Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний 2026 оны 3-р сарын 28
[АНУ-ын] Цагаан ордон 2020 онд Балтиморт унагасан хөшөөний хэсгүүдээр сэргээн босгосон, 4 метр өндөр Кристофер Колумбын хөшөөг суурилууллаа. Энэ нь Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас тус улсын удахгүй тохиох 250 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний нэг хүрээнд хийгдэж байна. (Фокс Ньюс)
Индонез улс шатахууны хэрэглээг ойролцоогоор 20%-иар бууруулж, дотоодын урт амралтын аяллыг дэмжихийн тулд төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудад долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь дэлхийн шатахууны дарамтын үед тээвэртэй холбоотой эрчим хүчний хэрэглээг бууруулах Олон улсын эрчим хүчний агентлагийн зөвлөмжтэй нийцэж байна. (VTV)
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн эрсдэлд хариу болгон улс даяар эрчим хүч хэмнэх аян эхлүүлж, автомашины хэрэглээг бууруулах, өрхийн хэмнэлтийн 12 арга хэмжээ хэрэгжүүлэх, үйлдвэрийн түлшний хэрэглээг танах, эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийг түргэтгэхийг уриалсан бөгөөд үүнд цөмийн реакторуудыг дахин ажиллуулах, нүүрсний хязгаарлалтыг зөөлрүүлэх зэрэг багтаж байна. Албаны хүмүүс тус улсын газрын тосны нөөц нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг нефтиэс ихээхэн хамааралтай тул хоёр сараас бага хугацаанд л хүрэлцэхээр байгааг анхааруулжээ. (Чаннель Ньюс Азия)
Дэлхийн терроризмын индексийн тайланд дурдсанаар дэлхий даяарх террорист халдлага болон амиа алдагсдын тоо 2007 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Удаан үргэлжилсэн мөргөлдөөнүүд намжсанаар 81 улсад мэдэгдэхүйц ахиц гарч, терроризмын төвлөрөл Африкийн Сахарын өмнөд хагас хуурай бүс болох Сахель болон Сахараас өмнөх Африкийн зарим хэсэгт улам бүр шилжиж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн удирдлагын газар мал эмнэлгийн салбарт өргөн хүрээний шинэчлэл хийхийг үүрэг болголоо. Үүнд жорын хураамжийг 21 фунт.Стерлингээр хязгаарлах, үнийн жагсаалтыг заавал нийтлэх, эмнэлэг бие даасан, эсвэл сүлжээний нэг хэсэг эсэх талаар илүү тодорхой мэдээлэх, мөн ил тод байдлыг сайжруулж, тэжээвэр амьтан асрагчдын өсөн нэмэгдэж буй зардлыг танах шинэ харьцуулах хэрэгсэл нэвтрүүлэх зэрэг багтаж байна. (Дэйли Мэйл)
Япон улс АНУ-Израилын Ирантай хийж буй мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдлаас хамгаалахын тулд стратегийн нефтийн нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр буюу 80 сая орчим баррель, өөрөөр хэлбэл 45 хоногийн эрэлттэй тэнцэх хэмжээний газрын тос гаргаж эхэллээ. Мөн бензиний үнийг хязгаарлаж, Ормузын хоолой удаан хугацаагаар хаагдаж болзошгүй гэсэн болгоомжлолын үеэр иргэдэд сандран, гэр ахуйн барааг ихээр худалдан авахгүй байхыг уриалжээ. (Гардиан)
Австралийн “60 минут” хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгийн тайланд дэлгэцийн хэт их хэрэглээ нь “дижитал зөнөгрөл” үүсгэж, тархийг Альцхаймерын өвчний хэв шинжтэй төстэйгээр агшаадаг гэж анхааруулжээ. Энэ өөрчлөлт нь залуусын анхаарал төвлөрөл, ой санамжийг бууруулдаг. Мэргэжилтнүүд Танин мэдэхүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд илүү хатуу хязгаарлалт тогтоох, гадаа идэвхтэй байх, технологи ба амьдралын тэнцвэрийг сайжруулахыг уриалж байна. (Бао Тинь түк)
Хүнсний ногоо нь элэг, бөөрний эрүүл мэндийг дэмждэг болохоос тэдний байгалийн хоргүйжүүлэх үүргийг орлодоггүй. Байцайны төрлийн ногоо бодисын солилцоонд хэрэгтэй глюкозинолат агуулдаг бол саримсны хүхэрт нэгдлүүд үрэвслийг бууруулдаг. Хүрэн манжин цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаанд нэмэлт дэмжлэг үзүүлдэг. Мэргэжилтнүүд үл исэлдүүлэгч, чухал эслэгээр дамжуулан эрхтний үйл ажиллагааг оновчтой болгож, биеийн тогтолцооны урт хугацааны эрүүл мэндийг хадгалахын тулд шим тэжээл ихтэй эдгээр хүнсийг тэнцвэртэй хэрэглэхийг зөвлөж байна. (Тань Ньень)
[Энэтхэгийн Тамил Наду мужийн] Пудуккоттайд хууль бус, хортой тодди [дал модны хольцтой дарс] хэрэглэсний дараа 40 хохирогчийн амь нас эрсдэлд оржээ. Уг уух зүйл нь олныг хамарсан хордлого үүсгэж, эрүүл мэндийн томоохон хямрал дэгдээсэн байна. Цагдаа нар тоног төхөөрөмжийг хураан авч, буруутай этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. (Нью Индиан Экспресс)
Германы Цугшпитце мөсөн гол хурдтай хайлж буйгаас 50 жилийн настай цанын өргөгчийг буулгахад хүргэлээ. Мэргэжилтнүүд Баварын үлдсэн мөсөн голууд тун удахгүй алга болж магадгүйг анхааруулж, уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой нөлөөг тодотгож байна. (Евроньюс)
Аляскийн Фэрбэнксийн Их Сургууль, Карнеги Меллоны Их Сургуулийн эрдэмтэд зуны дундаж температур 1°C-ээр нэмэгдэх бүрд [АНУ-ын] Аляска дахь мөсөн голын хайлах улирал гурван долоо хоногоор уртасдаг болохыг тогтоожээ. Халуун давлагаа бараан мөсийг эрт ил гаргаж, дэлхийн мөсний ноцтой, урт хугацааны алдагдлыг улам хурдасгаж байна. (Earth.com)
Шинэ Зеландын Уайт-Айленд галт уул богино хугацаанд дэлбэрч, 1,300 метр өндөр үнсэн багана үүсгэлээ. Эрх баригчид Галт уулын аюулын түвшнийг 3 болгон ахиулж, цаашид гэнэтийн дэлбэрэлт урьдчилан анзаарагдалгүйгээр дахин гарч болзошгүйг анхааруулжээ. (Уотчерс)
Шүгэл үлээгчийн өгсөн дүрс бичлэгт судалгаанд ашиглагдаж буй сармагчин-ардтай зүй бусаар харьцаж байгааг харуулсны дараа PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] [АНУ-ын] холбооны засгийн газарт [АНУ-ын] Лафайетт дахь Луизианагийн Их Сургуулийн Нью-Айбериа судалгааны төвийн санхүүжилтийг зогсоохыг уриалжээ. (KADN)
Аргентины Ла Пампа муж улаан буга-ардын орооны улирал буюу зэрлэг амьтдын томоохон аялал жуулчлалыг ихээр татдаг 3-р сарын дундаас 4-р сар хүртэлх хугацаанд 2026 оны хулгайн ангийн эсрэг ажиллагааг эхлүүллээ. Луро цэцэрлэгт хүрээлэнгийн дархан цаазат газарт жуулчид, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд дулаан мэдрэгчтэй дрон, холын зайн хяналтын хэрэгсэл, өргөтгөсөн эргүүлүүдийг ашиглаж байна. (Нотишиас Амбьенталес)
3-р сарын 23-ны Дэлхийн баавгайн өдөрт зориулан байгаль хамгаалагчид дэлхийн найман зүйлийн баавгай-ардын зургаа нь амьдрах орчин хумигдах, уур амьсгалын шалтгаант экосистемийн өөрчлөлт, хүн-зэрлэг амьтны зөрчил, ашиглалт мөлжлөгөөс үүдэн өсөн нэмэгдэж буй аюулд өртөж байгааг онцоллоо. Үүний зэрэгцээ шинэ судалгаа нь баавгай-хүний оюун ухаан, экологийн ач холбогдол, хүрээлэн буй орчны хурдацтай өөрчлөлтөд дасан зохицох чадвар хязгаарлагдмал байдгийг харуулж байна. (Earth.com)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-ийн захирал Жаред Айзекманы удирдлага дор сарны стратегидаа томоохон өөрчлөлт хийхээ мэдэгдэж, сарыг тойрох станц байгуулах төлөвлөгөөг цуцалж, оронд нь 20 тэрбум ам.долларын өртөгтэй гадаргын бааз барих, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хүмүүсийг Сар луу буцаан аваачих Артемис хөтөлбөрийн нислэгүүдийг хурдасган, урт хугацаанд хүнийг байнга амьдрах суурийг үе шаттайгаар бий болгохыг зорьж байна. (Тань Ньень)
Хятадын инженерүүд 1,000 метрийн гүнд шумбах чадвартай, улсынхаа анхны арилжааны зориулалттай, далайн гүний аялал жуулчлалын шумбагч аппаратыг бүтээжээ. Загвар туршилтын хувилбарыг энэ жил гаргаж, 2030 оноос өмнө арилжааны үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөж байгаа, олон улсын гүн шумбалтын загварт нэгдэхээр төлөвлөжээ. Мэргэжилтнүүд өнгөрсөн үеийн шумбагчийн ослуудын дараах аюулгүй байдлын болгоомжлол байсаар буйг тэмдэглэж байна. (Тань Ньень)
Америкийн Vox хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрэн сурвалжлах тайландаа сүүний үйлдвэрлэл дэх тугал хаших практикийг онцолж, амьтдад харгис ханддаг асуудалд олон нийтийн анхаарлыг хандууллаа. Хэвлэл мэдээллийн гол хяналтын VegMediaWatch бүлэглэл энэ түүхийг бэлтгэсэн Vox болон сэтгүүлч Марина Болотниковад талархал илэрхийлэхийг олон нийтээс хүсжээ. (ВежМедиаУотч)
Олон улсын тавилгын жижиглэн худалдааны IKEA сүлжээ хоолны газруудынхаа веган цэсийг өргөжүүлж, веган хот-дог, сүүгүй зөөлөн зайрмаг зэрэг бүтээгдэхүүн нэмж, 2030 он гэхэд компанийн тогтвортой ирээдүйг зорьж байна. Өрсөлдөхүйц үнэ нь уур амьсгалд ээлтэй, боломжийн үнэтэй хооллолтыг дэлхийн худалдан авагчдад хүртээмжтэй болгож байна. (ВежНьюс)
АНУ-ын веган сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Elmhurst 1925 кешью, ангаахай самрын сүү агуулсан, 27 грамм уурагтай, шууд уухад бэлэн веган ундаа болох Цэвэр Уурагаа танилцууллаа. Нэмэлт бодисгүй, 190 калори бүхий уг шинэ цуврал нь АНУ-ын Спраутс фермерийн зах хүнсний дэлгүүрт худалдаанд гарч, цэвэр найрлага, хэрэгцээнд нийцсэн амтыг чухалчилж байна. (PerishableNews.com)
[АНУ-ын] Лос-Анжелес тойрогт аврагчид автомашины хөдөлгүүрт гацсан байхад нь олсон гурван муур зулзагыг аварчээ. Албаныхан гэмтээгүй байсан гурвыг машинаас амжилттай гарган авч, бүрэн сэргэтэл нь асрамжийн газарт шилжүүлэн, дараа нь үрчлүүлэхээр болжээ. (UPI)
Их Британид төвтэй Олон улсын амьтан аврах байгууллага Дэлхийн баавгайн өдрөөр Маргареттагийн өөрчлөлтийг онцлон танилцууллаа. Өмнө нь Арменийн нэгэн амралтын газарт өчүүхэн торонд торонд хоригдож байсан циркийн баавгай-хүн одоо [Арменийн] Урцадзор дахь хамгаалах төвд эрүүл мэнд нь эрс сайжирсан байдалтай чөлөөтэй тэнүүчилж байна. (Тиога Паблишин)
Ашгийн бус Далайн хамгаалал байгууллага далайн эргийн цэвэрлэгээгээр аварсан далайн амьтдын тоог тооцоолох Зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийн тооцоолуур хэрэгслийг танилцууллаа. Жишээлбэл, 20 хуванцар сав, 15 савны таг, 10 гялгар уут цуглуулах нь таван далайн яст мэлхий-, 25 тэнгисийн шувуу-хүнийг аврахтай тэнцэнэ. Хуванцар бохирдол нэмэгдсээр байгаа энэ үед сайн дурынхан дэлхий даяар сая сая килограмм хог хаягдал цэвэрлэх эерэг нөлөөг уг хэрэгсэл тооцоолж байна. (Фаст Компани)
Өдрийн ухаарал өгөх эшлэл: “Нөхөрлөл... бол сургуульд сурдаг зүйл биш. Гэхдээ хэрэв та нөхөрлөлийн утгыг сураагүй бол үнэндээ юу ч сураагүй гэсэн үг.” – Америкийн хүнд жингийн боксын нэрт аварга Мухаммед Али (BrainyQuote)
Өмнө нь Зүки Уолтерын клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Зүки шинэ жилийн үдшийн баяр хэрхэн түүнийг боомилж, үхлийн ирмэгт хүргэсэн хүчирхийллийн халдлага болсон тухай ярьсан. Түүний бие амьсгал авахын төлөө тэмцэж байх үед ухамсар нь салж, өөрийнх нь тодорхойлсноор цэвэр хайр, өнгө, баяр баясгалангаар дүүрэн орон зайд оржээ. Түүний клиник үхэл нь мөнх мэт санагдсан ч манай цаг хугацаагаар магадгүй ганцхан хором байсан гэж тэр хэлсэн юм. Тэгээд тэр явсантайгаа адилаар гэнэт л бие рүүгээ буцан татагджээ.
Эргэн ирэх үед маань надад тэндээ үлдэх, эсвэл буцаж ирэх сонголт байгаагүй. Миний сүнс яг л солир шиг шулуухнаар бие рүүгээ буцан орчихсон мэт байсан. Зүгээр л сүнс бие дотор орсон. Сэрэхдээ би цочин огло үсэрсэн бөгөөд туулсан зүйлдээ эргэн дасан зохицоход ихэд хэцүү байсныг санадаг. Би үүнийг зүүд гэж бодсоор нааш цааш эргэлзэн саатсаар байсан. Үгүй, тэр зүүд байсан. Тэр зүүд биш байсан гээд л.
Бие махбодын дараах шинж тэмдгүүд нь юу болсныг үгүйсгэх аргагүй болгожээ. Толинд өөрийг харах үед миний нүүрэн дээгүүр хаа сайгүй жижиг улаан ягаан толбо байсан. Энэ нь нүүрэн дээр маш жижиг судаснууд хагарснаас болдог. Миний нүдэнд цус хурсан байсан. Хүзүүн дээр хөхөрсөн байсан. Хөл тэр чигээрээ хөхөрсөн байсан. Тэгээд л намайг үнэхээр боомилсныг ойлгосон. Би үнэхээр бэлгийн хүчирхийлэлд өртөж, үнэхээр нас барсан гэдгээ ойлгосон. Учир нь миний туулсан зүйл яг одоо бидний мэдэрч байгаагаас илүү бодит санагддаг. Би тэр тухай бодохгүй өнгөрдөг нэг ч өдөр байгаагүй. Энэ бол миний амьдралын, энэ амьдралын хамгийн гайхалтай тохиолдлуудын нэг байсан. Надад юу тохиолдсоноос үл хамааран тэр нь хамгийн хайр дүүрэн, хамгийн ариун зүйл байлаа. Үнэхээр сайхан туршлага байсан.
Зүки эмнэлэгт очсон бөгөөд дараа нь мөрдөгчдөөс зургаан сарын өмнө Техасын Остин хотод хэд хэдэн эмэгтэйд халдсан тэр этгээд түүний гудамжинд өөр нэг эмэгтэйг хөнөөсөн байсныг олж мэджээ. Гайхалтай нь, Техасын Сан-Антониод 160 километрийн зайд амьдардаг, үхлийг мэдрэх чадвартай түүний дунд сургуулийн хамгийн дотнын найз Зүкиг нас барсныг мэдэрч, маргааш нь цогцсыг нь хайж иржээ.
Үүний дараа болсон зүйл түүний мэдрэх ёстой гэж бодож байсан зүйлтэй зөрчилджээ. Надад ийм зүйл хийсэн хүнийг би үнэхээр уучилсан. Магадгүй би түүний сүнсний бүдэгхэн гэрлийг хар дөлний дотор харсан болохоор тэр байх, яг л түүнийг тэгэхэд ямар нэг зүйл эзэмдсэн юм шиг санагдсан. Гэхдээ энэ нь түүний хийсэн зүйлийн шалтаг биш. Түүний хийсэн зүйл огт зөв биш. Тэгэхээр энэ бүхэнд нэг төрлийн зөрчил байсан. Мэдээж, нэг талаас эмэгтэй хүнийг хөнөөж, намайг алахыг завдсан нь төсөөлөхийн аргагүй хэрэг. Гэхдээ нөгөө талаас зэрэгцэн түүний сүнсний төлөөх хайр, нигүүлсэл төрж байсан.
Халдлагаас хоёр долоо хоногийн дараа тэр эрэгтэй орон сууцандаа толгой дээрээ уут, нарийн скочоор өөрийгөө боомилон нас барсан байдалтай олджээ. Зүки уг явдлыг бүрэн ойлгож хүлээн авахад ойролцоогоор гурван жил зарцуулжээ.
Нэг талаар би буцаж ирээд үүнийг, хүний амьдралыг мэдэрч байгаадаа маш их талархаж байсан, нөгөө талаар тэрхүү Тэнгэрлэг, амгалан газартаа буцаад очихыг л хүсэж байсан. Тэгээд бас би энэ бүх нөхцөл байдлын талаар хэрхэн мэдэрч байгаатайгаа тэмцэлдэж байлаа. Би уурлах ёстой, магадгүй илүү их гомдол тээх ёстой байсан байх, гэтэл надад энэ зүйлийг бүхэлд нь өршөөн уучлах хайр, уучлал л байсан. Би юунд ч уурлаагүй.
Дараагийн жилүүдэд тэр үзсэн зүйлээ ойлгохыг хичээжээ. Гэхдээ дараа нь хүний энэ амьдралыг туулна гэдэг маш ховор, онцгой туршлага гэдгийг би ойлгож эхэлсэн. Хүн бүр амьдралаа өөрийнхөөрөө амьдрах, сонголт хийх эрх чөлөөтэй, тэгээд би эцэст нь нэг өдөр нас барна. Бид бүгд нас барна. Тэгээд би яагаад ийм зүйл мэдрэх ёстой болсон зүйлдээ буцаж очиж чадна. Клиник үхлийн дараа би өмнөх шигээ нээлттэй, нийтэч байхаа больсон. Би арай даруухан, амьдрал, үхлийн талаар илүү эргэцүүлдэг болсон. Тэгээд би энэ бүхнийг эргэцүүлэн тунгаах үеийг туулсан. Үүнээс гарч ирээд би өөрийгөө илүү хайр дүүрэн, амьдрал, үхлийн талаар байнга гүн ухаанаар хардаг болсноо анзаарсан. Би энэ тухай үргэлж боддог. Би үүнийг зурвасхан л харсан, мэдэрсэн зүйлдээ би бүрэн итгэлтэй байгаагаа мэднэ, гэвч үүнээс илүү өөр юу байдаг бол гэж боддог. Тэр тухай бодох үнэхээр сонирхолтой байдаг. Энэ нь таныг одоо байгаа мөчдөө илүү их талархахад хүргэдэг, мөн сорилт, асар өргөн мэдрэмжээр дүүрэн энэ дэлхий дээрх амьдралдаа илүү их талархахад хүргэдэг. Гэхдээ энэ бол бэлэг, бас суралцах туршлага юм. Би энд суралцахаар ирсэн гэдгээ ойлгосон. Хойд насны талаар зурвасхан олж хараад, эргэн ирж, үүнийг олон хүнд хуваалцан, боломжуудыг хамтдаа судлах нь ямар гайхамшигтай завшаан гээч. (Нөгөө ертөнц КҮТ)
Илүү огноо харах
2 / 61
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх