Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ–ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 2
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох түүхэн хэлэлцээр хийгдсэнийг зарлаж, үүнийг Израил-Хамасын дайныг дуусган, засаг захиргааныхаа энх тайвны 20 заалттай төлөвлөгөөг хэрэгжүүлэх томоохон ахиц хэмээн онцолжээ. Тэрээр X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ уг хэлэлцээр нь тогтвортой энх тайван, аюулгүй байдалд хүрэх түүхэн алхам гэж тодорхойлж, Энхийн зөвлөлтэй хамтран ажиллах Палестины шинэ засгийн газарт Газын зурвасыг удирдах боломж олгосны зэрэгцээ Израилын зохих аюулгүй байдлыг ханган, Газын зурвасыг террорист халдлагын бааз болгохоос сэргийлнэ гэжээ. Хэлэлцээрийг нарийн төлөвлөсөн үе шатуудаар хэрэгжүүлнэ: Зэвсэг хураах ажиллагаа дуусахын хэрээр Израилын хүчин цэргээ татаж, Олон улсын тогтворжуулах хүчин Палестины шинэ цагдаагийн албатай хамтран Газын зурвасын оршин суугчид болон хөршүүдийн аюулгүй байдлыг хангана. Ерөнхийлөгч Трамп жилийн өмнө тус бүс нутаг ширүүн дайн, хүмүүнлэгийн хямрал, барьцаалагдсан хүмүүсийн асуудалтай тулгарч байсныг сануулж, хийх ажил үлдсэн ч түүхэн ахиц гарсныг онцолжээ. Тэрээр зуучлагч Египет, Катар, Турк улсууд болон Өөрийн багийнханд талархаад, 10-р сарын 7-нд үүссэн аюул дахин сэргэхийг зөвшөөрөхгүй бөгөөд Газын зурвасыг эцэст нь ард түмэндээ үйлчлэх засгийн газрын мэдэлд шилжүүлнэ гэж онцоллоо. (Фокс Ньюс)
Египетийн Газар дундын тэнгисийн эрэг дэх Дамиетта боомтод дроны халдлагын улмаас байгалийн хий тээвэрлэгч 2 хөлөгт гал гарсныг тус улсын засгийн газар баталж, одоогоор хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд мөрдөн шалгалт үргэлжилж байна гэж тэмдэглэжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, дрон АНУ-ын эзэмшлийн Energos Winter хөлгийг онож, гарсан гал Грекийн эзэмшлийн GasLog Salem хөлөгт тархсан ч хүний амь эрсдэлгүйгээр галыг унтраасан байна. (BBC Ньюс)
Пакистаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Тахир Андраби пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр улсыг хэлэлцээрийн ширээнд эргэн суулгахын тулд Пакистан улс боломжтой бүхнээ хийж байна гэжээ. Талуудын хоорондох хэлэлцээр ялангуяа Ормузын хоолойн асуудал болон хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлт үргэлжилж байна. (Фокс Ньюс)
ЕХ [Европын Холбоо] эмзэг бүлгийн дүрвэгсэд болон Иран дахь мөргөлдөөнд өртсөн хүмүүст ирэх 12 сарын турш хүнсний тусламж үзүүлэхэд зориулан НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага] –ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт 3.08 сая евро олгожээ. (Дэлхийн хүнсний хөтөлбөр)
Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн мөрнөөс харвадаг агаарын довтолгооноос хамгаалах 400 хүртэлх пуужин харвагчийг Иранд илгээхээр төлөвлөж байна гэсэн Ройтерс агентлагийн мэдээллийг няцаажээ. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин уг мэдээлэл “бодит үндэслэлгүй” гээд, Хятад улс мөргөлдөөнийг дуусгахыг хүсэж байна гэж мэдэгджээ. (Фокс Ньюс, Ройтерс)
Орос улс сүүлийн саруудын шөнийн хамгийн том агаарын дайралтуудын нэгийг Украин (Урейн) даяар явуулж, 70 гаруй пуужин, 280 орчим дрон харвасны улмаас гурван хүүхдийг оруулаад есөн хүн амиа алджээ. (Ройтерс)
ОУШХБ [Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага]-ын мэдээлснээр, 2026 оны зургаадугаар сарын байдлаар Украин (Урейн)-д 3.9 сая хүн дотооддоо дүрвэсэн хэвээр байна. Тэдний бараг 70% нь хоёр жил гаруй хугацаанд нутаг орноосоо дайжсан бөгөөд ихэнх өрх хадгаламжаа шавхаж, зайлшгүй зардлаа танах, эсвэл чанар муутай орон байранд шилжжээ. Шинээр дүрвэх явдал үргэлжилж, аюулгүй байдлын эрсдэл иргэдийг нутаг буцахад саад болж буй тул урт хугацааны дэмжлэг хэрэгтэйг албаныхан анхаарууллаа. (Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага)
ХХААБ [Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага]-ын мэдээлснээр, Доминиканы Бүгд Найрамдах Улс хоол тэжээлийн дутагдлыг 2.5 хувиас доош бууруулж, дэлхийн өлсгөлөнгийн зураглалаас гарсан Латин Америкийн тав дахь улс боллоо. Үүнд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн тэг хүүтэй санхүүжилт олгон, дэд бүтцэд хөрөнгө оруулж, сая сая өрхийг хамарсан нийгмийн өргөн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж албаныхан үзэж байна. (Нотишиас Амбьенталес)
Оросын ХАБ [Холбооны аюулгүй байдлын алба] Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ. Түүний үүсгэн байгуулсан, нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, шифрлэлт болон нууцлалыг чухалчилдаг Telegram платформ хорлон сүйтгэх ажиллагаа, халдлага, кибер гэмт хэрэгт ашигласан гэх агуулгыг устгаагүй гэж үзжээ. (Чаннель Ньюс Азия)
Швед улс дэлхийн эх баригчдын чадавхыг бэхжүүлэхээр UNFPA [Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан]-гийн Эх, нярайн эрүүл мэндийн санд 60 сая швед крон буюу 6.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж байна. Тус сангийн хамгийн том хандивлагч Швед улс 860 мянга гаруй эх баригчийг сургаж, ажиллуулахад аль хэдийн дэмжлэг үзүүлснээр дэлхий даяар жирэмслэхийн өмнөх, жирэмсний үеийн болон амаржих үеийн тусламжийг илүү аюулгүй болгожээ. (НҮБ-ын Хүн амын сан)
[Ау Лак (Вьетнам)-ын] Лам Донг мужийн эрүүл мэндийн албаныхан Лам Ха дахь Нам Бан суурины дэлгүүрийн шарсан гахайн мах, нухаштай талхнаас үүдэлтэй байж болзошгүй хоолны хордлогын 84 тохиолдлыг шалгаж байна. Үйлчлүүлэгчдэд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, халуурах, суулгах шинж тэмдэг илэрчээ. Хүнд хэлбэрийн хоол боловсруулах замын шинж тэмдэгтэй хүмүүсийг эмчилж буй энэ үед Эрүүл мэндийн газар дээжийн шинжилгээ хийж, аюулгүй байдлыг шалгахыг үүрэг болголоо. (ВьетнамПлас)
[АНУ-ын] Кейс Вестерн Резервийн Их Сургуулийн судалгаагаар хийн зуухыг индукцийн зуухаар солиход тасалгаан дахь азотын давхар исэл 70%-иар буурч, астмын шинж тэмдэг түгээмэл эмийнхтэй адил хэмжээнд багасдаг байна. Судлаачдын мэдээлснээр, астмын улмаас яаралтай тусламж авах болон эмнэлэгт хэвтэх тохиолдол 70%, ажил, хичээлээс чөлөө авах өдрийн тоо 80%-иар буурчээ. (евроньюс)
АНУ-ын хотуудад цахилгаан дугуйн осол нэмэгдэж байна. Нью-Йорк хотод цахилгаан дугуй ашигласны улмаас дугуйчид, явган зорчигчдын тархи, нуруу нугас хүндээр гэмтэх тохиолдол өсжээ. Нью-Йорк хотын нэгэн яаралтай тусламжийн тасагт цахилгаан дугуйтай холбоотой гэмтлийн тохиолдол 2018 онд 10% байсан бол 2023 онд 50 гаруй хувь болж огцом өсжээ. Зарим мужийн хууль тогтоогчид илүү хатуу журам баталж эхэллээ. Зам тээврийн аюултай мөргөлдөөнийг бууруулахын тулд Нью-Жерси мужид цахилгаан дугуй унагчдыг 15-аас дээш настай, цахилгаан дугуйн, эсвэл жолооны үнэмлэхтэй байхыг шаарддаг болжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд унадаг дугуйчид, явган зорчигчдыг хамгаалахын тулд хотын дугуйн замыг аюулгүй болгож, дүрэм журмын хэрэгжилтийг чангатгахыг шаардаж байна. (Фокс Ньюс)
Энэтхэг даяар хэт халалтын улмаас гадаа ажиллагсад амиа алдаж байна. Тус улсад 5-р сард 50 настай тариалангийн ажилтан эмэгтэй 40°C-аас дээш халуунд ажилласныхаа дараа нас баржээ. Тав хоног үргэлжлэх халалтын давлагаа улсын хэмжээнд 30 мянган хүний аминд хүрч болзошгүй гэж судлаачид үзээд, нас баралтын мэдээллийг үнэн зөв бүртгэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, ажилчдын хамгаалалтыг сайжруулахыг уриалжээ. (Гардиан)
Португал даяар 6 том ой хээрийн түймэр асаж байгаа ба салхины чиг өөрчлөгдвөл Брагансагийн ойролцоох түймэр Испанийн нутагт нэвтэрч болзошгүйг албаныхан анхаарууллаа. Хоёр улс нөөцөө уялдуулан, мэдээлэл солилцож байгаа ч халуун, агаарын чийгшил бага, хүчтэй салхи зэргээс шалтгаалан хилийн дагуу гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байна. (ЕвроУикли Ньюс)
Их Британид энэ оны 4 дэх халалтын давлагаа нүүрлэснээр халуунд цохиулсан байж болзошгүй зараа-, үнэг-хүмүүсийг зэрлэг амьтан аврах төвүүдэд хүргэх нь нэмэгджээ. Хүнд байдалд орсон зэрлэг амьтан-хүмүүст халууныг давахад нь туслахын тулд цэвэр ус тавьж, сүүдрэвч бий болгохыг RSPCA [Амьтдад харгис хандахаас сэргийлэх хааны нийгэмлэг] оршин суугчдад уриалсан байна. (Дэйли Мэйл)
[Австралийн] Шинэ Өмнөд Уэльсийн эргийн ойролцоо дрон жолоодож явсан хүн бөгтөр халим-ардын төллөлтийг бүрэн харуулсан дөрөв дэх бичлэг байж болох дүрсийг буулгажээ. Мөн энэ нь бүхэлдээ дроноор баримтжуулсан анхны тохиолдол юм. Александр Форрест ORRCA [Австралийн халим төрөлтнийг аврах, судлах байгууллага]-д зориулан агаараас тандалт хийхдээ тайван усанд төллөж буй эм бөгтөр халим-хүнийг бичжээ. Бичлэгт зулзагын анхны амьсгал, анхны хөдөлгөөн, эхтэйгээ нийлэх мөч багтсан байна. (Гардиан)
Европын Хүний эрхийн шүүх веган хоригдлуудад веган хоол өгөөгүй нь тэдний эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэн, Швейцарын эсрэг шийдвэр гаргаж, ёс зүйн веган үзлийг Европын хүний эрхийн хуулиар хамгаалагдах итгэл үнэмшил болохыг тогтоожээ. (Плант Бэйсэд Ньюс)
АНУ-ын Tofurky брэнд Британийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд веган нимгэн хэрчсэн мах болон Chick'n Pieces бүтээгдэхүүнээ Ocado цахим супермаркетаар Их Британи даяар худалдаалж эхэллээ. (Веган Фүүд & Ливин)
[АНУ-ын] Оклахома хотод нэг сарын турш үргэлжлэх Веган тогоочдын сорил 8-р сарын 1-нд дахин зохиогдож, зоогийн газруудад бүтээлч веган цэсийн дээжээс амтлан, таалагдсан хоолондоо санал өгөхийг хооллогчдод урьж байна. (Журнал Рекорд)
[Венесуэлийн] Катия-ла-Мар хотын аврагчид 6-р сарын 24-нд болсон сүйрлийн газар хөдлөлтийн нурангид бараг нэг сар дарагдсан Бейли нэртэй пудель нохой-хүнийг аварчээ. Асран хамгаалагчийнх нь эхийн цогцсын дэргэдээс олдсон Бейли хэдэн долоо хоног хоол, усгүй байсан ч гайхамшигтайгаар амьд үлджээ. Малын эмч нар Бейлиг бүрэн эдгэрнэ гэж үзэж байгаа бөгөөд тэрээр эмгэнэлт гамшгаас амьд үлдсэн залуу асран хамгаалагчтайгаа эргэн уулзжээ. (24H)
[Испанийн] Мадридын Өөртөө Засах Нийгэмлэгийн бүс нутгийн эрх баригчид Мадридын Малын эмч нарын албан ёсны коллеж [COLVEMA]-той хамтран үргэлжилж буй ой хээрийн түймэрт гэмтсэн тэжээвэр амьтдад яаралтай мал эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ. Эмнэлгүүд түлэгдэлт, утааны хордлого, шингэн алдалт болон бусад эмгэгийг эмчилж байгаа нь амьтан-хүмүүсийг хамгаалах нэн чухал болохыг харуулж байна. (ЕвроУикли Ньюс)
[Японы] Кумамото хотод ажилладаг аулак (вьетнам) таван ажилчин 7-р сарын 28-нд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа нурсан байшингаас 90 настай залуухан хөршөө аварчээ. Дахин чичирхийлэл үргэлжилсээр байсан ч тэд нурангийг гараараа ухаж, эмэгтэйг эсэн мэнд гаргасан бөгөөд энэрэнгүй үйлс нь цахим орчинд ихэд сайшаагджээ. (Лао Дон)
Тэтгэвэрт гарсныхаа дараа л сэлж сурсан 71 настай залуухан Лю Дэфан усанд живж байсан эрийг аврахаар [Хятадын] Аньхуй дахь гол руу үсэрч буй нь хяналтын камерын дүрс бичлэгт буужээ. Эрэгтэй эхэндээ эсэргүүцсэн ч тэр түүнийг аврах цагаригаар тогтоон, аюулгүй газар руу татан гаргажээ. Түүний хурдтай сэтгэсэн, зоригт үйлдлийг олон нийтийн сүлжээнд олон хүн магтан сайшаасан байна. (Гүүд Ньюс Нетворк)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Амьдрал бол БУРХАНы роман. ТҮҮНД үүнийг бичихийг зөвшөөр.” – Польш гаралтай Америкийн нэрт зохиолч, Нобелийн утга зохиолын шагналтан Исаак Башевис Зингер (цагаан хоолтон) (BrainyQuote)
Доктор Мэри Хелен Хенслигийн клиник үхлийн тухай энэхүү цуврал нэвтрүүлэгт өмнө нь Мэри Хелен нас барсан өвөө Жаджтайгаа харилцаж, хүүхэд байхдаа биеэсээ гарч аялсан тухайгаа дурссан. Түүнийг 21 настай байхад 17 дугаар хурдны зам дээр нэгэн машин жолоочийн талын хаалгыг нь мөргөжээ. Тэрээр толгой нь цонхоор нэвт гарч, хүзүү нь хугаран, бие нь машины нурангид хавчуулагдаж, үхэж эхлэхийг дээрээс харсан ч ухамсар нь саруул, өөрөө бүрэн бүтэн хэвээр байжээ. Өөр нэг ертөнцөд хоёр хөтөч түүнийг угтан авч, амьдралаа цаг хугацааны дараалалгүйгээр эргэн харжээ. Тэнд өөрийг нь хэн ч бус, зөвхөн өөрөө шүүж байсныг, мөн үйлдлүүдээ хайраар эргэн харснаа ойлгосон байна. Амьдрал нь хараахан дуусаагүйг ухаарсан Мэри Хелен буцаж ирэхээр шийджээ.
Энгийн амьдралдаа эргэн ирсний дараа санаандгүй нэгэн учрал түүний ирээдүйн чигийг өөрчилсөн юм. Нас барсан өвөө минь гэнэт гарч ирээд, надад: “Хөөе, бид чамайг бариа заслын сургуульд явуулна.” гэсэн. Би: “Үгүй шүү” гэсэн. Би дөнгөж их сургууль төгсөөд байсан. Дахин сургуульд явах бодол надад байгаагүй. Гэвч өвөө: “Амьдралыг амин чанарт тулгуурласан гүн ухаанаар ойлгох хэрэгтэй учраас бид чамайг сургуульд буцааж явуулна.” гэсэн. “Чи оюун ухаан, бие махбод, сүнс гурав хэрхэн харилцан үйлчилдгийг сая биеэрээ мэдэрлээ. Мөн нэг нь нөгөөгүйгээр оршдоггүйг өөрийн туршлагаар мэдэж авлаа.” Тиймээс чи явж, хүн бүрэн дүүрэн туршлага мэдрэхийн тулд оюун ухаан, бие махбод, сүнс гурвыг салгаж болдоггүйг судална.
Дараа нь Мэри Хелен клиник үхэлд орох үедээ ойлгосон гэх ухаарлуудаа тайлбарласан юм. Та эргэн тойрон алхахдаа, эдгээр хүмүүсийг, тэд тун гунигтай, нэн зовлонтой, сэтгэл нь шархалж, уй гашууд автсан байгааг, тэд цахилгааны төлбөртөө санаа зовж, хүүхдээ хэрхэн хооллохоо мэдэхгүй явааг харна. Эргэн тойронд асар их өвдөлт, шаналал байхыг хараад би: “Үгүй ээ, та нар ойлгохгүй байна. Энэ бол таны сүнс биш.
Таны жинхэнэ мөн чанар болсон сүнс тань өөрт хэрэгтэй өчүүхэн ч гэсэн мэдээллийг олж авахын тулд таныг энэ амьдралд оруулж, тэр туршлага, өвдөлт, сэтгэлийн шарх, өвчин эмгэг гээд юу ч бай, бүгдийг тусгайлан сонгосон. Учир нь энэ бол таны олон туршлагын зөвхөн нэг нь” гэж боддог. Тиймээс бид бие биедээ муухай хандахдаа энэ дэлхий дээр амьдарч буй өөрийнхөө найман тэрбум өөр хувилбараар дамжуулан өөрийгөө л доромжилж байдаг. Хэн нэгэнд харгис, хатуу, муухай хандаж, өөрийнхөө урмыг хугалбал, тэр бүхнийг өөрийнхөө өөр нэг хувилбар дээр л тусгаж байгаа хэрэг. Бид нэг бүхэл зүйлийн салбарласан хэсгүүд учраас БУРХАН хэрхэн бүх газарт нэгэн зэрэг оршдог вэ гэсэн асуултын хариу энэ юм.
Олон жилийн дараа Альцхаймерын өвчний улмаас аав нь ойлгомжтой ярьж чадахаа больж, асрамжийн газарт байхад нь тэрээр гэнэт нөгөө ертөнцийн үзэгдлийг дүрслэн ярихыг Мэри Хелен харжээ. Тэр орон дээрээ инээмсэглэн, нүүр нь гэрэлтэж, гараа дээш сунгаад, яг одоо би тантай ярьж байгаа шиг тод дуугаар: “Би харж байна. Би харж байна.” гэсэн. “Би голын цаадах нутгийг харж байна.” гэсэн. Тэр: “Энд үнэхээр үзэсгэлэнтэй юм.” гэсэн. Тэгснээ: “Ээж ээ, би Ээжийгээ харж байна. Тэр үнэхээр залуухан харагдаж байна.” гэсэн. Дараа нь гэнэт дуугүй болж, ихэд цочирдсон янзтай хараад: “Бурхан минь, аав энд байна.” гэсэн.
Аавыгаа харсан нь түүнд маш гүн утга учиртай байв. Мэри Хелений аав өөрийн Христийн шашны хатуу шалгуураар бол эцэг нь Диваажинд очоогүй байх вий гэж олон жил айж явжээ. Тэр инээж, нулимс нь хацрыг нь даган урсаж байлаа. Тэр ээж рүү минь харан гараа сунгаад: “Хелен, би энэ бүхнийг үргэлж буруу ойлгож явжээ. Энд хүн бүрийг хүлээн авдаг. Үүнийг чи буруу болгох боломжгүй.” гэсэн.
6-р хэсэгт Мэри Хелен сүнснүүд яагаад хүний хүнд бэрх туршлагыг сонгодог, мөн үхлийн айдас хүмүүсийн амьдралын хэв маягийг хэрхэн тодорхойлдог талаар эргэцүүлнэ. Би энэ дэлхийд буцаж ирээд, хүмүүст үхэх нь хэчнээн гайхамшигтайг сүүлийн 33 жилийн турш ярьсан шалтгаан, баяр баясал гэвэл тэднийг бүрэн дүүрэн амьдраасай гэж хүсдэгтэй холбоотой юм.
Доктор Мэри Хелен Хенслигийн клиник үхлийн тухай цувралын 6-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Энтони Чений бүтээл)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх