ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 10
Тайландын Засгийн газар Япон улстай хийх шинэ хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталж, тайланд ажилчдыг Японы 2027 оны Ур чадвар хөгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоонд тэгш эрх зүйн хамгаалалт, ажлын байрны аюулгүй байдлын эрх, ажлаа хязгаарлагдмал байдлаар солих сонголт бүхий боломж олгоно. Гурван жилийн хугацаатай уг хөтөлбөр нь тайланд ажилчдыг Японы Тодорхой ур чадвартай ажилтан №1 статуст хүрэх ур чадвар эзэмшихэд нь дэмжих зорилготой. Энэ нь боловсон хүчин дутагдалтай салбарт практик ажлын ур чадвартай ч заавал өндөр мэргэшил шаардахгүй гадаад ажилтнуудад зориулсан ажлын ангилал бөгөөд гадаадад ажиллах боломжийг өргөжүүлж, Японы өмнөх гадаад ажилчны тогтолцоотой харьцуулахад хамгаалалтыг сайжруулна. (Нэйшн Тайланд)
Орос, Украин (Урейн) улсууд Украин (Урейн) дахь Запорожье хотын атомын цахилгаан станцын орчимд орон нутгийн галыг зогсоохоор тохиролцож, ОУЦЭА [Олон улсын цөмийн энергийн агентлаг]-ийн хяналт дор техникчдээр цөмийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад шаардлагатай гэмтсэн 750 киловольтын цахилгааны шугамыг засуулахаар болжээ. (Дан Три)
Украин (Урейн)-ы гадаад хэргийн сайд Андрей Сибига Украин (Урейн) улсын ЕХ [Европын Холбоо]-нд элсэх хүсэлтэд ахиц гаргахад тусалсан Кипр улсад талархал илэрхийллээ. ЕХ-ны гишүүн орнууд энэ сард элсэлтийн хэлэлцээрийн эхний багцыг нээж болох шийдвэрт бэлтгэж байна. (Киприс Мэйл)
Орос, Украин (Урейн) улсууд олзлогдогсдыг дахин солилцож, АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират Улс]-ын зуучлалаар тал бүр 185 цэргийн алба хаагчийг буцааж, [Беларусын] Новая Гута шалган нэвтрүүлэх цэгт уг солилцоог явуулжээ. Хоёр тал хоёулаа шилжүүлгийг баталсан байна. (Анадолу Ажанси)
[Саудын Арабын] Эр-Рияд хот оргил цагийн түгжрэлийг бууруулж, ажилдаа ирж очихыг хөнгөвчлөн, замын хөдөлгөөний урсгалыг сайжруулахын тулд зургаан томоохон ажлын байр бүхий дүүрэгт ажлын цагийн уян хатан санаачилга эхлүүлжээ. Хөтөлбөрт 50 гаруй ажлын байр, байгууллага хамрагдаж, тогтмол хуваарьтай оффисын ажилтнуудад ирэх, явах цагаа 4 цагийн уян хатан хүрээнд сонгох боломж олгоно. (Араб Ньюс)
Бутан улс манлайлал, засаглалд өрөвч сэтгэл, хүний сайн сайхан байдал, ёс суртахууны хариуцлагыг чиглүүлэх зарчим болгох амлалт буюу Дэлхийн Нигүүлслийн Тунхаглалд гарын үсэг зурсан анхны улс боллоо. Уг Тунхаглалыг [Бутаны] Паро хотод зохиогдсон Бутаны Энэрэнгүй Манлайллын Форумын үеэр танилцуулсан байна. (Бутан Пост)
Шинжлэх ухаанд гэрэлт цацраг хэмээн нэрлэдэг гэрэлт, солонгорсон цагариг [Ау Лак (Вьетнам)-ын] Тэй Нинь аймгийн Нүй Ба Ден (Хар Хатагтайн Уул)-ийн оргилд буй 72 метрийн өндөр хүрэл Гуань Инь Бодьсадва (веган)-гийн хөшөөг хүрээлэн харагдсаныг гэрэл зурагт буулгажээ. (Тань Ньень)
“Энх тайван энд ирлээ!” Цог Жавхлант Борооны Хаан мэдээлэв. -Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 5 сард ажлын байрны өсөлт таамаглаж байснаас өндөр гарсныг онцолж, Иран улстай зөрчилдөөнтэй байсан ч АНУ-ын эдийн засагт 172,000 ажлын байр нэмэгдсэн гэж мэдэгджээ. Тэрээр АНУ “Иранаас гарсан”-ы дараа 90 хоногийн дотор түлш, бордооны үнэ буурна гээд, АНУ-ын орон нутгийн сонгогчдод завсрын сонгуульд Бүгд Найрамдах Намыг дэмжихийг уриалсан байна. (Нью-Йорк Пост)
Нохой-ардыг сургагч асран хамгаалагчдад эзгүй байхад нь нохой хамтрагчид юмсыг эвдлэн, замбараагүй байдал үүсгэсэн бол гэртээ ирсний дараа “Чи юу хийчих вэ?” гэж хэлэх хэрэггүй хэмээн анхааруулжээ. Тэрээр нохой-хүмүүс тухайн мөчид хийсэн зан үйлтэй л засвар, шагналыг холбож ойлгодог тул эвдрэл гарснаас удаан хугацааны дараа уурлан хариу үйлдэл үзүүлэх нь нохой-оршихуйг төөрөгдүүлж, буруу зүйлийг ойлгуулахын оронд асран хамгаалагч нь таамаглах аргагүй хүн гэсэн ойлголтыг хурдан суулгаж болзошгүй гэж тайлбарласан байна. Түүний хэлснээр “гэмшсэн царай” гэгддэг зүйл ихэвчлэн гэмшил бус, асран хамгаалагчийн хариу үйлдлийг ойлгохгүй будилсан байдал байдаг. Сургагч мөн сүйтгэх зан үйл нь ихэнхдээ хангагдаагүй хэрэгцээг, тухайлбал хөдөлгөөн дутагдах, эсвэл ганцаараа үлдэх үед хэрхэн тайван байхыг заагаагүйтэй холбоотой гэж нэмж дурджээ. (Дэйли Экспресс)
Шинжлэх ухааны тойм судалгаагаар хүүхэд насанд дэлгэц хэт их ашиглах нь хөгжлийн чухал үе шатанд [төрснөөс 25 нас хүртэл] тархийг бүрмөсөн өөрчилж болзошгүйг анхааруулжээ. Энэ нь таргалалт, сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй холбоотой байж болох тул мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд мэдрэлийн суурь хөгжил болон бодит орчны нийгмийн харилцааг хамгаалахын тулд дэлгэцээс хамааралгүй, үр бүтээлтэй хэвшлийг бий болгохыг уриалж байна. (CNN)
Судалгаагаар өвлийн улиралд гадаа тогтмол гүйх нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр Д аминдэмийн түвшнийг тогтвортой хадгалж, өдөр бүр эм уудаг дасгал хийдэггүй хүмүүсийн үр дүнтэй дүйцэхүйц байгааг харуулжээ. Судлаачид дархлааны үзүүлэлтүүдийг сайжруулж, өвлийн амин дэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд долоо хоногт хэд хэдэн өдөр 20–30 минут гадаа дасгал хийхийг зөвлөж байна. (Earth.com)
Хүч нь нэмэгдэж буй Эль Ниньо үзэгдэл Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Австрали даяар тариалалтыг хойшлуулж, будаа, улаан буудай болон бусад гол ургацад болгоомжлол төрүүлж байна. Улаан буудайн үнэ энэ жил ойролцоогоор 20%, Зүүн Өмнөд Азийн будааны үнэ өнгөрсөн сард бараг 15%-иар өсжээ. Халуун орны бороо бага хэвээр байвал Энэтхэг улс будаа экспортлохыг хязгаарлаж магадгүй гэж худалдаачид түгшиж байна. (Ройтерс)
Nature Geoscience сэтгүүлд нийтлэгдсэн Хятадын Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар ой хээрийн түймрээс үүссэн хар хүрэн нүүрстөрөгч нарны гэрлийг өмнө нь тооцоолж байснаас 5–15 дахин хүчтэй шингээдэг болохыг тогтоожээ. Түүний дулааруулах нөлөө хар тортогтой өрсөлдөхүйц бөгөөд Арктикт хүрч, цас, мөсийг бараантуулж чадна. Эрдэмтэд дулаарлын энэ анзаарагдаагүй эх үүсвэрийг тусгахын тулд уур амьсгалын загваруудыг шинэчлэхийг уриалж байна. (Earth.com)
Энэтхэгийн жилийн халуун орны бороо өмнөд Керала мужид ердийнхөөс гурван өдөр хоцрон хүрч, хүчтэй халалтын давлагааг намжаажээ. Бороо тус улсын ихэнх тариалангийн талбайг усалдаг ч Энэтхэгийн Цаг Уурын Газар Эль Ниньо үзэгдэл нь энэ жилийн халуун орны бороог сулруулж, 11 жилийн хугацаан дахь хамгийн бага хур тунадас оруулж, ургац болон хүнсний үнийн талаарх түгшүүрийг нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа. (Ройтерс)
АНУ-ын NASA [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв] Сарны өмнөд туйлын ойролцоо хүн суурьших хагас байнгын баазыг бэлтгэх ажлын хүрээнд Сарны баазын анхны гурван нислэгийнхээ дэлгэрэнгүйг зарлалаа. 2026 онд хийхээр төлөвлөсөн эхний хоёр нислэг нь хүнгүй байх бөгөөд Blue Origin, Astrobotic компанийн арилжааны газардагч төхөөрөмжүүдээр шинжлэх ухааны багаж хэрэгсэл, буултыг дэмжих технологи, сарны гадаргын ажиллагааг судлах ровер хүргэнэ. Сарны баазын дараагийн нислэгт олон улсын ачаа багтана. Тусдаа төлөвлөгөөний дагуу NASA-гийн MoonFall нислэг 2028 онд ирээдүйн сансрын нисгэгчдийн буух боломжтой газруудыг судлуулахаар жижиг нисдэг дронууд илгээнэ. (Гүүд Ньюс Нетворк)
Шинэ судалгаагаар хүүхдүүд амьтан-хүний махгүй хооллолтыг насанд хүрэгчдээс илүү сонирхдог бөгөөд ихэвчлэн амьтан-хүний сайн сайхан байдал, өөрсдийн эрүүл мэндээс үүдэлтэйг харуулжээ. Судлаачид ийм хооллолтын хэв маягийг хадгалахад эцэг эхийн дэмжлэг гол хүчин зүйл болдог гэж тодорхойлжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Ойн самрын сүү тогтвортой, шим тэжээлээр баялаг сүүн бүтээгдэхүүний орлуулагчийн хувиар түгээмэл болж, 2032 он гэхэд зах зээлийн өсөлт нь 1.4 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна. Дэмжигчид нь ойн самрын мод маш бага ус шаарддаг, нүүрстөрөгч шингээдэг тул байгаль орчинд ашиг тустайг онцолж байна. (ВежНьюс)
Веган нийгэмлэгийн гишүүд зэрэг идэвхтнүүд Катмандугийн Дхармачакра цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, жил бүр 6-р сарын эхний ням гарагт дэлхий даяар тэмдэглэдэг Балба улсын зургаа дахь удаагийн Үндэсний Амьтны Эрхийн Өдрийг тэмдэглэлээ. Уг цуглаанд хүмүүсийн гарт амиа алдсан амьтан-хүмүүст зориулсан дурсгалын ёслол болон энэрэнгүй амьдрал, амьтан-хүмүүсийг хамгаалахыг сурталчлах олон нийтийн мэдлэг дээшлүүлэх үйл ажиллагаа багтсан байна. (Ратопати)
Мавританы эргийн хамгаалалтын алба ширүүн цаг агаарт эргээс зайдуу газар хөдөлгүүр нь эвдэрсэн завинаас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулан 110 цагаачийг аварчээ. Гамбиас Испанийн Канарын арлуудыг чиглэн явж байсан байж болзошгүй уг завинд олон улсын зорчигчид суусан байжээ. (ИнфоМигрантс)
[АНУ-ын Калифорни мужийн] Лонг Бич хотын гал сөнөөгчид хөдөлгүүрийн хэсгийн гүнд гацсан, айсан муурын зулзагыг аврахаар хэд хэдэн хавтанг тэвчээртэйгээр салгажээ. Нялх муур капотын дор дахин дахин мөлхөн холдсон ч анхны тусламжийн багийнхан түүнийг аюулгүй гарган авсан байна. (Инсайд Эдишн)
Канадын Радиум Хот Спрингсийн ойролцоо зэрлэг амьтан-ардын шинэ гүүрэн гарц болон зургаан км урт хашаа нээгдлээ. Уг төсөл нь тээврийн хэрэгсэл, амьтан-оршихуйн мөргөлдөөнийг 80 гаруй хувиар бууруулж, баавгай-, пума-, аргаль-хүмүүс болон бусад зүйлүүдийг аюулгүй гарч өнгөрөхөд туслах зорилготой юм. (Kimberly Bulletin)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Таны хөнөөж буй хонь, ямаа, үхэр хэний бүтээл вэ? Үүний утга нь танд амь өгсөн Эзэн тэдэнд ч мөн амь өгсөн гэсэн үг. Тэгэхээр тэдний амийг булаах ямар эрх танд байна вэ?” – Эрхэм Гэгээрсэн Багш Шри Гүрү Жамбхешвар (цагаан хоолтон) (GURU SHRI JAMBHOJI AND SABADVAANI)
Өмнө нь доктор Дебора Кингийн клиник үхэлд орсон тохиолдлын 1-3-р хэсэгт Деборагийн зүрх бүрэн зогсож, өөрийгөө хар хоосон орон зайд байгааг мэдэрч, дараа нь амьд Гэрлийн асар уудам сүлжээнд орсон тухай гарсан. Тэнгэрлэг оршихуй түүнийг амьдралын тойм руу хөтөлж, тэр өөрийн амьдралын мөчүүдийг, дараа нь бусад сүнснүүдийн амьдралын дүр зургуудыг харжээ. Дараа нь хоёр Гэрэл Деборад ойртон ирэв. Эхнийх нь олон арван жилийн өмнө аврахад нь тусалж байсан сэхээн амьдруулах тасаг [САТ]-ийн өвчтөн байлаа. Тэр тэдний үзсэн зүйл санамсаргүй зүйл биш байсан бөгөөд болсон явдлыг хуваалцах цаг нь болсон гэж түүнд хэлсэн ч Дебора энэ нь буцах ёстой гэсэн үг гэдгийг ойлгоод, үлдэхийг хүсэж байгаагаа зөрүүдлэн хэлжээ.
Одоо Дебора тэр захиастай дотроо тэмцэлдэж байх зуур эхний Гэрэл бүдгэрч, хоёр дахь Гэрэл урагш ирэв. Тэгээд би тэр энерги, Гэрлийн тэр дүр төрх нь хайртай аав минь болохыг шууд таньсан. Түүний дэргэд байгаадаа би хэмжээлшгүй их баярласан. Өвчтөнтэйгөө уулзсан тэр явдлыг би бүр мартчихсан, үнэхээр их догдолж, түүнийг сүнсээрээ тэвэрч, “Аав аа, та байна! Үнэхээр та мөн байна!” гэж хэлсэн. Тэр: “Тийм ээ, би байна. Би үнэндээ хаашаа ч яваагүй” гэсэн. Би: “Хаашаа ч яваагүй гэж юу гэсэн үг вэ?” гэж бодсон. Тэгэхэд тэр: “Би бие махбодоо л орхисон, ердөө л тэр.” гэсэн. Тэр: “Миний сүнс чамайг хэзээ ч орхиогүй, би энд байна, чамайг хэзээ ч орхихгүй.” гэж хэлсэн. Би: “Тэгэхээр энэ яаж боломжтой байдаг юм бэ?” гэж бодсон. Би үүнд итгэхийг хүссэн. Тэр: “Чи ч бас энэ газрыг орхиж чадахгүй. Чи үнэхээр хийх ёстой энэ ажлаа хийж, түүхээ хуваалцахаар буцсан ч энэ газрыг орхих боломжгүй. Учир нь энэ эндээс гадна биш, дотор оршдог.” гэсэн. Тэр нь надад тодорхой хэмжээнд ойлгогдсон. Би үүнийг бүрэн ойлгоогүй ч аавынхаа хэлж буйд итгэсэн. Тэр: “Би чамайг хэзээ ч орхихгүй. Энэ боломжгүй. Би хэзээ ч орхиж байгаагүй. Чиний байгаа энэ газар чиний дотор бий. Чи түүнийг харж байна. Чи түүнийг мэдэрч байна.” гэсэн. Гэхдээ надад ирж байсан захиас бол энэ бол сүнс гэсэн үг байлаа. Энэ бол чи. Энэ бол бид бүгдийн нэг хэсэг. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Аавынхаа хэлж буйд бууж өгч, хүлээн зөвшөөрсөн тэр мөчид дараагийн харсан зүйл маань гэвэл би доош, САТ-ийн ор руу доош харж байсан явдал юм. Ийм л хурдан болсон. Яг л тасхийтэл. Би: “Өө, хөөх, яана аа.” гэж бодсон. Бие рүүгээ буцаан шидэгдсэн мэт байсан ба биеэ дээрээс харж байв. Төхөөрөмжүүдийг дээрээс нь харах нь САТ-ийн сувилагч байсан надад нэлээд хачин санагдсан. Учир нь та ихэвчлэн дээш хардаг болохоос доош хардаггүй. Би: “Өө, энэ тийм ч сайнгүй байна даа.” гэж бодсон. Энэ биеийн байдал маш муу байна. Нүдийг нь наалтаар хаасан байна. Мэдээж, тэр нь би гэдгийг би мэдэж байсан. Тэр жаахан хавдсан байна. Амьсгалын аппараттай байна. Тэгээд би бага зэрэг инээгээд: “За сонс. Санаа зоволтгүй, чи тэр биед ямар ч байсан багтахгүй.” гэж бодсон. Сүнсний хувьд өөрийгөө маш тэлсэн, маш том, хязгааргүй мэт мэдэрч байгаагаа би ухамсарлаж байсан тул тэр хүний биед багтах боломжгүй санагдсан.
Тэр мөчид: “За, санаа бүү зов, Деб, чи тийшээ буцаж орохгүй.” гэж бодож байлаа. Дараагийн мэдэж буй зүйл минь гэвэл би биедээ орчихсон байсан. Толгойгоороо орсон юм шиг мэдрэгдсэн гэж хэлнэ. Би сайн мэдэхгүй ч бараг сорогдсон мэт санагдсан. Яг л тийшээ буцаад орчихсон байсан. Өө, би огтхон ч баяртай байгаагүй. Би асар их хязгаарлагдмал ##байдлыг мэдэрсэн. Би давчидсан. Өвдөлт мэдэрсэн. Өвдөлтийг мэдэрч байсан нь удаан хугацаанд CPR [зүрх-уушгины сэхээн амьдруулах эмчилгээ] хийлгэж, олон удаа цахилгаанаар цохиулсантай холбоотой байсан байх. Би: “За, энэ надад таалагдахгүй байна. Би эндээс гарах ёстой.” гэж бодож байснаа санаж байна. Би айдас мэдэрсэн. Энэ явдлын туршид би анх удаа айдас мэдэрсэн. Тэр айдас нь “хөөх, би эндээс гарч чадахгүй юм байна.” гэсэн айдас байв. Бараг хоригдол болсон мэт мэдрэмж төрсөн. Би эндээс гарч чадахгүй, тийшээ хэзээ ч буцаж очиж чадахгүй нь. Тэгээд би аавынхаа: “Чи энэ газрыг хэзээ ч орхих боломжгүй.” гэсэн үгийг санасан. Энэ нь надад түр зуурын амсхийлт өгсөн. Харин дараагийн мэдэж буй зүйл нь би судсаар тарьж байсан [вений судасны] гуурсаа татан авч, амьсгалын гуурсаа суга татан авсан байлаа. Дохиоллууд дуугарч эхэлсэн ба эмчилгээний багийнхан гүйлдэн ирсэн. “Дебора, Дебора, та зүгээр үү?” Би: “Мэдээж. Мэдээж би зүгээр. Би урьд өмнөхөөсөө ч илүү сайн байна.” гэж бодож байсан. Үнэндээ тийм биш байсан. Гэхдээ би бие махбодынхоо байдлаас хэний ч төсөөлж чадахааргүй илүү сайн байгаагаа мэдэрч байсан.
Дебора өөрийн буцаан авчирсан хамгийн том сургамжийн талаар бодох үедээ энэ нь “холбоо” гэх нэг зүйлд зангилагддаг гэж хэлдэг. Нэгийг нь олоход маш хэцүү ч хэрэв хэлэх хэрэгтэй бол энэ бол холбоо гэж хэлнэ. Бид бүгд, үнэхээр бүгд хоорондоо холбоотой. “Би” гэж байхгүй. Зөвхөн “бид” л бий. Тусгаарлалт гэж үгүй. Бид үнэхээр бидний хийдэг, боддог тэр л зүйл юм. Бодол бүр үр дагавартай, үйлдэл бүр үр дагавартай, бид бүгд үл үзэгдэх боловч маш хүчтэй сүнслэг арга замаар хоорондоо холбоотой. Энэ бол тэр тохиолдлын эхнээс төгсгөл хүртэл миний ойлгож ухаарсан сургамж байсан. Одоо дэлхийн амьдралдаа эргэн ирээд бодоход, энэ л зүйл намайг үнэхээр хүнд олон өдрийг даван туулахад тусалж байна. Зарим өдөр бүх зүйл сайн байхад энэ нь үнэхээр гайхамшигтай мэдрэгддэг, харин бүх зүйл сайнгүй, бэрхшээлтэй тулгарах үед би: “За, Гэрэл дотор сурсан зүйлээ сана. Энэ учралд чи нөгөөгөөсөө ялгаагүй гэдгээ сана. Та нар санал зөрж, тэмцэж байж болно, гэхдээ бид хамтдаа тэмцэж байна. Бид хоёулаа холбоотой. Бид бүгд нэг л зүйлийн хэсэг” гэдгээ санадаг. Тэр бол миний хувьд хамгийн том ухаарал байсан. (Хитер Тештэй хамт чанагуух ертөнцөд)