Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 9
Хүүхдийн эрхийг хамгаалах 200 гаруй байгууллага, мэргэжилтнүүд YouTube Kids [дэлхийн видео хуваалцдаг YouTube платформын хүүхдийн хувилбар]-ийг чанаргүй, ХОУ [хиймэл оюун ухаан]-аар бүтээсэн “ХОУ-ы хог” агуулгыг хориглохыг уриалж, ийм олноор үйлдвэрлэсэн бичлэгүүд нь бага насны хүүхдүүдийг төөрөгдүүлж, хэт өдөөн сэргээж, тархины хөгжлийг нь өөрчилж болзошгүйг анхааруулжээ. (ВнЭкспресс)
[АНУ-ын] Охайо мужийн Толедо хотын Католик шашны хамба Дэниел Томас мифепристон [RU-486, үр хөндөлтийн эм]-ыг зөвшөөрсөн АНУ-ын Хүнс, эмийн захиргааны шийдвэрийг хүчингүй болгох хууль тогтоомжийг дэмжиж буйгаа илэрхийлж, үр тогтсон мөчөөс амь дархлагдсан байдаг гэх Католик шашны сургаалыг бататган, уг хуулийн төсөл нь химийн бодисоор хийх үр хөндөлт, түүнтэй холбоотой эрсдэлийг бууруулна гэж учирлаж байна. (ЛайфНьюс)
Мьянмарын засгийн газар цахилгаан автомашин импортлох бодлогыг шатахуунаар ажилладаг хуучин автомашинуудыг актлахтай уялдуулан хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь шатахууны хэрэглээг бууруулах, гадаад валютын дарамтыг багасгах, шатахуун, бордооны үнэ өсөж буй үед тариаланчдыг дэмжих өргөн хүрээний бодлогын хүрээнд хийгдэж байна. (Нэйшн Тайланд)
Пакистан улсад түлшний үнийн огцом өсөлт эсэргүүцлийн жагсаал өдөөсний дараа нийслэл Исламабад хот болон Пунжаб мужид нийтийн тээврийг нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй болгожээ. (Араб Ньюс)
Герман улс 17-45 насны эрчүүдийг гурван сараас дээш хугацаагаар гадаадад байх бол тус улсын цэргийн байгууллагаас зөвшөөрөл авахыг шаардах болсон нь цэргийн хүчнийг өргөтгөх төлөвлөгөөтэй холбоотой, энх үеийн шинэ журам болж байна. (ЕвроУикли Ньюс)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан ЕХ [Европын Холбоо]-ны дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран Йемен улсад 3-р сард болсон гамшигт үерт өртсөн 12,000 орчим хүнд яаралтай тусламж хүргэжээ. Агентлагууд орон гэрээ алдаж, шилжин нүүсэн өрхүүдэд хангамж, тусламж яаравчлан хүргэж байна. (Йемен Онлайн)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын олон зуун оршин суугч 4-р сарын 4-5-нд болсон хоёр өдрийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэргүүлэх эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар архаг болон бусад өвчний шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгсөн нь нутгийн иргэдийн талархлыг хүлээжээ. (Vietnam.vn)
Бангладеш улсад гарсан улаанбурхан өвчний дэгдэлт 19 хоногийн хугацаанд 94 хүүхдийн аминд хүрсэн байж болзошгүй бөгөөд сэжигтэй тохиолдол 7,500-аас давжээ. Эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс дархлаажуулалтын түвшин буурч, нас баралт нэмэгдэж байгаатай тэмцэхээр 56 дүүрэгт яаралтай вакцинжуулалтын аяныг эхлүүллээ. (Дэйли Стар)
Чихрийн шижин өвчинтэй хүмүүст цусан дахь сахрын хэмжээ ихсэх нь амны хөндийн үрэвслийг өдөөдөг тул буйлны өвчний эрсдэл өндөр байдаг. Мэргэжилтнүүд эмчлээгүй халдвар нь глюкозын хяналтыг дордуулж, хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж анхааруулж байна. Гэвч шүдний утас тогтмол хэрэглэх нь буйлны хүнд өвчлөлийг 39%-иар бууруулж, HbA1c түвшнийг сайжруулдаг. Эмч нар цусан дахь сахрыг тогтворжуулж, ерөнхий эрүүл мэндийг хамгаалахын тулд өдөр бүр шүдээ угааж, шүдний утас хэрэглэн, шүдний эмчид тогтмол үзүүлэхийг онцолж байна. (BayToday)
Америкийн Зүрхний Нийгэмлэг, Америкийн Зүрхний Өвчин Судлалын Коллежийн шинэ удирдамжид эрүүл мэндийн “хэвийн” үзүүлэлтүүд зүрхний өвчнөөс сэргийлэхгүй байж болохыг анхааруулжээ. Мэргэжилтнүүд одоо илүү хатуу зорилтот түвшин баримтлахыг уриалж, ихэнх бүлгийн хувьд LDL [Бага нягтралтай липопротейн] холестериныг децилитр тутамд 100 миллиграммаас доош, цусны даралтыг 120/80-аас доош байлгахыг зөвлөж байна. Зүрхний шинжилгээг есөн наснаас эхлүүлэх болсноор эмч нар шинж тэмдэг илрэхээс өмнө зүрхний шигдээснээс сэргийлэхийн тулд хооллолт, хөдөлгөөн, эмийн эмчилгээгээр эрт арга хэмжээ авахыг онцолж байна. (Сан Франциско Хроникл)
Тайвань (Формаса)-ийн баруун хэсэгт орсон аадар бороо, хүчтэй үер нь тээврийн сүлжээг саатуулж, Мяоли, Шинжү дэх төмөр замын үйлчилгээг доголдуулан, Тайчун, Тайнаний нисэх буудлуудын газрын ажиллагааг зогсоожээ. Албаны хүмүүс хүчтэй шуурга үргэлжилнэ гэж анхаарууллаа. (Тайпей Таймс)
Индонези улсад (Хойд Малуку мужийн) Дукүно, (Зүүн Жава мужийн) Семеру галт уулс нэгэн зэрэг дэлбэрч, үнс нь оргилоосоо дээш тус тус 3.5 км, 1 км өндөрт цацагдсан байна. Галт уулын шавар урсах эрсдэлтэй байгаа тул эрх баригчид галт уулын тогооны орчимд нэвтрэхийг хориглож, аюулгүй байдлын анхааруулга гаргажээ. (Вьетнам)
Сахарын цөлийн шороон шуурга Израилыг бүрхэж, тэнгэрийг сааралтуулан, агаарын бохирдлыг огцом нэмэгдүүлжээ. Үзэгдэх орчин муудсан тул албаны хүмүүс эрсдэлт бүлгийн оршин суугчдыг гэртээ байхыг уриалж байна. Мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт нь Газар дундын тэнгисийн бүсийн цаг агаарын эрс тэс ийм үзэгдлийг улам ойрхон болгож байна гэж анхааруулжээ. (Бао Тинь түк)
[Испанийн] Мурсиа хот хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, жилд ойролцоогоор 15,000 еврог хэмнэх зорилгоор хандивласан 114 нарны хавтанг хотын захиргааны гурван барилгад суурилуулж, сэргээгдэх эрчим хүч болон нийтийн тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх бодлогод ахиц гаргаж байна. (ЕвроУикли Ньюс)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-ийн Артемис II багийнхан Орион сансрын хөлгөөс авсан, дэлхийн өндөр нягтралтай анхны зургуудыг нийтэлжээ. (BBC)
[Ау Лак (Вьетнам)-н] Хюэ хот Шагжамуни Будда (веган)-гийн мэндэлсний баярыг тэмдэглэх үеэр сүнслэг зан үйл ба олон нийтийн амьдралыг хослуулан өнгө төрхөө өөрчилж байна. Уг баяр нь санамсар мэдэмсрийн бясалгал, цагаан хоолны онолыг дэмжиж, нийгмийн холбоог бэхжүүлэн, хотыг соёлын харилцан ярианы дэлхийн төв болгон таниулж байна. (Тап Чи Дон Нам А)
Веган бага-ФОДМАП [исэх чадвартай олигосахарид, дисахарид, моносахарид, полиол]-тай хоолны дэглэм нь исгэгддэг нүүрс усны өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлох замаар IBS [гэдэсний үрэвслийн синдром]-ыг зохицуулахад тусалдаг. Мэргэжилтнүүд тэжээлийн тэнцвэрийг хангахын тулд дүфү, темпэ, киноа, амтат чинжүү, ногоон шош, хясаан мөөг зэрэг веган бага-ФОДМАП бүхий хүнс хэрэглэхдээ мэргэжлийн зааварчилгаа авахыг зөвлөж байна. (ВежНьюс)
Их Британийн идэвхтнүүд [Их Британийн Лондон хотын] Лестерийн талбайд жагсаж, энэ Улаан өндөгний баяраар олон нийтэд хурга-хүний идэхээс татгалзахыг уриалжээ. Амьтдын шударга ёс төсөл нь нялх амьтан-хүмүүсийн нядалгааг онцлон, “Зүрх сэтгэлийн өөрчлөлт: Хонины аж ахуйн эзнээс веган” нэртэй шинэ веган баримтат киногоороо веган уламжлал, энэрэл нигүүлслийг сурталчилж байна. (Канари)
[Испанийн Коста Брава дахь] Сант Пол наран шарлагын газарт амрагчид болон цагдаа нар эрэгт гацсан хоёр хар далайн гахай-хүнийг аварчээ. CRAM далайн аврах сангийн мэргэжилтнүүдийн утсаар өгсөн зөвлөгөөний дагуу тус баг амьтан-ардыг тогтворжуулж, гүн ус руу залсан нь амьтан-хүмүүс эрэгт гацах үед мэргэжлийн зааварчилгаа ямар чухал болохыг харуулсан байна. (ИнСпайн Ньюс)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] Морти хэмээх туулай-хүнийг хайхрамжгүй хандлага, шимэгч хорхойн асуудлаас аварсны дараа түүнийг АНУ-д PETA-гийн нэг ажилтантай хамт халамжтай шинэ гэр орон түүнд олж өгчээ. Одоо эрүүл болсон тэрээр Jenga хэмээх өрдөг тоглоом тоглон, сэтгэл хөдөлгөм ур чадвар, тэсвэр тэвчээрээ харуулж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Ау Лак (Вьетнам)-ын ачаалал ихтэй хурдны зам дээр ачааны машины жолооч Лы Ван То замын хөдөлгөөн рүү орж яваа балчир хүүхдийг олж харжээ. Тэр амь дүйн машинаа зогсоож, хүүхдийг аюулгүй газар татан гаргаснаар баатарлаг үйлдлийнхээ төлөө ихэд магтагдсан байна. (Түөй Трэ)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хоосон чанар бол төвөө олсон хүний урагшилдаг зам мөр юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Богд Зонхов Лувсандагва (цагаан хоолтон) (InspiringQuotes)
Памела Нэнсийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 1-р хэсэгт Америкийн эмчлэгч Памела анхны ийм тохиолдол нь зургаан насны төрсөн өдрийнх нь өмнөхөн тохиосон тухай, мөн олон жилийн дараа нэг өглөө хоёр удаа нас барж, Амьдралын Модны доор хайртай ротвейлер нохойтойгоо дахин уулзаж, амьдрал хоорондын тэнгэрлэг цэцэрлэгээр Буддын лам хөтчөөр удирдуулан явсан тухайгаа хуваалцаж байна.
Памела АНУ-ын Хойд Каролина мужийн Өмнөд Баптист сууринд өссөн бөгөөд кварцаар баялаг эртний Пайлот уулын ойролцоо өсөж хүмүүжсэн нь хожим олон жилийн турш сүнслэг байдлаар эргэн очих газар нь болжээ. Анхны клиник үхлийн тохиолдол нь зургаан насны төрсөн өдрийнх нь өмнөхөн, улаанбурхан өвчнөөр хүндээр өвдөх үед нь тохиожээ. Эцэг эх нь халууныг нь бууруулахын тулд түүнийг хүйтэн усаар шавшин, хэдэн өдрийн турш сахиж хоносон байна.
Өвчнийхөө хамгийн хүнд үед Памела ааваасаа өөрийгөө үхэж байгаа эсэхээ асуужээ. Аав нь түүнийг тэврэн авч, үгүй гэж тайвшруулаад, дэрэн дээр нь буцаан хэвтүүлжээ. Тэр нүдээ аниад, дахин нээхэд тааз алга болсон байлаа.
Тэгээд би цэнхэр тэнгэр, хөвсгөр цагаан үүлсийг харсан. Тэр дүр зургийн голд нүд гялбам Гэрэл байсан ба тэр Гэрлийн дундаас над руу нэг гар сунан ирж байлаа. Би тэр гарыг атгаад, түүнд зүүгдсэн чигээрээ агаараар дээшлэн, энэ тод цагаан Гэрэл рүү энэ гараар хөтлөгдөн нисэн одсон. Гэрэл аажмаар сарниж, би эрэгтэй мэт санагдах, гялалзсан энэ Оршихуйн мутрыг барьсан хэвээрээ зогсож байгаагаа мэдсэн. Гэвч Гэрэл нь тун хурц байсан тул Түүнийг бараг ялгаж харж чадахгүй байлаа. Харин Гэрэл аажмаар сарниж, энэ хайр дүүрэн, гайхамшигтай Сүнс над руу харж байгааг би сая олж харав. Тэгээд Тэр гараа урагш дохих мэт хөдөлгөөд, “Урагш алхацгаая” гэж байгаа юм шиг санагдсан.
Бид элэгдсэн жимээр алхаж, эртний нэгэн тосгон руу орсон. Жимийн хоёр талаар шавар, чулуугаар барьсан мэт байшингууд, жижигхэн хашаатай цэцэрлэгүүд байсан ч маш цэвэр цэмцгэр байжээ. Гэхдээ тийм бага насандаа ч би орчин үед байхгүй байгаагаа ойлгож байлаа. Энэ нь маш эртний, Библийн үеийнх шиг харагдаж байв. Гараас минь хөтөлж явсан энэ Сүнсийг би бүр Есүс гэж бодсон. Гэвч бид тосгоны гүн рүү цааш алхаж, хашаан доторх эдгээр сайхан цэцэгс, ойролцоо бэлчиж буй амьтад, цэцэрлэгээ арчилж буй хүмүүсийг харан явсаар, нэгэн айлын дэргэд зогсоход, энэ гэр бүлтэй ямар нэг холбоотой байсан. Тэд хашаандаа байсан, тэнд мөн нэг жаахан охин байсан ба түүнтэй би харц тулгарахад, тэд яг л миний гэр бүл мэт холбоо мэдрэгдсэн. Би төрсөн гэр бүлийн талаар мэдэрч буйтай адилаар тэр эртний тосгонд харж байсан эдгээр хүмүүсийн хувьд ч яг тийм мэдрэмж төрсөн. Тийм бодол төрмөгц би гараас минь хөтөлж явсан Хүн рүү хартал Тэр миний бодсонтой санал нийлж байгаа мэт толгой дохисон. Тэгээд би тэр үзэгдлээс буцан, энэ нүд гялбам Гэрлээр дамжин татагдан гарсан.
Памела эдгэрснийхээ дараа гадаа илаарьшиж байх үеэрээ биеэсээ гарч, шувуу шиг Пайлот уул руу нисэж чаддагаа олж мэдсэн ба энэ чадвараа дөрвөн жилийн турш давтжээ. 16 настайдаа гүйлсэн булчирхайн хүнд хагалгааны дараа сэргээн засах тасагт биеэсээ гарах тохиолдлыг мэдэрч, өөрийнхөө биеийн дээр хөвж, орных нь дэргэд гэр бүлийнхэн нь залбирч байгааг харжээ. Эдгээр явдал нь Памелаг дээд ухамсар, энергиэр анагаахуй, тоон зурхай, метафизикийн талаар олон арван жил судлах замд хөтөлсөн байна. Тэрээр дараа нь антропологи, социологийн хос мэргэжлээр суралцан төгсжээ.
1990 оны 4-р сард их сургуулийн төгсөх курсээ төгсөх дөхөж, сүүлийн шалгалт, ресторанд давхар ээлжээр ажиллаж, ачаалал ихтэй байх үед Памелагийн ходоодны шархлаа нь цоорчээ. Баасан гарагийн шөнө тэр багахан час хийх чимээ мэдэрч, өвдөлт гэнэт намдсан тул бие нь дээрдэж байна гэж боджээ. Гэвч ням гарагийн өглөө, 30 гаруй цаг үргэлжилсэн дотуур цус алдалтын дараа тэр гэртээ ухаан алдан унаж, амьсгал нь зогссон байна. Нөхөр нь 911 рүү залгаад, CPR (зүрх, уушгины сэхээн амьдруулах ажиллагаа) эхлүүлжээ. Памелагийн хэлснээр энэ нь Дэлхийн ертөнцөөс санаж үлдсэн хамгийн сүүлийн зүйл нь байжээ.
Би дахин л тэр нүд гялбам цагаан Гэрлээр хүрээлүүлсэн байсан. Тэгээд Гэрэл сарнихад, би цаст оргилтой уулсын сүрлэг, гайхамшигтай үзэсгэлэнт нурууны оройд зогсож байлаа. Алсад, ногоон хөндийн цаана яг түүнтэй адилхан үзэсгэлэнтэй өөр нэг уулын нуруу байлаа. Цаст оргилтой, сунан тогтсон уул. Дээрх тэнгэр нь үнэхээр гайхалтай гүн хөх өнгөтэй, сансарт гарч буй зургуудаас харагддаг тэр маш, маш гүн хөх өнгө шиг, үнэхээр гүн хөх тэнгэр байлаа. Энэ хоёр уул нурууны хооронд үнэхээр ногоон, маргад мэт үзэсгэлэнт хөндий оршиж байв. Түүний яг голд намайг өөртөө татаж, надтай ярьж буй асар том аварга мод байлаа. Түүнийг хараад би энэ бол Амьдралын Мод гэдгийг шууд мэдсэн. Тэр надад тэгж хэлсэн. Тэгээд тэр намайг өөр дээрээ ир гэж дуудсан.
Гэвч Памела Амьдралын Мод руу дөхөхөд, түүний мөчрүүдийн доор бүр ч хувийн нэгэн агшин түүнийг хүлээж байлаа. 2-р хэсэгт тэр тэнд мэдэрсэн хэмжээлшгүй хайрын тухай, өөртэй нь уулзахаар гарч ирсэн найзынхаа тухай, мөн тэр өглөө тэрээр биеэсээ хоёр дахь удаа гарсан тухайгаа хуваалцана. Тэгээд амьтад аажмаар зам тавин холдоход, тэдний дундаас миний ротвейлер үүлдрийн нохой Холли гарч ирсэн. Маргааш Памела Нэнсийн клиник үхлийн тохиолдлын 3-ын 2-р хэсгээр хамт байгаарай. (Хитер Тештэй хамт чанагуух ертөнцөд)
Илүү огноо харах
2 / 62
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх