Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 2
АНУ-ын Хөдөлмөрийн яам урьд нь хоригдож байсан хүмүүст зориулсан сургалт, ажил эрхлэлтийн хөтөлбөрийг өргөжүүлэх RESTART тэтгэлэгт 81 сая ам.доллар олгохоо зарлаж, мэргэшсэн мэргэжил, дэвшилтэт үйлдвэрлэл, ялангуяа усан онгоц үйлдвэрлэлийн Бүртгэлтэй дадлагажилтыг тэргүүлэх чиглэл болголоо. Энэ нь хууль, шүүхийн тогтолцоонд өртсөн ажиллагчдыг тогтвортой, эрэлттэй ажлын байраар хангах үндэсний хүчин чармайлтын нэг хэсэг юм. (АНУ-ын Хөдөлмөрийн яам)
Хьюндэй Мотор Групп Өмнөд Солонгосын Улсын Онцгой байдлын газарт алсын удирдлагатай, жолоочгүй гал унтраах дөрвөн робот хандивлаж, өндөр халуунд тэсвэртэй, усны их буутай төхөөрөмжүүдийг тусгай аврах ангиудад байршуулан, хүн гал сөнөөгчдөд хэт эрсдэлтэй орчинд эхний шатны унтраах болон эрэн хайх ажиллагааг гүйцэтгүүлэхээр боллоо. (PR Ньюсвайр)
Сингапурын Мандай Байгалийн Нөөцөт Газарт 3-р сарын 3-нд нээгдэх 10,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий доторх үзвэрийн төв Мандай Эксплориа нь интерактив бугуйвч болон байгаль хамгаалалд чиглэсэн өгүүлэмжээр баяжуулсан, үлэг гүрвэл, бичил экосистем, эрс тэс орчин, ширэнгэн ой, гүн тэнгисийн ертөнцийг хамарсан таван мультимедиа бүсээр Зүүн Өмнөд Азийн хамгийн том бүрэн оролцоотой байгалийн сэдэвт туршлагуудын нэгийг санал болгож байна. (CNA Лайфстайль)
Хятад улс Мьянмар улсын хойд хэсгээс үйл ажиллагаа явуулдаг гэмт бүлэглэлүүдтэй холбоотой харилцаа холбоо, цахим залилангийн эсрэг өргөн хүрээний ажиллагаагаар 41,000 гаруй хүнд ял оноосноо мэдэгдэж, хоёр том сүлжээний 16 гишүүнд цаазаар авах ял шийтгэсэн нь хил дамнасан луйврын ажиллагаанд баримтлах байр сууриа улам чангатгаж байгааг харуулж байна. (Дан Три)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2-р сарын 24-нд бараг 1 цаг 48 минут үргэлжилсэн, АНУ-ын түүхэн дэх хамгийн урт “Холбооны улсын илтгэл”-ээ тавилаа. Завсрын сонгуулийн өмнө Конгресст хуралдсан хамтарсан чуулган дээр тавьсан илтгэлдээ Тэрээр Америкт “алтан үе” эхэлснийг тунхаглаж, улс орон “өмнөхөөсөө илүү том, илүү сайн, илүү баян, илүү хүчирхэг болж эргэн ирлээ.” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Трамп инфляц буурч, орлого өсөж, хөрөнгийн зах зээл цэцэглэж, эрчим хүчний давамгай байдал бэхжиж, ажлын байр нэмэгдэж буй “оргилсон” эдийн засгийг магтан сурталчилж, Өөрийнх нь бодлого “эрин зууны эргэлт” авчирсан гэж үнэлжээ. Тэрээр хил хамгаалалт “түүхэн дэх хамгийн хүчтэй” болсон, хар тамхины хууль бус наймаа буурсан, цэргийн хүчин чадал нэмэгдсэнийг онцлохын зэрэгцээ олимпын аваргууд, Эр зоригийн одон хүртэгчид, Солонгосын дайны 100 настай ахмад зэрэг Америкийн баатруудад галерейн сэтгэл хөдөлгөм мөчүүдээр хүндэтгэл үзүүлжээ. (PBS)
АНУ-ын гурван сая гаруй насанд хүрэгчийг хамарсан томоохон судалгаагаар өмнө нь КОВИД-19 туссан хүмүүст томуу туссан, эсвэл вирусийн халдваргүй хүмүүстэй харьцуулахад бөөрний гэмтэл, бөөрний архаг өвчин, цаашлаад бөөрний дутагдлын урт хугацааны эрсдэл мэдэгдэхүйц өндөр байгаа нь тогтоогдож, судлаачид КОВИД-ийн дараах бөөрний хяналтыг илүү ойр ойрхон хийхийг уриалжээ. (News-Medical.net)
Их Британийн нэг үед төрсөн хүмүүсийн урт хугацааны судалгаагаар жирэмсний эхэн үед эцэг, эх нь илүүдэл жинтэй, эсвэл хэт таргалалттай байсан хүүхдүүд 20-иод насандаа элэг өөхлөх өвчнөөр өвчлөх магадлал эрс өндөр байдгийг тогтоосон нь улам түгээмэл болж буй энэ өвчний эрсдэл төрөхөөс өмнө эхэлдэг байж болзошгүйг харуулж байна. (EurekAlert)
Тайланд улсад зургаан долоо хоногийн дотор гахай–хүнээс дамждаг Streptococcus suis нянгаар 49 хүн халдварлаж, гурван хүн нас барсныг мэдээллээ. Одоогоор уг өвчний тохиолдол 28 мужид тархсан бөгөөд ихэнх нь түүхий эсвэл дутуу болгосон гахайн махтай хоол идсэнтэй холбоотой байжээ. (Зинг Ньюс)
АНУ-ын арьс судлалын эмч, доктор Уитни Боу болон мэргэшсэн хоол зүйч Роксана Эхсани зэрэг мэргэжилтнүүд лууван, жүрж, улаан лооль, анар хэрэглэхэд арьсны өнгө хэдхэн долоо хоногийн дотор цайвар, гэрэлтсэн харагддагийг тогтоожээ. Эдгээр супер хүнс нь бета-каротин, C аминдэм, ликопенаар хангаж, коллагенийг дэмжин, UV [хэт ягаан туяа]-ны гэмтлээс хамгаалдаг. Үр дүнг сайжруулахын тулд зарим нь эдгээр шимт бодисыг тогтмол ус уух, хангалттай унтахтай хослуулж, биеийн арьсны байгалийн нөхөн төлжилтийг түргэсгэхийг зөвлөж байна. (Лао Дон)
Хятадын эмнэлгийн мэргэжилтнүүд амьтан-хүний боловсруулсан махыг тогтмол, удаан хугацаанд хэрэглэх нь бөөрний дутагдал, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэж анхаарууллаа. Натри болон хорт хавдар үүсгэгч бодисуудын өндөр агууламж нь эрхтний эрт үеийн гэмтлийг өдөөдөг бөгөөд Хятадад 31 настай эрэгтэй өвчтөн олон жилийн турш өдөр бүр хиам, утсан мах хэрэглэсний дараа өвчлөл нь сүүлийн шатандаа орсон тохиолдол саяхан бүртгэгдсэн байна. (Бао Сүк хое ва Дой сон)
Америкийн гэдэсний эрүүл мэндийн мэргэжилтэн доктор Меган Росси ходоод улаан хоолойн сөөргөөг бууруулах амьдралын хэвшлийн гурван өөрчлөлт зөвлөжээ. Унтахаас гурван цагийн өмнө хоолоо идэж дуусгах, хэтрүүлэн идэхгүй байх, өтгөн хаталтыг үр дүнтэй зохицуулах нь улаан хоолойд ирэх хэвлийн даралтыг багасгадаг. Их Британийн NHS [Үндэсний Эрүүл мэндийн алба] нь эдгээр шинж тэмдэг үргэлжилбэл, эсвэл “анхааруулах дохио” бүхий шинж илэрвэл, ялангуяа тохиолдол өндөр байдаг Баруун Европт насанд хүрэгчдийг эмчид хандахыг зөвлөжээ. (VietnamNet)
Уур амьсгалын өөрчлөлт нь нүүрсхүчлийн хий нэмэгдэж, цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор хойд бүсүүдэд ургамал илүү их ургаж, ногоон байдал удаан хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний улмаас Дэлхийн гол ногоон бүс жил бүр зүүн хойд зүг рүү дунджаар 2.4 км-ээр аажмаар шилжиж байна. Энэ шилжилт ургамлын шингээх нүүрсхүчлийн хийн нийт хэмжээг бууруулж, амьтан-хүмүүсийн хоол тэжээлээ олох, үржих, нүүдэллэх байгалийн мөчлөгийн зохицлыг алдагдуулж болзошгүй байна. (Earth.com)
Франц даяар агаарын дулаан урсгалын нөлөөгөөр 2-р сарын сүүл үеийн агаарын хэм 5-р сарын ердийн дулаантай дүйцэх хэмжээнд хүрэн дээд амжилт тогтоож, зарим бүсэд 14°C хүртэл давснаар улирлын хэвийн байдлыг эвдсэн байна. (Уотчерс)
[АНУ-ын] Колорадо мужийн Торнтон хотод уур амьсгалтай холбоотой хуурайшилт нь хурдтай тархсан өвсний түймрийг өдөөж, таван хүн гэмтэж бэртэн, нүүлгэн шилжүүлэлт хийж, Интерстэйт 25 хурдны замыг 90 минутын турш хаахад хүргэжээ. (Уотчерс)
Ээж, охин хоёрын иргэний шинжлэх ухааны баг судлаачдын мэдээлснээр өнөөг хүртэл зураглан тогтоосон хамгийн том шүрэн бүтэц болох Австралийн Их шүрэн далан дахь 111 метр урт Павона клавусын тогтцыг илрүүлсэн нь шүрэн хад их хэмжээгээр цайрах аюул нүүрлэж буй энэ үед байгаль хамгааллын томоохон ололт гэж үнэлэгдлээ. (VTV)
Дэлхийн хэмжээнд цэнгэг усны 10,000 гаруй загас-хүний зүйлийг хамарсан дүн шинжилгээгээр бараг гуравны нэг нь устах эрсдэлтэй болсон талаар анхааруулж, судлаачид ХОУ [хиймэл оюун ухаан]-ы загвараар оршин тогтнох хамгийн хүчтэй таамаглагч хүчин зүйлсийг усны тогтвортой нөөц бүхий эрүүл, хоорондоо холбогдсон гол мөрөн болон хүний дарамт багатай орчин гэж тодорхойлсон нь загас-хүний зүйлүүд мөхөхөөс өмнө хамгаалах замын зураглал болж байна. (Earth.com)1
Хятадын судлаачид хямд өртөгтэй бичил биетний арга боловсруулж, цианобактери тарих замаар элсний ширхгийг барьцалдуулан хамгаалалтын “биологийн хальс” үүсгэж, 10–16 сарын дотор цөлийн сийрэг элсийг тогтвортой, үржил шимтэй хөрс болгон хувиргах боломжтой гэж мэдэгдлээ. Ингэснээр хөрсний элэгдэл 90 гаруй хувиар буурч, чийг хадгалах чадвартай, ургамал ургах хөрс бүрдэнэ. (Soha)
Шинэ судалгаагаар ХОУ-ы тэргүүлэх системүүдийг геополитикийн дуураймал загварчлалд туршихад ойролцоогоор 95%-д нь цөмийн зэвсэг хэрэглэх шат руу хурцдаж, атомын зэвсгийг эцсийн арга бус, бодит хэрэгсэл мэт дахин дахин авч үзсэн бөгөөд хүн шийдвэр гаргагчдыг тогтоон барьдаг “цөмийн хориг” хэмээх хязгаарлалт огт ажиглагдаагүй байна. (Миррор)
Төрснөөс нь эхлэн хоёр нас хүртэл нь хянан ажигласан нэг сая нярайг хамарсан асар том судалгаагаар веган болон цагаан хоолтон нярайн өсөлт үе тэнгийнхтэйгээ адил хэвийн байдгийг баталлаа. Судлаачид бүх төрлийн хоол иддэг хүүхдүүдтэй харьцуулахад өндөр, жинд бодитой ялгаа байхгүй гэж тогтоожээ. (Веган хоол & амьдрал)
Америкийн тогооч, хоолны жорын номын зохиогч Миёоко Шиннер (веган) “The Vegan Creamery” номоосоо исгэсэн веган моцарелла бяслагийг YouTube сувагтаа танилцууллаа. Энэ нь соус шиг асгарч, жигнэх үед барьцалдаж хатуурдаг. Кешью самартай уг жор нь халуунд дуртай нянгийн өсгөвөр ашиглан жинхэнэ мэт сунах, хайлах, шаргалтах шинж чанарыг үзүүлдэг. (Плант Бэйсэд Ньюс)1
[Германы] Берлиний Техникийн Их Сургууль вандуй, шар буурцаг, морин шошийн ургамлын уургийн нийлэмжийн уусалт, эмульсжүүлэх чадвар, царцах, хөөсрөх зэрэг шинж чанарыг стандартчилах төслийг эхлүүллээ. Судлаачид хүнсний жигд чанарыг хангахын тулд хэмжилтийн аргуудыг ISO [Олон улсын стандартжуулалтын байгууллага]-ын дүрэмтэй нийцүүлэхийг зорьж байна. (Вежкономист)
АНУ-ын Palisades Tahoe цанын баазад хоёр цаначин цаснаас цухуйх цанын үзүүрийг олж хараад, 1.2 метр зузаан нунтаг цасанд толгойгоороо булагдсан хүнийг аварчээ. Энэ гайхамшиг Калифорнийн хамгийн олон хүний аминд хүрсэн цасан нуранги Кастл оргил орчимд есөн хүн амиа алдсаны дараахан болжээ. (Нью-Йорк Пост)
Хятадын Хэбэй мужид цахим орчинд хурдан тархсан бичлэгт муур-, хулгана-хүн хоёр ойрын анд шиг хамт амарч, тоглож буйг харуулжээ. Тэдний асран хамгаалагч муур-иргэнийг бага байхад нь өргөж авсан, харин хулгана-хүн түүнээс өмнө хэдэн сарын турш тус айлд амьдарч байсан гэжээ. (ВнЭкспресс)
Өмнөд Африкийн Шар шувуу аврах төв “Жинжер, Спайс” нэртэй хоёр бор шар шувуу-хүнийг амтлагчийн үйлдвэрийн ачигч төхөөрөмжөөс аварчээ. Тэд гаралтын хоолойгоор шургалж орсон байсан ч машин ажиллахаас өмнө аюулгүй гаргасан байна. (Гүүд Тингс Гай)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Тэвчээртэй бай. Бүх зүйл амархан болохоосоо өмнө хэцүү байдаг.” – Ираны алдарт яруу найрагч Саади Ширази (BrainyQuote)
Өмнө нь буюу Майк Олсений клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Майкийн төгсгөлийн шатандаа орсон уушгины өвчний онош, дараагийн жилүүдэд тасралтгүй доройтсон биеийн байдал, мөн түүний хэлсэнчлэн, өөрийг нь илаарьшихад тусалсан сүнслэг удирдамж, түүний дотор Диваажингаас уушги бууж ирж буй зөн, Бурханаас ирсэн хэмээн түүний итгэдэг гэнэтийн яаралтай мэдрэмжийн тухай өгүүлсэн билээ. Эцэст нь уушги шилжүүлэн суулгах тухай дуудлага ирэхэд тэрээр эмнэлэг рүү яаран очсон ч мэс засал түүнийг хагалгааны өрөөнөөс чинагш аваачна гэдгийг мэдээгүй байв. Маргааш өглөө нь мэс засалч нар 12 цаг үргэлжилсэн хагалгааг эхлүүлжээ. Шинэ уушги байршуулсны дараа нэг хавчаарыг нь хэт эрт салгасан байна. Майк цус ихээр алдав. Тэрээр хагалгааны ширээн дээр нас баржээ.
Би өөрийнхөө биеийг тааз руу хөвөн дээшилж, дараа нь солонгорон эргэлдэх гэрлүүд гарч байгааг мэдэрсэн. Тэд бол сахиусан тэнгэрүүд байлаа. Учир нь тэд “Майк гэртээ ирж байна.” “Майк гэртээ ирж байна.” гэж дуулж байсныг би сонссон. Тэд аялгуу мэт нэг дуу дуулж байлаа. Би өмнө нь хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй. Тэд намайг гэртээ ирж байгаад маш их баярлаж буй мэт санагдсан.
Тэгээд Эзэн ярьсан. Дараа нь Эзэн дундуур нь орж, “Үгүй, тэр зүгээр л түр ирж байна.” гэж хэлсэн. Тэгээд би тийшээ татагдан орж байгаа мэт болсон. Тэд намайг Диваажин руу дагуулж явав. Тэгээд би тэнд зогсож байлаа. Би тэгээд айж сандарсангүй. Гэхдээ гайхширсан. Өөрийгөө харахад би цагаан, гялалзсан өнгөөр гэрэлтэж байв. Дараа нь эргэн тойрноо харахад нүд хүрэх газар хүртэл, яг л хөл бөмбөгийн талбайнууд үргэлжилсэн мэт хаашаа ч харсан хурц цагаан Гэрэл байлаа. Би үүнд бүхэлдээ бүрхэгдсэн. Тэрхүү мэдрэмжийг би хүн бүрд ингэж тайлбарладаг. Би тэр гэрэлд угаагдаж байгаа мэт санагдсан. Намайг ариусгаж байгаа мэт байсан. Зүрх цохилж байгаа мэт, яг л атом бүр, бүгд, би яаж тайлбарлахаа мэдэхгүй байна л даа, молекул бүр лугшин, “Есүс, Есүс, Есүс” гэж хэлж байгаа мэт санагдсан.
Есүс миний дотор байгаа мэт байлаа. Би Есүсийн дотор байсан. Диваажинд би бүрэн дүүрэн болсон. Тэгээд би амьдралаа эргэн харж байгаа мэт үедээ бүхнийг нэгтгэх гэж оролдож байв. Би Диваажинд хийсэн нүглүүдээ хайж байгаа мэт байсан. Учир нь Тэрээр миний хийсэн бүхнийг, туулсан бүхнийг мэднэ гэж би бодсон л доо. Тэгэлгүй яах вэ, Тэр мэднэ. Гэтэл тэнд байгаагүй. Бүрмөсөн алга болсон мэт байсан.
Майк Дэлхий дээр үлдсэн эхнэр, өргөмөл хүүгээ бодож, өөрт нь хийх зүйл үлдсэн гэж мэдэрчээ. Дараа нь тэрээр одоо өөрийнх нь дотор байгаа уушгийг өгсөн эрхтэн хандивлагчийг буюу нас барсан эрийг санасан байна. Би амаараа биш, сүнснээсээ “Эрхтэн хандивлагчдаа талархмаар байна. Түүнтэй уулзмаар байна.” гэж хэлсэн. Тэгээд зүүн тийш харлаа. Учир нь тэнд ямар нэг хөдөлгөөн мэдрэгдсэн. Хараад би: “Есүс, эрхтэн хандивлагч хоёр тэнд зогсож байна. Зүгээр л зогсож байна.” гэж бодсон. Би эрхтэн хандивлагчдаа “Найз аа, би үнэхээр баяртай байна. Энэ уушгийг өгсөнд баярлалаа.” гэж хэлэхийг оролдсон. Тэгэхэд тэр: “Найз аа, бид Эзэн Есүс Христийн өмнө байна шүү дээ.” гэж хэлэх гэсэн мэт санагдсан. Тэгээд Есүс бодлоор минь намайг тайвшруулах гэсэн мэт мөрөн дээр минь гараа тавиад: “Майк, энэ бол чиний уушги. Энэ бол чиний уушги. Тэднийг хүлээн ав.” гэж хэлсэн.
Майк: “За.” гэж хариулжээ. Тэгээд тэр өөрийгөө буцаад хагалгааны өрөөнд байгааг мэдрэв. Тэр 10 хоног зүрх, уушгины аппаратад холбогдсон байдалтай комд байв. Майкийн эхнэр бүх аппаратын талаар асуухад, сувилагч мэс засалчийн хэлснийг баталсан байна: Майк цус алдаж, нас барсан. Түүнийг комд байх үед гэртээ бэр эгч Кейгийнхээ дэргэд сууж байсан Майкийн эхнэр гэнэт өөрөө ч тайлбарлаж чадахгүй нэг зүйлийг мэдэрсэн байна. Миний эхнэрийг Пэтти гэдэг. Тэр: “Кей, би энд сууж байна. Би үүнийг яаж мэдэж байгаагаа мэдэхгүй байна.” гэсэн. Тэр: “Надад гэнэт нэг зүйл мэдрэгдлээ. Майк Диваажинд байна. Тэр эрхтэн хандивлагчдаа талархаж амжсан. Гэхдээ би үүнийг яаж мэдэж байгаагаа мэдэхгүй байна.” гэсэн.
Хэд хоногийн дараа амьсгалын гуурсыг авахад Майкийн швед найз Жефф хэн ч асуухаас өмнө нэг асуулт тавихаар эрчимт эмчилгээний тасаг руу яаран оржээ. Жефф өрөө рүү яаран орж ирсэн. Тэр үед гуурсыг дөнгөж авсан байсан. Би анх удаа өөрөө амьсгалж байлаа л даа. Тэгээд би Жефф рүү харж байтал тэр “Майк, чи тэнд байхдаа… ямар нэг зүйл мэдэрсэн үү?” гэв. Миний хоолой гурав октав доошилчихсон, дуу хоолойгоо бараг алдсан байлаа. Би “Тийм ээ, би Диваажинд очсон. Эрхтэн хандивлагчдаа талархсан.” гэв. Тэр нүдээ том болгож, уйлж эхэлсэн. Миний эхнэр коридорт байсан. Тэр коридороос сонссон. Эхнэр орж ирээд, уйлж байсан. Тэгээд эхнэр маань: “Майк, чамайг амаараа хэлэхээс өмнө би үүнийг мэдсэн.” гэж хэлсэн. Тэр: “Чамайг хэлэхээс өмнө Эзэн надад хэлсэн.” гэсэн.
Эдгэрэлт амаргүй байв. Майк мэс заслын дараа амьсгалын замын ноцтой хүндрэлд орж, нийт 100 гаруй удаагийн давтан эмчилгээ хийлгэжээ. Гэсэн ч тэр бүх хугацаанд сувилагч, бусад ажилтнуудад туслан, урам хэрэгтэй хэн бүхэнд клиник үхэлд орсон тухайгаа ярьж өгдөг байв.
Диваажинд очоод сурсан ганц зүйлээ, тэнд түр очин үзэж харсан зүйлийнхээ тухай би хүн бүрд ингэж хэлдэг. Бид хэт олон зүйлд санаа зовдог. Христэд итгэгчид ч гэсэн санхүүгийнхээ төлөө санаа зовдог. Бид хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдог. Тэд Эзэнд үйлчлэхгүй байна. Бид хань ижилтэйгээ харилцааныхаа талаар: “Би сайн нөхөр үү?”, “Би сайн аав уу?” гэж санаа зовдог. “Би…?” Тэгээд бид амьдралынхаа бүх талбарт өөрсдийгөө байнга хэмжиж байдаг. Би хүн бүрд тэнд очсон тухайгаа хэлдэг. Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг бий. Тэр нүглийг маань зүгээр өнгөрөөдөг гэсэн үг биш. Би тэгж хэлээгүй. Гэхдээ Тэрээр биднийг гүн гүнзгий хайрладаг гэдгийг хэлье. Хэрэв бид зөвхөн тэрхүү хайранд тайван амарч чадвал, зовлон туулж байсан ч, ойлгохгүй зүйл тохиолдож байсан ч, Эцэгийн бидний төлөөх тэр гүн хайранд л амар тайван бай. Тэгвэл тэр нь бидний бодох байдлыг өөрчилнө. Бүх ойлголтоос давсан амар амгаланг бидэнд өгнө. (Жон Бёрктэй “Диваажинг төсөөл” подкаст)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх