Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 23
Герман улс энэ оны сүүлээр Францын цөмийн сургуулилтад цэргээ оролцуулна гэж мэдэгдлээ. Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амласан байна. Канцлер Мерц уг сургуулилт нь НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн цөмийн тогтоон барих хүчинд Германы гүйцэтгэх үүргийг дэмжинэ гэж онцолжээ. Оросын үргэлжилж буй дайн, АНУ-ын цаашдын үүрэг амлалт тодорхойгүй байгаа энэ үед Европын батлан хамгаалах чадавхыг яаралтай бэхжүүлэх шаардлагатайг тус уулзалтаар мөн онцоллоо. (Франц 24)
Ираны дэмжлэгтэй Йемений Хути хөдөлгөөн Саудын Араб улсад “далайн хориг” тавьж буйгаа мэдэгдэж, үүнийгээ Хутигийн хяналтад байдаг бүс нутгийн боомт, нисэх буудлуудыг Саудын Араб улс олон жил бүсэлсний хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ. Хутигийн хэвлэлийн албаны төлөөлөгч тус бүлэглэл нь Баб-эль-Мандебын хоолойг Саудын Арабын усан онгоцнуудад хаахаар зорьж байна гэж мэдэгджээ. Ормузын хоолой үндсэндээ хаагдсаны улмаас Саудын Араб түүхий нефтийн экспортынхоо ихэнхийг энэ бүсээр тээвэрлэх болсон үед уг алхам нь Улаан тэнгисийн тээвэрт саад учруулж болзошгүй юм. (BBC)
Орос улс Хятадын иргэдийг визгүй нэвтрүүлэх хөтөлбөрөө 2027 оны 12-р сарын 31 хүртэл сунгаж буйгаа мэдэгджээ. Ингэснээр 2026 оны 9-р сард дуусах байсан туршилтын хөтөлбөрийг уртасгаж, Хятад улс оросуудад визгүй зорчих хугацааг саяхан сунгасантай адил алхам хийлээ. Орос улс уг өргөтгөлийг Орос, Хятадын харилцааг гүнзгийрүүлэх чухал үе шат хэмээн тодорхойлжээ. (Москоу Таймс)
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи [Оросын] Москва хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ Хойд Солонгос улс Украин (Урейн)-ы дайнд Орос улсыгн “ялалтын өдөр хүртэл” дэмжинэ гээд, уг харилцаагаа стратегийн тэргүүлэх чиглэл болгох удирдагч Ким Жон Уны зааврыг эш татжээ. Ерөнхийлөгч Путин Хойд Солонгосын тусламжид талархаж, Оросын хүчинд тусалсан тус улсын албан хаагчдад хүндэтгэл үзүүлэхээ амласан бол хоёр тал мөн олон арван жилийн харилцаа, одоо үргэлжилж буй дээд түвшний солилцоог онцолжээ. (NK Ньюс)
Орос улс ням гаргийн үүрээр [Украин (Урейн)-ы] Киев хотод дайн эхэлснээс хойших баллистик пуужингийн хамгийн том довтолгоогоо хийж, шөнийн турш ойролцоогоор 48 пуужин харваснаар нийслэл даяар гал түймэр дэгджээ. Украин (Урейн)-ы албаныхны мэдээлснээр, 41 пуужингийн 18-ыг нь амдан устгасан ч дор хаяж нэг хүн амиа алдаж, 16 хүн шархдан, дотуур байр, орон сууц, супермаркет болон хэд хэдэн дүүрэг цохилтод өртсөн байна. Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський холбоотнуудаасаа баллистик пуужин амдан устгах зэвсэг нэмж нийлүүлэхийг дахин хүсжээ. Орос улс баллистик зэвсгийн хэрэглээгээ нэмэгдүүлж буй энэ үед Украин (Урейн) улс тус улсын нөөц багасаж байгааг анхааруулсан байна. (DW)
АНУ-ын Төв командлал ням гарагт Иранд дахин цохилт өгсөн гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Бахрейн дахь АНУ-ын Элчин сайдын яам ням гарагт аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргаж, Иран улс [Бахрейны] Манама хотын төвийн тодорхойгүй байршлуудыг онилж болзошгүйг анхааруулжээ. Элчин сайдын яам америкчуудад сонор сэрэмжтэй байж, орон нутгийн эрх баригчдын зааврыг даган, хамгийн сүүлийн зөвлөмжтэй нь танилцахыг уриалжээ. Бахрейны зүүн хойд эрэгт орших Манама хотод АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флот байрладаг тул тус хот стратегийн ач холбогдолтой байршилд ордог байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт мэдэгдэхдээ, Иран улс саяхан Ормузын хоолой дахь арилжааны хөлөг онгоцнуудад халдсанаар усан замыг нээлттэй байлгах зорилготой АНУ, Ираны харилцан ойлголцлын санамж бичиг үндсэндээ хэрэгжих боломжгүй болсон гээд, гэхдээ АНУ дипломат арга зам эрэлхийлэхэд бэлэн хэвээр байгааг онцолсон байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Төв командлал ням гарагт Америкийн цэргийн хүчин Ираны боомтуудыг бүсэлсэн тэнгисийн хоригийг улам чангатгаж, шаардлагыг мөрдүүлэхийн тулд худалдааны 6 хөлөг онгоцыг чиглэлээ өөрчлөхөд хүргэн, 1 хөлгийг ажиллагаагүй болгосон гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Dynacom Tankers компанийн хоёр хөлөг онгоц даваа гарагт Оманы эргээр хөвж явахдаа гарал үүсэл нь тодорхойгүй суманд оногджээ. Оманы эрх баригчид хоёр хөлгийн багийн бүх гишүүнийг эсэн мэнд олжээ. (Ройтерс)
АНУ-ын хүчин даваа гарагт Иранд шинэ цохилт өгснөөр тус бүс нутаг дахь цэргийн ажиллагаа 10 дахь өдрөө дараалан үргэлжилж байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улс Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, бүрэн хэмжээний байлдаанд эргэн орох эсэхийг ойрын хэдэн өдөрт шийдэх төлөвтэй байна гэж өндөр албан тушаалтнууд даваа гарагт Фокс Ньюст мэдээлжээ. Тэд эрчимжүүлсэн ажиллагаа нь сүүлийн үеийн агаарын цохилтуудаас “хавьгүй хүчтэй, өргөн хүрээтэй” байна гэж мэдэгдэж, АНУ-ын цэргийн хүчин болзошгүй хурцадмал байдалд бэлтгэн F-16, F-35 сөнөөгч, KC-135 шатахуун цэнэглэгч онгоцнуудаа аль хэдийн дахин байршуулж эхэлсэн гэж тэмдэглэжээ. (Фокс Ньюс)
Кувейтийн арми даваа гарагт агаарын довтолгооноос хамгаалах хүчин нь пуужин, дроныг амдан устгаж буйг мэдэгдэж, оршин суугчдад дэлбэрэлтийн чимээ нь уг ажиллагаанаас үүдэлтэйг анхааруулжээ. (Фокс Ньюс)
ЕХ [Европын Холбоо] болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл Ормузын хоолойг эзэмших, хянах аливаа шаардлага нь “хууль бус” гэж мэдэгджээ. Тэд олон улсын усан тээвэрт зөвшөөрөл, хураамж болон бусад хязгаарлалт тавихыг няцааж, тус хоолойгоор чөлөөтэй зорчих эрхийг олон улсын хуулиар баталгаажуулсныг дахин нотоллоо. [Бельгийн] Брюссельд болсон аюулгүй байдлын чуулганы дараах хамтарсан мэдэгдэлдээ хоёр тал худалдааны хөлөг онгоцнуудад хийсэн Ираны халдлагыг мөн буруушааж, энгийн иргэдэд аюул учруулан НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын Аюулгүйн Зөвлөлийн 2817 дугаар тогтоолыг зөрчсөн гэж мэдэгджээ. Тэд Ираныг далайн тээвэрт саад учруулахаа бүрэн зогсоохыг уриалж, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хамгаалахаар хамтын зохицуулалтаа үргэлжлүүлэхээ амласны зэрэгцээ тэвчээртэй байж, дипломат ажиллагааг сэргээхийг уриаллаа. (Анадолу Аженси)
Кейр Стармерыг огцорсны дараа Энди Бэрнем Цог жавхлант Хаан III Чарльзаас засгийн газар байгуулах албан ёсны хүсэлт хүлээн авч, даваа гарагт Их Британийн арван жилийн доторх долоо дахь ерөнхий сайд боллоо. Ерөнхий сайд Энди Бэрнем анхны хэлсэн үгэндээ улс төр, эдийн засгийн шинэ загвар нэвтрүүлж, Хойд тэнгисийн газрын тос, байгалийн хийн олборлолтыг эрчимжүүлэхээ амлажээ. (AP)
АНУ-д шатахууны дундаж үнэ даваа гарагт дахин нэг галлон нь 4 ам.доллар [литр нь 1.06 ам.доллар] боллоо. AAA [Америкийн автомашины холбоо]-ны мэдээлснээр үнэ өнгөрсөн долоо хоногоос ойролцоогоор 13 центээр өсжээ. Калифорни зэрэг мужид нэг галлон нь дунджаар бараг 5.50 ам.доллар [литр нь 1.45 ам.доллар] болсон бол бусад мужид нэг галлон нь дунджаар 3 ам.доллар [литр нь 0.79 ам.доллар] хэвээр байна. Цагаан ордноос Ормузын хоолойн тээвэрт саад учруулах Ираны чадавхыг сулруулсны дараа үнэ буурна гэж мэдэгджээ. (AP)
Ботсванын засгийн газар Орос улс иргэдийг нь хуурамч амлалтаар гадаад руу татан, Украин (Урейн)-д байлдаанд хүчээр оруулж буйг анхааруулж, ийм элсүүлэх ажиллагаа нэмэгдэж буйг “түгшүүртэй” хэмжээнд байна гэж тодорхойлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, ботсванчуудад ажил, өндөр цалин, бусад хангамж амладаг ч Орост очсоныхоо дараа цэргийн албанд хүчээр татагдаж байгаагаа мэддэг аж. Цэрэгт татагдсан хүмүүс Оросын нутаг дэвсгэрт орсон бол нөхцөл байдлыг засах боломж “туйлын хязгаарлагдмал” гэж засгийн газраас мэдэгдсэн байна. (Киев Индепендент)
АНУ, Ираны цэргийн харилцан цохилт эрчимжсэнээр Ормузын хоолойгоор дамжих тээвэр тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж, даваа гарагт нефтийн үнэ 3 гаруй хувиар өсөж, Брент маркийн түүхий нефть баррель нь 90 ам.доллароос давсан гэж Ройтерс мэдээллээ. (Фокс Ньюс, Ройтерс)
Ирак улс Ормузын хоолойг тойрч гарахын тулд асар их хэмжээний мазутыг Сириэр дамжуулан ачааны машинаар тээвэрлэж эхэлжээ. АНУ Сирийн эрчим хүчний худалдааг хязгаарлаж байсан гол хоригуудаа сулруулснаар тус улс экспортын томоохон төв болон хурдацтай хувирч байна. (gCaptain)
Тоор жимс нь гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, цусны даралтыг зохицуулан, дархлааг сайжруулахад тустай эслэг, кали, аминдэм, үл исэлдүүлэгчээр баялаг. Эсийг хамгаалах шинж чанар нь хөгшрөлт, архаг өвчинтэй холбоотой исэлдэлтийн стресстэй тэмцдэг. (Бао Сүк хое ва Дой сон)
[Их Британийн] Кембрижийн Их Сургуулийн судалгаагаар хүнс, ундаанд агуулагддаг, илчлэг багатай чихрийн амт оруулагч нь гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг удаашруулж болзошгүйг анхааруулжээ. Ялангуяа Британид түгээмэл жороор олгодог сэтгэл гутралын эсрэг дулоксетин зэрэг эмтэй хамт хэрэглэхэд энэ нөлөө илүү байж болзошгүй юм. Стевиагаас гаргаж авсан нэгдэлд хийсэн лабораторийн туршилтаар эсийн хоруу чанар нэмэгдсэн нь чихрийн амт оруулагчийн гэдэсний бичил биетэнд үзүүлэх нөлөөг үнэлэх шаардлагатайг харуулжээ. (Дэйли Мэйл)
Насанд хүрэгчдийн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг [ADHD] нь залхуурал бус, байнгын мартамхай байдал, эмх цэгцгүй байдал, төвлөрөл муудах шинжээр далд илэрдэг. Шинж тэмдэг нь түгшүүр, сэтгэл гутралтай төстэй учраас олон тохиолдол оношлогдохгүй үлдэж, ажил, харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Мэргэжилтнүүд асуудал удаан үргэлжилбэл мэргэжлийн үнэлгээ хийлгэхийг зөвлөж, эм, сэтгэл заслыг хослуулсан эмчилгээ нь өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бүтээлч байдал, тодорхой хугацаанд эрчимтэй төвлөрөх зэрэг хувийн давуу талаа хүлээн зөвшөөрөхөд тусалдгийг тэмдэглэжээ. (Бао Сүк хое ва Дой сон)
7-р сарын 19-нд Энэтхэгт халуун орны борооноос үүдсэн гэнэтийн үер, хөрсний гулгалтын улмаас дор хаяж 19 хүн амиа алдаж, дэд бүтэц эвдрэн, Жамму-Кашмир, Нагаландын зарим нутаг тусгаарлагджээ. Эрх баригчид шашны томоохон мөргөлүүдийг түр зогсоож, аврах багуудыг илгээсэн байна. (Чаннель Ньюс Азия)
Перугийн Хунин мужийн Чупака аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт, дараа нь бага хүчтэй чичирхийлэл болж, дор хаяж 6 хүн амиа алдаж, 21 хүн гэмтжээ. Эрх баригчид ойролцоогоор 48 байшин сүйдэж, 300 хүн өртсөн гэж мэдээлсэн бөгөөд аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж хайж байна. (Аль Жазира)
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгост орсон халуун орны аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт үүсгэж, хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, усанд автсан 270 орон сууц, зам зэрэг нийт 837 хохирлын дуудлага бүртгэгджээ. Андон хотод аадар борооны үеэр нэгэн асар нуржээ. Ням гарагт хэт халж буй бөгөөд сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ. (Кореа Херальд)
2026 оны эхээр олгосон ерөнхий зориулалтын 6 лицензээр ирэх таван жилд 100 мянга гаруй амьтан-хүн дээр туршилт хийхийг зөвшөөрсөн нь Мэдээллийн эрх чөлөөний мэдээллээр ил болсны дараа Их Британийн парламентын гишүүд амьтан-ард дээрх туршилтыг “сохроор баталдаг” тогтолцоог зогсоох шинэ саналыг дэмжжээ. Шүүмжлэгчид ийм өргөн хүрээтэй лиценз нь лабораториудад нарийн мэдээллээ ил болголгүй туршилт хийх боломж олгодог тул шаардлагатай эсэх, хариуцлагыг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Уг саналд шинэ лиценз олгохоо зогсоож, одоогийн лицензүүдийг хянан, амьтан-хүн ашигладаггүй шинжлэх ухааны аргад шилжих засгийн газрын амлалтыг түргэтгэхийг уриалжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Дэлхийн хөдөө аж ахуйн форум болон Ургамалд суурилсан хүнсний гэрээ байгууллагаас зохион байгуулсан “Ургамалд суурилсан аргаар уургийн аюулгүй байдлыг хангах нь” бодлогын цахим семинарын үеэр тус гэрээний дэлхийн кампанит ажлын зохицуулагч Анита Крайнц (веган): “Амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл хөдөө аж ахуйн газрын 83 орчим хувийг ашиглаж, дэлхий даяар ойролцоогоор 4 тэрбум га талбайг хамардаг. Ургамалд суурилсан хооллолтод шилжсэнээр газрын хэрэглээг 75 хүртэл хувиар бууруулж, дэлхийн хүн амыг тэжээхийн зэрэгцээ ойжуулах, байгалийг сэргээх, нүүрстөрөгч хуримтлуулах боломж бүрдэнэ.” гэжээ. (Пийплс Газетт)
VegNews-ийн нийтлэлд веган хоолонд санаанд оромгүй амтыг хослуулдаг шинийг санаачлагч тогооч, гэрийн хоол сонирхогчдыг онцолж, дараах найман санааг санал болгожээ: 1. Лууны жимс ба матча 2. Ангаахай самар ба тоор 3. Нэрс ба хүрэн манжин 4. Бөөрөлзгөнө ба чинжүү 5. Цагаан шоколад ба мисо 6. Халапеньо ба нимбэг 7. Авокадо ба наргил модны самар 8. Улаан лооль ба амтат тоор жимс (ВежНьюс)
7-р сарын 19-нд [Үндэсний зайрмагийн өдөр] АНУ-ын амьтан-хүний эрхийг хамгаалдаг PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс] байгууллага [АНУ-ын Мэн мужийн] Саут Портланд дахь Friendly's [зайрмагт амттанаараа алдартай Америкийн сүлжээ ресторан]-ийн гадаа “iScream” машинаа байрлуулж, үнэгүй веган зайрмаг тараан, сүлжээ ресторанд сүүний орцгүй сонголт нэмэхийг уриалжээ. Уг арга хэмжээ нь сүүний үйлдвэрлэлийн хор хөнөөл болон амьтанд ээлтэй амттаны хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйг онцолж байна гэж PETA мэдэгджээ. [PETA]
[АНУ-ын] Аризона мужийн нэгэн өсвөр насны хүү 6-р сард 39°C-ийн хэт халуунд зөнөгрөлтэй 76 настай залуухан эмэгтэйн амийг аварчээ. 14 настай Роял Котрүн түүнийг сүүдэрт хүргэж, яаралтай тусламж дуудаад, аюулгүй байдлын ажилтнууд иртэл хажууд нь байжээ. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх алба амь аварсан үйлдлийг нь үнэлж, 8-р сард шагнахаар болсноо мэдэгдсэн байна. (Гардиан)
Oregon Right to Life байгууллагын сайн дурын ажилтнууд [АНУ-ын] Орегон муж даяарх тойргийн үзэсгэлэн яармагуудад үр хөндөлтийг эсэргүүцэх сурталчилгааны цэг ажиллуулж, ургийн загвар, сургалтын материалаар зочдод мэдээлэл өгч байна. 2025 онд нэг сая гаруй үзэсгэлэнгийн зочинд хүрсэн уг санаачилга нь хүндэтгэлтэй яриа өрнүүлж, үзэл бодлыг өөрчлөн, орон нутгийн гэр бүлүүдийг дэмжлэгийн эх үүсвэртэй холбоход чиглэдэг. (Лайф Ньюс)
Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнц байгууллага 7-р сарын 30-нд болох амьтнаас сэдэвлэсэн загварын сорилд Project Runway [загвар зохион бүтээлтэд төвлөрсөн Америкийн алдарт реалити тэмцээн]-тай хамтран ажиллахаа мэдэгджээ. Оролцогчид зөвхөн харгислал агуулаагүй, амьтны гаралгүй, тогтвортой материалаар тайзны хувцас бүтээх ёстой. Уг санаачилга нь загварын салбар даяар энэрэнгүй хувилбаруудыг сурталчлахыг зорьж байна. (Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнц)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Байхгүй зүйлийнхээ төлөө гашуудалгүй, байгаадаа баярладаг хүмүүн мэргэн хүн билээ.” – Грекийн стоик гүн ухаантан Эпиктет (AZ Quotes)
Тони Кавалларогийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэ цувралд Америкийн дизель хөдөлгүүрийн механикч Тони зүрхний шигдээс түүнийг хэрхэн үхлийн ирмэгт хүргэснийг хуваалцана. Зүрхний шигдээс болохоосоо өмнөхөн Тони гэр бүлийнхээ хамт Европоор аяллын хөлгөөр аялжээ. Тэр Туркийн Ариун Мариагийн өргөөнд уулын дотроос урсан ирдэг усаар тэжээгддэг худгаас ус уужээ. Тэгээд гэр бүлийнхэн рүүгээ эргэн: “Би мөнх амьдарна” хэмээн хошигнов. Хэд хоногийн дараа гэртээ, Лонг-Айлендад эргэн ирсэн 59 настай аав бульдозер засахаар Ойстер-Бэйгийн алслагдсан хэсэг дэх барилгын талбайд очжээ. Багаж авахаар ачааны машин руугаа гүйх үед цээжинд нь ямар нэгэн ##зүйл тас хийх шиг болов. Тэр суугаад, зүгээр болно гэж найдсан ч зовуурь нь арилсангүй. Нэг хүнээс түргэн тусламж дуудахыг хүсээд, эхнэр рүүгээ утасдан хайртайгаа хэлж, амьдралдаа хийсэн зүйлсийнхээ төлөө уучлал хүсжээ. Түргэн тусламжийнхан ирэхэд 6 эрэгтэй түүнийг толгод өөд дамнан машинд хүргэжээ.
Замд өвдөлт минь маш хүчтэй болж, яг л тамлуулж байгаа мэт санагдсан. Цээжинд хоёр хутга нэвт хатгасан мэт байлаа. Тэгээд би: “Хөөе, залуусаа, сонсооч. Өвдөлт улам хүчтэй болж байна. Надад морфин ч юм уу, ямар нэг зүйл өгөх хэрэгтэй. Би тэсэхгүй нь.” гэж хэлсэн. Тэгтэл өнөөх залуу: “Бид болохгүй ээ. Төвөөс зөвшөөрөл өгөөгүй.” гэв. Би: “Тэгвэл, ямар нэг юм хийгээч. Энд ямар нэг арга хэмжээ аваач. Байдал хяналтаас гарлаа.” гэсэн. Тэгтэл тэр: “Зүгээр л тайвшир. Зүгээр л тайвшир.” гэв. Тэгээд би түүнээс: “Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуулаа. Тэр: “Брайан” гэв. “Чамайг хэн гэдэг вэ?” Тэр: “Стив” гэв. Дараа нь би баруун тийш эргээд, “Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуув. Тэр дадлагажигч залуу эмэгтэй байв. Тэр: “Кэйти” гэв. Би: “За, Кэйти” гэлээ. Би өөрийгөө арай хийн барьж байв. Би гурван охинтой. [Би дотроо] “Түүнийг айлгах хэрэггүй.” гэж бодлоо. Тэгээд би тэнд хэвтэж байлаа. Би дуугүй болж, түргэн тусламжийн машины тааз руу ширтэж байлаа. Би: “Би амьд гарахгүй нь” гэж хэлж байв. Тэгтэл өвдөлт нь, өвдөлт тэсэхийн аргагүй болов. Гэвч айдас өвдөлтөөс ч хүчтэй байлаа. Би үхэх гэж байгаагаа мэдэж байсан. Нүглийнхээ төлөө Бурханы өмнө хариу өгөх айдас өвдөлтөөс минь ч илүү болов. Би айж хөшсөн. Үнэхээр айж хөшсөн. Тэгээд өвдөлт улам хүчтэй болоход би: “Ямар нэг юм хийгээч!” гэж хашхирсан. Хамгийн сүүлд хэлсэн үг минь: “Өвдөлтийг зогсоогооч!” гэсэн үг байсан. Тэгээд л бүх зүйл дууссан. Би ухаан алдсан.
Нэг л мэдэхэд, би алтан өнгөтэй ямар нэг зүйлийг харж, мэдэрсэн. Би өөрийгөө дахин амилж буйг мэдэрч, харсан. Би өөр хэмжээст байлаа. Тэнд тас харанхуй байв. Миний бие хөлөөс дээш бүрэлдэж байгааг би харсан. Тэгээд энерги миний биеэр тархсан. Би эргэн тойрноо харав. “Би хаана байна?” Тэнд зогсож байхдаа би өөрийгөө төгс байгааг мэдэрсэн. Би төгс, даруу байлаа. Гэхдээ би өөрийгөө харж байв. Би: “Гэхдээ би хаана байна вэ?” гэсэн.
Тэгээд би Дэлхий ард минь үлдсэнийг мэдэрч, бие болон нүглээсээ бүрэн салснаа ухаарсан. Би төгс болсон байлаа. Би ариун болсон байв. Дараа нь би дахин эргэн тойрноо харав. “Гэхдээ би хаана байна вэ?” Дээш харахад, тэр харанхуй, нам гүм орон зайд дөрвөлжин нээлхий үзэгдэв. Тэнд үүлс байлаа. Үүлс дундаас нээлхий үүсэж, хөвсийн гарч, цухуйсаар байв. Би тэнд зогсоод түүнийг ширтэж байлаа. Би итгэж чадахгүй байв. Үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээд айдас бүрэн арилсан асар хүчтэй мэдрэмж намайг нөмрөв. Би ямар нэгэн Тэнгэрлэг энерги юм уу тиймэрхүү зүйлийн оршихуйд байв. Тэр бол БУРХАН байсан. Би БУРХАНЫ оршихуйд байсан. Би уучлагдсанаа мэдсэн. Би үүнийг мэдэж байсан. ТЭР намайг огт айдасгүй болгосон. Хэрэв тэр үүлс рүү орвол буцаж ирэхгүйгээ мэдэж байлаа. Тэгээд би дээш хөвсөөр үүлс рүү орж эхлэв. Гэтэл гэнэт би: “Хүүхдүүд минь!” гэж хэлсэн. Тэгээд эргэж харлаа. Хормын төдийд.
Хоёрдугаар хэсэгт, Тони түргэн тусламжийн машин дотор юу болсныг батлах хариу авсан тухай гарна. Тэр: “Таны зүрх гурван минутын турш бүрэн зогссон.” гэв. Би: “Та юу гэсэн бэ?” гэж асуулаа. Тэр: “Та сонссон шүү дээ, эрхэм ээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.” гэв. Тэгээд утсаа тасалсан. Би тэнд суугаад: “Тэр бүхэн... бүгд бодит байсан юм байна.” гэж дотроо хэлсэн. Тони Кавалларогийн клиник үхлийн тохиолдлын тухай энэхүү цувралын 2 хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Spiritual Warrior Journey)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх