ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 29
5-р сарын 26-нд АНУ Ираны өмнөд хэсэгт өөрийгөө хамгаалах шинэ цохилт өгч, Бандар-Аббас боомт хотын ойролцоох пуужингийн байгууламжууд болн мина тавьж байсан завинуудыг онилсон гэж мэдэгджээ. Иран улс АНУ-ын нэг дроныг унагаж, өөр нэг нисэх онгоц руу гал нээсэн гэж мэдэгдэж байгаа бол хоёр тал гал зогсоохтой холбоотой хэлэлцээрийг үргэлжлүүлж, 60 хоногоор сунгах, Ормузын хоолойг дахин нээх, баяжуулсан ураны асуудлыг зохицуулах зэрэг боломжит хэлэлцээрийг хийж байна. (BBC Ньюс)
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Энэтхэг улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлалаа өндөрлүүллээ. Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (цагаан хоолтон)-той батлан хамгаалах, технологи, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцээр хийжээ. Ноён Рубио эрчим хүчний хэлхээ холбоог гүнзгийрүүлэх төлөвлөгөөг онцолж, Энэтхэг улс ирэх 5 жилд АНУ-аас 500 тэрбум ам.долларын бараа худалдан авахаар амласан гэж баталсан ч худалдааны маргаан болон Энэтхэг улс Оросын газрын тосыг үргэлжлүүлэн худалдан авч буй нь далд зөрчил болсоор байна. (VTV)
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпиний баталсан 60,000 тонн тусламжийн багцын эхний хэсэг болох 15,000 тонн будаа ачсан Хятадын хөлөг онгоц [Куба улсын] Хавана хотод улс даяар ойролцоогоор 9.6 сая куба хүнд түгээхээр хүрэлцэн ирлээ. Хятад улс өмнөх амлалтуудыг оруулаад нийт 90,000 тоннд хүрсэн 2026 оны тусламжаа эв санааны нэгдэл гэж тодорхойлсны зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээг шүүмжилж, [АНУ-ын] Вашингтон хотыг бүслэлтээ цуцлахыг уриалжээ. (Түөй Трэ)
Камбожийн Цог Жавхлант Хаан Нородом Сихамони сөрөг хүчний удирдагч Кем Сохад өршөөл үзүүлж, эх орноосоо урвасан гэх гэрийн хорионд эдэлж байсан 27 жилийн ялаас чөлөөлсөн боловч таван жилийн хилийн хоригийг хэвээр үлдээжээ. (ВнЭкспресс)
[Испанийн] Мадрид хотод эрх баригч Социалист намын хүмүүстэй холбоотой авлигын хэд хэдэн дуулиант хэргийн дараа олон арван мянган хүн Испанийн ерөнхий сайд Педро Санчесыг огцрохыг шаардан жагсжээ. Зарим жагсагч Монклоа ордны ойролцоох хаалтуудыг нэвтрэхийг оролдож, Ард түмний нам болон Вокс намын сөрөг хүчний удирдагчид ихээхэн тайван болсон жагсаалд нэгдсэн бол жагсаалд оролцогчдын тоо нь 40,000-80,000 байсан гэж тооцоолжээ. (Айриш Таймс)
[Филиппиний] Анжелес хотод баригдаж байсан хамтын эзэмшилт байр-зочид буудал нурж, Филиппиний аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олохоор шуурхай ажиллаж байна. Одоогоор 4 хүн нас барсан нь батлагдаж, голдуу барилгын ажилчид бүхий 17 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд ар гэрийнхнийх нь бухимдал нь нэмэгдэж байгаагаа илэрхийлжээ. Аврах багууд хэт халуун нөхцөлд эрлийн ажиллагааг гар аргаар, удаан явуулж байгаа бол мөрдөн шалгагчид аюулгүй ажиллагааны зөрчил болон төлөвлөлтийн бүртгэлд зөвшөөрөлгүй нэмсэн 10-р давхрын асуудлыг шалгаж байна. (Ройтерс)
Олон жилийн турш итгэж ирсэн ойлголтоос эсрэгээр, нохой-, муур-ард өвдсөн ходоодоо эмчлэхийн тулд голлон өвс иддэггүй болохыг мал эмнэлгийн судалгаанууд харуулжээ. Харин энэ зан авир нь хоол тэжээлд дутагдаж буй шимт бодисыг нөхөх зөн совингоос үүдэлтэй байж болох ч хоёр төрөл зүйл хоёулаа өвсийг үр дүнтэй шингээх чадваргүй юм. Мөн энэ нь сая сая жилийн хувьслын явцад зэрлэг өвөг удмаас нь уламжлагдсан гүн суусан зөн совин ч байж болох юм. Бага хэмжээний өвс идэх нь ерөнхийдөө хор хөнөөлгүй ч тэжээвэр амьтан асрагчдад болгоомжтой байхыг зөвлөж байна. Өвс нь амьтдыг пестицид, бордоо, шимэгч, бактери, вирусийн нөлөөнд өртүүлж болзошгүй байдаг. (Уитер Чаннель)
Испанийн өсвөр үеийнхний дунд нэг удаагийн электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдсэнээр залуусын никотины хэрэглээ өсөж, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хөгжиж буй тархийг хамгаалахын тулд зар сурталчилгааны журамд хатуу хязгаар тогтоох, борлуулалтын хязгаарлалтыг нэмэгдүүлэх, тамхигүй бүсийг өргөжүүлэхийг шаардаж байна. (ЕвроУикли Ньюс)
Өдөрт гурван порц усан үзмийг хоёр долоо хоногийн турш хэрэглэвэл арьсны генийг дахин программчилж, нарны гэмтлээс байгалийн аргаар хамгаалж, хэт ягаан туяаны стрессийг бууруулж болохыг шинэ судалгаа харуулжээ. (СкайТех Дэйли)
Өргөн хүрээтэй мөрдөн шалгалтаар антидепрессант, даралтын эм зэрэг жороор түгээмэл олгодог эмүүдийг олон жилийн турш хэрэглэсний дараа гэдэсний эрүүл мэндийг үл мэдэгдэх байдлаар өөрчилж болзошгүйг илрүүлжээ. Ялангуяа бензодиазепин хэмээх тайвшруулах бүлэг эм нь хүний микробиомыг хүчтэй антибиотиктой адил ноцтой алдагдуулдаг байж болзошгүй аж. Эдгээр удаан үргэлжлэх өөрчлөлт нь хоол боловсруулалт, дархлаанд нөлөөлдөг тул өвчтөний эрүүл мэндийн байдлыг бүрэн ойлгохын тулд эмч нар олон жилийн эмийн хэрэглээний түүхийг нь харгалзан үзэх хэрэгтэй гэж судалгааны зохиогчид үзэж байна. (СкайТех Дэйли)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотод 5-р сарын сүүлчийн хамгийн хүчтэй халууны давлагаануудын нэг үргэлжилж, мотоциклийн суудал, бетоны гадаргуугийн температур Цельсийн 70 хэмээс давснаар гадаа ажиллагсад, жижиг бизнесүүд аюултай нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болж, хүүхэд, насанд хүрэгчид, тэжээвэр амьтан-ардын дунд халуунтай холбоотой өвчлөл нэмэгдэж, үд дунд гадаа байх хугацааг хязгаарлах анхааруулга гаргахад хүргэжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүчтэй халалт үргэлжлэх төлөвтэй байна. (VTV)
Хятадын Чунчин хотын Юнчуань дүүрэгт гэнэт хүчтэй бороо орж, үер, хөрсний гулгалт үүссэний улмаас наад зах нь 9 хүн амиа алджээ. 11 хүн сураггүй хэвээр байгаа ба эрх баригчид 2,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, аврах багууд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. (Ройтерс)
Их Британийн түүхэн дэх хамгийн аагим халуун 5-р сарын өдөр бүртгэгдэж, Лондон хотын баруун хэсгийн Кью Гарденст агаарын хэм 34.8°C хүрч, 82 жилийн өмнөх дээд хэмжээг эвджээ. Эрдэмтэд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь Их Британи даяар ийм хэт халалтын магадлалыг эрс нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ. (Ройтерс)
Хүчтэй шуурга, хар салхи Ау Лак (Вьетнам)-ын Ламдонг аймгийг дайрч, орон сууц, сургууль, тариалангийн талбайг сүйтгэжээ. Да Лат хотод үерийн усанд урссан 12 настай охин сураггүй байна. Наад зах нь 8 байшингийн дээвэр хууларч, 37 гаруй га дуриан жимсний аж ахуй хохирол амсжээ. (VOV)
[АНУ-ын] Риверсайд дахь Калифорнийн Их сургууль судалгаанд ашиглаж байсан эрээн далт бяцхан шувуу-хүн нас барсныг болон амь насанд аюултай нөхцөл байдлыг кампусын малын эмчид цаг тухайд нь мэдэгдээгүйн улмаас 3 жилийн дотор гурав дахь удаа холбооны амьтан-хүмүүсийн хамгааллын ноцтой зөрчлийн мэдэгдэл хүлээн авчээ. Үүнээс өмнө өөр нэг эрээн далт бяцхан шувуу-хүн болон есөн оготно-ардтай холбоотой зөрчлүүд гарч байсан бөгөөд USDA [АНУ-ын Хөдөө аж ахуйн яам]-ны байцаагчид болон амьтан-хүн хамгаалах бүлгүүд өвчтэй, эсвэл үхсэн амьтан-хүмүүсийн талаар мэдээлэхэд давтан алдаа гаргаж байгааг онцолжээ. (Пресс-Энтерпрайз)
Шинэ судалгаагаар Намиби болон Өмнөд Африкийн баруун эрэг орчимд Антарктидын цэнхэр халим-хүмүүс, сэрвээт халим-ард сүүлийн үед харагдах нь огцом нэмэгдсэн гэж мэдээлж, 20-р зууны арилжааны халим агнуураас үүдэлтэй асар их тооны хорогдлоос хоёр төрөл зүйл аажмаар сэргэж байгаагийн нотолгоо болж байна. Гэсэн ч судлаачид хөлөг онгоцонд мөргүүлэх, торонд орооцолдох, экосистемийн өөрчлөлт нь урт хугацаанд амьд үлдэхэд нь заналхийлсээр байгааг анхааруулжээ. (Good News Network)
Экологич Томас Кроутер технологид суурилсан уур амьсгалын арга хэмжээнүүд нь томоохон харилцан буулт шаарддаг бол байгалийн экосистемийг сэргээх нь биологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, орон нутгийн амьжиргааг сайжруулж, өөрөө тогтвортой уур амьсгалын үр өгөөжийг бий болгодог хүчтэй эерэг эргэх холбоог ашиглаж чадна гэж үзэж, олон нийтийн санаачилгатай нөхөн сэргээлт нь доройтсон байгалийг сэргээж, “нөхөн сэргээлтийн эдийн засаг”-ийг бий болгосон дэлхийн жишээнүүдийг дурджээ. (Гардиан)
Экологичид өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураглал болон ХОУ [хиймэл оюун ухаан]-г ашиглан түргэн тархах, бөөгнөрөх, тодорхой чиглэлд нисэх зэрэг амьтан-ардын хөдөлгөөнд ландшафтын хэмжээнд гэнэт гарах өөрчлөлтүүдийг илрүүлж байна. Эдгээр нь ой хээрийн түймэр, шуурга, махчин амьтан, хүний үйл ажиллагаа зэрэг өдөөгчид үзүүлж буй сандралын хариу үйлдлийг илтгэдэг бөгөөд судлаачдад стрессийн экологи, амьдрах орчны эмзэг байдал, экосистемийн доголдлын эрт сэрэмжлүүлэх үзүүлэлтүүдийг бүхэл бүс нутгийн хэмжээнд судлах боломж олгож байна. (BBC Future)
Нийгмийн VegEd аж ахуйн нэгж нь Их Британийн Уэльс, Англи даяар ургамлын гаралтай, хямд өртөгтэй хоол хийх сургалтуудаа өргөжүүлж, амьжиргааны өртгийн хямралын үед хүнд байдалд буй нийгмийн бүлгүүдэд нэг хүнд 50 пенсээр хоол хийхийг зааж байна. (Deeside.com)
Австралийн Nutritional Growth Solutions компани Sprout Organic болон түүний органик веган нярайн сүүн тэжээлийн нэр төрөл, мөн бага насны хүүхдийн веган ундаа, хүүхдийн коктейль, зуушны барын төрөл зэргийг 5.7 сая орчим ам.доллароор худалдан авах заавал биелүүлэх гэрээ байгуулжээ. Тус хэлцэл нь Sprout-ийн түгээлтийг Австралази, Ази, Арабын Нэгдсэн Эмират улс болон бусад орны зах зээлд өргөжүүлнэ. (Проактив)
Өмнөд Солонгосын гоо сайхны Power Player компани веган Ongradients брэндээ дэлхий даяар хурдацтай өргөжүүлж байна. Тус бүтээгдэхүүний экспорт бараг 9 дахин өссөнөөр жилийн борлуулалт 2025 онд ойролцоогоор 17.2 сая ам.долларт хүрч огцом нэмэгдэн, 2024 оныхоос гурав дахин өсжээ. (Маэйл Бизнес)
[Ау Лак (Вьетнам)-ын] Сон Лагийн нэгэн оршин суугч цагаан будааны талбайгаас олсон ховор хайрсан хуягт яст мэлхий-хүнийг орон нутгийн ойн хамгаалагчдад сайн дураараа хүлээлгэн өгч, бүс нутгийн зэрлэг амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулжээ. Яст мэлхий-иргэнийг эрүүл мэндийн үзлэгт оруулсны дараа байгальд буцаан тавина. (Лао Дон)
[АНУ-ын] Техас мужийн Бивилл хотод баатарлаг цагдаа, гал сөнөөгчид автомашин дотор түгжигдсэн дөнгөж төрсөн нярайг аварч, анхны тусламжийн ажилтан хүүхдийг аюулгүй газарт цаг алдалгүй гаргажээ. (Дэйли Мэйл)
Кенийн судлаачид жуулчны кемп рүү төөрөн орсон 4 сартай, ядарсан зааны тугалыг сүрэгтэй нь дахин нийлүүлжээ. Эх нь нас барсны дараа заан-хүний гэр бүл, ялангуяа хоёр авга эгч нь нялх тугалыг сэтгэл догдлон угтан авсан байна. (Дэйли Мэйл)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Үзэн ядалт үзэн ядалтаар дуусдаггүй, зөвхөн хайраар л дуусдаг. Энэ бол мөнхийн хууль юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Шүтэн бишрэгдсэн Шагжамуни (Гаутама) Будда (веган) (BrainyQuote)
Өмнө нь Тран Тай Ваны клиник үхэлд орсон тохиолдлын 1, 2-р хэсэгт Ван Францын Реймс хотод түрээсийн жижиг студийн байранд ганцаараа байхдаа КОВИД-ийн хүнд шинж тэмдгийн улмаас амьсгалахад хүндрэлтэй байсан тухай гарсан. Өвдөлт зовууриар дүүрсэн биеэсээ хөвөн гарсны дараа тэрээр хэвтэж байсан орныхоо дээгүүр дээшилж, амьдралынхаа тоймыг эргэн харж, үр тогтохоос үхэх хүртэлх мөчүүдийг үзжээ. Дараа нь тэрээр улам дээшилж, сонголт бүр хэрхэн салаалсан боломжуудыг нээж байгааг харсны эцэст сүнс бүрийн чанар, хүсэл, бусадтай холбогдох холбооснууд оюунлаг, амьд сүлжээнд сүлжигдсэн нэгэн газарт очжээ. Бүх асуултынхаа хариуг авч, бүрэн тодорхой болсон мэдрэмж төрөхөд энэ тохиолдол дахин өөрчлөгдөв.
Одоо түүний өмнө нэгэн хаалга ##нээгдэнэ. Дотогш алхан орох үед надад дүр зургууд үзэгдэж байлаа. Тэдгээр дүр зургийн нэг нь ийм байсан. Би өөрийгөө нэг тээврийн хэрэгсэл дотор байгааг олж харсан. Би түүний дотор байсан ба энэ нь бөмбөрцөг хэлбэртэй болохыг харсан, энэ нь маш энгийн, маш эгэл зүйл байв. Миний яг баруун талд ганц ор байсан. Арагш харахад нэг шүршүүр байсан. Урагш харахад ажлын хэсэг байв. Зүүн тийш харахад нэг цонх байлаа. Тэр даруй би сансрын хөлөг, бөмбөрцөг хэлбэртэй тээврийн хэрэгсэл дотор байгаагаа ойлгосон. Тэнд маш нам гүм, маш амар амгалан байв. Тухайн үед би үүнийг ойлгох гэж ч оролдоогүй. Учир нь 2022 онд энэ миний хувьд үнэхээр харь гаригийн мэт зүйл байв. Би “Оддын дайн”-ыг огт үзэж байгаагүй. Тийм ээ. Тиймээс ийм явдал миний хувьд огт төсөөлөөгүй зүйл байсан. Би тэгж л бодсон. Гэхдээ бас би үүнд дасаж чадна гэсэн мэдрэмж төрсөн. Учир нь энэ гэр шиг, миний гэр мэт санагдсан. Тэгээд би үнэхээр дотроо, би үүнд дасаж чадна гэж бодсон. Тэр бол нэг бодол байв. Харин хоёр дахь бодол нь, энэ бүрэн боломжтой гэсэн бодол байв. Тухайн үед миний хувьд, Ваны хувьд, би сансрын талаар юу ч мэддэггүй, огт, бүр юу ч мэддэггүй байсан. Гэхдээ би өөртөө энэ бүрэн боломжтой гэж хэлж байсан. Учир нь, мэдэхгүй юм, энэ нь огтхон ч харь гаргийн сансрын хөлөг, харь гаргийн технологи гэх мэтээр санагдаагүй. Харин энэ нь зүгээр л бид амьдралынхаа хугацаанд хүрч болох зүйл мэт санагдсан.
Дараагийн дүр зураг, өөр нэг дүр зурагт би Дэлхий дээр буусан байлаа. Энд маш үзэсгэлэнтэй, маш, маш амгалан байв. Хаврын цаг агаар мэт байлаа. Хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш. Зүүн тийш хартал гол, эсвэл жижиг горхи харагдав. Энэ надад маш их таалагдсан. Би “Ай даа, голын ус, амьдрал” гэж бодсон. Дараа нь баруун тийш хартал тэр тээврийн хэрэгсэл байв. Тэгээд би хөл рүүгээ доош хартал ногоон өвс харагдсан. Мөн шувуудын жиргээ сонсогдож байлаа. Тэр мөчид би гүнзгий амьсгаа авч, өөртөө: “Энэ бол миний бүхий л оршихуйдаа мэдэрсэн хамгийн амар амгалан тохиолдол” гэж хэлсэн. Тэгж бодмогцоо би өөрийн бие рүү, бие махбод руугаа хонгилоор буцан орж, сэрж байгаагаа мэдэрсэн. КОВИД-д нэрвэгдсэн биедээ эргэн ирэх нь маш хатуу эсрэгцэл байсан ч Ван хамгийн хүнд үе өнгөрснийг тэр даруй мэджээ. Тэрээр гайхалтай хурдан эдгэрч, зургаа дахь өдөр Реймсээс явсан бөгөөд энэ түүхийг олон жилийн турш ганцхан өөртөө л хадгалжээ. Энэ явдал нь бүхнийг хэрхэн өөрчилснийг тэрээр тайлбарлаж байна.
Энэ КҮТ [клиник үхлийн тохиолдол] миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Энэ нь надад байсан бүх асуултад, бүр надад байна гэж бодож ч байгаагүй асуултуудад хүртэл хариулсан. Мөн надад ирээдүйг харуулсан, гэхдээ зөвхөн миний өчүүхэн хувиа хичээсэн ирээдүйг биш, харин бидний хамтын ирээдүйг. Буцаж ирсний дараа өмнөх амьдралаа ямар нэгэн байдлаар дуусгахад, тэгж хэлж болох юм, надад олон жил хэрэгтэй болсон бөгөөд нэг хэсэг би янз бүрийн сөрөг мэдрэмжийг ч мэдэрсээр байсан гэдгээ танд хэлэх ёстой. КҮ-ийн дараа бүх зүйл солонго, нарны гэрэл шиг болчихдог гэсэн үг биш. Та одоо ч олон зүйлийг давж гарсаар байгаа. Танд дуусгах зүйлс байсаар байдаг. Гэхдээ амьдрал үнэхээр энд байна. Тэнд биш, хэдийгээр тэр үнэхээр ид шидийн байсан ч. Тэр маш оюунлаг. Тэр маш үзэсгэлэнтэй. Тэр үргэлж хайраар дүүрэн. Гэхдээ энд л бид үүнийг бодит болгодог. Надад харуулсан бүхнийг бүгдийг нь хуваалцах жаахан хэцүү ч надад харуулсан зүйл нь миний амьдралын хугацаанд, таны амьдралын хугацаанд, бид бүгдийн амьдралын хугацаанд тохиолдоно гэдэгт би үнэхээр итгэдэг. Тэгэхээр энэ нь одоо бидний харж буй Дэлхий дээрх амьдралтай огт адилгүй. Үүнийг бодит болгоход би яаж оролцох юм бол гэдгийг би огт мэдэхгүй. Мөн би өөрөөсөө, “Энэ миний хариуцлага мөн үү? Энэ таны хариуцлага уу? Энэ ер нь хэний үүрэг хариуцлага юм бол?” гэж асуусан. Учир нь энэ маш хол мэт боловч бас маш ойрхон мэт санагддаг. Тиймээс би хувьдаа ингэж хийж байна. Би хуваалцаж чадах зүйлээ чадахын хэрээрээ хуваалцаж байна. Гэхдээ амьдрал энд байна, мөн бид хамтаараа юуг ч биелүүлэхийг хүссэн, түүн рүү чиглэсэн үйлдэл хийж, Дэлхий дээрх гурав дахь хэмжээст үнэхээр амьдарснаар л түүнийг бодит болгох ёстой гэж би үнэхээр боддог. (КҮ-ийн аялал)