Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 7-р сарын 9
Ираны Дээд удирдагч агсан Аятолла Али Хаменейг оршуулах олон өдөр үргэлжилсэн ёслолын дараа 7-р сарын 11-нд эхлэх төлөвтэй байгаа АНУ-Ираны дараагийн техникийн хэлэлцээрийг [Пакистаны] Исламабад хотод зохион байгуулах магадлал өндөр байна. Сүүлийн үед АНУ-Ираны 60 хоногийн гал зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг зуучлахад тусалсан Пакистан улс нь Швейцарын Бюргеншток амралтын газраас илүү тэргүүлэх нэр дэвшигч гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэлэлцээр Ираны цөмийн хөтөлбөр, Ираны царцаасан хөрөнгө, Ормузын хоолой, Ливаны гал зогсоох асуудалд анхаарал хандуулах төлөвтэй байна. (Фокс Ньюс)
Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеи өөрийн эцэг Али Хаменеин оршуулгад оролцоогүй хэвээр байгаа бол өндөр албан тушаалтнууд болон олон мянган гашуудагчид [Ираны] Тегеран хот дахь ёслолд оролцож байна. Энэ нь 3-р сард томилогдсоных нь дараа ноён Хаменеин эрүүл мэндийн талаарх таамгийг нэмэгдүүлж байна. (BBC)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй 7-р сарын 8-нд Турк улсад болох НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн бага хурлын үеэр Украин [Урейн]-ы дайныг шийдвэрлэх асуудлаар уулзахаар төлөвлөж байна. (Уолл Стрийт Журнал)
Орос улсын мэдээлснээр, 7-р сарын 6-нд [Украин (Урейн)]-ы Костянтиновка орчимд орон нутгийн галыг 6 цагийн турш зогсоох санал гаргасан нь амиа алдсан украин (урейн) цэргүүдийн цогцсыг хүлээлгэн өгөх боломж олгох байсан ч тус улс татгалзжээ. (Ройтерс)
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Орос улс Украин (Урейн) улстай энхийн хэлэлцээр хийхэд нээлттэй хэвээр, АНУ-ын зуучлалыг хүлээж байна гэж мэдэгдэж, АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалыг сайшаан, харилцаа холбоо үргэлжилж буйг онцолжээ. (Бастилле Пост)
Орос улс 7-р сарын 6-ны үүрээр Украин (Урейн) улсад пуужин, дроноор цохилт өгч, дор хаяж 22 хүн амь үрэгдэн, агаарын хамгаалалт дахь сул талыг илчиллээ. Бүх баллистик пуужин байндаа байндаа хүрсэн нь Украин (Урейн) улсад нэмэлт саатуулагч пуужин хэрэгтэйг харуулсан байна. (AP Ньюс)
Европын Холбоо энэ өвөл ШБХ [шингэрүүлсэн байгалийн хий]-н ноцтой хомсдолд орох эрсдэлтэй тулгарч байна. Учир нь нөөцийн түвшин 15 жилийн хамгийн доод хэмжээнд хүрчээ. Шинжээчид 10-р сар гэхэд нөөцийн багтаамж ердөө 76%-д хүрнэ гэж таамаглаж байгаа нь Оросын ШБХ-н импортын бууралт, нийлүүлэлтийн шинэ саатлын дунд эрчим хүчний үнийг өсгөж байна. (VTV)
[Италийн] Миланы загварын долоо хоног үслэг эдлэл ашигласаар байгаатай холбоотойгоор Лутек уг арга хэмжээтэй хамтын ажиллагаагаа зогсоосон 5 дахь компани боллоо. Технологийн группийн уг шийдвэр нь Үслэг эдлэлийн худалдааг устгах эвслийн тасралтгүй эсэргүүцлийн дараа гарсан бөгөөд DHL, Visa, Wella зэрэг томоохон ивээн тэтгэгчид мөн энэ оны эхээр хамтын ажиллагаагаа зогсоосны дараах алхам болж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Ау Лак (Вьетнам)-ын Эрүүл мэндийн яам Ханьхоа мужийн тахианы махтай будаатай зоогийн газарт хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор 50 хүн эмнэлэгт хэвтсэний дараа яаралтай шалгалт явуулахыг үүрэг болголоо. Эрх баригчид хүнсний эх үүсвэрийг мөрдөн шалгаж, зөрчил илрүүлэхээр дээж шинжилж байна. (VietnamNet)
H5 шувуу-хүний томууны зургаан халдвар зэрлэг нүүдлийн шувуу-хүмүүст илэрсэн нь батлагдсан нь уг вирус Австралийн эх газарт анх удаа орж ирснийг илтгэж байна. Энд хүнд халдварлах боломжтой, маш өндөр халдвартай энэ вирус уугуул зэрлэг амьтан-хүмүүс, устах аюултай зүйлүүд, шувуу-хүмүүст хамгийн өндөр аюул учруулж байна гэж анхааруулж, тандалтыг яаралтай нэмэгдүүлэхийг уриалжээ. (Гардиан)
Шинэ навчит ногоог буцалгах үед усанд уусдаг амин дэм, эрдэс бодисууд [С амин дэм, В бүлгийн амин дэм, кали, магни зэрэг эрдэс] хоолны шингэнд шилждэг. Гэрийн тогооч нар эдгээр шим тэжээлийг асгахын оронд шөл, агшаамал, ногооны шөлөнд зориулан амтат цэвэр усыг дахин ашиглаж болно. Гэвч амин чухал эслэг болон тосонд уусдаг амин дэмүүд нь чанасан ногоон дотроо үлддэг тул энэ шингэн нь хүнсний ногоог өөрийг нь идэхийг орлохгүй юм. (Тань Ньень)
Бави супер хар салхи 7-р сарын 6-нд Номхон далайн баруун хэсэг дэх Умард Марианы арлууд дахь жижиг арал Ротад цагт ойролцоогоор 290 километрийн хурдтай газарджээ. Оршин суугчид ихээхэн хохирол учирч, үер буусан талаар мэдээлж байна. (Франц 24, AFP)
Майсак халуун орны шуурга нь 7-р сарын 4-нд Ау Лак (Вьетнам)-ын Куангнинь мужид цагт 101 километрийн хурдтай газардсаны дараа Хятадын Гуанси мужийн дотогш шилжин хүрчээ. Гуансигийн Фанчэнган хотод гол мөрнүүд эргээ халин, автомашинууд дээвэр хүртлээ усанд автсан бөгөөд оршин суугчид үүнийг сүүлийн хорин жилийн хамгийн ноцтой үер гэж нэрлэж байна. Аврагчид гацсан хүмүүст хүрэхийн тулд хийлдэг завь ашиглаж байна. Ау Лак (Вьетнам)-т Монгкай хотод шуурганд модод унаж, барилгуудын төмөр дээвэр хуулагдсан бөгөөд аврах багууд замыг дахин нээхээр хог нурангийг цэвэрлэж байна. (AP/Манила Таймс)
Францын өмнөд хэсгийн Перпиньян хот орчимд түймэр гарсны улмаас 10,500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, гал сөнөөгчид Пиреней-Ориенталь мужид 1,650 га талбайг шатаасан хурдтай тархаж буй хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Нэг гал сөнөөгч, нэг оршин суугчийн биеийн байдал маш хүнд байна. Агаарын хэм 40°C-д дөхөж, өөр нэг халууны давлагаа түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. (Жапан Таймс, AFP)
Исландын амьтан-хүний халамжийн болон байгаль орчны дөрвөн байгууллага хяналт шалгалтын тайланд амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлын давтан зөрчлийг баримтжуулсан гэж үзэн, Исландын халим агнуурын Hvalur компанийн арилжааны халим агнуурыг нэн даруй түдгэлзүүлэхийг эрх баригчдад уриаллаа. Бүлгүүдийн дурдсан тохиолдолд сэрвээт халим-хүн дөрвөн удаа буудуулснаас хойш 31 минутын дараа үхсэн гэх явдал багтаж байгаа бөгөөд сэжиглэгдсэн зөрчлүүдийг шалгах хугацаанд тус компанийн халим агнуурын зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсвэл хүчингүй болгох ёстой гэж мэдэгджээ. (Айсланд Ревью)
Тайвань (Формоса)-д ногоон ажлын байрны зар 10 жилийн дээд түвшинд хүрч, энэ оны эхний зургаан сарын байдлаар сард дунджаар бараг 30,000 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.6%-иар өсжээ. Тайванийн Үндэсний байгаль орчны судалгааны академийн мэдээлснээр тогтвортой байдал, цэвэр тэг зорилтын дарамтаас шалтгаалан эрэлт 2017 оноос хойш гурав дахин өссөн байна. Ногоон ур чадвартай ажилчдын сарын дундаж цалин 57,000 тайвань доллар [1,785 орчим ам.доллар] боловч ажил олгогчид мэргэжилтний томоохон дутагдалтай тулгарч байна. (Тайпей Таймс)
НАСА [Агаарын тээвэр, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв] сүүлийн үеийн нарны шуурганы дараа Дэлхий рүү илүү хурдан доошилж буй хуучирч буй Swift сансрын дурангаа аврах зорилгоор Link робот сансрын хөлгийг хөөргөлөө. 30 сая ам.долларын өртөгтэй энэ ажиллагаа нь дуранг 3 робот гараар барьж, ойролцоогоор 300 км-ээр дээш өргөх зорилготой бөгөөд Swift-ийн ашиглалтын хугацааг сунгаж, ирээдүйн хиймэл дагуулыг засварлах хүчин чармайлтад тусалж болзошгүй байна. (Аль Жазира)
Энэтхэгийн гүн ухаантан Ачарья Прашант (веган), PETA сангийн ерөнхийлөгч Мими Бекечи (веган) нар [Их Британийн] Лондонд болсон олон нийтийн тусгай уулзалт ярианд хүн төрөлхтөн амьтан-хүмүүсийг эд зүйл мэт үзэхгүй байх хэрэгцээ зэрэг сэдвийг хэлэлцлээ. Тэрээр веганимыг нийгмийн хүчирхийлэлгүй байдалтай холбож, хувь хүмүүст өдөр тутмын сонголтоороо амьтан-хүмүүст нигүүлслээ үзүүлэхийг уриалсан байна. (Ханс Индия)
Coty компани гоо сайхны цэвэр бүтээгдэхүүний багцаа өргөжүүлэхээр АНУ-ын Z үеийнхэн болон миллениал үеийн залуу хэрэглэгчдэд чиглэсэн, боломжийн үнэтэй, веган шингэн суурь крем CoverGirl Clean Fresh Skin Milk-ийг шинээр гаргажээ. (Ад Хок Ньюс)
АНУ-ын веган хүнсний салбар жижиглэн худалдааны шинэ бүтээгдэхүүнээр өргөжин тэлж, Oreo брэндийн дахин гарч буй Cinnamon Bun жигнэмэг, Wegmans хүнсний сүлжээ дэлгүүрт Beyond Meat компанийн мицелийн стейк болох Beyond Стейкний гол мах, мөн Forager Project-ийн гадилтай талх, давстай шаргал карамель, мексик шоколад гэсэн гурван шинэ органик сүүн бус өтгөрүүлэгчийг танилцуулж байна. (ВежНьюс)
Израил-Хезболлагийн дайн түр зогссон энэ үед аврагч Хусейн Хамза Ливан дахь Машала хамгаалах байрандаа орхигдсон, шархадсан олон зуун тэжээвэр амьтан-хүн, амьтан-хүний сүргийг үргэлжлүүлэн асарч байна. Санхүүгийн хүнд бэрхшээлтэй байгааг үр харгалзан ажиллаж буй ноён Хамзагийн хүчин чармайлтын ачаар одоо буцаж ирж буй асран хамгаалагчид амьд үлдсэн амьтан хамтрагчидтайгаа аажмаар дахин уулзаж байна. (ABC Ньюс)
8 настай Виюхан Саёоран [Канадын] Онтарио хотын оршин суугчдад баавгай-, чоно-хүмүүс зэрэг нутгийн зэрлэг амьтан-ардыг аюулгүй ажиглан бүртгэхэд тусалдаг Urban Wild Watch үнэгүй апп бүтээжээ. Суурины гишүүд зураг авахаар тухайн газар руу бөөгнөрөхөөс сэргийлж, яг байршлыг заалгүй, ерөнхий ажиглалтыг бүртгэснээр уг хэрэгсэл нь хүн ба зэрлэг амьтан-ардын зөрчилдөөнөөс сэргийлж, хотын мэдээллийн системтэй аюулгүй хамтын оршихуйг дэмжиж байна. (OrilliaMatters.com)
RNLI [Үндэсний Хатан Хааны Аврах завины байгууллага]-ын аврах завь [Их Британийн] Английн Силли арлуудын ойролцоо 18.2 метрийн дарвуулт завь шатсаны дараа дөрвөн хүнийг аварчээ. Хөдөлгүүр дэлбэрсний улмаас өтгөн утаа савсаж, багийнхан завиа орхихоос өөр аргагүй болжээ. Усан онгоц дөрвөн цаг гаруй шатах зуур эрх баригчид бохирдлын эрсдэлийг хянаж байна. (Дэйли Мэйл)
Өдрийн ухаарал өгөх эшлэл: “Инээмсэглэ, амьсгал, аажуухан яв.” Өндөр Дээд Хутагт Тик Нят Хань (веган) (quotefancy)
Грег Жонсоны клиник үхэлд орсон тохиолдлын цувралын өмнөх 1, 2-р хэсэгт Грег олон жил үргэлжилсэн сүнслэг зовлон болон хожим эм хэтрүүлэн хэрэглэсэн явдал нь зүрхэнд нь ноцтой гэмтэл үлдээснийг өгүүлсэн. Олон жилийн дараа, нууцлаг хавцлын голын дэргэд тэрээр ах болон дотнын найзаасаа холдон явах дуудлага мэдэрч, том хадан дээр ганцаараа суун, нүдээ аниад, усны чимээг сонсжээ. Нам гүмд тэр гэмтсэн зүрх нь цохилж, бараг зогсох мэт болж, дахин цохилохыг сонссон бөгөөд өөрийгөө үхэл рүү алхам алхмаар ойртож байгааг мэдэрчээ.
Грег харанхуй замаар явж байтал эцэст нь нүд гялбам цагаан Гэрэл үзэгдэж, тэрээр Гэрлийн нэгэн оршихуйн өмнө зогсож байгаагаа ухаарчээ. Зүрх нь бүрэн ил болж, тэрээр түүнд “Би тантай адил болохыг хүсэж байна.” гэж хэлжээ.
Түүний хариултыг би үргэлж санадаг. Учир нь тэр “Чи бол би, би бол чи.” гэж хэлсэн. Би угаасаа их эргэлзэгч болохоор тэр даруй, түүнтэй маргалдаагүй ч түүнд нэг зүйлийг ойлгуулахыг оролдсон. Би: “Хараач, намайг хар даа” гэсэн. Учир нь түүний өмнө миний зүрх ил гарсан, би хэн бэ гэдэг, хүн болохын хувьд бүх дутагдал минь ил байсан тул би зүгээр л түүнд: “Намайг хар даа. Би тан шиг биш.” гэж хэлсэн. Тэр зөвхөн: “Чи бол би, би бол чи.” гэж л хэлсэн.
Би: “Намайг хар даа. Энэ үнэн биш. Энэ алдаа дутагдалтай хүнийг хар. Би тан шиг биш. Та гайхамшигтай. Намайг хар л даа.” гэсэн. Би түүнд харуулахыг оролдож байсан. Гэвч үнэхээр сонирхолтой нь, тэр үнэнийг хэлэх үед дараа нь өөрийгөө огт өмөөрөх гэж оролдоогүй. Тэр надтай хариу маргах гэж огт оролдоогүй. Би түүнд өөрийн дутагдлуудаа зааж хэлэх гэж оролдох үед тэр: “Би үнэнийг хэлсэн, ингээд энэ яриа дууслаа.” гэж хэлж байгаа мэт санагдсан. Яг л тэгээд дууссан мэт болсон. Энд цаашид ярих зүйл байгаагүй.
Түүний оршихуйд амарсны дараа тэр оршихуй гараа сунгажээ. Грег түүний гарыг атгахад тэд хамтдаа нисэж, агаар мандлаар дээш хөөрөн сансар огторгуй руу гарч эхлэв. Дэлхий улам жижгэрсээр эцэст нь бүр алга болжээ. Дараа нь Грег ар талаас нь ямар нэгэн зүйл татахыг мэдэрчээ.
Тэгтэл гэнэт, пүн гээд, нэг утас эсвэл олс татагдаад зогсох шиг болсон. Тэгээд би бүх холбоосоо мэдэрсэн. Би хайртай бүх хүмүүсээ, гэр бүлийнхнээ, найзуудаа, бидний холбоос гэж нэрлэх бүхнийг мэдэрсэн. Би бүгдийг нь мэдэрч байлаа. Тэр холбоос нь хайр байсан. Би хайрыг мэдэрч байсан. Би машин, байшин, банкны данс зэрэгт татагдаж байгаагаа мэдрээгүй. Би хайраас бүрэн хамааралтай холбооснуудыг мэдэрсэн. Тэр мөчийг мэдрэхэд маш их зүйл нэгэн зэрэг болсон. Учир нь би буцахыг хүсэж байгаа мэт санагдсан, тэр хайр намайг буцаан татаж байлаа. Энэ хэцүү байсан. Учир нь би энд бүх насаараа, эсвэл ядаж ихэнх хугацаанд зовж ирсэн. Харин одоо энэ бүх хайрыг мэдрээд, тэр бүх хүмүүс рүү буцан гүймээр санагдсан. Тэгээд би өөртөө сануулах хэрэгтэй болсон. Энэ үнэхээр хэцүү байсан. Учир нь надад боломж гаргахын тулд миний зовлон маш их байх ёстой байсан. Би өөртөө: “Найз минь, чи юу бодож байна вэ? Буцмаар байна гэж бодож байна уу даа. Чи санахгүй байна уу? Санахгүй байна уу? Чи үүнийг хүсэж байснаа мартчихсан уу? Чи явахыг хүссэн. Чи зовж байсан. Чиний хийсээр ирсэн цорын ганц зүйл бол зовлон байсан. Харин одоо чи энэ бүхнийг мэдэрч байна. Тэгээд чи буцахыг хүсэж байна шүү дээ.” гэж хэлсэн. Гэвч би маш хүнд шийдвэр гаргаж, эцсийн цэг тавих мэт болж, “Юу гээч? Би үнэхээр буцахыг хүсэж байна. Гэхдээ дахин хэзээ ч тэгж зовохыг хүсэхгүй. Үүнийг хийх надад үнэхээр хэцүү ч энэ бол амьдралд ганц тохиох боломж. Би эцэст нь явах гэж байна.” гэж хэлсэн. Тиймээс би бүгдийг тавьж явуулсан. Үнэхээр хэцүү байсан. Би гэр бүлээ тавьж явуулсан. Би биеэ тавьж явуулсан. Би зүгээр л бүхнийг тавьж явуулсан.
Грег бууж өгмөгц тэр оршихуй түүнийг оддын дундуур цааш авч явсан бөгөөд одод хаалга мэт үйлчилж, тус бүр нь тэднийг байж боломгүй хурдтайгаар шинэ чиглэлд шидэн гаргаж байгааг тэр одоо ойлгожээ. Эцэст нь тэр буцах замаа хэзээ ч олохгүй гэдгээ баттай мэдэв. Тэр үнэхээр явсан байлаа.
4-р хэсэгт, Грег Дэлхийг ардаа үлдээсэн гэж итгэсний дараа оршихуйдын нэгэн тойргийн өмнө ирэх бөгөөд тэд түүнд энэ мөч төрөхөөс нь олон жилийн өмнө төлөвлөгдсөн байсан талаар ярьжээ. Би зөвлөл гэж нэрлэдэг зүйлд хүрч ирсэн. Тэнд үнэхээр эдгээр оршихуй тойрог болон байсан. Намайг ирсэн даруйд тэд надтай нэгэн дуу хоолойгоор ярьсан. Грег Жонсоны клиник үхлийн тохиолдлын тухай цувралын 4-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Үхлээс буцсан аялал)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх