ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 24
Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират [АНЭУ] улсууд [Энэтхэгийн] Шинэ Дели хотод АНЭУ-ын ерөнхийлөгч, Эрхэм Дээдэс Шейх Мохамед бин Зайед Аль Нахьяны айлчлалын үеэр 3 тэрбум ам.долларын шингэрүүлсэн байгалийн хийн гэрээ байгуулж, батлан хамгаалах, сансар судлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүллээ. (Фортюнь Индиа)
Лаос, Тайланд, Малайз улсууд Лаосын 100 мегаваттын цахилгааныг Тайланд, Малайзын сүлжээгээр дамжуулан Сингапурт нийлүүлэх цахилгаан дамжуулах шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж, АСЕАН [Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг]-ийн бүс нутгийн эрчим хүчний нэгдэл, хил дамнасан эрчим хүчний худалдааны зорилтуудыг урагшлууллаа. (Тайланд Үндэстэн)
Филиппин улс Малампайягийн ойролцоо сая сая өрхийг эрчим хүчээр хангах боломжтой, далайн гүний хийн шинэ цооног илрүүлжээ. (Түөй Трэ)
Тайвань (Формоса)-ийн хууль тогтоох байгууллага газар хөдлөлт, хар салхи болон бусад онцгой нөхцөлд гэрийн тэжээвэр амьтан-хүмүүсийг хамгаалах практик алхмуудыг багтаасан “Амьтан хамтрагчдын гамшгийн бэлэн байдал, нүүлгэн шилжүүлэлтийн гарын авлага”-ыг гаргажээ. Албаны хүмүүс, мал эмнэлгийн бүлгүүд үүнийг улсын гамшигт тэсвэрлэх чадлыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл хэмээн сурталчилж байна. (Тайпей Таймс)
Турк улсын бүртгэлтэй цахилгаан автомашины тоо 2025 онд хоёр дахин өсөж, 370,000-аас давжээ. Цэнэглэх дэд бүтцийн өргөтгөл, дотоодын загварууд хэрэглээг нэмэгдүүлсэн байна. (Турк Өнөөдөр)
Японы ерөнхий сайд Такайчи Санаэ төсвийн зардлыг нэмэгдүүлэх, татвар бууруулах, шинэ аюулгүй байдлын стратегид сонгогчдын дэмжлэг авах зорилгоор 2-р сарын 8-нд явагдах ээлжит бус сонгууль зарлалаа. (Түөй Трэ)
Цагаан гааны бөөрний эрүүл мэндийг дэмжих ач тус: +Жинжерол, шогаолоор баялаг цагаа гаа нь үрэвслийн эсрэг болон үл исэлдүүлэх хүчтэй чанартай. +Эдийг гэмтээж, бөөрний өвчнийг хурцатгадаг исэлдэлтийн стрессээс хамгаална. +Бөөрийг оновчтой ажиллуулж, цуснаас хаягдал, хорт бодисыг илүү үр дүнтэй шүүхэд тусална.
Тэдгээр нь биеийг хоргүйжүүлэхийн төлөө тасралтгүй ажилладаг тул бөөрний үр ашгийг нэмэгдүүлэх нь ерөнхий эрүүл мэндэд нэн чухал юм. (CLEANKIDNEYS)
[Хятадын] Шаньдуны Анагаах ухааны Нэгдүгээр Их Сургуулийн шинэ судалгаагаар нойргүйдэл ба гэдэсний бичил биетний олон янз байдал буурах хоорондын холбоог илрүүлжээ. Ашигтай, үрэвслийн эсрэг бактерийн түвшин бага байх нь нойрны чанарыг алдагдуулж болзошгүй байдаг аж. (Earth.com)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын зүрхний өвчтэй нэгэн эрэгтэй ХОУ [хиймэл оюун ухаан]-ы чатботын зөвлөгөөгөөр амь насыг нь хамгаалж байсан цус шингэлэгчээ цусны ялтас дарангуйлах эмээр сольсны дараа тархинд нь цус харважээ. (Тань Ньень)
Арктикийн хүйтний давлагаа [Украин (Урейн)-ы] Киев хотын агаарын хэмийг −20°C-т хүргэж, Оросын цохилтоор аль хэдийн сүйдсэн цахилгаан сүлжээг доголдуулжээ. Хотын 5,000 гаруй барилга дулаангүй болж, хүнд нөхцөлийн улмаас улс даяар сургуулиуд 2-р сарын 1 хүртэл хаагджээ. (Ажиглагчид)
Онц хүчтэй G5 гео соронзон шуурга Их Британи даяар тод туйлын туяа үүсгэж, Корнуолл хүртэл өмнө зүгт ажиглагджээ. Ийм үзэгдлүүд нь цахилгаан сүлжээ, хиймэл дагуул, GPS [дэлхийн байршил тогтоох систем]-д тасалдал үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа. (Дэйли Мэйл)
Хүйтний хүчтэй давлагаа Хятадын өмнөд нутгийг дайрах үед Шанхайд ховор тохиох цас орж, хотыг бүрхжээ. Эрх баригчид 12 мужийн 241 замын хэсгийг хааж, хэт хүйтэн, мөстсөн нөхцөл хэдэн өдрөөр үргэлжилж болзошгүйг анхааруулжээ. (Ройтерс)
[АНУ-ын] Флоридагийн нарийн бүсэд хоёр дахь өвөлдөө ховорхон ордог цас оржээ. Арктикийн агаар өмнө зүгт түрэн орж ирснээс үүссэн энэ үзэгдэл нь1900 оноос хойш ердөө есхөн удаа бүртгэгдсэн цаг уурын ховор үзэгдэл юм. (Ажиглагчид)
Лаос, Герман улсууд Европын Холбооны дэмжлэгтэй шинэ санхүүжилтээр Лаосын ойн засаглал, биологийн олон янз байдлын хамгаалалтыг бэхжүүлэх байгаль хамгааллын өргөтгөсөн гэрээнд гарын үсэг зурлаа. (Лаосын цаг үе)
Арван жилийн судалгаанаас харахад, Адэли, эрүүндээ судалт, генту оцон шувуу-хүмүүс дулааралд хариу үзүүлж буй бололтойгоор Антарктидын үржлийн улирлаа түүхэн дээд хурдаар урагшлуулж байгаа нь хоол тэжээлийн зөрүү, зүйл хоорондын өрсөлдөөн ширүүсэх, бүс нутгийн хэмжээнд популяц бууралтыг түргэсэх эрсдэлийг дагуулж болзошгүй байна. (Гардиан)
Францын Баленсиага брэнд 2026 оны хаврын цуглуулгадаа программ хангамжаар удирддаг 3D нэхмэл болон био инженерчлэлээр бүтээгдсэн веган торгыг анх удаа танилцууллаа. Weffan, AMSilk гарааны компаниудтай хамтран хөгжүүлсэн эдгээр шинэчлэл нь хог хаягдал, усны хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж байна. (Fibre2Fashion)
[Нидерландын] Утрехтийн их сургуулийн оюутнууд кампус дээр €5 үнээр шинэхэн хоол санал болгодог веган өдрийн хоолны “De Pit” төслийг эхлүүллээ. Тус санаачилга нь бага хаягдалтай, ихэнхдээ сайн дурынхны оролцоотой хоол хийх замаар тогтвортой хооллолтыг дэмжих зорилготой (DUB)
Угандагийн сүмийн удирдагчид, уур амьсгалын идэвхтнүүд Кампала хотод болсон уулзалтаар Plant Based Treaty-г дэмжин сурталчлахаар нэгдэв. Тэд ой сүйтгэл, олон нийтийн эрүүл мэндийн хямрал, хүнсний хомсдолыг шийдвэрлэхийн тулд үйлдвэрийн хэмжээний амьтан-хүн үржүүлгээс газар тариалан руу шилжих бодлогын өөрчлөлт хийхийг уриалжээ. (Нил Пост)
[АНУ-ын] Лос-Анжелес хотын нийгмийн ажилтан Жэки Парра орон гэргүй, сэтгэцийн өвчтэй иргэдэд сэтгэл заслын дэмжлэг үзүүлэгч амьтны өмгөөллөөр дамжуулан тэжээвэр амьтан-хүмүүсээ хадгалж үлдэхэд нь тусалдаг. Түүний хүчин зүтгэл нь орон сууцтай холбоотой буулт [орон сууцтай болох, одоо байгаа байрны эрхээ хадгалахын тулд]-аас сэргийлж, хотын амьтан-хүмүүсийн асрах газрын ачааллыг бууруулж байна. (LAist)
[Канадын] Торонто хотын оршин суугч Минжэ Чо өдөр бүр мэндчилж, сайхан үгс хэлэх замаар нийтийн тээврийн уур амьсгалыг өөрчилж байна. Эдгээр харилцааг олон нийтийн Инстаграм сүлжээнд баримтжуулснаар, тэр ганцаардлыг бууруулж, хамтын нийгэмлэгийг бий болгосон гэж өргөнөөр сайшаагджээ. (Сайн мэдээний сүлжээ)
[АНУ-ын Техас мужийн] Остин хотод галын унтраах баг болон амьтан-хүмүүсийн асуудал хариуцсан ажилтнууд ус цэвэрлэгээний усан сан дотор гацаж, туйлдсан минж-хүнийг аварлаа. Аврагчид олсон өргүүр ашиглан, амьтан найзыг гаргаж, дараа нь сэргээн засахаар тээвэрлэн хүргэжээ. (Күүл Даун)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бүх сүнс эн тэнцүү, адилхан, ижил мөн чанар, шинж чанартай.” Хүндэт Гэгээрсэн Жайны Их Багш Эзэн Махавира (веган) (BrainyQuote)
Хэрэв энэ миний амьдралын төгсгөл байсан бол, цаана нь ямар нэг зүйл байдаг эсэхийг би үнэхээр мэдэхгүй байлаа. Надад хэлж ярьж байсан зүйлсийг би мэднэ, гэхдээ тийм асуултын хариуг хэн ч мэддэггүй. Америкийн бизнесийн гүйцэтгэх захирал Эван Мичам (цагаан хоолтон) аймшигт авто осол нь түүнийг хэрхэн клиник үхэлд оруулж, хайр бол Орчлон ертөнцийн хамгийн агуу хүч, үхэх амархан, бид үнэндээ хэзээ ч үхдэггүйг ухаарсан тухайгаа хуваалцжээ.
Эван Солт Лэйк хотод хайр энэрэлтэй, хөдөлмөрч эцэг эхийнхээ гар дээр өсөж, тэд түүнд хөдөлмөрийн хатуу ёс суртахуун суулгажээ. Юта мужид санхүүгийн бэрхшээл тулгарах үед гэр бүл нь Өмнөд Калифорни руу нүүж, тэнд эцэг эх нь шатахуун түгээх станц худалдан авсан байна. Эван ахлах сургуулийн спортын бэлтгэлийн дараа тэнд ажиллаж, орой бүр 22:00 хүртэл үлдэн, автомашины талаар бүхнийг сурч, хөдөлгүүр сэргээн засдаг байв. Автомашины суурь мэдлэг нь автомашины сэлбэг, дагалдах хэрэгслийн салбарт амжилттай карьерт хүргэжээ. Тэр гол жижиглэн худалдаачдад зориулан дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг компанийн үндэсний борлуулалтын менежер болж, улмаар ачааны машин, автомашины сэлбэг үйлдвэрлэдэг байгууллагын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Энэ ажлаасаа болж тэр улс даяар байнга нүүх шаардлагатай болдог байлаа. Нэгэн 3-р сарын шөнө, Эван оройтож ажилласныхаа дараа, уул даван, гэртээ харьжээ. Цас хайлснаас болж, зам дээр мөс тогтсон байв. Давааны орой дөхөх үед гэрэлд нь буга харагджээ. Тэр яаран зүүн тийш эргэж, түүнээс зайлсхийгээд, буцаж эргэх гэтэл машин нь огт хариу үзүүлсэнгүй. Тэр чингэлэгтэй ачааны машинтай мөргөлдлөө.
Ачааны машин жолоочийн талын урд дугуйн яг ардуур мөргөсөн. Тэр цэгээс миний машины баруун хойд арын гэрэл хүртэл тээврийн хэрэгсэл шулуунаар таслагдан хуваагдсан. Машины зүүн талын бүх юм нь үгүй болсон байлаа. Хавирганы маань ясанд 300 гаруй хугарал үүсэж, баруун өвдөг хяналтын самбарт цохигдон, гуяны толгой ташаагаараа шахагдан гарсан. Тиймээс би үнэхээр тэсэшгүй байдалтай болсон. Эваны дэлүү ноцтой задарч, цус алдаж байлаа. Хамгийн ойрын эмнэлэг хүртэл 35 минутын зайтай байв.
Аймшигтай хүйтэн байсан. Би дагжин чичирч эхэлсэн. Би маш ганцаардаж байгаагаа мэдэрсэн. Би улам бүр сульдсаар байлаа. Өвдөж эхлэхэд, би амь тэмцэн зовж байв. Амьсгалахад хүндрэлтэй болсон. Уушгиндаа хангалттай агаар оруулах үнэхээр хэцүү байсан. Хэрэв энэ миний амьдралын төгсгөл байсан бол, цаана нь ямар нэг зүйл байдаг эсэхийг би үнэхээр мэдэхгүй байлаа. Надад хэлж ярьж байсан зүйлсийг би мэднэ, гэхдээ тийм асуултын хариуг хэн ч мэддэггүй. Би өөрийгөө дахин жаахан хүү байхаасаа эхлэн бодож эхэллээ. Жаахан хүн байсан мөчөөсөө эхлээд эхнэрээ болгон хайрласан хүнийг олох хүртэл надад тохиолдсон бүхнийг би харсан. Би гурван хүүхэдтэй болсон. Би үнэхээр сайхан амьдарсан гэж бодон, талархсан. Өвдөлт улам багасаж эхэллээ. Яг л хэн нэгэн хөнжлийг миний цээж хүртэл татан хучиж, би дулаацаж байгаа мэт санагдсан. Би чадлынхаа хэрээр гүнзгий амьсгаа авлаа. Нүд минь анигдав. Би ухаан алдсан байлаа.
Дараа нь Эван өөрийгөө огт төсөөлөөгүй газар байгаагаа мэдэрчээ. Би сэрлээ. Би ойлгож чадахгүй нэгэн газарт хэвтэж байсан. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж төрсөн. Бараг л газарт өтгөн манан буусан мэт байсан. Би өндийн босож, эргэн тойрноо харлаа. Шөнийн тэнгэр мэт атлаа дээш харахад Сүүн замын галактик, тэрбум тэрбум од харагдаж байв. Энэ бол үнэхээр гайхамшигтай үзэгдэл байсан. Миний зогсож байсан огторгуй хязгааргүй үргэлжилж байв. Тэгээд алсыг харахад би нэг бүлэг үл үзэгдэх мэт биетүүдийг харсан. Тэд гэрэлтэй байв. Тэд үнэхээр цагаан, тод гэрлээр гялалзаж, энэ бүлэг намайг дуудаж байсан. Би дуу хоолой сонсоогүй. Зүгээр л миний оюун ухаанд энэ санаа орж ирсэн. Тэр санааг хүлээн зөвшөөрмөгцөө би тэдгээр оршихуйн зүг маш хурдан хөдөлж эхэлсэн. Тэдэнд хүрэх үед тэд намайг тойрон хүрээлж, надад асар их хайр, хүлээн зөвшөөрөл мэдрэгдлээ. Бүх зүйлсийг холбож, бүхнийг анагаадаг хайрыг би мэдэрсэн. Хайр бол Орчлон ертөнцийн хамгийн агуу хүч. Бүтээл хайраар ингэж л бүтээгдсэн. Шүүлтийн тухай өмнө нь сонсож байсан бүхэн миний мэдэрч байгаа зүйлд огт байсангүй. Надад би яг л онцгой зүйл хийсэн мэт мэдрүүлсэн. Тэгээд тэдгээр оршихуй намайг тэвэрч, хайр, энерги над руу илгээж байлаа. Намайг тойрон, надаар дамжин, миний дотор хаа сайгүй байсан тэр асар их хайрыг би мэдэрсэн. Энэ бол миний жинхэнэ гэр байв.
Эван санаа зовниж байсан бүхэн нь цаашид огт хамаагүй болсныг ойлгов. Хамгийн сонирхолтой нь, яг түүнээс өмнөх мөчүүдэд миний санаа зовж байсан бүх зүйл, дахин нүүх, шинэ байр авах, хуучныг нь зарах гэх мэт ажил дээр хийж байсан бүх зүйл, хүн төрөлтөн бүрийн туулдаг бүх нарийн ширийн зүйлс гэнэт утга учиргүй болсон. Дараа нь юу ч тохиолдлоо ч бүх зүйл зүгээр болно гэсэн мэдрэмж надад төрсөн. Бүгд л сайхан болно. Гурван хэмжээст оршихуйд амьдрахтай холбоотой бүх асуудал, толгой өвтгөх бүх зүйлээс ангижрах нь (үнэхээр) гайхамшигтай мэдрэмж байв. Тэгээд би үхэх үнэхээр амархан, харин амьдрах л хэцүү хэсэг нь юм байна гэж бодсон.
Эванд тэнд үлдэх үү, эсвэл буцах уу гэсэн сонголт өгөгджээ. Надад үлдэж, эсвэл буцахаар сонгож болно гэсэн санаа төрсөн. Гэхдээ энэ нь миний гаргах сонголт байсан тул би эргэлзэж, тээнэгэлзэн, юу хийхээ мэдэхгүй байлаа. Би гурван бяцхан хүүхэд, эхнэрийнхээ тухай бодож, тэднийг өсөж том болоод амьдрал нь яаж өрнөхийг харахыг үнэхээр хүсэж байгаагаа ойлгосон. Тэр бодол төрмөгц би бие рүүгээ сүнгэнэн эргэн шидэгдсэн. Миний бие тэр машин дотор хэвтэж байсан бөгөөд хөлдөх шахаж байв. Би сүнсээ энэ эвдэрч сүйдсэн биедээ буцаан шургуулах гэж оролдож байлаа. Тэгэх агшинд тэр бүх тэсэшгүй өвдөлт буцан ирж, би орилж байгаагаа мэдсэн.
Анхны тусламж үзүүлэгчид түүнийг гаргахын тулд амь аврах хавчигч [гидравлик аврах багаж] ашиглажээ. Санамсаргүй тохиолдлоор, уулын бэл дэх жижиг эмнэлэг тэр шөнө гэмтлийн багийн анхны хурлаа хийж байсан тул Эваныг хүргэгдэн ирэх үед бүх эмч тэнд байжээ. Тэд түүний амийг аврахын төлөө олон цаг ажиллав. Эмч нар түүнийг тэр шөнө амьд үлдэх магадлал 3% гэж хэлжээ. Хүнд сорилтоос амьд үлдсэний дараа эхнэр, хүүхдүүд нь түүнийг бүрэн өөр хүн болсныг анзаарчээ. Тэр цагаан хоолтон болж, амьдралынхаа хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн байна. Олон жилийн дараа сургуульд буцаж ирэх үедээ, клиник үхлийн тохиолдлын тухай кино үзээд, өөрт нь юу тохиолдсоныг эцэст нь ойлгожээ. Тэр Ислам, Суфизм, Буддизм зэрэг өөр шашнуудыг судалж, бясалгал хийж, Колорадо дахь ринбүүчи, санваартнуудтай хамт суралцаж эхэлжээ.
Бид бүгд адилхан. Би Бурхан бүх зүйлст, хаа сайгүй оршдогийг ухаарсан. Өнөөдөр энд зэрэгцэн сууж буй бид хоёр ч энэ бүтээлийн нэг хэсэг. Хооронд нь ямар ч тусгаарлалт байхгүй. Та Бурханыг тэндээс, эсвэл өөр хаа нэгтэйгээс хайх хэрэггүй. Бурханыг таны дотор бий. Бурхныг олох гэж хичээн, Дэлхийгээр нэг тэнүүчлэх шаардлагагүй. Гэхдээ та тэгнэ. Тэгээд дараа нь гэртээ ирээд, Бурхан бүхий л хугацаанд таны дотор байсныг ойлгоно. Тэр шөнө би холдон одохдоо, бид үнэндээ хэзээ ч үхдэггүйг ойлгосон. Хайр, элбэг хангалуун байдлаар дүүрэн нэгэн орон бий. Энд амьдрах нь гайхалтай боломж гэдгийг би олж мэдсэн. Амьдрал асар их утга учиртай. Бид энд том хичээлүүдийг сурдаг. Бид амьдралаа залгуулахын төлөө тэмцдэг. Бид өөрсдийгөө боловсруулахын төлөө тэмцдэг. Бид хоорондоо эвтэй байх гэж тэмцдэг. Сайн сайхныг харахын тулд тэмцэл хэрэгтэй. Гэрлийг танихын тулд харанхуй хэрэгтэй. Бидэнд хаанаас ирснээ, энэ нь хэчнээн гайхамшигтай болохыг харуулахын тулд ийм туршлага хэрэгтэй. Энэ боломжийг тэврэн авч, чадах чинээгээрээ хамгийн ихээр хүртээрэй. (Гэртээ харихуй)