ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 29
Герман, Франц, Итали, Их Британи, Польшийн удирдагчид 7-р сард Турк улсад зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтын өмнө [Германы] Берлин хотноо болсон хэлэлцээрийн үер НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага] дахь Европын үүргийг бэхжүүлж, Атлантын хоёр эргийн хамтын аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээхээ амлалаа. Мөн Европын батлан хамгаалахын хамтын ажиллагааг ойртуулах, Украин (Урейн)-д үзүүлэх тусламжийг хэлэлцэх асуудлын дээгүүрт тавихыг уриалжээ. (Политикио)
Их Британи, Франц, Герман, Нидерланд, Ирланд, Итали, Норвег улсууд Суданы Шуурхай дэмжих хүчнийг [Суданы] Эль-Обейд хот руу хийсэн халдлагаа зогсоож, ухрахыг уриалжээ. Суданы Иргэний дайны үеэр 500,000 гаруй хүний түлш, цахилгаан, хангамжийн замыг тасалсан дроны цохилт, иргэний дэд бүтцэд хийсэн халдлагын улмаас томоохон дайралт, олныг хамарсан харгислал гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. (Их Британийн Гадаад хэргийн яам)
Иран улс өмнөх өдөр нь Ормузын хоолойд арилжааны ачааны усан онгоц руу дроноор халдсаны хариуд АНУ 6-р сарын 26-ны баасан гарагт Ираны пуужин, дрон хадгалах газрууд, эргийн радарын байгууламжуудад агаарын цохилт өглөө. 6-р сарын 25-нд Иран Оманы эргийн дагуу хоолойгоос гарч явсан Сингапурын далбаатай чингэлэг тээврийн M/V Ever Lovely хөлөгт нэг чиглэлт довтолгооны дроноор цохилт үзүүлжээ. Дрон хөлгийн баруун хажуу талыг онож, удирдлагын гүүрийг гэмтээжээ. Багийн гишүүд бэртэж гэмтээгүй, усан онгоц НҮБ-ын дэмжсэн маршрутаар явж байжээ. Энэ халдлага томоохон тулааныг зогсоож, амин чухал усан замыг дахин нээх зорилготой АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаас хэдхэн хоногийн дараа болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уг цохилтыг гэрээг “тэнэг байдлаар зөрчсөн” хэрэг гэж нэрлэсэн байна. (Ройтерс)
НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр 6-р сарын 23-наас хойш 115 орчим хөлөг онгоц, 2,500 далайчин Ормузын хоолойгоос аюулгүй гарсан бөгөөд Оманы буланд нэг хөлөг онгоц руу халдсаны дараа тус агентлаг үлдсэн хэдэн зуун хөлгийг нүүлгэн шилжүүлэх өргөн хүрээний ажлаа түр зогсоожээ. (CBS Ньюс)
Израил, Ливан, АНУ гурван талт суурь хэлэлцээр зарласан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үүнийг “тогтвортой энх тайван, аюулгүй байдал”-д хүрэх “эхний алхам” хэмээн нэрлэжээ. Энэ нь Израилын аюулгүй байдлын асуудлыг шийдэхийн зэрэгцээ Ливаны засгийн газрын өмнөд бүс дэх эрх мэдлийг бэхжүүлж, хилийн мөргөлдөөнийг дуусгах зорилготой юм. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт тус хэлэлцээр нь “эцэс төгсгөлгүй мөргөлдөөний мөчлөгийг дуусгах” “тодорхой зам”-ыг санал болгож байна гэжээ. АНУ-ын дэмжлэгээр Ливантай байгуулсан шинэ суурь хэлэлцээрийн хүрээнд Израилын арми Ливаны өмнөд хэсгийн хоёр бүсээс цэргээ татаж, тухайн газруудыг Ливаны армид шилжүүлнэ гэж мэдээлсэн байна. Гэвч уг хэлэлцээрт байлдаанд оролцож буй Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэг “Хезболла” багтаагүй бөгөөд Израил улс “Хезболла” болон бусад зэвсэгт бүлгүүд зэвсгээ хураалгаж, заналхийлэл учруулахгүй болох хүртэл Ливанд аюулгүй байдлын бүсээ хадгалсаар байх болно гэж мэдэгджээ. (Аль Жазира, CBS Ньюс, Фокс Ньюс)
Дэлхийн газрын тосны үнэ Ираны дайны өмнөх үеэс хойших хамгийн доод түвшинд хүрч, 6-р сарын 24-нд Брент маркийн түүхий нефть баррель нь 73.50 ам.доллар болжээ. (ABC Ньюс)
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнууд болон томоохон хөгжлийн банкнууд 74 орны эдийн засаг, 10 гаруй олон талт зээлдүүлэгчийг хамарсан “Эмзэг байдлаас амьдрах чадварт хүргэх гэрээ” нэртэй шинэ санхүүжилтийн санаачилгыг эхлүүлжээ. Энэ нь уур амьсгалын цохилтын хүч дордож, өрийн зардал өсөж буй улс орнуудад хямд, илүү урьдчилан таамаглах боломжтой уур амьсгалын санхүүжилтийг өргөжүүлэх зорилготой юм. (Ройтерс)
Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Консерватив намын Абелардо де ла Эсприелла албан ёсоор ялжээ. Эхний шатанд хэн нь ч шууд ялахад хүрэлцэх санал аваагүй байсан ажээ. Тэрээр дэвшилтэт үзэлт нэр дэвшигч Иван Сепедаг ойролцоогоор 251,000 саналаар ялсан байна. (AP)
Польш улс буяны эмнэлэг, хөнгөвчлөх шатны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийг гэрийн тэжээвэр амьтан найзуудтайгаа уулзахыг зөвшөөрөх хууль тогтоомжийг хэлэлцэж байна. Эмч нар хайртай амьтан найзууд амьдралын төгсгөлийн тусламж үйлчилгээний үед ганцаардлыг нимгэлж, сэтгэлийн зовлонг бууруулдаг гэж үзэж байна. Хууль тогтоогчид одоо эдгэршгүй өвчтэй өвчтөнүүдэд амьтан гэр бүлийн гишүүдийн эмчилгээний үүргийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг зорьж байна. (AP)
Шинэ шинжлэх ухааны тойм судалгаагаар хоол хүнсний тослогийн чанар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлд шууд нөлөөлдөг болохыг харууллаа. Боловсруулсан хүнс, амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүнээс авдаг пальмитийн хүчил ихтэй ханасан өөх тос нь эсийн стресс үүсгэж, инсулины үйлчлэлийг алдагдуулдаг. Харин чидуны тос, чидун жимс, авокадо зэрэгт байдаг олейны хүчлээр баялаг моно ханаагүй тос нь эдгээр хорт нөлөөг сааруулж, бодисын солилцооны эрүүл мэнд, цусан дахь сахрын хяналтыг хамгаалдаг байна. (Фокс Ньюс)
РСВ [амьсгалын замын синцитиаль вирус] нь ахмад настнуудад, ялангуяа зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчтэй хүмүүст эрүүл мэндийн томоохон аюул болж байна. Дархлааны тогтолцоо хөгшрөхөд хүнд хүндрэл гарах эрсдэл нэмэгддэг ч олон хүн шинж тэмдгийг ханиадтай андуурч, эмчилгээг хойшлуулдаг. Эмч нар эрт оношлуулахыг уриалж байна. (Vietnam.vn)
Францын түүхэн дээд халалтын давлагаанаас үүдэн тус улсын тахиа-хүний үйлдвэрийн хамгийн том хоёр бүс болох Бретань, Пеи-де-ла-Луарт дор хаяж хэдэн зуун мянган шувуу-хүмүүс үхсэн гэж салбарын холбоо мэдэгджээ. Сэг зэм цуглуулах үйлчилгээ ачааллаа дийлэхгүй болсон тул эрх баригчид газар дээр нь булшлахаар хэлэлцэж байна. (Ройтерс)
Европыг түүхэн халалтын давлагаа нөмөрч, үндэсний агаарын хэмийн дээд үзүүлэлтүүд эвдэгдэн, олон арван хүн амиа алджээ. Францад 6-р сарын 24-нд баруун өмнөд Ланд бүсэд 44.3°C хүрч, түүхэн дэх хамгийн халуун өдөр бүртгэгдсэн бол Их Британи, Швейцар улсуудад 6-р сарын 25-нд тус тус 36.4°C, 38°C хүрч, хамгийн халуун 6-р сар болсныг бүртгэжээ. Испани улс халалтай холбоотой 212 нас баралт бүртгэгдсэн байна. Европ даяар 101 сая орчим хүн 35°C-аас дээш хүрч халсан бол, Франц, Герман, Австри, Швейцар улсуудад цаг агаарын улаан түгшүүр зарлажээ. [Францын] Парист Эйфелийн цамхаг, Луврын музей эрт хаагдаж, Францын хойд хэсгийн өрхүүдэд цахилгаан тасалдсан байна. Цаг уурчид хэт халалт дахин хэдэн өдөр үргэлжилнэ гэж таамаглаж байна. (NBC Ньюс, Аль Жазира, Ройтерс)
Эль-Ниньо цаг уурын үзэгдэлтэй холбоотой удаан үргэлжилсэн ган гачиг, ер бусын хяруунд Папуа Шинэ Гвинейн өндөрлөг газрын ургац сүйдэж, ойролцоогоор 3 сая хүн, үүнээс 1.9 сая нь Өндөрлөг бүсэд нэрвэгджээ. Олон тариалан эрхлэгч өрхөд хэдхэн сарын хүнс үлдсэн бөгөөд эрх баригчид хомсдол улам дордохоос сэргийлэн бэлтгэж байна. (Гардиан)
Их Британийн уур амьсгалын бие даасан зөвлөх байгууллага болох CCC [Уур амьсгалын өөрчлөлтийн хороо] засгийн газарт цахилгааныг хямдруулах, цахилгаан автомашины цэнэглэх сүлжээг өргөжүүлэх, дулааны насосын зардлыг бууруулах, сүлжээнд холбох ажлыг хурдасгах замаар цахилгаанжуулалтыг түргэтгэхийг уриалж, ахиц удаан байгаа нь айл өрхүүдийг чулуужсан түлшний үнийн савлагаанд өртөмтгий болгож, уур амьсгалын зорилтуудыг эрсдэлд оруулж байна гэж анхааруулжээ. (Ройтерс)
[Их Британийн] Лондоны Уур амьсгалын үйл ажиллагааны долоо хоног 2026 нь 6-р сарын 20-28-нд хот даяар зохион байгуулагдаж буй бөгөөд энэ нь Европын уур амьсгалын хамгийн том бие даасан арга хэмжээ юм. Найм дахь удаагаа болж буй энэ арга хэмжээ нь ихэвчлэн олон нийтийн санаачилга, сургуулийн хөтөлбөрөөс эхлээд сайд нарын өндөр түвшний дугуй ширээний уулзалт, олон улсын бага хурал хүртэлх тэл 1,000 гаруй арга хэмжээнд 75,000 гаруй оролцогчийг татан оролцуулдаг. Тус долоо хоног нь цэвэр эрчим хүч, метан хий бууруулах, нүүрснээс үе шаттай гарах, уур амьсгалын санхүүжилт, байгаль хамгааллын бодит шийдлүүдийг онцлон харуулж, засгийн газар, санхүү, аж үйлдвэр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжин, Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг урагшлуулдаг.
Энэ долоо хоногт хүнсний системийг уур амьсгалын шийдэл болгон онцолсон томоохон хөтөлбөрүүд мөн багтаж байна. 6-р сарын 22-нд [Их Британийн] Шинжлэх ухааны музейд болсон Хүнсний өдөр арга хэмжээний үеэр удирдагчид хөдөө аж ахуйг өөрчлөх, ургамлын гаралтай, боловсруулсан, исгэлтээс гаргасан уургийг өргөжүүлэх, амьтан-хүмүүсийг аж үйлдвэрийн аргаар өсгөн үржүүлэхтэй холбоотой их хэмжээний ялгаруулалт, байгальд үзүүлэх нөлөөг шийдэх талаар хэлэлцжээ. Хэлэлцүүлгүүдэд нөхөн сэргээх арга барил, хооллолтын өөрчлөлтийг дэмжих зэрэг уур амьсгалд илүү эерэг хүнсний системд хүрэх замуудыг онцолж, хүнсний инновац болон амьтан-бодгалийн бүтээгдэхүүнээс шилжихэд төвлөрсөн байгууллагууд, мөн амьтан-хүмүүсийг эрчимжүүлэн өсгөн үржүүлэхийн эрсдэлийг судалдаг бүлгүүд оролцжээ. (Лондон Клаймэт Акшн Уик/ Коллер Фаундэйшн)
Европын Судалгааны Зөвлөл (ERC)-ийн 2025 оны Ахисан түвшний тэтгэлгийн хөтөлбөр Европ даяарх 319 ахлах судлаач анагаах ухаан, мэдрэл судлал, математик, квант физик, материал судлал зэрэг салбарын таван жилийн “өндөр эрсдэлтэй, өндөр өгөөжтэй” судалгааны төслүүдэд 838 сая евро олгож, уг санхүүжилт 3,000 гаруй судалгааны багийн ажлын байр бий болгох төлөвтэй байна. (Европын Судалгааны Зөвлөл)
Америкийн хувийн арчилгааны Native брэнд АНУ-д үйлчлэлийг сайжруулахын тулд найрлагаа шинэчилсэн веган, амьтанд харгислал үзүүлдэггүй үнэр дарагч, биеийн угаагч бүтээгдэхүүнүүдээ гаргажээ. Сайжруулсан бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагаан, парабен, сульфатгүйгээр үнэр дарагчид 72 цаг хүртэл үнэрээс хамгаалах, биеийн угаагчид 24 цагийн шинэлэг мэдрэмж өгнө гэж амлаж, компанийн цэвэр орц найрлагын зарчмыг хадгалсан байна. (Натив)
Веган хүчтэнүүд болон пауэрлифтингийн тамирчдаас [бүгд веган] бүрдсэн Vegan Strong PlantBuilt баг олон нийтийн сүлжээний YouTube платформд нийтлэгдсэн “Веганчууд ба мах идэгчид (Хэн нь хүчтэй вэ?)” нэртэй хүчний сорилтод амьтан-хүний мах идэгчдийг ялж, сайтар төлөвлөсөн веган хооллолт нь элит түвшний спортын амжилтыг үр дүнтэй дэмждэгийг харуулжээ. (PR Ньюсвайр)
[АНУ-ын] Филадельфи Хотын зөвлөл арилжааны болон арилжааны бус морь-хүмүүсийн чиргүүлт сүйх тэрэгний үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Уг арга хэмжээ нь хотын дарга Шерелл Паркерын гарын үсэг зурагдахыг хүлээж байна. (ВежНьюс)
ПЕТА [Амьтанд ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] [АНУ-ын] Калифорни мужийн бейгл талхны сүлжээ Boichik Bagels-ийг веган өндөгний JUST Egg бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг уриалж, бизнесийн эзэн болон түүний багт дээжээсээ өгчээ. Тус бейглийн газар бейгл үйлдвэрлэлд тахиа-хүний өндөгтэй холбоотой холбооны харшил үүсгэгчийн хяналтын дүрмийг хангаж чадахгүй болсон тул саяхан өндөгтэй бейглээ худалдахаа зогсоосны хариуд ПЕТА-гаас үүнийг санал болгожээ. Тус нигүүлсэнгүй шийдэл нь харгис аргаар үйлдвэрлэсэн шувуу-хүний өндгөнд найдалгүйгээр хэрэглэгчийн эрэлтийг хангах, холестерин агуулаагүй хувилбарыг санал болгож байна. (ПЕТА)
[Ау Лак (Вьетнам)-ын] Нгеан мужид хүүхэдгүй хос Во Дүк Зуан, Ванг Ти Хань нар өөрсдийн гэрээ орхигдсон хүүхдүүд, эмзэг бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдийн хоргодох байр болгожээ. Тэд 2016 оноос хойш санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч тусламж хэрэгтэй хүмүүст орон гэр, хайр, тогтвортой байдлыг олгож байна. (ВьетнамНет)
Аргентинд ойн цагдаа нар, байгаль хамгаалагчид устах аюулд орсон намгийн эр буга-хүнийг томоохон хурдны замын ойролцоогоос олж, аварчээ. Биеийн байдал нь тогтворжсон амьтан-бодгаль нөхөн сэргээх төвд яаралтай тусламж авч байгаа бөгөөд албаны хүмүүс өвчин, эсвэл тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн зэрэг байж болзошгүй шалтгаануудыг шалгаж байна. (Нотишиас Амбьенталес)
Энэтхэгт Ассам мужийн Жорхатын ойролцоо Радждани Экспресс галт тэрэгний баг шөнийн цагаар төмөр зам хөндлөн гарч буй зэрлэг заан-иргэдийн сүргийг олж хараад галт тэргийг зогсоожээ. Багийн шуурхай арга хэмжээ мөргөлдөөнөөс сэргийлж, заан найзуудын аюулгүй байдлыг хангажээ. (Индиа Түдэй)
Өдрийн эргэцүүлэл эшлэл: “Төсөөлөл мэдлэгээс илүү чухал. Мэдлэг хязгаартай, төсөөлөл дэлхийг хүрээлдэг.” – Германы онолын физикч, гүн ухаантан, доктор Альберт Эйнштейн, PhD (цагаан хоолтон) (Today in Science History)
Лора Смитийн клиник үхэлд орсон тохиолдлын цуврал нэвтрүүлгийн өмнөх 1, 2-р хэсэгт Лора төрсний дараа эрүүл мэндийн хямралд орж, биеэсээ гарч, Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) мутарт төрсөн тухай гарсан. Тэрээр Лорад цаг нь болоогүй, буцах хэрэгтэй гэж хэлэхэд Түүнд үлдэхээр сонгож байна гэж хэлжээ. Дараа нь Эзэн Есүс Христ түүнд хөвгүүд нь хүлээж буй далайн эргийг үзүүлж, түүний буцаж очих нь тэдний амьдралд ямар өөрчлөлт авчрахыг харуулжээ.
“За, би буцах хэрэгтэй юм байна.” гэж шийдсэн. Гэвч Тэр “Буцахаас чинь өмнө Би чамд хэдэн зүйлийг үзүүлье.” гэв. Тэгээд Тэр надад Орчлон ертөнцийн сүр жавхлан, Гэрлүүд, өнгөнүүд, ер нь бүхнийг, энэ эрч хүчийг үзүүлсэн. Би тэр хар бөмбөлөг дотор байж, нөгөө ертөнц рүү, мөнх оршихуйд төрж байхдаа бүх Хайрыг мэдэрч, бүх зүйл амьд мэт тэр нь миний дундуур урсаж байсан.
Миний хамгийн түрүүнд харснаа санаж байгаа зүйлсийн нэг нь Герберийн балжингарам шиг том, улбар шар өнгийн, чичирхийлж буй цэцэг байлаа. Би Түүн рүү эргэж хараад, “Энэ цэцэг намайг хайрлаж байна. Энэ амьд. Тэр миний сүнсэнд уусан шингэхийг би мэдэрч байна.” гэж хэлсэн. Тэр: “Бүх зүйл чамд зориулан хайраар бүтээгдсэн.” гэж хэлсэн. Энэ нь надад зориулагдсан ч хүн бүрд зориулагдсан гэдгийг би мэдсэн. Тэгээд би зүгээр л үүнийг мэдэрсэн. Өвсний иш, ус, бүх зүйл амьд. Чулуу амьд. Цэцэг амьд. Энэ бүхэн миний дундуур уусан шингэсэн.
Дараа нь Лора амьдралын тоймоо эргэн харж, өөрийнх нь бусдад учруулсан өвдөлтийг ойлгон, гүн шаналжээ. Амьдралаа эргэн харахдаа би ичсэндээ толгойгоо гудайлгасан. Миний хэлж, хийсэн зарим зүйл, үйлдлүүд маш олон хүнийг шархлуулсныг би огт ойлгож чадахгүй байлаа. Элсний ширхгийн долгион мэт миний эелдэг бус байдал, тэдгээр зүйлс тархан, бусдад хүрч, зарим тохиолдолд удаан үргэлжлэх нөлөө үзүүлсэн байх. Би эргэн харж: “Хүлээгээрэй, Та намайг яаж хайрлаж чадна вэ?” гэж хэлснээ санаж байна. Би: “Та миний амьдралыг харсан. Та миний юу хийснийг харсан. Би бусдыг хэрхэн шархлуулсныг Та харсан.” гэж хэлсэн. Тэгээд: “Та намайг хэзээ нэгэн цагт хэрхэн уучилж чадах вэ?” гэж хэлсэн. Тэр надад: “Лора, уучлах зүйл огт байхгүй. Миний амиар дамжуулан чи аль хэдийн уучлагдсан. Би бүгдийг нь үүрсэн.” гэж хэлсэн. Тэр “Тиймээс уучлах зүйл байхгүй. Би чамайг зөвхөн БУРХАНЫ, Гэрэл ба Хайрын хүүхэд гэж хардаг. Учир нь Би үүнийг үүрсэн.” гэж хэлсэн. Тэр: “Гэвч чи үүнийг ойлгохын тулд эхлээд өөрийгөө хайрлаж, уучилж сурах ёстой.” гэж хэлсэн. Тэр: “Сурахад хамгийн хэцүү зүйлсийн нэг нь өөрийгөө уучлах, Би чамайг хайрласан шиг өөрийгөө хайрлаж эхлэх явдал юм. Учир нь ямар ч хүүхэд, ямар ч сүнс, ямар ч оршихуй агуу Хайргүйгээр хэзээ ч бий болоогүй. Тиймээс чи тэр Хайртай дахин холбогдох үедээ энэ юу гэсэн утгатайг ойлгоно.” гэж хэлсэн.
Лора буцах цаг болоход тэр явах гэж дотроо тэмцсээр байлаа. Тэр Эзэн Есүс Христээс тэр газар руу дахин буцаж ирж болно гэж амлаач хэмээн гуйхад, Тэр түүнийг тайвшруулж, дараа нь эцсийн ганц зүйлийг сануулжээ. Тэгээд Тэр: “Гэхдээ энэ нэг зүйлийг санаарай.” гэж хэлсэн. Би: “За” гэсэн. Гэнэт би нэг зүйлийг ойлгосон. Учир нь тэнд чи ямар нэг зүйл хэлэхэд бүгдийг нь шууд ойлгодог. Би олон талаар нэлээд материаллаг хандлагатай байдгаа ойлгосон. Тэр: “Гэхдээ чи буцах үедээ авч явж чадах цорын ганц зүйл бол хайр гэдгийг санаарай. Өөр юу ч биш. Чи өөр юу ч авч явж чадахгүй. Тиймээс Би чамд хэлье: явж, хайрла.” гэж хэлсэн.
4-р хэсэгт Лора орхиж явсан биедээ буцаж ирээд, өрөөнд байсан хэн ч төсөөлөөгүй баяр хөөртэй сэрнэ. Тэгээд би буцаж ирэхдээ эмнэлгийн ширээн дээр өөрийн эрхгүй инээж эхэлсэн. Би өөрийгөө барьж чадаагүй. Учир нь надад маш их баяр баясгалан төрж байв! Лора Смитийн клиник үхлийн тохиолдлын цувралын 4-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сүнслэг Дайчны Аялал)