ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 8
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ярилцлагадаа Ираны Дээд удирдагч Можтаба Хаменейтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энхийн хэлэлцээр ахиц гарахын хэрээр ирээдүйд уулзалт болно гэж таамаглаж байна. Ноён Трамп Ираны удирдагч дайнаас үүдэн тусгаарлагдсанаас хэлэлцээр удааширч байгаа ч хоёр тал “нэлээд сайн ойлголцож байна” гэж тэмдэглэн хэлжээ. (Нью-Йорк Пост)
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн сард [Хятадын] Бээжин хотод болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Өөрийнх нь [ноён Трампын] хоёр дахь бүрэн эрхийн хугацааны ахиц, манлайллыг сайшаасан гэж мэдэгджээ. Ноён Трампын хэлснээр ноён Ши АНУ-ыг дэлхийн хамгийн амжилттай улс хэмээн тодорхойлж, цаашдын хоёр талын харилцаа илүү бэхэжнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байга. (Нью-Йорк Пост)
Ерөнхийлөгч Трамп Truth Social олон нийтийн сүлжээнд энэ сарын сүүлээр болох Их долоо [G7]-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Францад очно гэдгээ бататгажээ. Уулзалт 6-р сарын 15-17-нд Эвиан-ле-Бенд болно. (Ройтерс)
Унгар улсын ерөнхий сайд Петер Мадьяр Украин (Урейн) дахь унгар үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах талаар Украин (Урейн) улстай тохиролцоонд хүрсний дараа тус улс Украин (Урейн) улсын Европын Холбоонд элсэх хүсэлтэд тавьсан хоёр жилийн хоригоо цуцлахаа мэдэгдлээ. Уг шийдвэр нь Украин (Урейн), Молдов улсуудыг гишүүнчлэлийн хэлэлцээрт ахиц гаргах боломж олгож, үйл явцын эхний алхмыг эхлүүлэх элсэлтийн бага хурал 6-р сарын 15-нд болж магадгүй байна. (евроньюс)
Их Британи улс терроризмын хохирогчид болон амьд үлдэгсдэд гэмтэлд үндэслэсэн тусламжийг өдөр, шөнөгүй үзүүлэх 7 хоногийн 24 цагийн турш ажиллах дэмжлэгийн төвийг нээлээ. Эрүүл мэндийн болон хохирогчдод туслах байгууллагууд ажиллуулах уг төв нь терроризмын хохирогчид, амьд үлдэгсдэд зориулсан үндэсний анхны дурсгалын өдөр буюу 8-р сарын 21-ний өдрийн өмнө сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ, хувь хүнд тохирсон сэргээн засах төлөвлөгөө санал болгож байна. (GOV.uk)
Европын Greektoys хөтөлбөр нь 3D хуулбар, хөдөлгөөнт дүрслэл, цахим музейгээр дамжуулан дугуйтай морь зэрэг эртний Грекийн тоглоомыг Европын анги танхимын хүүхдүүдэд танин мэдүүлэхэд тусалж байна. Оролцогчид практик сургалтаар 3,000 жилийн өмнөх тоглоомын загвараар тоглож, шавраар өөрсдийн хувилбарыг хэвлэн бүтээж, түүхэн цаг үеийн өдөр тутмын амьдралын талаар бүтээлч ойлголт авч байна. (Ekathimerini.com)
Мексик улс АНУ-ын хилийн ойролцоох Тихуана хотод агааржуулалт, гэрэлтүүлэг, цахим тээврийн системээр тоноглосон 265 метр урт, нарийн зохион байгуулалттай хууль бус наймааны хонгил байгааг илрүүллээ. Эрх баригчид уг гарцаас зэвсэг, мансууруулах бодис хураан авсан бөгөөд мөрдөн шалгагчид энэ нь [АНУ-ын] Сан-Диего хотын нэгэн гудамжтай шууд холбогддог гэж үзэж байна. (Фокс Ньюс)
Guttmacher Хүрээлэнгийн шинэ тайланд 2026 оны 1-р сард АНУ даяар ойролцоогоор 99,470 үр хөндөлт хийгдсэнийг харуулжээ. Энэ тоо 2025 оны сарын дундаж болох 93,872-оос давсан үзүүлэлт бөгөөд мифепристон [үр хөндөлт өдөөдөг эм]-ийг олж авах боломж хялбар болсонтой холбоотой гэжээ. Уг эмийг шуудангаар захиалан авах боломжтой болсон нь аюулгүй байдлын талаар санаа зовнилыг нэмэгдүүлж байна. Шүүмжлэгчид цахим үйлчилгээ үзүүлэгчид нь АНУ-ын Хүнс, эмийн захиргааны жирэмсний хугацааны хязгаар болон иргэний үнэмлэх шалгах шалгалтыг тойрч байна гэж мэдэгдэж, үр хөндөлтийг эсэргүүцэгч байгууллагууд илүү хатуу хяналт тавих, мэдээллийн иж бүрэн бүртгэлтэй байх, заавал биечлэн эмчийн үзлэгт хамруулахыг шаардаж байна. (Лайф Ньюс)
Нарны эргэн тойронд дугуй гэрлийн цагариг үүсгэсэн нарны гайхамшигт хүрээ нь [Филиппиний] Жомалиг арлын оршин суугчдыг бишрүүлжээ. Цаг уурчдын тайлбарласнаар өндөрт орших сэмжин үүлэн дэх мөсөн талстууд нарны гэрлийг хугалснаар энэ байгалийн үзэгдэл бий болдог бөгөөд хор хөнөөлгүй энэ үзэгдэл цаг агаар өөрчлөгдөж болзошгүйг илтгэдэг. (Нгуой Дуа Тинь)
[Бельгийн] Брюссель хот болон Латин Америкийн хооронд шууд нислэг 25 жилийн дараа 6-р сарын 2-нд сэргэж, LATAM Airlines компани Бразилын Сан-Паулу чиглэлийг нээлээ. (Бельга Ньюс Аженси)
Мэргэжилтнүүд дунд эргэм насанд нийтлэг тохиолддог 7 зуршил нь урт хугацааны эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдгийг анхааруулжээ: 1. Нойр муу байх 2. Эрүүл бус хооллолт 3. Хөдөлгөөний дутагдал 4. Өвдөлтийг үл тоох 5. Нийгмээс тусгаарлагдах, ганцаардах 6. Донтох зуршил 7. Сөрөг бодол Гэр бүл, ажлын хүчтэй дарамтаас болж, дунд насныхан өөртөө анхаарал тавихаа орхигдуулах нь элбэг байдаг. Мэргэжилтнүүд эдгээр зуршлыг тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, бат бөх нийгмийн харилцаагаар солих нь урт наслах болон ирээдүйн амьдралын чанарыг эрс сайжруулдаг гэж онцолж байна. (Хафф Пост)
Сомалиландад чихрийн шижин өвчний тохиолдол нэмэгдэж, эмчилгээний зардал өндөр, хүртээмж хязгаарлагдмал байгаагаас өрхийн орлогод ихээхэн дарамт учруулж байна. Зарим нь инсулин авахын тулд хоол хүнс, боловсролын зардлаа танаж байна. Эрүүл мэндийн ажилтнууд онош хожуу тавигдаж буйг анхааруулж, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг хийх, эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулахыг уриалж байна. (HIIRAAN Онлайн)
[АНУ-ын] Айдахо муж даяар бохирдсон түүхий сүүгээр дамжсан Кампилобактерийн хоёр дэгдэлтийн улмаас бараг 60 хүн өвчилжээ. Эрүүл мэндийн байгууллагууд бохирдсон бүтээгдэхүүний бүлгийг олохын тулд хамтран ажилладаг хоёр сүүний фермийг шалгаж байна. Мэргэжилтнүүд энэ бактерийн халдвар хүчтэй суулгалт, халууралт, хэвлийн базлалт үүсгэдгийг анхааруулж, шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг нэн даруй эмнэлгийн тусламж авахыг уриалж байна. (Фүүд Пойзонин Буллетин)
Судлаачид Төвөдийн мөнх цэвдэг дэлхийн дулаарлыг хурдасгаж болзошгүйг анхааруулж байна. Таван жил хийсэн судалгаагаар температур нэмэгдэхэд гүний мөнх цэвдэг гэсэж, бараг 2,000-3,400 жилийн турш хадгалагдсан нүүрстөрөгч ил гардаг болохыг тогтоожээ. Улмаар бичил биетүүд тэр эртний материалыг задалж, их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Эрдэмтэд ялгаруулалт нь экосистемийн нүүрстөрөгч шингээх чадвараас давж эхлэх уур амьсгалын эргэлтийн цэгийг тогтоожээ. 4°C-аар дулаарах хувилбарт нүүрсхүчлийн цэвэр ялгаруулалт 176%-иар өссөн байна. Эдгээр дүгнэлт нь өнөөгийн уур амьсгалын загварууд ирээдүйн дулаарлыг дутуу үнэлж байж болзошгүйг, ялангуяа Төвөдийн өндөрлөг дэлхийн дунджаас ойролцоогоор 2.5 дахин хурдан халж буйг харуулж байна. (Түөй Трэ)
Испанийн хяналтын хөвүүрүүд 5-р сард тус улсын эргийн ихэнх хэсэгт далайн гадаргын температур түүхэн дээд түвшинд хүрснийг мэдээлжээ. Цаг уурчид далай ийнхүү хурдан дулаарч буйг Эль Ниньо цаг агаарын үзэгдлээс бус, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үзэж, далайн экосистем болон дэлхийн цаг агаарт урт хугацааны нөлөө үзүүлж болзошгүйд санаа зовниж байна. (Ройтерс)
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2099 он гэхэд дэлхийн олон нуур хүчилтөрөгчгүй үхмэл бүс болох төлөвтэй байна. Шинэ загваруудаас харахад зөвхөн дулаарал дангаараа өмнө нь аюулгүй гэж тооцогдож байсан тунгалаг, шим тэжээл багатай нууруудад ч үет давхаргыг уртасгаж, хүчилтөрөгчийн хомсдол үүсгэж байна. (Earth.com)
Ау Лак (Вьетнам) 6-р сарын 6-нд хог хаягдлыг ангилах, хуванцрын хэрэглээг бууруулах, мод тарих, биологийн олон янз байдлыг хамгаалахыг дэмжсэн үндэсний хэмжээний байгаль орчны аяныг эхлүүллээ. Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан уг санаачилга нь илүү ногоон, цэвэр улсын төлөөх олон нийтийн үйл ажиллагааг өрнүүлэхээр таван бүлэгт [гэр бүл, оршин суугаа бүс, коммун, сургууль, бизнес] шинэ үнэлгээний шалгуур нэвтрүүлж байна. (VTV)
Европын Хороо зуны ой хээрийн түймрийн эсрэг хамгийн том хариу арга хэмжээгээ хэрэгжүүлж, өндөр эрсдэлтэй зургаан улсын [Кипр, Грек, Итали, Франц, Испани, Португал] бүсүүдэд түүхэн дээд хэмжээний буюу 777 гал сөнөөгчийг урьдчилан байршуулжээ. ЕХ-ны 31 нисэх хэрэгсэл болон 24/7 зохицуулах төвөөр дэмжигдэх уг санаачилгад бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Кипрт бүс нутгийн шинэ гал унтраах станц нээх ажил багтсан байна. (Европын Хороо)
Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдлын газар 2027 оны 7-р сарын 1-нээс эхлэн веган хүнсний савлагаанд зориулсан тусгай ногоон веган лого [загварчилсан “V” үсэг, навч бүхий ногоон дөрвөлжин] заавал хэрэглэх журам гаргалаа. Уг арга хэмжээ нь шошгололтын ил тод байдлыг сайжруулж, хэрэглэгчдэд веган болон цагаан хоолыг ялгахад туслах зорилготой юм. (НьюсБайтс)
Ау Лак (Вьетнам)-ын Хуэ хотыг Америкийн нэр хүндтэй National Geographic сэтгүүл тус улсын цагаан хоолны нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, хааны уламжлалаас үндэстэй ургамалд суурилсан баялаг соёлоор жуулчдыг татаж байна. Орон нутгийн захууд тус улсын цэцэглэн хөгжиж буй хоолны салбарт шинэхэн орц нийлүүлж байна. (Лао Дон)
Их Британийн эрчим хүчний Ecotricity компани Дэлхийн байгаль орчны өдөр [6-р сарын 5]-ийг тохиолдуулан хэрэглэгчдийг веган баталгаатай сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг уриаллаа. Тус үйлчилгээ үзүүлэгч төлбөрийн орлогыг шинэ салхи, нарны эрчим хүчний төслүүдэд дахин хөрөнгө оруулж байна. (Экотрисити)
Замын шалгалтын үеэр нэгэн жолооч [АНУ-ын] Висконсин мужийн цагдаад хөдөлж буй машинаас муурын зулзагуудыг шидэж байсан тухай мэдээлжээ. Тухайн тээврийн хэрэгслийг олоогүй ч нэг зулзагыг нь олсон байна. Нялх зулзагыг асрамжийн газарт хүргэсний дараа цагдаа түүнийг үрчлэн авч, Тоби хэмээн нэрлэсэн нь цахим орчинд өргөнөөр сайшаагджээ. (Гүүд Ньюс Нетворк)
Испанийн Аликантед гал сөнөөгчид болон уулын аврах баг Валль-де-ла-Гальинера дахь явган аяллын үеэр мастиф үүлдрийн нохой анд нь ядарч, гацан 80 килограмм жинтэй түүний асрагчийг агаараар өргөн аюулгүй газарт хүргэлээ. Бартаатай газар нь газрын аврах ажиллагаанд саад болсон ч хоёуланг нь гэмтэл бэртэлгүй гаргажээ. (ЕвроУикли Ньюс)
Япон улс устах аюулд орсон 8 цацагт ибис шувуу-иргэнийг хамгийн сүүлд 2003 онд нутаглаж байсан Ното мужийн Хакүи хотод байгальд нь буцаан тавилаа. Хоригдмол нөхцөлд үржүүлсэн шувуу андууд газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт итгэл найдвар өгч байна. (AP)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бясалгана гэдэг нь Сэтгэлийн Мөн чанарын тайван амгалан байдлыг дотроо ухаарахыг хэлнэ. Бид сандарч түгшдэг шалтгаан нь өөрсдийгөө буй нөхцөл байдалдаа автуулахыг зөвшөөрдөгт оршино. Нөхцөл байдал ямар ч байсан сэтгэлээ тайван байлгаж чаддаг хүмүүс Дотоодын Амар Амгаланд хүрсэн байдаг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Дээрхийн Гэгээнтэн Зургаадугаар Өвөг Хуй Нэн (веган) (AZ Quotes)
Доктор Дебора Кингийн клиник үхэлд орсон тохиолдлын цуврал дугаарын өмнөх 1-р хэсэгт Деборагийн зүрх бүрэн зогсож, тэрээр өөрийгөө биеэсээ гарч, хар хоосон орон зайд байгаагаар мэдэрчээ. Тэр улам тодорч буй Гэрэл рүү хөдлөхөд харанхуй нь сүнснүүдийн өргөн, амьд сүлжээ болон нээгдэж, Дебора өөрөө зөвхөн түүний нэг хэсэг төдийгүй чухал хэсэг гэдгээ ухаарчээ. Одоо 2-р хэсэгт Дебора энэ явдал өөрийнх нь амьдралын мөчүүд рүү чиглэх үед Тэнгэрлэг оршихуй түүнд харж буй зүйлээ ойлгоход тусалж эхэлсэн гэж ярьсан юм.
Уг явдлын онцлох хэсгүүд эхлээд амьдралаа эргэн харах явц болж өрнөсөн бөгөөд үүнд миний амьдралын зургуудыг слайд үзүүлбэр, эсвэл хурдлуулсан бичлэг үзэж байгаа мэт маш хурдан дарааллаар надад харуулсан. Тэгээд би: “Түр хүлээ. Удаашруулаарай. Удаашруулаарай.” гэсэн. Би тэгж хэлэхэд, эсвэл тэгж мэдрэхэд, зарим хэсэг дээр зогсож, би: “Хөөх, би үүнийг санаж байна.” гэж бодож байлаа. Гэхдээ тэдгээр нь надад харуулна гэж бодож байсан зүйлс биш байлаа. Тэдгээр нь бидний жижиг, эсвэл өчүүхэн нарийн зүйл гэж үзэж болох зүйлс байсан. Миний амьдралын гайхамшигтай хэсгүүд ч байсан — онцлох мөчүүд, хүүхдүүд маань төрсөн мөч, олон амьтадтайгаа хамт байсан харилцаа маань гээд миний амьдралын чухал хэсгүүд байсан. Гэвч дараа нь би өөрийгөө боломжтой хэмжээндээ хайр энэрэлтэй байж чадаагүй гэж итгэхээр зүйлсийг харж эхэлсэн. Тэдгээр зүйлс эхлэхэд би: “Өө, хэцүү юм даа. Би үүнийг харахыг хүсэж байгаа эсэхээ мэдэхгүй байна.” гэж бодсон. Тэгэхэд надад эдгээрийг харуулж буй шалтгаан нь суралцах туршлага байсан бөгөөд ямар ч шүүлт байгаагүй, гэхдээ би өөрийгөө гарцаагүй шүүж байсан ч эдгээр явдлаас суралцахын тулд гэдгийг тэр даруй надад тайвшруулан ойлгуулсан.
Саяхнаас л сэтгэл хөдлөлдөө авталгүй ярьж чаддаг болсон нэг зүйлээ хуваалцъя. Энэ нь орон гэргүй нэгэн хүнтэй тохиолдсон учрал байсан. Би нэг найзтайгаа ресторанаас гарч ирж байлаа. Бид ажлын дараа тийшээ очсон юм. Бид хоёулаа идэж чадаагүй хоолоо саванд хийлгээд, авч явсан ба их хоол байсан, би гэр бүлдээ хоол авч харихыг хүсэж байсан тул маш их баяртай байлаа. Би ресторанаас гараад, тэр орон гэргүй хүнтэй харц тулгарсан. Тэгээд: “Юу болох гэж байгааг би мэдэж байна” гэж бодсоноо санаж байна. Тэр үед би түүнд хоолоо өгөхгүй байхаар шийдсэн учраас үүнийг харахыг огт хүсээгүй. Энэ нь надад огт зохихгүй үйлдэл байв. Үнэхээр надад огтхон ч зохихгүй явдал байв. Би олон сүмийн үйлчлэлд, мөн орон гэргүй хүмүүст зориулсан үнэ төлбөргүй эмнэлгүүдэд ажиллаж байсан. Орон гэргүй болон эмзэг бүлгийн хүмүүст би чин сэтгэлээсээ ханддаг байлаа. Тиймээс тэр хүнтэй харц тулгарахад дотор минь нэг шийдвэр гарч байсныг санаж байна. “За. Чи түүнд хоолоо өгөх үү, эсвэл энэ хоолыг гэртээ авч харих уу?” гэж бодсон. Тэгээд би өгөхгүй байхаар шийдсэн. Түүний нүдэнд байсан харцыг би санаж байна. Тэр нь урам хугарахаас хавьгүй гүнзгий байсан тул үнэндээ дүрслэн хэлж чадахгүй. Ингээд тэр хүн миний амьдралын тоймд гарч ирсэн. Тэгээд би: “За, би үүнийг харахыг хүсэхгүй байна.” гэсэн. Дахиад л надад энэ бол сургамж гэж тайвшруулан ойлгуулсан. Тэгээд би: “За. Ойлголоо. Тэгвэл сургамж нь юу вэ? Бид өлсгөлөн хүнийг хооллох ёстой.” гэж бодсон. Гэвч үнэндээ сургамж нь тэр биш байсан.
Надад хэлсэн, мөн миний ухаарсан зүйл бол тэр хүн үнэхээр өлсөж байсан явдал юм. Тэр миний хоолыг баяртайгаар авах байсан уу? Тийм. Гэхдээ тэр өөрийн нөхцөл байдлаасаа гүн ичсэн байсан. Тэгээд би гоё хувцас өмсөн энэ ресторанаас гарч ирээд түүн рүү харж байхад, тэр дотроо: “Мэдээж, чи надад хоолоо өгөхгүй дээ.” гэж байлаа. Дахин хэлэхэд, энэ нь миний амьдралаа эргэн харах явцад болсон тул би сүнслэг туршлага туулж, түүний дотоод мэдрэмж ямар байсныг, би хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг надад хэлж өгч байсан. Ичгүүр, асар их ичгүүр төрж: “Би өөрөө үүнийг өөртөө авчирсан. Үүнд надаас өөр намайг буруутгах хүн байхгүй. Мэдээж, чи надад хоолоо өгөхгүй. Яагаад өгөх ёстой гэж?” гэж байв. Үүнийг мэдэх ямар ч арга надад байгаагүй бөгөөд амьдралаа эргэн харах явцад энэ нь маш хүнд мэдрэгдсэн. Энэ сургамж, тэгээд ухаарал нь гэвэл: “гаднах харагдах байдлаар нь хэнийг ч хэзээ ч бүү шүү.” гэсэн сургамж байв. Тэд ямар тэмцэл хийж байгаа, тэмцэл хийж байсан, тийм байдалд хэрхэн хүрснийг бид хэзээ ч мэдэхгүй. Тэр хүн бол би байсан. Зөвхөн би байж болох байсан гэдэг биш, харин тэр би байсан. Бид бусдад юу хийнэ, түүнийгээ өөртөө хийдэг. Үнэндээ энэ бүхэн ингэж л ажилладаг.
3-р хэсэгт Деборагийн хэлснээр амьдралаа эргэн харах явц нь түүний өөрийн дурсамжаас хальж, бусад сүнснүүдийн амьдрал руу тэлсэн бөгөөд эцэст нь түүнд үйл явдлуудын цаадхыг хар гэж хэлжээ. Тэр даруй би: “Үйл явдлуудыг бүү хар. Гэрлүүдийг хар.” гэсэн үгсийг сонссон. Доктор Дебора Кингийн клиник үхлийн тохиолдлын цуврал нэвтрүүлгийн 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Хитер Тештэй хамт чанагуух ертөнцөд)