Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 7 дугаар сарын 2
Франц, Оман улсууд Ормузын хоолойгоор чөлөөтэй, ямар нэгэн нөхцөлгүй нэвтрэхийг дэмжиж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 6-р сарын 29-нд Оманы Султан Хайтам бин Тариктай хэлэлцээр хийсний дараа хоёр улс түншүүдтэйгээ хамтран усан замыг минагүйжүүлж, далайн тээврийн замуудыг аюулгүй болгоно гэж мэдэгджээ. Ираны эсрэг талд, хоолойн өмнөд эргээр хиллэдэг Оман улс уг хоолойг олон улсын усан тээвэрт нээлттэй, аюулгүй, чөлөөтэй байлгах үүргээ хэвээр хадгална гэж мэдэгдсэн байна. Хоолойгоор амжин өнгөрөх төлбөр, хязгаарлалт үүсэж болзошгүй гэх олон улсын түгшүүр нэмэгдэж байна. (Блүүмберг)
Иран, Оман улсууд 6-р сарын 29-нд [Оманы] Маскат хотод Ормузын хоолойн хамтарсан хорооны анхны хурлыг хийж, Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади хэлэлцээр стратегийн энэ усан замтай холбоотой өнөөгийн асуудлууд болон ирээдүйн удирдлагад төвлөрч байна гэж мэдэгджээ. Гадаад хэргийн дэд сайд Гарибабади хэлэхдээ, хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар маргаан үргэлжилж буй энэ үед уг хэлэлцээр АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичгийн 5 дугаар зүйл болон эргийн улсуудын бүрэн эрхт эрхийн хүрээнд явагдаж байна. (АзерНьюс)
Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Израилын хойд хилийг аюулгүй болгож, Ливан дахь Хезболлагийн нөлөөг зогсоовол, Ливантай найрамдаж, харилцаагаа хэвийн болгох боломжтой гэж мэдэгджээ. 6 дугаар сарын 29-нд ноён Саар Израил Израил-Ливаны энхийн харилцааг дэмжих парламентын бүлэгт үг хэлэхдээ Ливантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж буй ч Хезболлаг Ираны төлөөлөгч хүч, аливаа хэлэлцээрийн гол саад болж байна гэж тодорхойлжээ. (i24NEWS)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 6 дугаар сарын 29-нд нийтлэгдсэн Оросын сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа Ойрх Дорнодын хурцадмал байдлын талаар Иран улстай тохиролцоонд хүрсний дараа АНУ-ын хэлэлцээрийн төлөөлөгчид Москвад ирнэ гэж найдаж буйгаа хэлжээ. Ерөнхийлөгч Путинаас Их долоо [Долоон улсын бүлэг]-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Орос улс Украин (Урейн)-тай “тохиролцоо хийх” ёстой гэж хэлсэн талаар асуухад, Орос улс АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. (Гардиан)
Украин (Урейн)-ы цэрэг 6 дугаар сарын 28 болон 29-нд шилжих шөнө Орос улс болон Украин( Урейн)-ы нутаг дэвсгэр дэх Оросын эзэлсэн бүсүүд дэх Оросын материал техникийн хангамжийн газар, гүүр, цэргийн ангийн байрны байнууд руу цуврал цохилт өгснөө мэдэгджээ. (Юнайтед24 Медиа)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 6 дугаар сарын 29-нд Оросын пуужин, дроны довтолгоогоор Украин (Урейн) даяар цохилт өгсний улмаас дор хаяж 11 энгийн иргэн амь үрэгдэж, 40 хүн шархадсаны дараа уг довтолгоог буруушаажээ. Украин (Урейн)-ы албаны хүмүүс тус довтолгоо нь Днипро, Запорожье, Сумы зэрэг олон бүсийг онилж, энгийн иргэд хохирч, цахилгаан тасарсан гэж мэдэгдсэн бол ерөнхийлөгч Зеленський Европын орнуудад Украин (Урейн)-ы агаарын хамгаалалтыг бэхжүүлэхийг уриалсан байна. (AP)
Украин (Урейн)-ы дроны цохилтууд Оросын түлшний үйлдвэрлэлийг бууруулж, нийлүүлэлтийн шугамыг тасалдуулснаар Оросын зарим бүс нутагт жолооч нарт худалдан авах түлшний хэмжээг хязгаарлаж байна. Түлшний хомсдол Оросын нэгтгэсэн Крымээс бусад бүс нутгууд, тэр дундаа Москва хотын зарим хэсэгт тархсан ч нийслэлд одоогоор албан ёсны хязгаарлалт тогтоогоогүй байна. (Ройтерс)
Украин (Урейн) улс [Польшийн] Гданьск хотод зохион байгуулагдсан Украин (Урейн)-ы 2026 оны Сэргээн босголтын бага хурал дээр олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалтын гэрээгээр 10 тэрбум гаруй еврог баталгаажуулжээ. Украин (Урейн)-ы ерөнхий сайд Юлия Свириденко санхүүгийн дэмжлэг, тээвэр, орон сууц, дэд бүтэц, эрчим хүч, батлан хамгааллыг хамарсан 160 гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн байна. (Киев Пост)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Хойд Солонгосын зэвсэгт ашиглаж болох задрах материал, цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд, АНУ-д чиглэсэн бодлогоос үүдсэн “ер бусын бөгөөд онцгой” аюулыг үндэслэн Хойд Солонгостой холбоотой олон жил үргэлжилж буй үндэсний онц байдлын мэдэгдлийг дахин нэг жилээр сунгажээ. Анх 2008 онд гаргасан уг мэдэгдэл нь 2026 оны 6-р сарын сарын 27-нд дуусах байсан ч Хойд Солонгосын цэргийн чадавх нэмэгдэж, Орос, Хятадтай гүнзгийрч буй хамтын ажиллагаанд санаа зовнил нэмэгдэж буй тул хүчинтэй хэвээр үлдээхээр болжээ. (Кореа Таймс)
Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн сайд Чо Хён тус улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход “үе шаттай, бодитой” арга барил баримталж, Өмнөд Солонгос-АНУ-ын холбоогоор дамжуулан батлан хамгаалах чадавхаа бэхжүүлж, Их долоо [Долоон улсын бүлэг] болон Дэлхийн өмнөдийн түншүүд зэрэг ижил үзэл санаатай орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгджээ. Жэжүгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн форум дээр Гадаад хэргийн сайд Чо Өмнөд Солонгос улс тогтвортой энх тайван, зэрэгцэн оршихуй, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрнө гэж хэлжээ. (Кореа Таймс)
Их Британийн засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтлын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг үнэлэхээр аюулгүй байдал, цэрэг, судалгааны салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн уур амьсгалын аюулгүй байдлын анхны ажлын хэсгээ байгууллаа. Уур амьсгалын сайд Кэти Уайт, Аюулгүй байдлын сайд Анжела Игл нар хамтран ахлах тус бүлэг нь Их Британийн бэлэн байдлын сул талыг тодорхойлж, нийлүүлэлтийн сүлжээ, хүнс, усны хүртээмж, эрчим хүчний систем, шилжилт хөдөлгөөн, санхүүгийн тогтвортой байдал, геополитикийн хурцадмал байдалд учрах эрсдэлийг үнэлж, уур амьсгалтай холбоотой халалт, ургацын алдагдал, дэлхийн тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх арга замыг санал болгоно. (Gov.uk)
ИБУИНВУ-ын засгийн газар Англи, Уэльст халаалтын тосоор байшингаа халаадаг олон мянган өрх өрх газрын тос, хий шатаахын оронд агаар, эсвэл газрын гүнээс дулааныг дамжуулдаг, цахилгаан халаалтын систем болох дулааны насос суурилуулахад 9,000 фунт.Стерлингийн дэмжлэг авах боломж олгоно гэж мэдэгджээ. Энэ нь хөдөө орон нутгийн өрхүүдийг халаалтын тосноос татгалзахад тусалж, чулуужсан түлшний үнийн огцом өсөлтөд өртөх эрсдэлийг бууруулж, эрчим хүчний төлбөрийг багасгах хүчин чармайлтын нэг хэсэг юм. (Gov.uk)
Европын Комисс Украин (Урейн)-улсаас дүрвэсэн хүмүүст олгож буй түр хамгаалалтыг 2028 оны 3-р сарын 4 хүртэл сунгах санал гаргажээ. Уг санал нь Европын Холбоонд буй шилжин суурьшсан украин (урейн) иргэдийн эрх зүйн тодорхой байдлыг хангахын зэрэгцээ Украин (Урейн)-ы өөрийгөө хамгаалах чадварыг дэмжих зорилготой юм. (Европын Хороо)
Молдова улс тамхины хяналтын бодлогоо Европын Холбооны стандарттай нийцүүлэх хүчин чармайлтын хүрээнд олон нийтийн газарт тамхи татах, электрон тамхи хэрэглэх хоригийг өргөжүүлсэн шинэ журам хэрэгжүүлж эхэллээ. Тус журамд олон нийтийн илүү олон газарт янжуур, халаадаг тамхин бүтээгдэхүүн, электрон тамхи, кальян хэрэглэхийг хориглож, олон нийтийн барилгын орц, агааржуулалтын системээс 10 метрийн дотор тамхи татах, электрон тамхи хэрэглэхийг хориглосон байна. Мөн зөрчилд оногдуулах торгуулийг нэмэгдүүлж, нийлэг хувилбаруудыг оролцуулан аманд хэрэглэдэг ууттай никотины худалдааг хориглож, насанд хүрээгүй хүүхдүүдэд тамхин бүтээгдэхүүн борлуулахад төлөх торгуулийн хэмжээг нэмэгдүүлжээ. (Тобакко Репортер)
Дэлхийн тамхины салбарын хяналтын STOP [Тамхины байгууллага, бүтээгдэхүүнийг зогсоохуй] байгууллага ууттай никотины борлуулалт залуусын дунд огцом өсөж байгааг анхааруулж, үүнд зохицуулалтын цоорхой, амт оруулсан бүтээгдэхүүн, олон нийтийн сүлжээний маркетинг, спортын ивээн тэтгэлэг, буйл, уруулын завсар тавьдаг жижиг ууттай никотины үл анзаарагдам шинж нөлөөлж байна гэж мэдэгджээ. Тус бүлэг 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 34 тэрбум ууттай никотин борлуулагдсан нь 2020 оны түвшнээс 660%-иар өссөн үзүүлэлт гэж мэдэгджээ. (евроньюс)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Нигерид хоол тэжээлийн дутагдлыг эрт илрүүлж, хүндрэл үүсэхээс өмнө хүүхдүүдийг эмчилгээтэй холбох замаар хүүхдийн урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлийг бууруулахад эрт үеийн хоол тэжээлийн үзлэг тусалж байна гэж мэдэгджээ. (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)
Хүнсний ногоо идэхгүй байх нь хоол боловсруулалт болон урт хугацааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өтгөн хаталт, шим тэжээлийн дутагдал, дархлаа сулрах, архаг өвчний эрсдэлд хүргэдэг. Хүнсний ногоо нь гэдэсний бичил орчны тэнцвэр, цусан дахь сахрын хяналт, эрүүл холестерины түвшнийг дэмждэг зайлшгүй шаардлагатай эслэг, аминдэм, антиоксидантаар хангадаг. Мэргэжилтнүүд ерөнхий тэжээлээ хадгалж, бодисын солилцооны асуудлаас сэргийлэхийн тулд насанд хүрэгчдэд өдөр бүр 2-3 аяга олон төрлийн хүнсний ногоо идэхийг зөвлөж байна. (ВнЭкспресс)
Мальтагийн эрүүл мэндийн албаны хүмүүс казиногийн газрын бараг 50 ажилтан тахиатай гоймон идсэнээс болж хүнсний хордлогод орсны дараа казиногийн рестораны гал тогоог хаажээ. (Таймс оф Мальта)
Австралийн шинэ судалгаагаар бууцай, буржгар байцай зэрэг навчит ногооноос авах K1 аминдэмийн хэмжээ өндөр байх нь уушгины архаг бөглөрөлт өвчний эрсдэлийг 16%-иар бууруулж болохыг харуулжээ. Судлаачид 179,000 гаруй оролцогчийг арван жилийн турш ажиглахад энэ ашиг тус тамхичид, өндөр эрсдэлтэй ажилчдад хамгийн тод илэрсэн байна. Эрдэмтэд уг шим тэжээл уушгины эдийг уян хатан байлгаж, урт хугацааны гэмтлээс сэргийлдэг уургийг идэвхжүүлдэг гэж үзэж байна. (Фокс Ньюс)
[АНУ-ын] Кентакки мужид орсон хүчтэй аадар борооны улмаас гэнэтийн үер бууж, зам, гүүр эвдэрч, байшингууд үерт автаж, дор хаяж 4 хүн амиа алдан, 60 гаруй хүнийг уснаас аварч, нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Амбан захирагч Энди Бешир 13 тойрогт онц байдал зарлаж, оршин суугчдыг шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг уриалан, холбооны засгийн газраас тусламж хүсжээ. (CNN)
АНУ-ын Юта-Колорадо мужуудын хил дээр гарсан Снайдерын түймрийг унтраах үеэр 3 гал сөнөөгч амь үрэгдэж, 2 хүн түлэгдэж гэмтжээ. Гал 11,300 орчим га талбайг хамран шатаасан бөгөөд ихэнх хэсэг нь хяналтад ороогүй хэвээр байна. Колорадо мужийн амбан захирагч Жаред Полис гамшгийн онц байдал зарлаж, Үндэсний гвардыг дайчилсан бөгөөд ойролцоох суурин газруудад нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг өгчээ. (Ройтерс)
Зуны халууны давлагаа Италийн По мөрний урсцыг 6-р сарын түүхэн доод түвшинд хүргэснээр далайн ус ойролцоогоор 20 километр дээш түрэн орж иржээ. Италийн хүнсний бараг гуравны нэгийг үйлдвэрлэдэг По хөндийд тариаланчид давстай ус ургацыг гэмтээхээс сэргийлэхийн тулд усалгааны сувгуудаа хаасан бөгөөд ган гачигт нэрвэгдэх эрсдэлийг төрүүлж байна. (Локал Итали, AFP)
[АНУ-ын] Индиана мужид төвтэй Mocha Tree Organics компани pH-тэнцвэртэй, веган арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэснийхээ 16 жилийн ойг тэмдэглэж байна. Нярайн экземийг эмчлэх зорилгоор байгуулагдсан тус брэнд нь мэдрэмтгий арьсанд зориулсан зөөлөн найрлагатай бүтээгдэхүүнээр мэргэшжээ. (WISHTV)
АНУ-ын веган анхдагч Миёко Шиннер ургамлын исгэсэн цөцгийн тосны ердөө гурван орцтой энгийн жорыг танилцуулжээ. Цэвэршүүлсэн наргилын тос, шингэн тос [авокадо, наранцэцгийн гэх мэт], ургамлын сүү [шар буурцаг, овьёос, кешью самар] ашиглан энэ гэрийн нөхцөлд хийсэн орлуулагч нь уламжлалт сүүн бүтээгдэхүүн шиг шаргалтаж, амтагддаг. (Плант Бэйсэд Ньюс)
Веган махтай Жое талх нь сэвэг зарам, дүфү эсвэл веган таташ зэрэг амьтан-хүний махгүй орлуулагч ашиглан Америкийн сонгодог хачиртай талхыг дахин бүтээж, онцлог замбараагүй бүтэц, исгэлэн амт, нэмэлт эслэгийг хүргэж байна. (ВежНьюс)
Венесуэлд болсон аюултай газар хөдлөлтүүдийн үеэр аврах багууд хэдхэн цагийн зайтай нуранги болсон барилгуудаас 11 настай хоёр хүүг тус тус аварч, нурсан байгууламжийн нурангид 32 цаг байсан эх, нярай хоёрыг гарган авчээ. (Дэйли Мэйл)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын туршилтын хөтөлбөр нь нохой-, муур-хүний махны худалдаачдад тариалан, онлайн бизнес зэрэг амьжиргааны шинэ аргад шилжихэд тусалж байна. Эрх баригчид, төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй уг санаачилга нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтвортой орлого, олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах ажлыг дэмждэг. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 8 бизнес бүрэн хаагдаж, 25 өрх амьжиргаа залгуулах шилжилтийн хөтөлбөрт хамрагдаж байна. (Тань Ньень)
Швейцарын Барриленд музей анхны ойгоо тэмдэглэж, 130,000 гаруй зочин хүлээн авчээ. Дэлхийн цорын ганц Сенбернар-хүний музей нь Альпийн нуруунд цас, мананд төөрсөн явган аялагчдыг аварсаар ирсэн энэ үүлдрийн өвийг дэлгэн харуулж байна. (Тайпей Таймс)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хэрэв өнгөрсөн амьдралаа мэдэхийг хүсвэл одоогийн нөхцөл байдлаа хар. Ирээдүйн амьдралаа мэдэхийг хүсвэл одоогийн үйлдлээ хар.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Гүрү Ринбүүчи Ловон Бадамжунай (цагаан хоолтон) (Lion's Roar)
Энэ цуврал нэвтрүүлгийн 1-р хэсэгт өмнө нь Стивег ЛаРусса эхнэр Вандагийн хамт [АНУ-ын] Лейк-Тахогийн зочид буудлын өрөөнд байх үед Стивений зүүн тал бадайрч, мэдээгүй болох мэдрэмж нь хүчтэй өвдөлт болон даамжирсан тухай гарсан. Тэрээр Вандад: “Би үхэж байх шиг байна” гэж хэлж, дараа нь зүүн тал нь салгалж эхэлжээ. Стивен амьд үлдэхийн төлөө залбирч байхдаа гэрлэлтийнхээ 25 жилийн туршид анх удаа хоорондоо телепатаар харилцаж эхэлсэн гэж ярьжээ. Тэр: “Чи хангалттай их цаг үрсэн.” гэж хэлэх дуу хоолойг сонссон ба үүнийг өөрийн зайлсхийж явсан сүнслэг дуудлагатай шууд холбон ойлгосон аж.
Миний хийсэн ямар ч зүйл тус болоогүй. Би ахин дахин залбирч, гуйж байсан ч юу ч тус болсонгүй. Миний бие улам муудаж байлаа. Тэр үед би бүрэн харанхуйд байгаагаа олж харсан. Тэгэхэд би өөрийгөө сансар огторгуйгаар, оддын дундуур аялж, одод, галактик, гадаад сансрыг харж байгаагаа үзсэн. Би хэсэг хугацаанд тэр төлөвт байсан. Ингээд миний бие улам муудаж, би өөрийгөө явж байгааг мэдрэх үед эхнэр минь надад “Бид ангижирч байна.” гэж хэлсэн. Тэр ингэж л хэлсэн. Мөн одоо энэ бүхэн чангаар бус, харин телепатаар болсныг санаарай. Тэр “Бид ангижирч байна.” гэсэн. Тэгэхээр нь би: “Өө БУРХАН минь, за” гэж хэлсэн. Тэр миний мэдэрч байгаатай адил зүйлийг мэдэрсэн байх. Тэр ч бас үүнийг туулсан байх. Учир нь тэр: “ангижирч байна.” гэж хэлэхэд, би үүнийг: “бид үхэж байна, эсвэл хамтдаа үхэж байна.” гэж ойлгосон.
Дараа нь бид тэмдэглэлээ харьцуулахад тэр ч бас зүүн талдаа тэрхүү өвдөлтүүдийг мэдэрсэн байсан. Түүнийх минийх шиг тийм их хүчтэй байгаагүй ч миний амсаж байсан шинж тэмдгүүдийг тэр ч бас мэдэрсэн байсан. Ингээд би залбирч байсан ч сайжрахгүй, аажмаар ухаан алдаж байлаа. Би: “За, ядаж бид хамтдаа үхэх юм байна.” гэж бодож эхэлсэн. Тэр мөчид би өөртөө: “Би үүнд зүгээр л бууж өгье. Би бууж өгье.” гэж хэлсэн.
Өөртөө бууж өгье гэж хэлмэгц эхнэр минь телепатаар: “Стивен, тэмц, тэмц, тэмц. Битгий боль, бүү бууж өг.” гэж хэлж эхэлсэн. Түүнээс үүнийг сонсоход энэ нь надад үнэндээ хоёр дахь амьсгалыг өгсөн. Тэгээд би дахин БУРХАНД залбирч эхэлсэн. Би: “Би өөрийн дуудлагаа мэднэ. Хойшлуулсанд уучлаарай. Хуучин дадал руугаа гулсан орсонд уучлаарай.” гэж хэлсэн.
Дараа нь, БУРХАНЫ дуу хоолой сонсогдсон. Түүний дуу хоолойг гурван удаа сонссоноос энэ нь хоёр дахь удаагийнх нь байв. Хоёр дахь удаад Тэр: “Миний чамд үзүүлсэн бүх зүйл, чамд өгсөн бүх зүйлийг чи ингэж ашиглаж байгаа юм уу?” гэж хэлсэн. Харин надад үнэхээр аймшигтай санагдсан. Учир нь Түүний юу гэж хэлснийг би яг таг ойлгож байсан. Олон хүн КҮ [клиник үхэл]-д ордог ч яагаад, юуны төлөө, ямар утгатайг нь мэддэггүй. Харин энэ юуны тухай болохыг би яг л мэдэж байсан. Тэгээд би уйлж, уучлал гуйж эхэлсэн. Ингэж байхдаа би татвалзаж, чичирч байлаа. Учир нь өвдөлт, мэдээгүй болох, бадайрах мэдрэмж хэвээр, бүр бүх биеэр минь тархаж эхэлж байв.
Би цагаан Гэрлийг харж эхэлсэн. Тэгээд би дотроо: “За, би юутай нь тэмцээд байгаагаа мэдэхгүй байна. Учир нь хэн ч сонсохгүй байгаа юм шиг байна. БУРХАН намайг үүнээс гаргахгүй байна. Би тасралтгүй Гэрэл рүү явж байна. Зүгээр л дахиад бууж өгье.” гэж бодсон. Ингээд би дахин бууж өгч эхлэхэд, миний дотор ямар нэг зүйл хэлсэн, яагаад ингэж хэлснээ мэдэхгүй, би “Ванда, надад туслаач” гэж хэлсэн. Тэгээд би үүнийг эхнэртээ хэлсэн.
Сонирхолтой нь, энэ явдлын дараа бид тэмдэглэлээ харьцуулахад эхнэр минь БУРХАН-аас зөвхөн нэг л зүйл сонссон гэж хэлсэн. БУРХАН түүнд, түүний хэлснээр бага зэрэг ёжтойгоор: “Би яагаад чамайг энд үлдээх ёстой гэж?” гэж хэлсэн байна. Эхнэр минь Түүнд нэг үг хэлсэн. Тэр: “Жордан” гэж хэлсэн бөгөөд тэр нь манай хүү байв. Тэгэхээр энэ явдлын үеэр БУРХАН-аас сонссон цорын ганц захиас нь тэр байсан гэж тэр хэлсэн. Гэхдээ тэр ч бас миний сонссон БУРХАНЫ өнөөх дуу хоолойг сонссон байсан.
3-р хэсэгт, Стивен Вандагаас тусламж гуйн хашхирсны дараа эхнэр нь харь хэлээр ярьж эхэлсэн ба Стивен БУРХАНЫ дуу хоолойг гурав дахь удаагаа сонссоноо ярина. Тэгээд Тэр надад: “Стивен, чимээгүй байж, эхнэрээ сонс.” гэж хэлсэн. Би түүн рүү харсан, тэр үед миний гайхширлыг төрүүлсэн хэсэг нь гэвэл, тэр африк хэлээр ярьж эхэлсэн явдал байлаа. Стивен ЛаРуссагийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэ цуврал нэвтрүүлгийн 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (IANDS [Клиник үхлийн судалгааны олон улсын холбоо])
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх