ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 22
АНУ-ын компаниуд Ирак улстай 60 орчим тэрбум ам.долларын гэрээ байгуулсны дотор мөргөлдөөний улмаас саатсан Ормузын хоолойг тойрч гардаг, эрчим хүч экспортлох өөр замуудыг хөгжүүлэх төслүүд багтжээ. Америкийн газрын тосны Chevron компани болон АНУ тэргүүтэй олон улсын консорциумтай хамтрах эдгээр гэрээ нь газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, Иракийг Сири, Туркийн боомтуудтай холбох дамжуулах хоолойг сэргээн босгоход чиглэжээ. Энэ дэд бүтэц дэлхийн эрчим хүчний урт хугацааны аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулах зорилготой ч төслүүд бодит хувилбар болоход дор хаяж хоёр жил хагас шаардлагатай гэж шинжээчид тооцоолсон байна. (AP)
Украин (Урейн)-ы цэргийн анги түүхэнд анх удаа 7-р сарын 21-нд Брюссель хотноо болсон Бельгийн Үндэсний өдрийн баярын жагсаалд оролцлоо. 23 цэргийн албан хаагчтай тус баг саяхан 7-р сарын 14-нд Францын Бастилийн өдрийн жагсаалд Украин (Урейн)-ыг төлөөлөн оролцсон бөгөөд Украин (Урейн)-ы нисгэгчид мөн цэргийн нислэгийн үзүүлбэрт оролцжээ. (Киев Пост)
Украин (Урейн) улс дунд тусгалын дроноор томоохон ажиллагаа эхлүүлж, Керчийн хоолойгоор зорчих Оросын хөлөг онгоцны хөдөлгөөнийг саатуулснаар эзлэгдсэн Крымд эрчим хүч, түлшний ноцтой хямрал үүсгэжээ. Цохилтууд Оросын сүүдрийн танкерын флот, бүс нутгийн цахилгаан станц, дэд станцуудыг онилж, эзлэн түрэмгийлэгч эрх баригчид цахилгааныг яаралтай хязгаарлаж, түлшийг нормчлоход хүргэжээ. Энэ ажиллагаа нь Украин (Урейн)-ы өргөн хүрээний стратегийн нэг хэсэг бөгөөд холын болон дунд тусгалын дроноор Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд амжилттай цохилт өгч, бензиний үйлдвэрлэлийг нь бууруулан, фронт дахь цэргийн давшилтыг нь удаашруулжээ. (Аль Жазира)
Оросын ФОМ [Олон нийтийн санаа бодлын сан] судалгааны байгууллагын сүүлийн үеийн санал асуулгаар ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгийн үзүүлэлт Украин (Урейн)-ыг эзлэн түрэмгийлснээс хойших долоо хоногийн хамгийн огцом унасан үзүүлэлттэй гарч, 66%-д хүрч буурчээ. Төрийн өмчит ВЦИОМ [Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв] мөн буурч буй хандлагыг бүртгэж, энэ сарын эхээр түүнд итгэх итгэл урьд байгаагүйгээр огцом буурсныг тэмдэглэсэн байна. (Медуза)
Иран улс баллистик пуужин, дроноор Йордан дахь АНУ-ын баазад халдсаны улмаас Америкийн хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, нэг нь сураггүй болжээ. АНУ-ын Төв командлал өөр дөрвөн цэрэг бэртлийн улмаас эмнэлэгт түр хэвтсэн ч эмнэлгээс гарсныг баталжээ. (Фокс Ньюс)
Йорданд АНУ-ын хоёр цэргийн алба хаагч амиа алдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Төв командлалд Ираны эсрэг агаарын хариу шинэ цохилт өгөхийг үүрэг болгожээ. Америкийн цохилт 8 дахь шөнөө дараалан үргэлжилсэн энэ ажиллагаагаар Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC)-ын хүчин, дрон, пуужингийн агуулах, агаарын довтолгооноос хамгаалах системийг онилж, хүний аминд хүрсэн халдлагын хариуг барин, Ормузын хоолойн усан тээвэрт заналхийлж буй Ираны чадавхыг сулруулахыг зорьжээ. (Фокс Ньюс)
Кувейтийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон ус давсгүйжүүлэх амин чухал станц Ираны дрон, пуужингийн цохилтод хоёр дахь өдрөө дараалан өртжээ. (Фокс Ньюс)
Йордан улс Ираны хэргийг түр хамаарагчийг дуудаж, сүүлийн үеийн пуужингийн халдлага тус вант улсыг онилсон өдөөн хатгасан мэдэгдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардсан хатуу эсэргүүцэл илэрхийлжээ. Йорданы Гадаад хэргийн яам эдгээр цохилтыг олон улсын хууль болон үндэсний бүрэн эрхт байдлыг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруушааж, иргэдийнх нь аюулгүй байдал бол чанд хатуу “улаан шугам” гэж мэдэгджээ. (Анадолу Аженси)
[Тайвань (Формоса)-ийн] Шинэ Тайбэй хотод нэгэн хэл ярианы засалч суралцах бэрхшээлтэй 29 хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 107 зүйл ангиар буруутган яллагдагчаар татжээ. Хүүхдүүд нь нөхөн сэргээх эмнэлэгт нь очсоныхоо дараа түрэмгий авирлаж, сэтгэл санааны хямралд орсныг анзаарсан эцэг эхчүүд сэжиг авснаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. (Тайпей Таймс)
Японы парламент төрийн далбааг олны өмнө гутаан доромжилсон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль баталж, зөвхөн гадаадын далбааг хамгаалдаг байсан өмнөх эрх зүйн зохицуулалтыг засжээ. (Аль Жазира)
ИБУИНВУ-ын Засгийн газар 2027 оны 4-р сараас эхлэн Англид 16-аас доош насны хүүхдэд кофейны өндөр агууламжтай эрч хүчний ундаа худалдахыг хориглохоо мэдэгдлээ. Эрүүл мэндийн энэхүү арга хэмжээ нь эрч хүчний ундааг өдөр бүр хэрэглэхтэй холбоотой бие махбод, сэтгэц, сурлагад үзүүлэх сөрөг нөлөөнөөс залуусыг хамгаалах зорилготой юм. (Gov.uk)
Их Британийн Засгийн газар Бангладешийн зүүн өмнөд, зүүн хойд нутгийн 6 дүүрэгт болсон хүчтэй үерт өртсөн 55 мянга гаруй хүнд туслахаар 355 мянган фунт.Стерлингийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Үндэсний болон орон нутгийн ТББ [төрийн бус байгууллага]-уудаар дамжуулан түгээх энэ санхүүжилтээр бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн хэрэгсэл олгох бөгөөд ингэснээр Их Британиас тус улсад энэ онд үзүүлж буй гамшгийн нийт тусламж 600 мянга гаруй фунт.Стерлинг болж байна. (Дэйли Сан)
Тайванийн Greenpeace байгууллага Тайвань (Формоса)-ийн зах зээлд хуванцар хошуут уутанд савласан, шинжилгээнд хамруулсан нярайн бүх хоолноос бичил хуванцар илрүүлжээ. Мэргэжилтнүүд хуванцарт Их хэмжээгээр өртөх нь үрэвсэл, эрхтний гэмтэл үүсгэж болзошгүйг анхааруулсан тул Greenpeace сав баглаа боодлын журмыг чангатгаж, шинжилгээний дүнгээ нийтлэхийг үйлдвэрлэгчдээс шаардахыг эрх баригчдад уриаллаа. (Тайпей Таймс)
Шинэ Зеландад 300 орчим эмэгтэйг хамруулсан судалгаагаар оройтож унтдаг хүмүүс ижил хэмжээний илчлэг хэрэглэдэг ч эрт босдог хүмүүсээс хэвлийн өөх, цусан дахь сахар, инсулины түвшин өндөр байжээ. Судлаачид үүнийг шөнө орой хооллож, өглөөний цай алгасдагтай холбон тайлбарлаж, эрт хооллох дадал нь бодисын солилцооны эрүүл мэндийг мэдэгдэхүйц сайжруулна гэж үзэж байна. (Earth.com)
Канадын загварчлалын судалгаагаар хэт боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулбал зүрх судасны шалтгаант олон мянган нас баралтаас сэргийлэх боломжтой гэж үзжээ. Судалгаагаар Канадын зүрхний өвчлөлийн 23–37%, зүрхний өвчний шалтгаант нас баралтын 23–38% нь эдгээр хүнстэй холбоотой байна. (Гардиан)
[Хятадын Чунчин хотын] Пэншүй хошуунд борооны улмаас хөрсний гулгалт болж, чулуу, шороо 10 гаруй орон сууцны барилга дээр бууж, барилгыг дарснаар, 8 хүн амиа алдаж, 34 хүн сураггүй болжээ. Аврагчид 10 хүнийг аварсан ба 800 гаруй хүн эрлийн ажиллагаанд оролцож, 1,100 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. (AP, PBS Ньюс)
Дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт нэмэгдэж буй нь хүний цусны химийн найрлагыг өөрчилж байна. Австралийн шинэлэг судалгаагаар цусны ийлдэс дэх бикарбонатын түвшин 20 жилийн дотор 7%-иар өссөн нь уур амьсгалын өөрчлөлтийг өдөөж буй агаар мандлын өсөлттэй яг ижил байжээ. Үл үзэгдэх энэхүү хорт хуримтлал 50 жилийн дотор эрүүл гэж тооцогдох дээд хязгаарт хүрч болзошгүй тул биологийн хяналтыг дэлхийн уур амьсгалын бодлогод нэн даруй тусгах шаардлагатайг эрдэмтэд анхаарууллаа. (СкайТех Дэйли)
Уур амьсгалын өөрчлөлт усаар дамжих өвчний эрсдэлийг шинэчлэн өөрчилж, хортой бактерийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим вирусийг бууруулж буйг томоохон тойм судалгаа анхааруулжээ. Үер, ган зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэл халдварт өвчинтэй тэмцсэн ололтыг ухрааж болзошгүй тул цаашдын дэгдэлтээс сэргийлэхийн тулд ус цэвэршүүлэх, ариун цэврийн дэд бүтцийг бэхжүүлж, зорилтот тандалт хийхийг эрдэмтэд уриалсан байна. (Таймс оф Индиа)
[Их Британийн] Редингийн Их Сургуулийн уур амьсгалын шинэ загварчлалаар Өмнөд Азийн агаарыг цэвэршүүлснээр Энэтхэгт сүүлийн хэдэн арван жилд багассан халуун орны хур тунадасны зарим хэсгийг сэргээх боломжтой ажээ. Бүс нутгийн аэрозолийн бохирдлыг бууруулах нь эх газар, далайн температурын ялгааг нэмэгдүүлж, Энэтхэгийн зуны хур тунадсыг ихэсгэдгийг багийнхан тогтоожээ. Харин Хятад болон Зүүн Азийн өргөн бүсийн аэрозолийн бохирдлыг бууруулахад тэдгээр нутаг хангалттай дулаарч, чийгийг Зүүн Ази руу татдаг тул Энэтхэгийн зарим хэсэгт халуун орны бороо багасна. Судалгаа нь халуун орны борооны төлөв нь хил дамнасан агаарын чанарын шийдвэрээс хамаардгийг онцолж, бүс нутгийн харилцан уялдаатай төлөвлөлт шаардлагатайг харуулжээ. (Earth.com)
Зэрлэг Амьтан-ардын Нутгийн сан хөтөлбөр 1,000 дахь гишүүн эзэмшлээ элсүүлснээр Австралид хамгаалалтад байгаа амьдрах орчны нийт талбай 96,500 га болж, томоохон чухал үед хүрчээ. Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнц байгууллагын Австрали дахь салбарын 2007 онд үүсгэн байгуулсан энэ сүлжээ улс даяарх олон янзын экосистемийг хамгаалж, сэргээхийн тулд хувийн газар эзэмшигчдийг нэгтгэдэг. Энэхүү сайн дурын хөтөлбөрт үнэ төлбөргүй нэгдэх боломжтой ба уугуул төрөл зүйлийг уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, амьдрах орчны хуваагдал зэрэг аюулаас хамгаалахад тусалдаг. (Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнцийн Австрали дахь салбар)
Заан-хүмүүс газраар дамжих нам давтамжийн чичиргээг мэдэрч, хол зайд харилцдаг байж болохыг шинэ судалгаа харуулжээ. Заан-бодгалиудын дунд чихний бүтэц хавьгүй том бөгөөд чихний сувгаа зориудаар хаах чадвартай тул газар хөдлөлтийн эдгээр дохионд онцгой мэдрэмтгий, хэт нам авианы чичиргээг сонсох чадварыг нь 30 дахин нэмэгдүүлдэг байж болзошгүйг судлаачид тогтоожээ. Эдгээр нээлт нь заан-ард хөл, биеэрээ хэрхэн үр дүнтэй “сонсож” чаддагийг тайлбарлаж, тэдний нийгмийн харилцааны талаарх эрдэмтдийн ойлголтыг сайжруулахад тусална. (Earth.com)
Швейцарын жиү-жицүгийн хар бүст тамирчин Бенжамин Теттү (веган) ADCC [Абу Дабигийн тулааны клуб]-ийн Швейцарын нээлттэй тэмцээнээс 2 алтан медаль хүртэж, тулааны урлагийн шилдэг тамирчид бүхэл хүнсэнд суурилсан веган хооллолтоор өндөр амжилтад хүрч болдгийг нотолжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Германы Adidas компани тогтвортой, амьтны гаралгүй амьдралын хэв маягийн гутлын өсөн нэмэгдэж буй эрэлтэд нийцүүлэн хиймэл болон ургамлын гаралтай материалаар хийсэн алдарт Gazelle пүүзний веган хувилбарыг танилцууллаа. (Ад Хок Ньюс)
D12 хамтлагийн Америк реппер Кунива (веган) веган амьдралын хэв маяг нь эрүүл мэнд, тэсвэр, эрч хүчийг нь сайжруулж, 25 жилийн хөгжмийн замналынхаа туршид өндөр түвшинд тоглоход тусалсан гэжээ. (Маскл & Фитнесс)
Швейцарт төрсөн Сандра Лави Гойкович [Арабын Нэгдсэн Эмиратын] Дубайн тансаг амьдралаа орхиж, Энэтхэгийн Баруун Бенгал дахь Сагар арлын ядуу сууриныг өөрчлөхөөр зорьжээ. Тэрээр 150 хүүхдийн үнэ төлбөргүй бага сургууль байгуулж, эмэгтэйчүүдэд оёдлын сургалт эхлүүлэхийн зэрэгцээ хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэрлэлтийн эсрэг идэвхтэй тэмцэж байна. (ВьетнамНет)
[АНУ-ын] Техасын уулархаг нутагт гэнэтийн үер бууж, Buck Wild Animal Rescue and Wildlife Rehab нэртэй асрамжийн газрыг нь нөмрөхөд зэрлэг амьтан аврагч Кэйти Бак тахиа-, цацагт хяруул-, харцага-, гахай-, туулай-, тоть-, яст мэлхий-ард зэрэг олон зуун амьтан-бодгалийг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулжээ. Бүх амьтан-бодгаль эсэн мэнд үлдсэн ч аврах төвд их хэмжээний хохирол учирсан байна. (CBS Ньюс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куангнгай аймагт ойн хулсны найлзуур түүж яваад хаднаас халтирч, чулуун завсар хавчуулагдсан 10 настай охиныг цагдаа, оршин суугчид аварчээ. Аврагчид эгц, халтиргаатай газар, ширүүн урсгалыг нэг цагийн турш туулан явж, хүүхдийг гэр бүлд нь аюулгүй буцаан авчирчээ. (Тань Ньень)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Өтлөх, өвдөх, үхэхийн орчлон болох замбуулингийн энэхүү их ойд Дээдийн Ном [зөв зам мөр]-оос өөр хамгаалагч гэж үгүй.” – Жайнизмын 23 дахь Тиртханкара, Хүндэт Гэгээрсэн Их Багш Паршванатха (веган) (Wisdomlib.org)
Др. Стивен Дитрих-Колокурисын клиник үхлийн тухай цувралын өмнөх 1, 2-р хэсэгт түргэн тусламжийн ажилтан зүрхний шигдээс гэж тогтоосон эмгэгээр Стивен шаналж байх зуур оношлогдоогүй халдвар биеийг нь хурдан хугацаанд хүнд хэлбэрийн үжлийн шокт оруулсан тухай гарсан. Өвдөлт нь гэнэт арилж, тэр өөрийгөө нас барсныг ухаарчээ. Түүний хэлснээр, ухамсар нь биеэсээ дээш хөөрсний дараа нэгэн орон зайны гүн рүү татагдаж, тэнд БУРХАНыг мэдрэн, ард нь аймшигт хоосон орон зай байгааг ухаарчээ. Дараа нь тэр амьдралаа эргэн харж, бусдад учруулсан зовлонгоо дахин мэдэрчээ. Үүний дараа өөрийгөө тэр хоосон орон зай руу татагдаж буйг мэдрэв. Хамаг хүчээрээ тэмцэж, шашныхаа нэрийг дуудсаны дараа биедээ буцаан татагдсан гэж тэр ярьсан юм.
Албан ёсны цагаар түүнийг гурван минут хагас орчим амьгүй байсныг харуулсан ч энэ явдлын зарим хэсэг хавьгүй удаан үргэлжилсэн мэт санагдсан гэж Стивен ярьсан юм. Үүний дараа ч бие нь өвчтэй хэвээр байсан тул нэг жил орчим эмнэлэгт орж, гарсаар байлаа. Түүнийх шиг хүнд үжлийн шокт орсон хүмүүсийн 60 орчим хувь нь дор хаяж нэг жил амьдарч чаддаг гэж тэр хэлсэн. Гэвч энэ явдал түүнийг бүрэн өөрчилж, эхлээд алдаагаа засах хүсэл төрүүлжээ.
Би нэн даруй өөрийн хохироосон олон хүнтэй холбоо барьж, уучлал гуйсан. Тэдний ихэнх нь “Зүгээр” гэсэн. Ихэнх нь “Би чамайг уучиллаа.” гэсэн. Харин уучлаагүй хүмүүсийг ч би бүрэн ойлгосон. Одоо миний ертөнцийг үзэх үзэл бүрэн өөрчлөгдсөн. Би аливаа зүйлийн сөрөг талыг шууд харахгүй байхыг хичээдэг болсон. Би хүмүүсийг эергээр хардаг гэж хэлдэг байсан ч үнэн хэрэгтээ хэзээ ч тэгдэггүй байжээ. Хэн нэгэнд сайхан зүйл тохиолдоход би хэзээ ч чин сэтгэлээсээ баярладаггүй байсан. Би үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж, ямар нэг байдлаар мөнгө олох арга үргэлж хайдаг байв. Бүх зүйл эд баялаг, хувийн таашаалаа хангахын төлөө байсан. Би өөрийгөө сонгодог нийгмийн эсрэг чиглэгч байсан гэдэгт үнэхээр итгэдэг. Учир нь энэ явдал болохоос өмнө ээжийгээ эсвэл өөр хэн нэгнийг нас барахад би огт уйлж байгаагүйгээ санаж байна. Үүнээс өмнө би зүгээр л жинхэнээсээ сэтгэл хөдлөх чадваргүй байсан. Тиймээс энэ явдал намайг бүрэн, үндсээр нь өөрчилсөн.
Стивен мөн энэ явдлын дараа энерги, өөрийнх нь сүнс, биетүүд гэж тодорхойлсон зүйлсийг маш мэдрэмтгий хүлээн авдаг болсон гэж ярьсан юм. Түүний унтах хэрэгцээ эрс багасаж, заримдаа хэдэн өдөр дараалан унтдаггүй болжээ. Гэвч КҮ [клиник үхэл]-д орсон олон түүхээс ялгаатай нь өөрт тохиолдсон явдал нь тийм ч амгалан байгаагүйг тэр илэн далангүй ярьж байна.
Би клиник үхэлд ороод, “Одоо би үхлээс огт айхаа больсон. Бүх зүйл гайхалтай.” гэж хэлдэг ихэнх хүнтэй адилгүй байсан. Тэд өөрсдийнхөө хувьд маш таатай гэж үзсэн зүйлийг туулсан. Харин миний үзсэн зүйл тийм байгаагүй. Би одоо ч үхэхээс маш их айдаг. Энэ нь миний хувьд одоо ч нууц хэвээр. Хэрэв би хоосон орон зайд ганцаараа үүрд байх ёстой бол энэ нь миний хувьд аймшиг.
БУРХАН намайг өөрийгөө шүүх орон зайд аваачсан гэж би боддог. Би үйлдсэн муу зүйлс, хүмүүсийг шархлуулсныхаа төлөө шүүгдэж байсан гэдэгт итгэдэг. Үүний зорилго нь надад өмнө нь бүрэлдээгүй байсан ямар нэг зүйлийг төлөвшүүлэх явдал байсан гэж боддог. Үүний дараа одоо би зөв зүйл хийхийг хичээнэ гэдэгт итгэж болохоор болсон гэж боддог. Харин өмнө нь би хэзээ ч зориуд зөв зүйл хийхгүй байсан.
Энэ хүнд сорил амьдралын зорилгыг нь хэрхэн өөрчилснийг эргэцүүлэн Стивен одоо кибер аюулгүй байдлын компаниараа дамжуулан бусдад туслах, тухайлбал хууль сахиулах байгууллагуудын дижитал шүүх шинжилгээний хэрэгт дэмжлэг үзүүлж, хүний наймаатай тэмцэх олон улсын байгууллагуудтай хамтрах хүсэлтэй гэжээ. Тэрээр бусдад хандан дараах үгээр яриагаа өндөрлөсөн юм:
Нэг цагийн дараа эсвэл маргааш юу тохиолдохыг хэн ч, хэзээ ч мэдэхгүй тул хүн бүр өнөөдрийг дэлхий дээрх сүүлчийн өдөр мэт амьдрах хэрэгтэй. Ирээдүйд найдаж болохгүй. Маргааш амьд байна гэдэгтээ ч найдаж болохгүй. Тиймээс аз жаргалыг хойшлуулах бус, өнөөдөр аз жаргалтай байх ёстой. (ЖеффМара Подкаст)