Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2 сарын 8
[АНЭУ-ын] Абу Даби хотод дахин сэргээхээр төлөвлөсөн энхийн хэлэлцээрийн өмнөхөн Орос улс Украйн (Урейн)-ы эрчим хүчний дэд бүтцэд өвлийн хамгийн том хэмжээний пуужин, дроны довтолгоонуудын нэгийг хийж, иргэдийг хоргодох байр хайхад хүргэж, украйн (урейн)-ы албаны хүмүүс хэлэлцээрийн хандлагаа дахин үнэлэхэд хүргэжээ. (Фокс Ньюс)
Их Британийн засгийн газар анх удаа PFAS [пер- ба полифторталкил нэгдлүүд]-ийн төлөвлөгөөгөө танилцуулж, “мөнхийн химийн бодис”-ын олон нийт, байгаль орчинд үзүүлэх өртөлтийг бууруулахын тулд шинэ хязгаарлалт, өргөтгөсөн хяналт-шинжилгээ, илүү хатуу зохицуулалт, аюул багатай орлуулагч боловсруулахыг багтаасан үндэсний уялдаа холбоотой тогтолцоог тодорхойлжээ. (Gov.uk)
Их Британийн засгийн газар Барнслиг тус улсын анхны Технологийн хот гэж зарлаж, сургуулиуд, бизнесүүд, Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) болон томоохон технологийн компаниудтай 18 сарын хугацаатай түншлэлийг эхлүүлж, ХОУ [хиймэл оюун ухаан]-ы сургалтыг өргөжүүлэн, төрийн үйлчилгээг сайжруулж, ирээдүйн дижитал ажлын байранд бэлэн орон нутгийн ажиллах хүчийг бүрдүүлэхээр болжээ. (Gov.uk)
Саудын Арабын Масам төсөл нь Йемений олон бүс нутаг даяар нэг долоо хоногт 2,108 тэсрэх төхөөрөмжийг устгаж, 2018 оноос хойших нийт устгал нь 534,000-аас давжээ. Багууд тосгон, зам, сургуулийг иргэд болон хүмүүнлэгийн тусламжид зориулан аюулгүй болгохоор ажиллаж байна. (Араб Ньюс)
Nature Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар 2 сартай нярай хүүхдүүд өөр өөр төрлийн биетүүдэд тархины ялгаатай хариу үзүүлдэг нь тогтоогджээ. Энэ нь тэдний танин мэдэхүйн эхэн үеийн чадварууд өмнө ойлгож байснаас хавьгүй илүү хөгжсөн байгааг харуулж байна. (Тань Ньень)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ], түүний харьяа Хорт хавдрын судалгааны олон улсын агентлагийн мэдээлснээр, дэлхий даяарх хорт хавдрын 10 тохиолдлын тутмын 4 хүртэлх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд 2022 онд шинээр бүртгэгдсэн тохиолдлын 37% нь тамхи, халдвар, согтууруулах ундаа, агаарын бохирдол, хөдөлгөөний дутагдал зэрэг зайлсхийж болох эрсдэлтэй холбоотой байжээ. (WHO)
Малави улсад халдварт саа өвчин дэгдсэнийг зарлаж, зүүн өмнөд Африк даяар уг өвчний вирус тархахаас сэргийлэхийн тулд яаралтай тандалт хийх, айл өрхүүдээр явж вакцинжуулах аяныг эхлүүллээ. (Бао Тинь түк)
Эмч нарын анхааруулснаар 65-аас дээш настай ахмадуудад өндөр тунтай марихуан хэрэглэх нь эрсдэл өндөр бөгөөд зүрхний шигдээс, цус харвалт, танин мэдэхүйн доройтолд өртөмтгий болгодог. Бодисын солилцоо удаашрах нь донтох болон унаж бэртэх аюулыг нэмэгдүүлдэг байна. (СкайТех Дэйли)
[Их Британийн] Уэльс хотын нэгэн уушны газрын ням гаргийн шарсан зоог идсэнээс болж 43 хүн өвджээ. Лабораторийн шинжилгээгээр Clostridium perfringens нянгийн халдвар нь амьтан-хүний махыг бэлтгэсний дараа удаан хугацаанд дулаан байлгаснаас үүссэн байх магадлалтайг тогтоожээ. Бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний дараа 6–24 цагийн дотор суулгалт, хэвлийн базлалт зэрэг нийтлэг шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг байна. (Уэльс Онлайн)
Хонконг дахь Цим Ша Цуй солонгос ресторанд далайн түүхий бүтээгдэхүүн идсэний дараа зургаан залуу хүн хоолны хордлогод оржээ. Бөөлжиж, халуурсан тухай мэдээлэл гарсны дараа эрх баригчид тус газарт өндөр эрсдэлтэй хясаа, хавч борлуулахыг зогсоожээ. (Стандарт)
Леонардо шуурга Португал улсыг хүчтэй дайрч, улс даяар үер, цахилгаан тасалдал, замын хаалт үүсгэлээ. Ширүүн салхи, 11 метрийн давлагаа эргийг цохиж, онцгой байдлын багууд 750 гаруй дуудлагад хариу арга хэмжээ авчээ. (Евроньюс)
Кубын Матанзас мужид хүчтэй хүйтний фронт туйлын хүйтэн агаарыг авчирснаар түүхэн дэх хамгийн бага хэм буюу 0°C бүртгэгдсэн нь тус улсын түүхэнд анх удаа хөлдөх хэмд хүрч хүйтэрч, хяруу буусны улмаас ургац гэмтжээ. (Уотчерс)
Ерөнхийлөгч Питер Мутарика малавичуудад 2 сарын 6-наас 8-ны өдрүүдийг үндэсний залбирлын өдөр болгож, удаан үргэлжилсэн хуурайшилт улсын хөдөө аж ахуйн ургацад заналхийлж буй тул бороо гуйж залбирахыг малавичуудад уриалжээ. (Марави Пост)
[АНУ-ын] Шарлотт хотын амьтан-хүний халамжийн газрын ажилтнууд өвлийн ширүүн шуурганы үеэр гадаа уяатай орхигдсон хоёр нохой-иргэнийг аварчээ. Одоо Микки, Минни гэж нэрлэгдсэн амьтан-ард нь эмнэлгийн асаргаа, дэмжих хөтөлбөр, хамгаалалт авч буй бөгөөд эрх баригчид тэднийг асран хамгаалагчдаас нь хураан авах ажиллагааг явуулж байна. (Hoodline)
Environmental Science & Technology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, агаар дахь тоосонцор нь Гренландын хоосон газар дээр фосфор зөөвөрлөж, хар замгийн цэцэглэлтийг тэтгэснээр тус арлын гэрэл ойлгох чадварыг бууруулж, хайлах явцыг түргэсгэдэг гэжээ. (Earth.com)
Сингапур улс хиймэл дагуулын чадавхаа тэлж, сансрын аюулгүй байдал болон судалгаа-хөгжүүлэлтийг бэхжүүлж, улсын сансрын эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор 4 сарын 1-нд Сингапурын Үндэсний Сансрын Агентлагийг байгуулж, гүйцэтгэх захирлаар Нгиам Ле Наг томилох болсныг мэдэгджээ. (Стрэйтс Таймс)
[АНУ-ын]Майамигийн Их Сургуулийн судлаачдын боловсруулсан ХОУ [хиймэл оюун ухаан]-ы шинэ загвар [АНУ-ын] Флоридагийн шүрэн хадны бие даасан цэгүүдэд дунд зэргийн дулааны стресс үүсэхийг шүр цайрч эхлэхээс зургаан долоо хоногийн өмнө хүртэлх хугацаанд урьдчилан таамаглаж, удирдлагуудад эмзэг шүрийг эрт хамгаалах сэрэмжлүүлэг өгч байна. (Earth.com)
Веган сарын 2026 оны Вегануарийн үеэр 320,000 гаруй энэтхэгчүүд веган хоолыг сонгосон нь соёлын гол урсгал өөрчлөгдөж буйг илтгэж байна. Зочид буудал, кафе, ажлын байр зэрэг улс даяарх өргөн оролцоо нь тогтвортой, эрүүл, харгислалгүй хүнсний эрэлт огцом өссөнийг харуулж байна. (ANI)
Веган органик тариалангийн дэлхийн сүлжээ, гэрчилгээжүүлэх байгууллага болох Biocyclic Vegan International нь BIOFACH 2026 [Германд болдог органик хүнсний үзэсгэлэн худалдаа]-д амьтны орцгүй органик загвараа анх танилцууллаа. Тус бүлэг фермүүдэд зориулсан “Веган хөдөө аж ахуй” V-Label шинэ гэрчилгээг онцлон, тогтвортой, зөвхөн ургамлын гаралтай тэжээлийн мөчлөгийг дэмжин, дэлхийн тариалангийн стандартыг өөрчлөхийг зорьж байна. (Вежкономист)
Удаан хугацаанд веган байсан хүмүүс эрч хүч тогтвортой болох, хоол боловсруулалт сайжрах, эдгэрэх хугацаа богиносох зэрэг эрүүл мэндийн үр ашиг тогтвортой үргэлжилдэг гэж мэдээлжээ. Уг хоолны дэглэмийг баримталдаг хүмүүсийн хэлснээр, аажуухан, хуримтлагддаг өөрчлөлтүүд нь бие махбод цаг хугацааны явцад дахин тохируулга хийж, илүү сайн ажиллахад дэмжлэг болдог гэжээ. (VegOut)
Хятадын Лоян хотын нэг эр хүүхдүүд хөлдсөн нуур дээр тоглож байхад мөс цөмөрч, нэг нь унахыг харжээ. Тэрээр даруй хэвтэж жингээ жигд хуваарилж, мөсийг хагалан, хүүг өргөн аюулгүй газар гаргажээ. Хэсэг хугацааны дараа тэр өөрөө ус руу унаж, аврагчид түүнийг татан гаргах шаардлагатай болжээ. (Миррор)
Энэтхэгийн буяны байгууллагууд 1.5 сая ам.долларын үнэ бүхий улсын анхны амьтан-хүмүүсийн халамжийн санг байгуулж, хандивын байгууллагуудыг нэгтгэн санхүүжилтийн архаг дутагдлыг нөхөх, бодлогын шинэчлэлийг дэмжих, амьтан-хүмүүсийг хамгаалах, нотолгоонд суурилсан урт хугацааны ажлыг дэмжихээр боллоо. (Аллианс Сэтгүүл)
Куб даяар хүйтрэлт эрчимжсэн нь анхан шатны аврах ажиллагааг идэвхжүүлжээ. Идэвхтнүүд эзэнгүй амьтан-хүмүүсийг хооллож, хүүхдийн хувцсаар дулаацуулан, олон нийтэд түшиглэсэн яаралтай хамгаалах хүчин зүтгэлийг онцолж байна. (CiberCuba)
Өдрийн ухаарал төрүүлэх эшлэл: “Зөвхөн авьяасаар хэн ч оргилд хүрч чаддаггүй, хөдөлмөр авьяасыг суут ухаан болгодог.” Оросын нэрт балетчин Анна Павлова (BrainyQuote)
Австралийн ээж, сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөх Кэти Скорупа үхлийн аюултай бар могойд хатгуулсны дараа клиник үхэлд орж, гэртээ харих уу, эсвэл амьдралынхаа зорилгыг гүйцээхийн тулд буцаж ирэх үү гэсэн сонголтыг түүнд өгсөн тухай хуваалцаж байна. Кэти Австралийн Викториа муж дахь хөдөөгийн эдлэн газартаа ногооны талбайгаа арчилж яваад, Австралийн хамгийн аюултай могойн нэгтэй таарчээ. Бар могой түүний цэцэрлэгийн талбайг тойрсон торонд гацсан байжээ. Тэр торны доогуур гараа шургуулан гүзээлзгэнэ авах үед хурц өвдөлт мэдрэгдэн, гараа өргөхөд могой алганд нь зууралдсан хэвээр байжээ. Нөхөр, хүүхдүүд, хадам аав, найзуудаасаа хэдэн зуун метрийн зайд ганцаараа байсан Кэти могойд хатгуулсны дараа хөдөлгөөнгүй байх ёстойгоо мэдэж байсан ч тэдэн рүү гүйх шийдвэрийг агшин зуур гаргажээ.
Би могойд хатгуулах тэр мөчдөө, ялангуяа гэр бүлийнхэн дээрээ очоод, тэд нөхцөл байдлыг гартаа авч, шуудхан “Юу ч хийх хэрэггүй. Хөдөлгөөнгүй бай. Одоо чи хөдөлж болохгүй. Учир нь аль болох хөдөлгөөнгүй байх хэрэгтэй.” гэж хэлсний дараа юу мэдэрснээ хэлэхэд, тэр үед миний ухамсар “Одоо надад хийж чадах зүйл огт алга” гэдэгт төвлөрсөн. Энэ нөхцөл байдлын аль нь ч миний хяналтад байгаагүй. Надад бие махбодын хувьд хийж болох юу ч байхгүй. Үүнийг буцаах, өөрчлөх, туслах, засахын тулд би юу ч хийж чадахгүй байсан. Гэхдээ одоо миний мэдэж буй зүйл гэвэл, тэр ухамсар, энэ нөхцөл байдлыг би огт хянаж чадахгүй гэдгээ бүрэн ойлгосон тэр мэдрэмж маань сонголт хийх орон зайг нээсэн. Тэгээд би маш гүн, ухамсаргүй нэг сонголт хийсэн. Одоо харин би энэ нь миний доторх ухамсрын өөр түвшинд хийгдсэн гэдгийг ойлгодог. Тэр сонголт нь бүрэн бууж өгөх байсан.
Тэр сонголтыг хиймэгц би гэрт буй буйдан дээр түргэн тусламж хүлээн хэвтэнгээ, илүү өргөн өнцгөөс ажиглаж байгаа мэт болсон. Тэгээд яг л би энэ тайван байдлаас хүмүүсийг харж байгаа мэт байсан ч, бусад нь ихэд сандарч тэвдэн, маш их айж түгшсэн харагдсан. Харин би тэнд маш хөдөлгөөнгүй хэвтээд, гүн тайван мэдрэмж дунд бүх зүйл хэрхэн өрнөхийг зүгээр л ажиглаж байлаа. Би ямар ч зүйл хийж чадахгүйгээ мэдсэн тул аль хэдийн бууж өгсөн төлөвт орсон байсан. Тийм зүйл болох үед бусад бүх зүйл алга болсон. Айдас огт байгаагүй. Сандрал огт байсангүй. Би юу ч мэдрээгүй.
Түргэн тусламж ойролцоогоор 30 минутын дараа иржээ. Кэти эмнэлэг хүрэх замын турш тайван байсан ч хор биеэр нь тархахын хэрээр бөөлжиж эхэлсэн байна. Эмч нар яаралтай тусламжийн тасагт хорны ерөндөг байгаа ч бие дэх хорын хэмжээ хэр байгааг үнэлж, биеийн шинж тэмдгийг ажигласны дараа л хийхийн тулд хүлээх хэрэгтэй гэж тайлбарлажээ. Тэд ерөндгийг дуслаар залгасан. Тэр үед би нүдээ нээж чадахгүй байсан болохоор юу болж байгааг харж чадахгүй байлаа. Мэдээж би бүгдийг сонсож байсан. Гэхдээ хорны ерөндөг цусны урсгалд орж ирэхийг мэдрэх тэр мөчид дотор минь гүн гал дүрэлзэх шиг болсон. Яг л хэн нэгэн намайг дотроос минь асаачих шиг санагдсан. Энэ бол миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн хүчтэй шаталт байсан. Бүх бие минь дотроосоо гадагш галд шатаж байгаа мэт байсан. Мөн энэ нь асар хүчтэй байсан. Би доторх халуун, шаталтын мэдрэмжийг мэдэрч байтал, энэ тэгээд л дууссан. Өөр ямар ч мэдрэмж үлдээгүй. Зүгээр л төгссөн, үнэхээр л шууд дууссан.
Миний мэдэрсэн цорын ганц зүйл бол илүү гүн тайван байдал байсан. Энэ нь тайван байдал, хайр байсан, харин миний харж буй цорын зүйл нь энэ л байлаа… энэ нь энэ уудам харанхуй мэт байсан. Тэнд юу ч байгаагүй, зөвхөн харанхуй л байсан. Бүх зүйл харанхуй байсан ч тэр нь маш уудам, хязгааргүй мэт санагдсан ч бас хоосон биш байсан. Дүүрэн мэт атлаа, тун харанхуй байв. Баяр хөөртэй, тайван, хайр дүүрэн, гүн харанхуй энэ хоосон орон зай л байлаа. Энэ нь үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй байсан бөгөөд би түүнд бүрэн уусан нэгдэхийг л хүссэн. Тэр үед би өөрийгөө маш тод ухамсарласан хэвээр байсан ч бие махбодтойгоо ямар ч холбоогүй байснаа маш сайн санаж байна. Яг л би бүрэн даатгасан мэт байсан ч гэхдээ өөрийнхөө “би” гэсэн бүрэн мэдрэмжийг тэр чигээр нь ухамсарлаж байсан.
Кэтигийн клиник үхэл нь бууж өгөхөөс буюу хянах зүйл үлдээгүйг ухаарсан тэр мөчөөс эхэлжээ. Тэндээс тэр уудам, амгалан харанхуйд орж, тэнд бүрэн ухамсартай, бүрэн өөрөөрөө, бүрэн тэврүүлсэн мэт мэдэрчээ. Дараа нь тэр нэгэн оршихуй түүн рүү нэг сонголт санал болгон асуулт асууж, гараа сунгажээ. Би нэгэн авиаг, нэг дуу хоолойг мэдэрсэн. Гэхдээ тэр хоолой хаанаас гарч буйг тогтоож чадаагүй. Би үүнийг сонсож байсан ч, сонсохоос илүүтэй мэдэрч байсан. Тэр дуу хоолой: “Чи гэртээ харимаар байна уу?” гэсэн. Кэти Скорупагийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр маргааш бидэнтэй хамт байгаарай. (Нөгөө Ертөнц КҮТ)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх