Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3 сарын 27
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Зеленський Оростой хийж буй дайныг зогсоох тухай асуудлаар Украин (Урейн), АНУ-ын багуудын [АНУ-ын] Флорида мужид хийсэн хоёр өдрийн хэлэлцээр өндөрлөсөн бөгөөд дипломат ажиллагаа үргэлжилж, Украин (Урейн) улс Москвагийн эсрэг илүү хатуу хориг шаардаж буй энэ үед дайны олзлогдогсдын шинэ солилцоо боломжтой болж магадгүй гэж мэдэгджээ. (Ройтерс)
Катарын Хөгжлийн сан Египетэд гацсан Палестины 10,600 гаруй өрхөд худалдан авалтын ваучер олгож, нүүлгэн шилжүүлэлтийн улмаас орлогогүй болж, Газын зурваст авч байсан тогтмол тусламжаа алдаад буй тэдний үндсэн хэрэгцээг хангахад энэ дэмжлэг тусалж байна гэж мэдэгдлээ. (Катар Ньюс Аженси)
Индонез улс Газын зурвасын хойд хэсэгт дотооддоо шилжин нүүсэн хүүхдүүдэд зориулан ширээ, сандлаар тоноглон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн үйлчилгээ, зайлшгүй тусламж үзүүлэх онц байдлын 7 сургалтын майхан тохижуулжээ. (Антара Ньюс)
Тажикистан улс Сарахс хилийн боомтоор дамжуулан Иран руу 107 ачааны машинтай хүмүүнлэгийн тусламж илгээж, аврах хэрэгсэл, эм тээвэрлэн хүргэжээ. (Ислам Таймс)
Амны хөндийн эрүүл мэнд нь долоон аюултай өвчний эрт шинж тэмдгийг илрүүлэх оношилгооны чухал цонх болдог: 1. Чихрийн шижин [буйлнаас цус гарах, эдгэрэлт удаашрах]. 2. Амны хөндийн хорт хавдар [удаан эдгэрэхгүй шарх, толбо]. 3. Витамины дутагдал [хэл өвдөх, амны булан хагарах]. 4. GERD [ходоод-улаан хоолойн сөргөө өвчин] [шүдний паалан хүчлээр элэгдэх]. 5. ХДХВ [хүний дархлал хомсдолын вирус] зэрэг дархлааны эмгэг амны мөөгөнцөр, эсвэл хүнд хэлбэрийн буйлны үрэвслээр илэрч болно. 6. Ясны сийрэгжилт нь эрүүний ясны алдагдлаас болж шүд сулрахад хүргэж болно. 7. Зүрх судасны өвчин нь буйлны архаг үрэвсэлтэй холбоотой. (Лао Дон)
Ау Лак (Вьетнам)-ын Куангчийн Нэгдсэн Эмнэлгийн мэс засалчид хэт авианы дэвшилтэт технологи ашиглан 104 настай эмэгтэйн харааг амжилттай сэргээжээ. Энэхүү дээд амжилт тогтоосон хоёр нүдний болрын цайх өвчний мэс засал [факоэмульсификацийн мэс засал, нүдний дотор линз (IOL) суулгалттай хослуулсан] нь зуун наст эмэгтэйг бие даан алхаж, гэр бүлийнхнээ дахин таних боломжтой болгосноор амьдралын чанарыг нь мэдэгдэхүйц сайжруулжээ. (Нгуой Лао Дон)
Жекфрут нь дархлааг дэмжиж, хоол боловсруулалтад тустай эслэг болон А, С, В6 аминдэмээр баялаг тэжээлийн хүчирхэг эх үүсвэр юм. Үүнд агуулагдах кали нь цусны даралтыг зохицуулж, үл исэлдүүлэгчид нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тослог багатай энэ жимс нь биеийн жинг зохицуулах, зүрхний эрүүл мэндийг дэмжихэд тустай. Үр нь хүртэл уураг болон арьсанд тустай шим тэжээл агуулдаг тул жимс нь бүхэлдээ эрүүл мэндэд олон талын ашигтай хүнс болдог. (Тань Ньень)
Оман улс даяар болсон хүчтэй гэнэтийн үерийн улмаас таван хүүхэд бүхий 10 хүн амиа алдаж, аврах багууд өөр 29 хүнийг аварчээ. Эрх баригчид түр хоргодох байр ажиллуулж, цаг агаарын нөхцөлийг анхааралтай ажиглаж буй бөгөөд аврах, сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна. (Мускат Дэйли)
[АНУ-ын Колорадо мужийн] Колорадо-Спрингсийн өмнөд хэсэгт гарсан “24 Түймэр” 2,900 га талбайд даван тэлж, огт хяналтад ороогүй хэвээр байна. Хүчтэй салхи, хуурай нөхцөл байдал түймрийг гурван тойрог даяар дэврээж, 115 дугаар хурдны замыг хаахад хүргэжээ. Гал унтраах багууд галыг унтраахаар ажиллаж байна. (Колорадо Сан)
Халуун орны Нарелле циклоны дараах Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт хүчтэй үер үүсэж, нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, ойролцоогоор 500 хүнийг орон гэрээс нь дайжуулжээ. Цаг уурын энэ систем баруун тийш шилжиж, циклон дахин хүчээ авч, илүү их сүйтгэлтэй салхи, аадар бороо авчрах аюул дагуулж байна. (Уотчерс)
[Австралийн] Аделайдын толгодын нэгэн адуу-хүн сургагч сургалтын үеэр нэг морь-хүнийг цохисон хэрэгт буруутгагдсаны дараа шүүхээс түүнд долоон сарын тэнсэн харгалзах ял оноож, асрамжид нь байсан адуу-хүмүүсийг хүлээлгэн өгөхийг үүрэг болгож, цаашид морь-хүн эзэмших, сургахыг хориглолоо. Шүүх болон Өмнөд Австралийн RSPCA [Амьтдад харгис хандахаас урьдчилан сэргийлэх Хааны Нийгэмлэг] энэ үйлдлийг амьтны сайн сайхан байдлын эсрэг ноцтой зөрчил гэж тодорхойлжээ. (5MU)
3-р сарын 22-ны өдөр буюу Дэлхийн усны өдөр Чили даяарх хотуудад олон мянган хүн Чилийн ерөнхийлөгч Хосе Антонио Кастын байгаль орчны хамгаалалтын 43 журмыг зогсоох шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ. Эдгээр арга хэмжээ нь өмнө нь төрөл зүйлийг хамгаалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бохирдлын хяналт тогтоодог байжээ. (PBS НьюсАур)
Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас дулааныг барьж, гараг дэлхий сансарт энергийг буцаан цацруулахаас саатуулдаг хүлэмжийн хийнүүдээс шалтгаалсан дэлхийн эрчим хүчний тэнцвэргүй байдал дээд түвшинд хүрснийг анхаарууллаа. Илүүдэл дулааны ихэнхийг далай тэнгис шингээж байгаа нь бүртгэгдсэн хамгийн халуун 11 жилийн үе (2015-2025 он)-ийн дараа хүлэмжийн хийн ялгаруулалт буурсан ч далайн дулаарал үргэлжлэх, тэнгисийн түвшин өсөх, мөсний алдагдал үргэлжлэх зэрэг урт хугацааны нөлөөгөөр түгжиж байна. (Гардиан)
2026 оны 4-р сарын 5-нд болох Өмнөд Солонгосын Мод тарих өдрөөр, 2026 Muhae Run өдөрлөг Сөүл хотын Дэлхийн цомын паркт тус улсын анхны хог хаягдалгүй 10 км-ийн гүйлт болон дахин зохиогдоно. Дахин ашиглах аяга, цаг хэмжих чип, дахин боловсруулсан энгэрийн дугаар, веган хоол бүхий энэ арга хэмжээ өнгөрсөн жилийн зохион байгуулалтаар ердөө нэг ширхэг хог гаргасны дараа бага хаягдалтай гүйлтийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. (Event-us.kr)
Их Британийн CrossSense компани эрт үеийн сэтгэцийн доройтолтой хүмүүст өдөр тутмын ажлаа зохицуулахад туслах, эд зүйлсийг таньж, алхам алхмаар харааны зааварчилгаа өгдөг ХОУ [хиймэл оюун ухаан]-т нүдний шилийг танилцууллаа. Туршилтаар бие даах чадвар сайжирч буй нь харагдсан бөгөөд “Wispy” нэртэй дасан зохицдог туслах нь хэрэглэгчийн хэвшлийг суралцдаг бөгөөд 2027 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Хятадын судлаачид хүний хөдөлгөөний хялбаршуулсан хэсгүүд болон бататгасан сургалт ашиглан хүн дүрст роботуудад теннисний ур чадвар заадаг LATENT AI сургалтын системийг бүтээжээ. Үүний үр дүнд Unitree G1 робот олон удаагийн цохилттой солилцоог үргэлжлүүлж, бүтэн биеийн төрөлх хөдөлгөөнөөр 96.5 хүртэл хувийн нарийвчлалтай буцаан цохидог болсон байна. (Интерестин Инженеерин)
Францын олон улсын хүнс, ундааны Danone компани Их Британид төвтэй Huel компанийг 1 тэрбум еврогоор худалдан авч, биеийн үйл ажиллагааны веган тэжээлийн брэндийг дэлхийн багцдаа нэгтгэлээ. Уг гэрээ нь Huel-ийн уургаар баялаг, бүрэн хэмжээний хоолны шийдэл, нунтаг бүтээгдэхүүнд зориулсан олон улсын тэлэлтийг хурдасгаж байна. (ФүүдБев Медиа)
Гангвон Аялал жуулчлалын сан нь [Өмнөд Солонгосын Сөүл хотод] 2026 оны 3-р сард болох 10 дахь удаагийн Vegan Festa & Green Festa-гийн үеэр 2026 оны 6-р сард зохиогдох Gangwon Vegan Food Festa-гаа сурталчилна. Тус сангийн кампанит ажил нь Өмнөд Солонгосын Ганвон мужийн ургамалд суурилсан аялал жуулчлал, байгальд ээлтэй хоол хийх туршлага, нутгийн хоолыг онцлон, нийслэл хотын жуулчдыг татахад чиглэгдэж байна. (Азийн өдөр тутмын бизнес)
[АНУ-ын Мичиган мужийн] Каламазу хот энэ 5-р сард Веган Ахлах тогоочийн тэмцээнийг зохион байгуулна. Орон нутгийн ресторанууд шинэ веган хоолоо танилцуулж, үйлчлүүлэгчдийг амталж үзэх, санал өгөх, зургаа цахимаар хуваалцахыг урьж байна. Vegan Outreach-ийн ивээл дор, Vegan Kalamazoo-гийн зохион байгуулж буй энэ сарын турш үргэлжлэх арга хэмжээ нь шинэлэг веган хоолыг тэмдэглэн алдаршуулна. (Веган Чеф Чэйлэнж)
[АНУ-ын] Сан Франциско бүсийн Этан, Десмонд Хуа хэмээх өсвөр насны ах дүүс HOPE [Эх дэлхийдээ тусалъя] төслийг эхлүүлж, сурагчийн цэвэрхэн хэрэглэсэн 13,000 ширхэг дүрэмт хувцсыг бага орлоготой 1,400 өрхөд дахин түгээжээ. Уг санаачилга эцэг эхчүүдэд 140,000 ам.доллар хэмнэхэд тусалж, нэхмэлийн хаягдлыг бууруулан, 30 тонн метан ялгарахаас сэргийлж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Өмнөд Африкийн TEARS амьтан аврах багийн шуурхай сэтгэлгээтэй гишүүд ойролцоох галын аюулаас урьтан муурын байрнаасаа бүх муур-хүнийг аварчээ. Эмгэнэлт явдлаас арайхийн зайлсхийсний дараа тус байгууллага яаралтай хэрэгслийн зориулалттай Галын тусламжийн сан байгуулж, оршин суугчдад амьд үлдсэн амьтан-хүмүүсийг үрчлэн авахыг уриаллаа. (Гүүд Тингс Гай)
Мөстэй үерийн усанд тавцантай сэлэлт [тавцан дээр хэвтэн, гол уруудан хөвдөг спорт] хийж явсан зоригтой эр хөлдсөн голын эрэг дээр гацаж, айж цочирдсон нэгэн элбэнх-хүнийг аврахад тусалжээ. Элбэнх-хүнийг түр хугацаанд тавцан дээрээ гаргасан түүний хурдтай, энэрэнгүй үйлдэл амьтан найзынхаа амийг аварч, харамгүй эр зоригийнх нь төлөө олон нийтийн магтаалыг хүртжээ. (Бид амьтдад хайртай)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Дэлхийг нэгэн эмнэлэг гэж үз, харин та энд эмчлүүлэхээр ирсэн юм. Таны өвчин бол Бурхныг мартахуй бөгөөд эмчилгээ нь Симран [Бурхныг бясалган санах], Бхажан [сүсэг бишрэлийн дуу], Сатгүрү [гэгээрсэн Их Багш]-д дуулгавартай байх явдал юм.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Баба Саван Сингх Жи (цагаан хоолтон) (Live.Befagi)
Зүки Уолтерын клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Зүки бэлгийн хүчирхийллийн үеэр боомилогдож, үхлийн ирмэгт байхдаа өөрийнх нь тодорхойлсноор цэвэр хайр гэх хойд насны амьдралтай учирсан тухайгаа хуваалцаж байна.
Зүки 19 настай болж, Техасын Остин дахь эцэг эхийнхээ гэрээс дөнгөж тусдаа гарсан байв. Ахлах сургуульд их тэмүүлэлтэй сурагч байсан тэрээр насанд хүрэгчдийн амьдралын дарамттай тэмцэж, хайр, холбоо харилцаа эрэлхийлэх явцдаа архинд хэт автах болжээ. 2012 оны шинэ жилийн өмнөх орой Зүки анх удаа эцэг эхийн хяналтгүйгээр баяр тэмдэглэжээ. Тэрээр өрөөний хамтрагчдын хамт орон сууцны цогцолборт үдэшлэг зохион байгуулахад тэнд танихгүй нэг охин аймшигтай зөгнөл хэлжээ.
Би нэг охиныг санадаг, би түүнийг таньдаггүй байсан. Тэр нэг л ёр мэдэрсэн маягтайгаар: “Энэ орон сууцны цогцолбор даяар шар хамгаалалтын тууз харагдаж байна.” гэж хэлсэн. Би нэг талаар тийм зүйлд итгэдэг ч бас эргэлздэг байсан болохоор, “Юу яриад байгаа юм бэ? Энэ хундагыг уугаад, зүгээр март.” гэж хэлсэн. Тэгээд бид шөнөдөө зүгээр л үргэлжлүүлсэн.
Тэгээд удалгүй би үхэж байгаагаа мэдэрч сэрсэн. Үхэж байгаагаа мэдэрч сэрэхэд, хэрэв амьсгалахгүй бол үхнэ гэдгээ бие минь мэдэж байсан. Би амьсгалах хэрэгтэй байсан, үгүй бол бүх зүйл дуусах байлаа. Үүнийг ухаарч байх үед миний оюун ухаан маш тайван байсан. Би бүх явдлыг гаднаас нь харж, ажиглаж байгаа мэт санагдсан. Тэгээд харах өнцөг өөрчлөгдөхөд, би хар дөл цацарч буй эрэгтэй хүний барааг харсан. Тэр намайг боож алж байсан. Тэр намайг хүзүүгээр минь шахаж байв. Тэр хар дүрсний дотор би бүдэгхэн гэрэл байгааг харсан. Би тэр хүний сүнс хашхирч байгааг харсан. Маш их өвдөлт, шаналал дунд байгаагаа би харж байсан. Энэ бүхэн болж байх зуур, миний хэлсэнчлэн, би маш, маш тайван байсан. Гэхдээ тэр дүрсээс, жишээ нь, хөл рүүгээ анхаарлаа шилжүүлэхэд, хөл минь амьд гарахын төлөө өшигчиж байгааг би харж байсан. Нэг ёсондоо миний оюун, сүнс нэг зүйл туулж, харин бие махбод өөр зүйл туулж байсан мэт зөрүү байсан болов уу гэж боддог. Миний бие амь тэмцэн зүтгэж байсан ч бусад бүх зүйл тайван байлаа. Би айгаагүй. Зүгээр л маш их амар амгаланг мэдэрсэн, гэхдээ бас ямар нэг зүйл хийхгүй бол ямар үр дагавартайг ойлгож байлаа. Би юу ч хийж чадахгүй байсан. Учир нь тэр хүн маш их хүчтэй байсан, бас яг тэр үед би бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Гэхдээ энэ бүхний хажуугаар би асар их амар амгаланд байсан.
Тэр тайван байдал түүний хэлснээр шууд харилцаа мэт зүйл рүү шилжжээ. Тэгээд би энэ дуу хоолойг сонссон. Үнэндээ энэ нь илүү телепат маягийн байсан. Тэр дуу хоолой, тэр телепати нь миний яс, ДНХ, ер нь бүх оршихуйд минь нэвтэрсэн давтамж шиг байсан бөгөөд тэр давтамж: “Тайван бай, надад итгэ, хамтдаа адал явдалтай аялалд гарцгаая.” гэсэн үг болж хөрвүүлэгдсэн. Би тэр мессежийг маш тодорхой ойлгосон. Тун цэвэр, маш шуудхан байсан. Тэгээд би өөрийгөө бүрэн даатгасан. Ингэж л би клиник үхлийг мэдэрсэн. Би гэрлийн хонгилоор дамжин өнгөрөх мэт болсон. Энэ маш хурдан байв. Би нэгэн оршихуй, магадгүй тэнгэр элчтэй хамт байснаа санадаг. Би тийм ч итгэлгүй байна. Учир нь би үхлийн дараах амьдралд үнэхээр их баяр хөөртэй байсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Дэлхийн, эсвэл Орчлонгийн бүх өнгө зүгээр л хаа сайгүй байлаа. Зүгээр л иш шидийн байв. Би итгэж чадаагүй. Би нэн их жаргалтай байсан. Тэнд хайр, найдвар, нигүүлсэл, уучлал л дүүрэн байсан. Тэгээд хойд насны амьдралын нэгэн мөчид би “Хайр үнэхээр гайхалтай юм!” гэж хашхирч байснаа санадаг. Тэнд байх нь мөнх мэт санагдсан ч манай цаг хугацаагаар бол магадгүй ганц секунд байсан байх.
Харин буцаж ирэхэд нь бодит байдал тэр даруй хүчтэй мэдрэгджээ. Сэрэхдээ би цочин огло үсэрсэн бөгөөд туулсан зүйлдээ эргэн дасан зохицоход ихэд хэцүү байсныг санадаг. Би үүнийг зүүд гэж бодсоор нааш цааш эргэлзэн саатсаар байсан. Үгүй, тэр зүүд байсан. Тэр зүүд биш байсан гээд л. Маргааш Зүки Уолтерын клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (Өөр ертөнц КҮТ)
Илүү огноо харах
3 / 61
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх