авснаа зарласнаар, 156 жилийн дараа АНУ-ын албан тушаал хашиж буй дэд ерөнхийлөгчийн гэр бүлд хүүхэд мэндэлсэн анхны тохиолдол болжээ. Тус хос хатагтай Вэнс болон нярайн биеийн байдал сайн байгааг мэдэгдэж, Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлэг болон Цагаан ордны эмнэлгийн багт талархал илэрхийлжээ. (Гардиан)
АНУ, Ираны хурцадмал байдал Ормузын хоолойн бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж буй энэ үед нэгэн томоохон усан онгоц эзэмшигч тус хоолойгоор аялах танкерын багийнханд зургаан сарын нэмэлт цалин санал болгож байна гэж Блүүмберг даваа гарагт мэдээлжээ. (Фокс Ньюс, Блүүмберг)
Ойрх Дорнодын хурцадмал байдал нэмэгдэж, Иран улс, түүнийг дэмжигч бүлэглэлүүд гадаад дахь АНУ-ын ашиг сонирхлыг онилж болзошгүй тул АНУ-ын Төрийн департамент даваа гарагт америкчуудад сонорсэрэмжээ нэмэгдүүлэхийг анхааруулсан дэлхий дахины сэрэмжлүүлэг гаргажээ. (Фокс Ньюс)
[Тайвань (Формоса)-ийн] Тайнань хот халуунаас шалтгаалсан өвчнөөр эмнэлэгт хэвтсэн, эмзэг бүлгийн оршин суугчдад 10,000 шинэ тайвань доллар [310 ам.доллар]-ын тэтгэмж олгох нэг жилийн туршилтын даатгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Тус даатгалын хураамжийг Нань Шань Лайф буяны сан бүрэн хариуцна. Уг хөтөлбөрт холбогдох халамжид хамрагдах өндөр настнуудыг оролцуулан, бага болон дунджаас доогуур орлоготой 32,000 орчим иргэн хамрагдана. Албаны хүмүүс тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох өргөн хүрээний ажлын нэг хэсэг гэж мэдэгдээд, хэт халалт эмзэг бүлгийнхэнд илүү их хохирол учруулдгийг онцолсон байна. (Тайпей Таймс)
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдсэн Бундибугёгийн Эбола вирусийн эсрэг шуурхай ажиллагааг дэмжихээр Хятад улс Африкийн ӨХУСТ [Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв]-д 2.5 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлж, ингэснээр нийт хандив нь 4.5 сая ам.доллар болжээ. (Тех Ревью Африка)
Никотины хэрэглээг зогсооход тамхи татах хүсэл төрөх, уур уцаартай болох, сэтгэл санаа өөрчлөгдөх зэрэг шинж илэрдэг тул тамхинаас гарахад тэвчээр шаардлагатай. Тамхинаас гарах үр дүнтэй аргуудад дасгал хөдөлгөөн, бясалгалаар стрессээ зохицуулах, хүслээ дарахын тулд ус уух, бохь зажлах, тамхи татдаг хэвшлээ шинэ дадлаар солих, шаардлагатай үед никотин орлуулах эмчилгээ хэрэглэх зэрэг орно. Эрүүл мэнд хэрхэн сайжирч буйг тэмдэглэх нь урам зоригоо хадгалахад тустай. (ВнЭкспресс)
Өглөө бүр нимбэгтэй ус уух нь биеийг шингэн, С аминдэм, үл исэлдүүлэгчээр хангахын зэрэгцээ хоол боловсруулалтад тустай байж, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулж болох юм. Гэвч хүчиллэг чанар өндөр тул шүдний пааланг элээж, эмзэг хүмүүст ходоодны хүчлийн сөргөөг даамжруулж болно. Мэргэжилтнүүд нимбэгтэй усыг тохируулан, соруул ашиглан ууж, дараа нь амаа зайлахыг зөвлөж байна. (ВнЭкспресс)
Шөнө ойр ойрхон шээх нь давсаг хэт идэвхжих, түрүү булчирхай томрох, нойрны апноэ, чихрийн шижин, зүрх, бөөрний асуудал зэрэг суурь өвчний шинж байх нь элбэг. Эмч нар өөр шинж тэмдэг дагалдвал ноцтой байж болзошгүй өвчнийг эрт илрүүлж, эмчлэхийн тулд эмнэлгийн үзлэгт яаралтай орохыг зөвлөж байна. (Тань Ньень)
Зургаадугаар сарын дундуур халуун орны борооны улирал эхэлснээс хойш Балба улсад үер, хөрсний гулгалт, аадар бороо, аянгын улмаас 27 хүн амиа алдаж, 69 хүн бэртэж гэмтсэн гэж эрх баригчид мэдээлжээ. Катмандуг өмнөд тал нутагтай холбодог хурдны замууд хөрсний гулгалтын нурангид дарагдан хаагдсан гэж цагдаагийн байгууллага даваа гарагт мэдэгдсэн байна. (Бизнес Рекордер)
Зүүн Антарктидын Лангховде мөсөн голд өрөмдлөг хийсэн эрдэмтэд гадаргын хайлсан ус мөсөн голын ёроолд хүрч, үрэлтийг бууруулан, мөсний урсгалыг хурдасгадаг анхны шууд нотолгоог олжээ. Эрчимтэй хайлах үед гулсалтын хурд 10–20%-иар нэмэгддэг нь ирээдүйд далайн түвшин өсөхөд санаа зовних шалтгаан болж байна. (СкайТех Дэйли)
2026 оны 6-р сард Франц улсад болсон хэт халалтын улмаас үйлдвэрийн аргаар өсгөсөн 3 сая хүртэлх тахиа-иргэн, голчлон Бретань мужид амь үрэгдсэн бол хэт халалтын улмаас Франц, Испани, Польшийн мал аж ахуйн амьтан-иргэд хохирчээ. Эрдэмтэд болон амьтны эрхийг хамгаалагчид энэ гамшгийг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж, амьтан ардыг эрчимжсэн аргаар өсгөх нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ амьтан-иргэдийг улам эмзэг болгож байгааг анхааруулжээ. (Плант Бэйсэд Ньюс)
[Тайвань (Формоса)-ийн] Тайпэй хотын Чиндао Баруун зам дахь хөгшин модыг шилжүүлэн авах тухай иргэний нийтлэл олон нийтийн анхаарлыг татаж, Тайванийн Мод тэврэгчдийн холбоо болон орон нутгийн хууль тогтоогчид хөндлөнгөөс оролцсоноор мод хамгаалагчид уг модыг тайрах төлөвлөгөөг амжилттай зогсоожээ. (Тайпей Таймс)
[Мексикийн] Мехико хотын борооны ус хуримтлуулах санаачилга дээврээс буусан усыг цуглуулж, шүүн, бага орлоготой олон мянган өрхөд хүнс тариалах, юм угаах, усаа хэдэн сараар нөөцлөх боломж олгон, усны ноцтой хомсдолыг даван туулахад нь тусалж байна. Ган гачиг эрчимжиж, олон сая хүн аюулгүй усны хүртээмжгүй байгаа энэ үед ашгийн бус Исла Урбана байгууллага уугуул иргэдийн суурин, улсын сургуулиудыг оролцуулан улс даяар ийм систем суурилуулжээ. (Гардиан)
АНУ-ын веган Aloha брэнд жинхэнэ гүзээлзгэнэ, наргилын самрын үйрмэгээр хийсэн, хязгаарлагдмал тоогоор худалдаалах органик гүзээлзгэнийн уургийн бар гаргажээ. 14 грамм уураг, 10 грамм эслэг агуулсан, сахар багатай уг зуушийг Amazon, Thrive Market цахим дэлгүүрүүд, Aloha-гийн цахим хуудаснаас худалдан авах боломжтой. (Плант Бэйс)
Зөөлөн амттай чинжүү нь хэт халуун биш ч баялаг амттай. Амтат, пикильо, падрон, гадил хэлбэрт, поблано, интоор хэлбэрт, шишито чинжүү нь веган шөл, салатнаас эхлээд хачиртай талх, хуурга, шарсан хоол хүртэлх бүх хоолонд чихэрлэг, утаж болгосон, исгэлэн, газрын амт нэмдэг. (ВежНьюс)
Индонезийн Селаяр арлын ойролцоо зорчигч хэтрүүлэн ачсан завь живснээс гурван өдрийн дараа аврагчид хуванцар савнаас зууран хөвж явсан 7 настай охин тэргүүтэй 5 хүнийг аварчээ. Эрх баригчид одоо ч сураггүй байгаа олон арван хүнийг эрэн хайхаар усан онгоц, нисэх онгоц дайчилжээ. (Тайпей Таймс)
Хөгжлийн бэрхшээлтэй 26 сэлүүрчин Хэпин арлаас Жилун арал хүртэлх 3 километр гаруй хүнд маршрутыг каякаар туулж, Тайвань (Формоса)-д шинэ түүх бүтээжээ. Жилүн хотын албаны хүмүүс хүртээмжтэй нийтийн орчныг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ амлажээ. (Тайпей Таймс)
[АНУ-ын Орегон мужийн] Южин хотын иргэн Билл Шарп 2022 оноос хойш Украин (Урейн) улсад долоон удаа тусламжийн ажиллагаанд оролцож, World Central Kitchen, UAid Direct, Traveling Colonels зэрэг байгууллагуудтай хамтран ажиллажээ. Тэрээр сүүлчийн аяллаараа дүрвэгсдэд зориулсан сагсан бөмбөгийн талбай барьж, Киев хотод эмнэлгийн хэрэгсэл хүргэн, ангилж, сэргээн засварласан шилтгээнд байрлах дүрвэгсдийн “Финикс” нийгэмлэгт дэмжлэг үзүүлжээ. (ЛүүкАут Южин-Спрингфильд)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Ганцаар байх нь сүнслэг хөгжилд тустай. Нийгмийн арга хэмжээ нь цаг үрэхээс гадна оюун санааг сарниулж, улмаар төвлөрөхөд хүндрэл учруулдаг. Төвлөрөлгүйгээр сүнслэг хөгжилд хүрэх боломжгүй.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Баба Саван Сингх Жи (цагаан хоолтон) (Spiritual Gems)
Тони Кавалларогийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэхүү олон ангит цувралын нэгдүгээр хэсэгт өмнө нь тэрээр алслагдсан барилгын талбайд бульдозер засаж байхдаа зүрхний шигдээс болсон. Түргэн тусламжийн машин дотор өвдөлт тэсвэрлэхийн аргагүй болоход тэр ухаан алдаж, харанхуй, нам гүм орон зайд очин, тэнд БУРХАНы оршихуй байгааг мэдэрчээ. Тони үүл рүү хөвөн өгсөж эхэлсэн ч хүүхдүүдээ бодоод буцсан байна.
Тониг сэрэхэд түргэн тусламжийн ажилтан дээрээс нь харж байсан ба түүнийг Глен Ков эмнэлэгт ирсэн бөгөөд түүнд зүрхний шигдээс болсныг хэлжээ. Норт Шор Их Сургуулийн эмнэлэг рүү хоёр дахь түргэн тусламжийн машинаар түүнийг шилжүүлэх замд ухаан нь орж, гарсаар байсан бөгөөд эмнэлэгт эхнэр, отгон охин нь угтаж, дараа нь эмч нар түүнд стент тавьжээ.
Тэгээд би эмнэлгийн орон дээр сэрээд: “Хөөх, бие үнэхээр сайн байна.” гэж өөртөө хэлсэн. Би орноосоо босоод, өрөөн дотуур алхсан. Тэгээд би: “Хөөх. Миний бие үнэхээр сайн байна.” гэсэн. Би тэнд суугаад, “Хөөх, ямар гайхалтай хий юм байв аа. Ямар сонин зүүд вэ.” гэж байв. Би болсон явдлыг эргэн санасан. Тэгээд: “Үүнд итгэж ч чадахгүй нь. Энэ үнэн байх боломжгүй.” гэсэн. Тэгээд найз Никки Салмонис руугаа залгав. Тэр бол Нью-Йорк хотын 9 дүгээр сарын 11-ний халдлагад ажилласан, тэтгэвэрт гарсан гал сөнөөгч юм. Би түүнд та нарт сая ярьсан түүхээ хэлсэн. Би: “Тэд надад морфин тарьсан байх. Яагаад гэвэл энэ хий үзэгдэл байсан байх.” гэсэн.
Тэр: “Мэдэхгүй юм даа, Энтони.” гэлээ. Би: “Юу гэсэн үг вэ?” гэхэд, тэр: “Мэдэхгүй ээ. Хэрэв тэд чамд морфин тарьсан бол зүрхний чинь ажиллагаа удааширч, аминд чинь хүрэх байсан гэж бодож байна.” гэлээ. Би: “Үнэхээр үү? Тэгвэл чи юу болсон гэж бодож байна вэ?” гэсэн. Тэр: “Чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна, дүү минь.” гэлээ.
Тэр үед, өмнө хэлсэнчлэн, миний бие үнэхээр төгс байсан. Би энэ хөөрөлд автсан мэт байлаа. Тэгээд утсаа тасалсан. Таван минутын дараа утас дуугарлаа. Би утсаа авав. “Хэн бэ?” “Гал түймэртэй тэмцэх албаны Брайан Бордемак байна.” “Сайн байна уу?” Тэр: “Та бидэнд үнэлгээний хуудас бөглөж өгөх үү?” гэж асуув. “Юуны үнэлгээний хуудас вэ?” Тэр: “Ялангуяа та миний түргэн тусламжийн машинд ямар байдалтай байсныг бодоход, таны зүрх 3 минутын турш огт цохилоогүй.” гэлээ. Би: “Та юу гэсэн бэ?” гэж асуув. Тэр: “Та сонссон шүү дээ, эрхэм ээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.” гэлээ. Тэгээд утсаа таслав. Би тэнд суугаад, “Тэр бүх зүйл үнэн байжээ.” гэж өөртөө хэлсэн.
Тэр үүлэн дээр зогсож байсан үе үнэхээр гайхамшигтай байсан. Надад төрсөн мэдрэмж үнэхээр гайхамшигтай байсан. Тэр үүлний цаана юу байсныг би зөвхөн төсөөлж л чадна. Гэхдээ би үүнийг мэдэрсэн: БУРХАН хүн бүрийг хайрладаг. Тэнд ямар ч шашин гэж байхгүй. Бид бол сүнслэг оршихуй, бид үхдэггүй. Хүмүүс ТҮҮНИЙГ хэрхэн шүтэж, амар амгалан байхыг сураасай гэж БУРХАН янз бүрийн хүнээр дамжин, өөр өөр байдлаар үйлчилдэг гэж надад санагддаг. БУРХАН энх тайвныг хүсдэг. ТЭР дэлхийд ийм дайн гараасай гэж хүсдэггүй. Арьсны өнгө, шашин шүтлэгээс нь үл хамааран хэн ч бусдын хүүхдийг хөнөөх ёсгүй. Дэлхий дээр энх тайван тогтох ёстой. Миний ойлгосон ухаарал бол Диваажин бид бүгдэд нээлттэй, БУРХАН ӨӨРИЙНХ нь нэрээр хүмүүсийг хөнөөхийг хүсдэггүй. Бид бүгд хоорондоо холбоотой. Бид бүгд БУРХАНы нэг хэсэг. Иймээс бид БУРХАНтай өөрийн гэсэн харилцаатай байдаг. Бид үүний нэг хэсэг учраас хүн бүр БУРХАНТАЙ тусдаа харилцаатай. Бид тэрхүү энергийн нэг хэсэг. Бид үүний нэг хэсэг. Бид ТҮҮНИЙ нэг хэсэг.
Эгчийгээ хорт хавдраар нас барах гэж байхад Тони түүнд энэ түүхээ ярьж, яагаад Диваажингийн үүдэнд хэнийг ч хараагүй гэж бодож байгааг нь асуужээ. Тэр: “Энтони, хэрэв чи ээж, аав, эсвэл өөр хэн нэгнийг харсан бол буцаж ирэхгүй байсан. Чи хүүхдүүдийнхээ төлөө буцаж ирэх ёстой байсан. Тиймээс л чи буцсан.” гэсэн.
Хэдэн жилийн дараа ах нь хорт хавдраар нас барах гэж байхад Тони түүнд бүү ай гэж хэлжээ. Тэр айгаагүй. Тэр амар тайван нас барсан. Тэр чимээгүйхэн өөд болсон. БУРХАН түүнийг хүртэх ёстой байсан шиг нь тайван авч явсан. Тэр яг тийм байдлаар өөд болох гавьяатай хүн байсан. Би хоёуланг нь айдасгүйгээр нөгөө ертөнцөд хүргэж чадсан. Би энэ түүхийг олон хүнд ярьсан. Бид хүн учраас алдаа гаргадаг гэдгийг БУРХАН мэддэг.
Би зөвхөн тэр үүлсийг харсан ч амар амгалан, нам гүм газар байсан. Би дээш харсан, тэр бол Диваажингийн үүд байсан. Тэр үнэхээр оршдог. БУРХАН бодит, Диваажин ч мөн бодит. Олон хүн өөд болсон хүний төлөө хэт их гашуудан, шаналдаг байх. Энэ нь нэг талаар тэднийг явуулахгүй барьдаг байж мэднэ. Тэд дэлхий дээр саатан үлдэх магадлалтай. Тэднийг илүү сайхан газар байгаа гэдэгт итгэж, сүсэг бишрэлтэй байгаарай. Сүнсийг нь амрааж, явуулаарай. Та тэдэнтэй дахин уулзана. Бид бүгдтэй нь дахин уулзана. Би үүнийг мэднэ. Бид үхдэггүй.
БУРХАН бодит. Диваажин бодит. Бид үхдэггүй. БУРХАН үнэхээр бодит. Энэ үнэн. Би үүнийг хэчнээн хэлсэн ч хангалтгүй. БУРХАН бодит. ТЭР бол Тэнгэрлэг. БУРХАН биднийг сонсдог. Бидний хайртай бүх хүн ч биднийг сонсдог. Дээш хараарай. Тэр хүмүүс булшны нүхэнд байдаггүй. Тэнд зөвхөн бие нь бий. Бид биеэсээ бүрэн тусгаарлагддаг. Бид цааш явдаг. Тэд тэнд байхгүй. Тиймээс булшных нь дэргэд, эсвэл тэднийг хаана оршуулснаас үл хамааран доош биш, дээш хараарай.
Тони Диваажин аль нэг шашны дагалдагчдад л зориулагдаагүй гэв. Би Христийн шашинтан. Би Католик шашинтан. Тэгвэл дэлхийн хүн амын үлдсэн гуравны хоёр нь яах билээ? Тэд Буддын, Хиндү, эсвэл өөр ямар нэг шашинтай. Тэд яах вэ? БУРХАН таныг илүү, тэднийг бага хайрлана, эсвэл тэднийг Диваажинд оруулахгүй гэж бодож байна уу? Тийм зүйл гэж байхгүй.
Эцсийн захиасаа хэлэхийг хүсэхэд Тони энгийнээр ийн хариулсан юм: БУРХАН энх тайвныг хүсдэг. Миний хэлэх зүйл энэ. Бид бусдын хүүхдийг хөнөөх ёсгүй. (Оюун санаан дайчны аялал)